Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

Улсын яллагч Б.Түвшинтөр,

Шүүгдэгч М.Ц, М.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У овогт Мийн Ц, У овогт Мийн Ө нарт холбогдох 2416000000179 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 05 сарын 08-ны өдөр ****аймгийн **** сумд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдүүдийн хамт **** аймгийн **** сумын **** баг **** хороо **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ***** регистрийн дугаартай, У овогт Мийн Ц,

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт **** хот **** дүүрэг *** хороо **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй байсан, **** регистрийн дугаартай, У овогт Мийн Ө,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ө, М.Ц нар нь бүлэглэн 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр **** аймгийн *** сумын төвд айл гэр үймүүлсэн гэх байдлаар шалтаглан Д.Дийн зүүн талын гуя руу нь өшиглөж, машинаас татаж газарт унагаж, М.Ц нь цээж рүү 1 удаа, толгой болон зүүн талын шанаа руу 2-3 удаа цохиж, зүүн талын шанаанаас нь маажиж хохирогчийн эрүүл мэндэд зүүн дээд доод зовхи, эрүүний зүүн тал, баруун хөхний дээд хэсэг, баруун мөр, баруун бугалага, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт, зүүн хацар эрүүний зүүн талд зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч М.Ө М.Ц нар нь бүлэглэн 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр **** аймгийн ***** сумын төвд айл гэр үймүүлсэн гэх байдлаар шалтаглан Д.Дийн зүүн талын гуя руу нь өшиглөж, машинаас татаж газарт унагаж, М.Ц нь цээж рүү 1 удаа, толгой болон зүүн талын шанаа руу 2-3 удаа цохиж, зүүн талын шанааг нь маажсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтын улмаас М.Ө, М.Ц нар нь Д.Дийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр зүүн дээд, доод зовхи, эрүүний зүүн тал, баруун хөхний дээд хэсэг, баруун мөр, баруун бугалага, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт, зүүн хацар эрүүний зүүн талд зулгаралт гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч М.Ө, М.Ц нар нь гэм буруутай болох нь:

 

1.Хохирогч Д.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... **** сумынхаа 100 жилийн ойн баярт ирчхээд 2024 оны 07 сарын 21-ний өглөө 09 цагийн орчим дэлгүүр орох гээд явж байтал Ө машинтай явж байгаад надтай таарч бид хоёр машинд нь юм ярьж сууж байгаад Ө гэрээсээ юм авъя гэж хэлээд гэр рүүгээ орсон юм. Би машин дотор нь сууж байтал ээж нь Н ямар хүмүүстэй яваад байна гээд ирж харахаар нь би сайн муу асуусан юм. Тэгээд ээж нь гэр рүүгээ орсон. Намайг машин дотор сууж байтал Ө-ийн дүү Ц нь миний цээжин хэсэг рүү 1 удаа, толгой болон зүүн талын шанаа руу 2-3 удаа цохиж зүүн талын шанаанаас маажиж цохих үедээ чамайг хэн ч харахын аргагүй болгочихъё гээд байсан. Тэгээд гэр рүү орчхоод Ө-г дагуулж гарч ирснээ Т хүрээд ирлээ одоо чамайг яахыг нь харьяа гэсэн. Би приус 41 загварын тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж байтал ирчхээд машины хаалга нээгээд шууд миний зүүн талын гуя руу өшиглөхдөө би энийг ийм гуйлгачин болохоор нь дургүй байдаг байхгүй юу гээд машинаас татаж унагахад би босоод алхаж байтал Ц нь миний араас айл гэр бүл үймүүлсэн пиздаа, янхан минь дахиж битгий харагдаарай харагдвал ална шүү гээд миний араас чулуу шидэхэд миний зүүн талын нуруун дээр оносон юм. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би жолоочийн эсрэг талын суудалд сууж байсан. Ц Ө нар нь архи уусан эсэхийг би мэдэхгүй. Намайг зодох шалтгаан нь ах Ө эхнэр хүүхдээсээ салсан шалтгааныг надаас болсон гэж ойлголт авсан юм билээ. Ө-тэй ямар нэгэн асуудал байхгүй бид нар нэг нутгийн хүмүүс мэнд устай л явдаг хүмүүс байгаа юм. Би сумын ойгоо үзэх гэж очиход Ц-д нүд рүүгээ цохиулж хөхрөлтийг нь нууж крем түрхэж, нүдний шил зүүсэн. Би Ц, Ө нар зодуулсан талаараа хэн нэгэн хүнд хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх- ийн 18-19-р хуудас/,

 

2.Говь-Алтай аймаг шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.Алтайбаатарын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “...1.2 Д.Дийн биед зүүн дээд, доод зовхи, эрүүний зүүн тал, баруун хөхний дээд хэсэг, баруун мөр, баруун бугалага, зүүн гуя зүүн өвдөгт цус хуралт, зүүн хацар, эрүүний зүүн талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3 Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Д.Дийн биед учирсан зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл нь тус бүрдээ Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад цус хуралт гэмтэл нь Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх 197 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 26-27-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

           Иймд М.Ө, М.Ц нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүхээс шүүгдэгч М.Ө, М.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанбүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдгээрт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө, М.Ц нарыг тус бүрт 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.Ө, М.Ц нарт шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,  түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

 

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагаанд хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл болон хохирол нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй байна.

 

4.Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэсэг 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч У овогт М-ийн Ц, У овогт Мийн Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц, М.Ө нарт тус бүрт 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-д оногдуулсан 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд, шүүгдэгч М.Ө-д оногдуулсан 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч М.Ц, М.Ө нарт мэдэгдсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ц, М.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

          9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Ц, М.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР