Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/718

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Билгүүн даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн,   

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай 3. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* тай хэргийг 04 оны ******* сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ******* оны ******* сарын *******-ны өдөр, ******* аймагт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ******* хэсгийн ******* ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт ******* аймгийн сумын баг байр 1- тоотод оршин суух, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

овогт гийн /регистрийн НБ97**************14 /

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Олон улсын харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “ ”-ийн мэргэжпийн байгууллагын 00/31 тай “Төмөр *******" мэргэжил эзэмшсэн гэх хуурамч мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж 01 оны 03 сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* Замын хэсэгт чнаар ажилд орсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэсэн,

Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, шүүгдэгчийн саналыг харгалзан дараах нотлох баримтыг шинжлэн судалсанд тооцсон болсон. Үүнд:

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дахь тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 140- 145 дахь тал/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын “...******* нь 01 оны 03 сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ******* Замын ангид ажиллаж байна. Тухайн ажилтны д ******* тай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг хийж гүйцэтгэсэн, түүнд тохирох цалин, хөлс авсан учраас ******* хохирсон зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 1-13 дахь тал/,

Гэрч    ийн “...******* -ийн даргын 00 оны 06 сарын 5-ны өдрийн а/74 тоот тушаалаар “Хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийх журам”-ыг баталсан байдаг. Хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийх журамд заасны дагуу чнаар ажилд орох хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулж авдаг. Журмын хавсралтад заасан бүртгэлийн хавсралт материал байдаг ба хавсралтын дагуу материалыг хүлээж авдаг. Шинээр ажилд орох гэж байгаа иргэн нь “Ажилд орохыг хүссэн өргөдөл, дэлгэрэнгүй анкет, мэргэжпийн үнэмлэх, гэрчилгээ, серификат, иргэний үнэмлэх зэргийг бүрдүүлж тус хүний нөөцийн тасагт өгсөн байх ёстой. Тус журмын 3..-т зааснаар баланстай аж ахуйн нэгжийн даргын мэдлийн албан тушаалд хийгдэх сонгон шалгаруулалтын комиссыг 3-5 хүний бүрэлдэхүүнтэй тухайн нэгжийн дарга тухай бүр томилж ажиллуулна гэж заасны дагуу манай байгууллагын чдыг сонгон шалгаруулахад Ерөнхий инженер, хүний нөөцийн тасгийн дарга, инженер, хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан инженер зэрэг хүмүүс сонгон шалгаруулалтын комисст байдаг. Манай байгууллага шалгалтын арга хэрэглэж сонгон шалгаруулалтыг явуулдаг. ******* нь ажилд орохдоо манай байгууллагад 00/31 тай -ын институтийн дэргэдэх бүтээгч ийн “ *******” мэргэжпийн үнэмлэхтэй ирсэн. Төмөр ******* гэх мэргэжлийн үнэмлэх нь ажилд томилох гол шалгуур бөгөөд тухайн үнэмлэхгүй бол манай байгууллагын журмаар ажилд томилох боломжгүй юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дахь тал/,

Гэрч    ийн “...******* /НБ97**************14/ нь 01 оны 03 сарын 05-ны өдөр дагалдан чнаар томилогдсон өнөөдрийг хүртэл 3 жил 4 cap гаруй тасралтгүй ажиллаж байна. Замчин ажилтай ******* /НБ97**************14/ нь ******* -ийн ангид чнаар 01 оны 03 сарын 05-ны өдрөөс 04 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал нийт цалин 74.560.664 төгрөг бодогдож үүнээс хүний орлогын албан татварт 5.933.306 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 8.476.37 төгрөг, үйлдвэрчний эвлэлийн татварт 719.385 төгрөгийг суутгуулж гар дээр 59.431.735 төгрөгийн цалин авсан байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дахь тал/,

Гэрч    ын “...Манай ийн д үнэт цаасан дээр гэрчилгээ гаргадаггүй фото цаасан дээр гаргадаг байсан.”, “...Манай байгууллагын д архивын нэгж гэж хадгалаагүй.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 118-11 дэх тал/,

Гэрч    ы “...Mergejil.mn буюу цахим бүртгэлийн нэгдсэн системд мэргэжпийн үүд маань анх манай институтаас нэвтрэх нэр, нууц үгээ үүсгүүлэн авч байгууллагынхаа дэлгэрэнгүй мэдээллийг оруулдаг. Үүнд сургалтад хамрагдсан суралцагчдын мэдээлэл, төгсөгчийн мэдээлэл бас ордог. Өөрөөр хэлбэл төгсөлтийн үнэлгээгээ манай байгууллагаар хийлгээд тэгээд төгсөлтийн гэрчилгээ буюу чадамжийн гэрчилгээг дээрх нэгдсэн бүртгэлийн системээр дамжин бүртгэл үүсгэгдэж авдаг.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 14-1******* дахь тал/,

 

IH

Гэрч    гийн “...Боловсролын баримт бичиг гэдэг нь тухайн боловсролын түвшний мэдлэг, судлагдахууныг эзэмшсэнийг нотлох баримт бичиг, хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болно. Мэргэжлийн боловсрол, байгууллагын түвшинд 9 дүгээр анги төгссөн болон 1 анги төгссөн суралцагчид элсэн суралцдаг. Мэргэжлийн үнэмлэх нь жилээр мэргэжил эзэмшсэн бол тогооч, үсчин гэх мэт.”, “...Хамаарна. Мэргэжпийн бие даасан нэг том салбар учраас.”, “...Мөн төгсөлтийн баримт бичгийг баталгаажуулсны дараа тэтгэлэг олгодог учраас бүртгэл мэдээлэл маш нарийн байдаг болно. Аливаа хуурамч баримт бичиг олгох боломжгүй. Үндэсний үнэт цаас ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу олон төрлийн нууцлал бүхий үнэт цаас олгох ажлууд өндөр хяналтын дор явагддаг” гэсэн мэдүүлэг/хх-ийн 19-131 дэх тал/,

 

Гэрч    ын дахин өгсөн “...Надад харуулсан 00/189 тай мэргэжпийн үнэмлэх нь манай өөс гаргаж байсан мэргэжпийн үнэмлэх мөн байна.”, “...Надад үзүүлсэн албан бичгийг харлаа. Анх манай 018 онд Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагад бүртгүүлж байсан. Түүнээс хойш явуулсан сургалтыг төгссөн суралцагч, иргэдийн мэдээллийг хүргүүлэн бүртгэлд оруулж байгаагүй. Энэ нь миний алдаа юм. Бүртгэлд суралцагч, төгсөгчдийн мэдээлэл нь ороогүй мэргэжпийг үнэмлэхийг хуурамч гэж ойлгож болно.”, “...Дээрх нэр бүхий иргэдийн мэргэжпийн үнэмлэх нь манай д элсэн суралцаж төгсөөгүй. ******* байгууллагад ажиллаж байгаад мэргэжпийн үнэмлэх шаардлагатай ажлын байранд томилогдох гэж байгаа иргэдээс танил, тал, миний таньдаг хүмүүсийн гуйлгаар бичиж, гаргуулан авсан мэргэжпийн үнэмлэх байна. Дээрх нэр бүхий 47 иргэнийг манай ийг суралцан төгссөн гэх нотлох баримт надад байхгүй. Бүгд суралцаагүй болон худалдан авсан мөн танил талаараа гуйлган авсан мэргэжпийн үнэмлэхүүд байна.”, “...Төмөр байгууллагын ажилтан нар л дандаа ажлын байр өөрчлөх эсвэл засварчин, туслах машинч болох ажпын байрны шалгуур, шаардлагыг хангахаар авдаг байсан. Тухайн иргэд мэддэг байсан. Танил, талаар гуйлган авсан иргэдэд миний зүгээс асуудалд орох талаар хэлдэг байсан. Тухайн мэргэжпийн үнэмлэх гаргуулан авсан байгууллагын ажилтан, иргэд асуудлаа өөрсдөө хариуцна гэж хэлээд гаргуулан авч байсан.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 134-137 дахь тал/,

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтаас 04 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн “... нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол шинжпэх ухааны сайдын 01 оны 06 сарын 18-ны өдрийн А/97, А/31 дүгээр тушаалаар батлагдсан “Мэргэжпийн байгууллагыг бүртгэх, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам’’-ын дагуу мэргэжпийн байгууллагын бүртгэлийн гэрчилгээ авч байгаагүй болно.” гэсэн 1/78 тай албан бичиг/хх-ийн 64 дэх тал/,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжпэх ухаан, спортын сайдын хамтарсан 019 оны ******* сарын 13-ны өдрийн А/505, А/*******7 тай тушаалаар баталсан “Мэргэжпийн боловсрол, байгууллагын төгсөгчдөд мэргэжпийн диплом, үнэмлэх, гэрчилгээ олгох журам”-ын хуулбар /хх- ийн 98-110 дахь тал/,

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтаас 04 оны 07 сарын 01-ний өдөр ирүүлсэн “...Нэр бүхий иргэдийн мэдээлэл мэргэжпийн байгууллагын www.mergejil.mn нэгдсэн системд бүртгэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.” гэсэн 1/190 тай албан бичиг /хх-ийн 113 дахь тал/,

******* Замын ангиас 04 оны 06 сарын 7-ны өдрийн 9/905 тай албан бичгээр хавсаргаж ирүүлсэн овогтой /НБ97**************14/-ийн хүний нөөцийн сонгон шалгаруулах үйл ажиллагаатай холбоотой материал, ажлын байрны тодорхойлолт, цалин хөлсний мэдээлэл, ажилд авах тухай тушаал /хх-ийн 180-186 дахь тал/ зэрэг бичгийн баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг тус тус шинжлэн судлав.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь Олон улсын харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “ ”-ийн мэргэжпийн байгууллагын 00/31 тай “Төмөр *******" мэргэжил эзэмшсэн гэх хуурамч мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж 01 оны 03 сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* Замын хэсэгт чнаар ажилд орж хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд, түүний өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Гэрч    ийн “... ******* нь ажилд орохдоо манай байгууллагад 00/31 тай -ын институтийн дэргэдэх бүтээгч ийн “ *******” мэргэжпийн үнэмлэхтэй ирсэн. Төмөр ******* гэх мэргэжлийн үнэмлэх нь ажилд томилох гол шалгуур бөгөөд тухайн үнэмлэхгүй бол манай байгууллагын журмаар ажилд томилох боломжгүй юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дахь тал/,

Гэрч    ын “...Манай ийн д үнэт цаасан дээр гэрчилгээ гаргадаггүй фото цаасан дээр гаргадаг байсан.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 118-11 дэх тал/,

 

IH

Гэрч    гийн “... төгсөлтийн баримт бичгийг баталгаажуулсны дараа тэтгэлэг олгодог учраас бүртгэл мэдээлэл маш нарийн байдаг болно. Аливаа хуурамч баримт бичиг олгох боломжгүй. “Үндэсний үнэт цаас” ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу олон төрлийн нууцлал бүхий үнэт цаас олгох ажлууд өндөр хяналтын дор явагддаг” гэсэн мэдүүлэг/хх-ийн 19-131 дэх тал/,

 

Гэрч    ын дахин өгсөн “... ******* байгууллагад ажиллаж байгаад мэргэжпийн үнэмлэх шаардлагатай ажлын байранд томилогдох гэж байгаа иргэдээс танил, тал, миний таньдаг хүмүүсийн гуйлгаар бичиж, гаргуулан авсан мэргэжпийн үнэмлэх байна. Дээрх нэр бүхий 47 иргэнийг манай ийг суралцан төгссөн гэх нотлох баримт надад байхгүй. Бүгд суралцаагүй болон худалдан авсан мөн танил талаараа гуйлган авсан мэргэжпийн үнэмлэхүүд байна.”, “...Танил, талаар гуйлган авсан иргэдэд миний зүгээс асуудалд орох талаар хэлдэг байсан. Тухайн мэргэжлийн үнэмлэх гаргуулан авсан байгууллагын ажилтан, иргэд асуудлаа өөрсдөө хариуцна гэж хэлээд гаргуулан авч байсан.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 134-137 дахь тал/,

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтаас 04 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн “... нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол шинжпэх ухааны сайдын 01 оны 06 сарын 18-ны өдрийн А/97, А/31 дүгээр тушаалаар батлагдсан “Мэргэжпийн байгууллагыгбүртгэх, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам’’-ын дагуу мэргэжпийн байгууллагын Бүртгэлийн гэрчилгээ авч байгаагүй болно.” гэсэн 1/78 тай албан бичиг/хх-ийн 64 дэх тал/,

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтаас 04 оны 07 сарын 01-ний өдөр ирүүлсэн “...Нэр бүхий иргэдийн мэдээлэл мэргэжлийн байгууллагын www.mergejil.mn нэгдсэн системд бүртгэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.” гэсэн 1/190 тай албан бичиг /хх-ийн 113 дахь тал/ зэрэг бичгийн баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн тусгай 3. зүйлд зааснаар хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийн шинж нь тухайн баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр ашигласан, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр илэрдэг бөгөөд үйлдлийн тухайд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн д уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 зүйлийн 3-т заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хуульчилжээ. .

Шүүгдэгч ******* нь шалгалт өгч, суралцаж төгсөөгүй атлаа Олон улсын харилцаа, аж үйлдвэрийн дэргэдэх “ ”-ийн мэргэжлийн байгууллагын 00/31 тай “Төмөр *******” мэргэжил эзэмшсэн гэх хуурамч мэргэжлийн үнэмлэхийг авах эрхгүй гэдгээ мэдсээр байж тухайн үнэмлэхийг ашиглах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн тул түүний үйлдэл гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна. Мөн шүүгдэгч ******* нь хуурамч мэргэжлийн үнэмлэх ашиглаж 01 оны 03 сарын 05-ны өдөр ажилд томилогдсон байх бөгөөд 3 жил 4 сар гаруй хугацаанд тухайн албан тушаалд ажилласан хууль бус үйлдэл нь тус гэмт хэргийн удааширсан шинжийг мөн агуулж байна

Шүүгдэгч ******* нь удааширсан үйлдлээр тухайн мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан хууль бус үйлдлийн улмаас тухайн албан тушаалд шударгаар өрсөлдөж томилогдох боломжтой байсан иргэдийн эрхийг зөрчин, хохирол учруулсан мөн “Төмөр *******” гэсэн мэргэжлийн үнэмлэх нь ажилд томилох гол шалгуур бөгөөд тухайн үнэмлэхгүй бол тухайн байгууллагын журмаар ажилд томилох боломжгүй атал тус хуурамч үнэмлэхийг ашиглаж ажилд томилогдсон байгаа нь ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг зөрчжээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай 3. зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэн зөв байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай 3. зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай 3. зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай 3. зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын д:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч ******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Иймд энэ тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсанчлан шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдэл нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор П.Итгэл би Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 зүйл, 35.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон шүүгдэгч *******т холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ******* нь Олон улсын харилцаа, аж үйлдвэрийн институтын дэргэдэх “ ”-ийн мэргэжлийн байгууллагын 00/31 тай “Төмөр *******” мэргэжил эзэмшсэн гэх хуурамч мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж 01 оны 03 сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* Замын хэсэгт чнаар ажилд орж эрүүгийн хуулийн тусгай 3. зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай 3. зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай 3. зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1000 нэгжтэй тэнцэх буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Эд мөрийн баримтаар ажилд орохдоо ашигласан 00/31 тай мэргэжлийн үнэмлэх хураагдан ирсэнийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор устгуулах саналыг гаргаж байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй... гэсэн дүгнэлтийг;

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий 1.3 зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5, 6.6 зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай 3. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэж,

Шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Эд мөрийн баримтаар хураагдсан Олон улсын харилцаа, аж үйлдвэрийн дэргэдэх “ ”-ийн мэргэжлийн байгууллагын 00/31 тай мэргэжлийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тогтоолд дурдав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч ******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй.

Монгол Улсын шүүхийн хуулийн зүйлийн .4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36. зүйлийн 1, , 3, 4 дэх хэсэг, 36.6 зүйл, 36.7 зүйл, 36.8 зүйл, 36.10 зүйлийн 1, , 3, 4 дэх хэсэг, 36.13 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт гийн ийг Эрүүгийн хуулийн тусгай 3. зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

.Эрүүгийн хуулийн тусгай 3. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж болохыг дурдсугай.

            5.Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Олон улсын харилцаа, аж үйлдвэрийн дэргэдэх “ ”-ийн мэргэжлийн байгууллагын 00/31 тай мэргэжлийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                                             Б.БИЛГҮҮН