Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2022/00223

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Хилчин  дугаар гудамж,  тоотод оршин суух, Х овогт О.Б/

 

Хариуцагч:Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж  тоотод байрлах, НШШГГ

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил 6Б байр 2-1 тоотод байрлах, “Л финанс ББСБ” ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага:Хан-Уул дүүргийн  дугаар хороо, Буянт-Ухаа хорооллын  дугаар байр,  тоот 57,89 м.кв талбайтай, мөн байрны  тоот хаягтай 8*******,7 м.кв талбайтай орон сууцнуудыг үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, А.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2*******2******* оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2*******2*******/************** дугаар захирамжаар О.Б надаас 2*******,128,********************* төгрөгийг гаргуулж Л ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн, Энэ шийдвэрийн дагуу НШШГГ шийдвэр гүйцэтгэгч, дэд ахлагч Т.М шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7 дахь хэсгийг зөрчин явуулж, 12*******,128,********************* төгрөгийн төлбөрт 27******* сая төгрөгийн үнэ бүхий 2 орон сууцыг битүүмжлэн, 2*******2******* оны 8 сарын *******5-ны өдөр тогтоол үйлдэн хурааж, хууль бусаар үнэлгээ тогтоолгоод байна. Төлбөр төлөгч миний зүгээс шийдвэр гуйцэтгэгчийн явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд үнэлгээ тогтоохдоо Иргэний хуулийн 177 зүйлд заасан журмьн дагуу явуулах ёстой байсан боловч хамтран өмчлөгч А.Цаас үнийн санал авах ажиллагаа огт хийгээгүй мөн төлбөр авагч Л ББСБ-аас үнийн санал авсан эсэх талаар төлбөр төлөгч надад мэдэгдээгүй нь үнийн санал авах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүйг баталж байна. Үнийн санал авах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүй хэрнээ шууд шинжээч томилон үнэлгээ тогтоолгосон нь хууль бус юм. Шийдвэр гүйцэтгэгч д/а Т.М нь үнэлгээ тогтоохдоо 2 орон сууцны үнийг өөр хоорондоо эрс ялгаатай буюу 412 дугаар байрны 4 тоот хаягтай 57.89 м.кв талбайтай орон сууцны 92,489,********************* төгрөгөөр буюу 1 м.кв-г 1,597,67******* төгрөгөөр үнэлсэн боловч тус байрны 6 тоотод байрлах 8*******.7 м.кв талбайтай орон сууцны 119,215,********************* төгрөг буюу 1м.кв-г 1,477,261 төгрөгөөр үнэлсэн нь шууд харахад эргэлзээ төрүүлж байна. Зориудаар талбай томтой байрыг хямдаар үнэлүүлж хэн нэгэнд давуу байдал олгохоор ажиллаж байна гэх хардлагыг төрүүлж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бүхий л явцыг талуудад мэдэгдэх үүрэгтэй байтал энэ үүргээ биелүүлээгүй. Төлбөр төлөгч миний мэдэх эрхийг ноцтой зөрчсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар огт танилцуулдаггүй бөгөөд үнэлгээ тогтоох ажиллагаа явуулж байгааг миний бие Үнэлгээний комнаний ажилтан надруу утсаар залгахад л мэдсэн. Мөн шинжээч томилон үнэлгээ тогтоосон бол тус үнэлгээг 3 хоногийн дотор албан бичгээр мэдэгдэн, үнэлгээний тайланг танилцуулах ёстой боловч миний бие одоог болтол тус мэдэгдлийг хүлээн аваагүй, үнэлгээний тайлантай албан ёсоор танилцаагүй байна. Үнэлгээний компаниас ирж үзээд явсан тул юу болсон эсэх талаар мэдэхээр 2*******2******* оны 8 дугаар сарын 31-ний өдөр өөрийн биеэр шийдвэр гүйцэтгэгчтэй ажил дээр нь очиж уулзахад үнэлгээ гарсан байгаа 4 тоотыг 92,489,********************* төгрөгөөр үнэлсэн, 6 тоотыг 119,215,********************* төгрөгөөр үнэлсэн гэж хэлээд мэдэгдлийг чинь шууданд хийсэн гэж хэлээд үзүүлж танилцуулаагүй.

Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс надад хэргийн материал огт танилцуулдаггүй, энэ үйлдэл нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар надад нарийн мэдээлэл өгөхгүй байж байгаад миний үнэ цэнэтэй хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нэрийдлээр үнэгүйдүүлж, хууль бусаар ажиллагааг маш хурдан явуулж, үл хөдлөх хөрөнгүүдийг минь төлбөр авагчид давуу байдлаар авч өгөх гэсэн увайгүй, дээрэнгүй хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Үүний цаана ямар ашиг сонирхол явж байгаа вэ гэж хардах үндэслэл бий болж байна. Мөн миний барьцаанд тавьсан дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь хотын шинэ засаг захиргааны байгууллагад ойр, үнэ цэнэтэй байрлалд байх бөгөөд цаашид зах зээлийн үнэ нь өсөх хандлагатай, одоо зах зээлд 1 м.кв нь 2-2,5 сая төгрөгийн үнэлгээтэй байгаа хөрөнгө байхад шийдвэр гүйцэтгэгч үүнийг санаатайгаар үнэлгээний компанид нөлөөлж, зах зээлийн ханшаас 4*******-5*******% хямдаар үнэлүүлсэн гэж үзэж байна. Иймээс шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шийдвэр гуйцэтгэгч д/а Т.М нь анх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэхдээ л надтай үл мэдэгдэх өс хонзонгийн шинжтэйгээр дээрэнгүй харьцдаг төдийгүй, шоронгийн хоригдолтой харьцаж байгаа мэтээр үргэлж намайг хэл амаар доромжилж, дарамталдаг, гэр бүлийн гишүүдийг минь утсаар дарамталж сүрдүүлсээр байгаа. Энэ үйлдлийг нь миний бие төлбөр авагч талд давуу байдал олгож, төлбөр төлөгч намайг аргагүй байдалд оруулж хөрөнгийг минь салгаж авах гэсэн санаа гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, түүнд үндэслэн олгосон гүйцэтгэх хуудас гэж заасан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэнгийн 2*******2*******.*******4.28-ны өдөр олгосон *******571 дугаар гүйцэтгэх хуудаст Одгэрэлийн Бээс 12*******,128,********************* төгрөгийг гаргуулах, төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрт дурдсан үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэттэлийг хангуулахаар заасан байна. Шийдвэр гүйцэтгэгчийн хийх ажиллагаа болон дарааллыг гүйцэтгэх хуудсанд нарийн тодорхой зааж өгсөн байтал шийдвэр гүйцэтгэгч Т.М дур мэдэн хууль зөрчиж төлбөр төлөгч надад төлбөр төлөх боломж олгоогүй байж шууд үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг хийж эхэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиа шийдвэр гүйцэтгэгч өөрөө зөрчин, эрхээ хэтрүүлэн дураар аашилж байгаа хэрэг бөгөөд хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх, хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх Үндсэн хуулиар олгогдсон миний эрхийг зөрчиж байна. Мөн надтай шоронгийн хоригдолтой харьцаж байгаа мэт дээрэнгүй харьцаж дарамталж байгаа нь Т.М шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёсзүйн дүрэм зөрчсөн хэрэг тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч дэд ахлагч Т.Мын 2*******2*******.*******8.*******5-ны өдрийн 2*******27*******443/*******9, 2*******27*******443/11 дугаар Эд хөрөнгө хураах тогтоолуудыг хүчингүй болгож, уг тогтоолуудаар хураагдан үнэлгээ тогтоолгосон Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа хорооллын  дугаар байр,  болон  тоот хаягтай орон сууцнуудыг үнэлсэн хууль бус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлээ дэмжиж байна. Барьцаа хөрөнгийг үнэлэх ажиллагааг хийхдээ хууль зөрсөн гэж үзэж байгаа. Учир нь орон сууцыг битүүмжилж хураах ажиллагааг хийхдээ өмчлөгч нарт мэдэгдээгүй. Үнэлгээг гаргахдаа хууль зөрчиж үнэлгээ хийсэн. Үнийн санал авах ажиллагаа хийгээгүй. Үнэлгээний тайланг танилцуулаагүй. Үнэлгээ гаргах шинжээч томилохдоо шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжээч томилж байгаа тохиолдолд урьдчилан хууль сануулах ёстой. Гэтэл 2*******2******* оны *******8 дугаар сарын 17-ны өдөр шинжээч томилсон тогтоол гарч, 8 дугаар сарын 21-ний өдөр шинжээчийн дүгнэлт, үнэлгээг гаргаж ирүүлсэн байгаа. Энэ өдрөө шинжээчид хууль сануулан гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрсөн. Иймд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй үнэн зөв гэж үзэх боломжгүй юм. Иймд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа хорооллын 412 дугаар байр, 4 болон 6 тоот хаягтай орон сууцнуудыг үнэлсэн хууль бус үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2*******2******* оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2*******2*******/**************979 дүгээр захирамжаар О.Бээс 121,*******42,395 төгрөгийг гаргуулж “Л” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж шүүхийн шийдвэрт төлбөр гаргуулахаар заасан төлбөр төлөгч О.Б, хамтран өмчлөгч А.Ц нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт Ухаа /1712*******/ 412 дугаар байр, 4 тоот хаягт байршилтай 57.89 м.кв талбайтай, хоёр өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-22*******6*******59196 дугаартай орон сууцыг 2*******2******* оны *******5 дугаар сарын 27-ны өдрийн 2*******27*******443/*******2 тоот тогтоолоор битүүмжилж, 2*******2******* оны *******8 дугаар сарын *******5-ны өдрийн 2*******27*******443/*******9 тоот тогтоолоор хураасан. Мөн төлбөр төлөгч О.Бийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт Ухаа эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаартай орон сууцыг 2*******2******* оны *******6 дугаар сарын *******9-ний өдрийн 2*******27*******443/*******4 тоот тогтоолоор битүүмжилж, 2*******2******* оны 18 дугаар сарын *******5-ны өдрийн 2*******27*******443/11 тоот тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөрт хураагдсан орон сууцыг харилцан тохиролцож үнэлгээ тогтоох тухай 2*******2******* оны *******8 дугаар сарын 15-ны өдрийн 4-128/27559 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч, хамтран өмчлөгч, төлбөр авагч нарт гардуулан өгөхөд төлбөр төлөгч О.Б, хамтран өмчлөгч А.Ц нар нь үнийн санал гаргаагүй, төлбөр авагч харилцан тохиролцох боломжгүй хөндлөнгийн шинжээч томилж зах зээлийн үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилсон. Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа / дугаар байр,  тоот хаягт байршилтай 57.89 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 92.489.********************* төгрөгөөр,  тоот хаягт байршилтай 8*******.7 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 119.215.********************* төгрөгөөр тус тус үнэлэгдсэн.

Төлбөр төлөгч О.Б, хамтран өмчлөгч А.Ц нарт хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж заасны дагуу 2*******2******* оны *******8 дугаар сарын 24-ний өдрийн 4-128/3**************3******* дугаар мэдэгдлийг Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, Хилчин дугаар гудамж, тоот хаягт оршин суугч О.Бт, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Амины орон сууц  дугаар гудамж,  тоот хаягт оршин суугч  А.Ц нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжпэгч О.Бийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хөрөнгө үнэлсэн тухай мэдэгдэлийг төлбөр төлөгчид хүргүүлсэн боловч өөрөө хаягтаа байхгүй, хөдөө явж байна удахгүй очино гэж хэлсэн байдаг. О.Б ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийн дагуу нэг ч төгрөгийн төлбөрийг төлөөгүй учир барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах ажиллагааг хийсэн байгаа. Өөрөө төлбөрөө сайн дураараа төлөх болон хөрөнгөө худалдан борлуулж төлбөр төлөх боломжтой болохыг мэдэгдсэн ч 2*******2******* оны *******5 дугаар сарын *******5-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлснээс хойш нэг ч төгрөг төлөөгүй. Шинжээч томилсон тогтоолыг шинжээчээр томилогдсон Виннер Вэй ХХК болон  Баянмодот ХХК-ийн шинжээч нарт танилцуулсан байгаа.

Шинжээч томилсон тогтоол, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Л ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.Б нь Л ББСБ ХХК-иас 2 удаа зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Нэгт, 2*******18 оны 1******* дугаар сарын 26-ны өдөр №18/99 тоот Зээлийн гэрээ байгуулан 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр 55,*********************,********************* төгрөгийг зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож 2*******18 оны 1******* сарын 26-ны өдөр №18/*******98 дугаартай Хөрөнгө барьцаалах гэрээг байгуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-22*******6*******5913******* дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа /1712*******/,  дугаар байр,  тоот хаягт байршилтай, 8*******.7 м.кв, 3 өрөө орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалан “барьцаа хөрөнгө суллах “ зориулалтаар зээл авсан. Ингэхдээ Хөрөнгө барьцаалах гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгийг 55,*********************,********************* төгрөгөөр үнэлсэн болно.

Хоёрт, 2*******18 оны 11 сарын *******2-ны өдөр №18/1*******6 тоот Зээлийн гэрээ байгуулан 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр 13*******,*********************,********************* төгрөгийг зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож 2*******18 оны 11 сарын *******2-ны өдөр №18/1*******5 дугаартай Хөрөнгө барьцаалах гэрээг байгуулан 3 ширхэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан бизнесийн үйл ажиллагааны зориулалтаар зээл авсан. Хариуцагч нь 2*******19 оны *******3 сарын 27-ны өдөр үндсэн зээлээс 1**************,*********************,********************* төгрөг, тус өдрийг хүртэлх хүү болох  26,*********************,********************* төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 2,*******8*******,********************* төгрөгийг тус тус төлж зөвхөн үндсэн зээлээс 3*******,*********************,********************* төгрөгийн зээлийн  үлдэгдэлтэй үлдсэн. Л ББСБ нь нэхэмжлэгчийн зээлийг хэсэгчлэн төлснийг үндэслэн төлөгдсөн хэсэгт холбогдох 2 барьцаа хөрөнгийг чөлөөлж үлдэгдэл төлбөр дээр улсын бүртгэлийн Ү-22*******6*******59196 дугаарт бүртгэгдсэн, 57.89 м.кв,  өрөө Хан-Уул дүүргийн 16-р дугаар хороо, Буянт-Ухаа /1712*******/, байр,  тоот орон сууцыг барьцаалан үлдсэн. Ингэхдээ мөн барьцаа хөрөнгийг 3*******,*********************,********************* төгрөгөөр үнэлж барьцаанд хэвээр үлдээсэн.

Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч нь Баян Модот ХХК-ийн 119,215,********************* төгрөгөөр үнэлсэн Ү-22*******6*******5913******* дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн -р хороо, Буянт-Ухаа /1712*******/, -р.байр,  тоот хаягт байршилтай, 8*******.7 м.кв, 3 өрөө, орон сууцыг 55,*********************,********************* төгрөгөөр, Виннэр Вей ХХК-ийн 92,489,********************* төгрөгөөр үнэлсэн Ү-22 дугаарт бүртгэгдсэн, 57.89 м.кв, 2 өрөө Хан-Уул дүүргийн 16-р хороо, Буянт-Ухаа /1712*******/, 412-р байр, 4 тоот орон сууцыг 33,*********************,********************* төгрөгөөр тус тус үнэлж барьцаанд тавьсан. Хөрөнгийн үнэлгээний компаниудын үнэлсэн үнэлгээнүүд нь нэхэмжлэгчийн хувийн үнэлгээнээс үнэтэй буюу зах зээлийн үнэлгээтэй уялдсан байна.

Иймд нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгүүдийг хямдаар үнэлсэн гэж маргах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчид үнийн саналаа ирүүлэх талаар мэдэгдэл хүргүүлсэн. Нэхэмжлэгч болон Л ББСБ-д барьцаа хөрөнгийн үнийн саналаа 2*******2*******.*******8.1*******-ны өдрийн дотор бичгээр өгөхийг үүрэг болгож мэдэгдсэн боловч нэхэмжлэгч нь хугацаандаа өгөөгүй тул Л ББСБ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан хугацаанд хурдан явуулахын тул шинжээч томилуулах хүсэлтээ 2*******2******* оны *******8 сарын 13-ны өдөр тус ББСБ нь мэдэгдлийг 2*******2******* оны *******8 сарын *******6-ны өдөр гардсан. Тухайн өдөр нэхэмжлэгчтэй ярихад *******8 сарын 1*******-нд үнийн саналаа өгөхөөр болсон гэв. Тус өдөр дахин нэхэмжлэгчтэй ярихад өнөөдөр өгнө гэж хэлж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгийг үнэлэхэд төлбөр төлөгчийн саналыг харгалзахаар тусгасан. Шийдвэр гүйцэтгэгч нь нэхэмжлэгчийн үнийн санал өгөх боломжийг олгож хугацаа тогтоож өгсөн. Гэвч нэхэмжлэгч нь тогтоосон хугацаанд үнийн саналаа хүргүүлээгүй, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас хамаарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа саатах ёсгүй.

Шийдвэр гүйцэтгэгч талуудтай байнга холбоотой байж ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж байсан. Л ББСБ нь 2*******2******* оны 5 дугаар сарын *******4-нд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Гүйцэтгэх хуудсанд зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах учир барьцаа хөрөнгүүд дээр ажиллагаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь үүсгэх тогтоол гарснаар эхэлж, төлбөр төлөгчийг дуудан ирүүлж мэдэгдэх, мэдүүлэг авах, хугацаа олгох ажиллагаа явуулдаг. Үүний дараагаар барьцаа хөрөнгө нь үл хөдлөх хөрөнгө учир эд хөрөнгийн улсын бүртгэлээс лавлагаа авч, барьцааг битүүмжлэх ажиллагаа, хураах ажиллагаа, үнэлэх ажиллагаа, дуудлага худалдаа зохион байгуулах зэрэг ажиллагааг явуулдаг. Нэхэмжлэгчид 2*******2******* оны 5 дугаар сарын дундуур мэдэгдэх хуудсыг илгээж хугацаа олгосон. Гэвч нэхэмжлэгч нь төлбөр төлөх талаар арга хэмжээ аваагүй тул 2*******2******* оны 5 дугаар сарын 29-нд барьцаа хөрөнгүүдийг битүүмжилсэн. Битүүмжилсэнээс хойш 1 сар болон 14 хоногийн хугацааг нэхэмжлэгчид олгож, үр дүн гарааүй учир барьцаа хөрөнгүүдийг 2*******2******* оны 7 дугаар сарын сүүлээр хураасан. Хураах ажиллагааг явуулсаны дараагаар талуудаас үнийн санал авахаар мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч нь хугацаандаа үнийн саналаа өгөөгүй.

Л ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэгчтэй байнга холбоотой ажилладаг байсан. Ажиллагааны явцад нэхэмжлэгч нь утсаа авдаггүй, мэдэгдэл хүргүүлэхээр гардаж авахгүй ажиллагаанд саад учруулдаг байсан. Иймд нэхэмжлэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй тул түүнд ажиллагааны талаар мэдэгдээгүй төлбөр төлөх боломж олгоогүй гэдэг нь үндэслэлгүй байна гэв.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтуудаас: Нэхэмжлэгч талаас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2*******2******* оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2*******2*******/**************979 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2*******2******* оны 8 дугаар сарын *******5-ны өдрийн 2*******27*******443/*******9, 2*******27*******443/11 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбарууд, 2*******2******* оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2*******27*******443/12, 2*******27/*******443/1******* дугаартай мэдэгдэлийн хуулбарууд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2*******2******* оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 4-128/336************** дугаартай мэдэгдэл, 2*******2******* оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1*******/16 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас: 2*******2******* оны 5 дугаар сарын *******5-ны өдрийн 2*******27*******443 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажилалгаа үүсгэх тухай тогтоол, 2*******27*******443 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн хуулбар, 2*******2******* оны 4 дүгээр сарын 28-ны өрийн *******571 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2*******2******* оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШЗ2*******2*******/*******5813 дугаар “Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамжийн хуулбар, 2*******2******* оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2*******2******* оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2*******27*******443/*******1 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2*******2******* оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2*******27*******443/*******2 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, 2*******2******* оны 6 дугаар сарын *******9-ний өдрийн 2*******27*******443/*******4 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, 2*******2******* оны 6 дугаар сарын *******9-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2*******2******* оны 6 дугаар сарын *******9-ний өдрийн 2*******27*******443/*******5 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэлийн хуулбар, 2*******2******* оны 6 дугаар сарын 1*******-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2*******2******* оны 6 дугаар сарын 1*******-ны өдрийн 2*******27*******443/*******6 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэлийн хуулбар, 2*******2******* оны 7 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2*******2******* оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2*******27*******443/7 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэлийн хуулбар, 2*******21 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2*******2******* оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2*******27*******443/8 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2*******2******* оны 8 дугаар сарын *******5-ны өдрийн 2*******27*******4433/*******9 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар, 2*******2******* оны 8 дугаар сарын *******5-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2*******2******* оны 8 дугаар сарын *******5-ны өдрийн 2*******27*******443/11 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар, 2*******2******* оны 8 дугаар сарын *******5-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2*******2******* оны 8 дугаар сарын *******5-ны өдрийн 2*******27*******443/1******* угаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Нийслэлийн щшүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2*******2******* оны 8 дугаар сарын *******5-ны өдрийн 4-128/27559 дугаар мэдэгдэл, 2*******2******* оны 8 дугаар сарын *******5-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2*******2******* оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 4-128/28954 дугаар мэдэгдэл, 2*******2******* оны 8 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2*******2******* ны 8 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2*******2******* оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2*******27*******443/12 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2*******2******* оны 8 дугаар сарын 17-ны өдөр О.Бийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, 2*******2******* оны 8 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2*******2******* оны 5 дугаар сарын *******5-ны өдрийн “Л финанс ББСБ” –ийн итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, 2*******2******* оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 8/365 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол, 2*******2******* оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний Ш-8/3 тоот тайланг хүлээлцсэн баримт, шинжээч орчуулагч хэлмэрчид хууль тайлбарласан тухай баримт, 2*******2******* оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Ш-8/3 дугаартай “Виннэр вэй” ХХК-ийн  Хөрөнгийн үнэлгээний тайлан, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2*******2******* оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 8/368 дугаар шинжээч томилох тухай тогтоол, Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2*******2******* оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 4-128/3**************3******* дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл, 2*******2******* оны 8 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2*******2******* оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2*******27*******443/13 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2*******2******* оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1*******/16 дугаар Анхны дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2*******2******* оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 4-128/336************** дугаар мэдэгдэл, 2*******2******* оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2*******2******* оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 4-28/336************** дугаар мэдэгдэл,  2*******2******* оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. 

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагчийн этгээдээс 2*******18 оны 1******* дугаар сарын 26-ны өдрийн 18/99 дугаар зээлийн гэрээ, 18/*******98 дугаар Хөрөнгө барьцаалах гэрээ, 2*******18 оны 11 дүгээр сарын *******2-ны өдрийн 18/1*******6 дугаар зээлийн гэрээ, 18/1*******5 дугаар Хөрөнгө барьцаалах гэрээ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа хорооллын  дугаар байр,  тоот 57,89 м.кв талбайтай, мөн байрны  тоот хаягтай 8*******,7 м.кв талбайтай орон сууцнуудыг үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчээс 2*******2******* оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Шинжээч томилох тухай 8/365, 8/368 дугаартай тогтоолоор шинжээч томилсон ба шинжээчээр томилогдсон Виннер вэй ХХК, Баян-Модот ХХК-ийн шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасны дагуу урьдчилан эрх үүргийн танилцуулан хууль сануулаагүй учир шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, нэг байршилд, нэг байранд байгаа 2 ижил орон сууцыг илт өөрөөр үнэлсэн үнэлгээг зөвшөөрөхгүй, шинжээч дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчиж дүгнэлт гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар санал асуусан боловч төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь зөрүүтэй үнийн санал ирүүлж, үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан тул хөндлөнгийн мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн, үнэлгээг гаргасан үнэлгээчин хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2*******2******* оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2*******2*******/**************979 дугаартай “Зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар   О.Бээс 12*******,128,********************* төгрөгийг гаргуулж, “Л” ББСБ-д олгох, төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд О.Б, А.Ц нарын  өмчлөлийн Хан-Уул дүүргийн 16-р хороо, Буянт-Ухаа /1712*******/ 412 дугаар байр, 4 тоот хаягт байршилтай 57.89 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-22*******6*******59196 дугаартай орон сууц, О.Бийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн -р хороо, Буянт-Ухаа /1712*******/ дугаар байр,  тоот хаягт байршилтай 8*******.7 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаартай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шүүхийн шийдвэр, түүнийг үндэслэн олгосон, тус шүүхийн 2*******2******* оны *******4 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШЗ2*******2*******/*******5813 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж,  мөн өдөр олгогдсон *******571 дугаартай гүйцэтгэх хуудсуудыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2*******2******* оны *******5 дугаар сарын *******5-ны өдрийн 2*******27*******443 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарган эхлүүлсэн байна.

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөх талаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид мэдэгдэж байсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр тогтоолыг биелүүлэх тухай мэдэгдлээр тогтоогдож байх бөгөөд зохигч талууд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд зааснаар явуулсан дээрх ажиллагааны талаар маргаагүй байна.

Мөн барьцаа хөрөнгө болох төлбөр төлөгч О.Бийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн  дугаар хороо, Буянт-Ухаа хорооллын дугаар байрны  тоот хаягт байрлах 57.89 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2*******2******* оны *******5 дугаар сарын 27-ны өдрийн 2*******27*******443/*******2 дугаар тогтоолоор битүүмжилж, 2*******2******* оны *******8 дугаар сарын *******5-ны өдрийн 2*******27*******443/*******9 дугаар тогтоолоор хураасан, мөн байрны 6 тоот хаягт байрлах О.Б, А.Ц нарын өмчлөлийн 8*******.7 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2*******2******* оны *******6 дугаар сарын *******9-ний өдрийн 2*******27*******443/*******4 дугаар тогтоолоор битүүмжилж, 2*******2******* оны *******8 дугаар сарын *******5-ны өдрийн 2*******27*******443/11 дугаар тогтоолоор хураасан үйл баримт тогтоогдож байна. Эд хөрөнгө битүүмжилсэн болон хураасан тогтоолыг төлбөр төлөгч О.Бт мэдэгдсэн нь хэрэгт авагдсан дээрх эд хөрөнгө хураах болон битүүмжлэх тухай тогтоолууд болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. 

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч О.Б болон өмчлөгч А.Ц нарт хариуцагч буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч газраас 2*******2******* оны *******8 дугаар сарын *******5-ны өдрийн 4-128/27559 дугаартай мэдэгдэлээр үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн байна. Уг мэдэгдэлийг хүлээн авснаас хойш төлбөр төлөгчөөс үнийн санал гаргаагүй, улмаар төлбөр авагчаас төлбөр төлөгч, өмчлөгч нар орон сууцны үнийн санал ирүүлээгүй тул шинжээч томилуулах хүсэлтийг гаргаж хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж зааснаар Хан-Уул дүүргийн  дугаар хороо, Буянт-Ухаа /1712*******/  дугаар байр,  тоот хаягт байршилтай 57.89 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны үнэлгээг тогтоолгохоор Виннер Вэй ХХК-ийг, 6 тоот хаягт байршилтай 8*******.7 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны үнэлгээг тогтоолгохоор “Баян модот” ХХК-ийг тус тус шинжээчээр 2*******2******* оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 8/365, 8/368 дугаартай “Шинжээч томилох тухай” шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилсон байна.

Дээрх шинжээч томилсон 8/365, 8/368 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу Виннер Вэй ХХК нь 2*******2******* оны 8 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа /1712*******/ дугаар байр,  тоот хаягт байршилтай 57.89 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 92.489.********************* төгрөгөөр үнэлж, Баян-Модот ХХК нь 2*******2******* оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн  дугаар хороо, Буянт-Ухаа /1712*******/ дугаар байр,  тоот хаягт байршилтай 8*******.7 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 119.215.********************* төгрөгөөр тус тус үнэлж дүгнэлт гарган мөн өдрөө үнэлгээний тайланг хүлээлцсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулахаар шинжээчийн томилон оролцуулж болно. Гагцхүү шинжээч нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлана. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэсэн хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгэх үүрэгтэй байна.

Шийдвэр гүйцэтгэгчээс  2*******2******* оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 8/365, 8/368 дугаартай шинжээч томилсон тогтоолыг шинжээч нарт танилцуулж гарын үсэг зуруулсан байгаа боловч хууль заасан дээрх ажиллагааг хийж гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй байна. Учир нь Шинжээчээр томилогдсон Виннер Вэй ХХК-ийн шинжээч О.Бд 2*******2******* оны 8 дугаар сарын 21-ний өдөр хууль сануулсан байх бөгөөд мөн өдрөө шинжээч дүгнэлтээ гаргаж ирүүлсэн байна. Мөн “Баян модот” ХХК-ийн шинжээч С.Цоос мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулах ажиллагааг 2*******2******* оны 8 дугаар сарын 18-ны өдөр хийж гүйцэтгэсэн тухай тэмдэглэл хэрэгт авагдсан байгаа боловч түүнд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14-р зүйлд заасан эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шинжээчид дүнэлт гаргахаас нь өмнө урьдчилан эрх үүргийг нь тайлбарлан өгч, хууль сануулаагүй учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, зөвшөөрөхгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна. Иймд Виннер Вэй ХХК-ийн 2*******2******* оны 8 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа /1712*******/ дугаар байр,  тоот хаягт байршилтай 57.89 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 92.489.********************* төгрөгөөр үнэлсэн үнэлгээг, Баян-Модот ХХК-ийн 2*******2******* оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн  дугаар хороо, Буянт-Ухаа /1712*******/  дугаар байр,  тоот хаягт байршилтай 8*******.7 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 119.215.********************* төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байна.

                                                                                                                

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч О.Бт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан Виннер Вэй ХХК-ийн 2*******2******* оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа /1712*******/  дугаар байр,  тоот хаягт байршилтай, 57.89 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 92,489,********************* төгрөгөөр үнэлсэн үнэлгээг, Баян-Модот ХХК-ийн 2*******2******* оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа /1712*******/  дугаар байр,  тоот хаягт байршилтай 8*******.7 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 119,215,********************* төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7*******,2************** төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 12******* дугаар зүйлийн 12*******.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.НЯМСҮРЭН