| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Бат-Амгалан |
| Хэргийн индекс | 166/2024/0338/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/373 |
| Огноо | 2024-08-14 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/373
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0338/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа,
улсын яллагч Г.Уянга,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг 2418000000296 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ************ ***** овогт**************, (РД:******* ), 2003 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, дүү нарын хамт******* тоотод оршин суух хаягтай, урьд
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1566 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, оногдуулах ялыг 2 дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 9 сарын зорчих эрх хязгаарлах ял,
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1566 дугаартай шийтгэх тогтоолын 4 дэх заалтаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр үйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай ял солих тухай захирамжаар оногдуулсан 8 сар 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 1 жил 8 сар 17 хоногийн хугацаагаар хорих ял,
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 610 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ын өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 574 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийт 71 хоногийн хугацаагаар хорих ял сольсон,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 08 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Молор зочид буудлын зогсоол дээр байсанын эзэмшлийн******* улсын дугаартай Lexus hs 250h маркийн тээрийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүй дур мэдэн авч явсан байна. Ийнхүү явж байхдаа зам тээврийн осол гарган иргэн 21,035,000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 08 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Молор зочид буудлын өрөөнд *******, нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Улмаар *******, нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэж унтсан байхад ******* нь зогсоол дээр байсан улсын дугаартай (Lexus hs 250h) Лексус эйч эс 250 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүй дур мэдэн авч явсан байна. Ийнхүү явж байхдаа зам тээврийн осол гарган 21,035,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би ажил хийж энэ хүмүүсийн хохирлыг барагдуулах хүсэлтэй байна. Надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг өгөв.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай “...аас утсаар гаргасан улсын дугаартай хар өнгийн Сай маркийн машин миний машиныг мөргөчихлөө гэх гомдлыг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 08:48 цагт хүлээн авч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 1 дэх тал)
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 2-6 дахь тал)
Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч (1 дэх хавтаст хэргийн 7-9 дэх тал),
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай “...************** .... 3.17% тоот үзүүлэлт илрэв. ....” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 10 дахь тал)
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “... Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах Молор зочид буудлын дотор талын үүдний хэсгийн камер, ресефшний ар хэсгийн камерын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 08 цаг 38 минут 50 секундэд************** нь хоёр ширхэг гоймон барьчихсан ресефшн дээр ирээд 08 цаг 19 минут 05 секундэд гуйвж яваад буудлаас гарч байгаа бичигдсэн байв. Тус буудлын гадна үүдний хэсгийн камерын 08 цаг 19 минут 09 секундэд ******* нь буудлаас гарч гуйваад баруун тийш машины зогсоол хэсэг рүү явж байв. 08 цаг 20 минут 24 секундэд уг камерт улсын дугаартай тээврийн хэрэгсэл ухарч гарч ирээд Молор буудлын хашааны хаалгаар гарч төв зам руу нийлээд явж байв. Тус буудлын ертөнцийн зүгээр баруун талын машины зогсол руу харсан хяналтын камерт улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зогсоол зогсож байх ба уг машин дээр ******* нь 08 цаг 19 минут 15 секундэд очиж улсын дугаартай тээврийн хэрэгслийг онгойлгох гэж хөл дээрээ зогсож ядан гуйвж байв. 08 цаг 19 минут 41 секундэд машиныг онгойлгож суугаад 08 цаг 20 минут 22 секундэд ухарч байв. Молор буудлын ар хэсэгт 16 дугаар байрны булан хэсэг рүү харсан камерын 08 цаг 22 минут 10 секундэд хар өнгийн Т.Чазер машин ухрах үйлдэл хийх үед ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлд явсан улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Т.Чазер машины зүүн талаар мөргөж зогсож байв. улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талаас ******* бууж ирж байсныг тэмдэглэлд тусган бичив.” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 28 дахь тал)
Хохирогчын өгсөн: “... Би Улаанбаатар хотоос 2024 оны 04 дүгээр сарын 14-ний шөнө 00 цаг өнгөрч байхад ирсэн. Би Улаанбаатар хотоос гарахдаа замдаа пиво уугаад явсан байсан болохоор өөрийн улсын дугаартай хар өнгийн Лексус эйч эс 250 маркийн машинаа найз ******* бариулаад урд талын жолоочийн эсрэг талын суудалд суугаад унтаад явсан. Харин арын суудал дээр ******* найз ******* пиво уугаад явсан. Би замдаа унтаад явж байгаад Урьхан дээр хоол идчихээд буцаад унтчихсан. Ингээд Дархан-Уул аймагт ирээд Молор гэх буудлын гадна 00 цагийн орчимд ирээд сэрээсэн. Энэ үед ******* машины арын суудал дээр унтаад үлдсэн. Харин би ******* буудлын 202 тоот өрөөнд орохдоо тооцоогоо хийгээд орсон. Ингээд унтаж байхад шөнө 04 цагийн үед хаалга тогшоод машинд унтаж байсан ******* нэлээн согтуу орж ирчхээд авч орж ирсэн пивоо уугаад унтуулахгүй юм яриад байсан. Тэгсээр байтал бараг 06 цаг болсон. Тэгээд дэлгүүрээс архи аваад ууя гээд дэлгүүр рүү *******, ******* бид гурав яваад дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн архи аваад буцаад буудалдаа ирээд ******* тэр архинаас гурван хундага уусан. Би тэр архийг *******тэй ууж байгаад унтаад өгсөн. Тэр үед машиныхаа түлхүүрийг гар утасныхаа хамт 2 орны голд ширээн дээр тавьсан байсан. Намайг унтаж байхад манай найз ******* намайг 9 цагийн орчим сэрээгээд чиний машиныг манай найз согтуу унаж яваад аваар гаргасан байсан. Тайван байгаарай гэж хэлсэн. Би тэр үед буудлаас гарахад хажууханд нь хойд тал нь машин мөргөсөн байсан. Би хэн нэгэнд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл жолоодох зөвшөөрөл өгөөгүй. Намайг унтаж байхад хэлэхгүйгээр ширээн дээрээс түлхүүрийг нь авч яваад осол гаргасан байсан. Би машинаа 2023 оны 09 дүгээр сард 31 сая төгрөгөөр худалдан авсан. Уг машиныг авахдаа 15,500,000 төгрөгийг Дарь финанс банк бус санхүүгийн байгууллагад төлөөд үлдэгдэл 15,500,000 төгрөгийг зээлээр авсан. Одоо сар бүр 870,000 төгрөг төлдөг. Миний машин маш их гэмтсэн. Гомдолтой байна.******* нь миний зөвшөөрөлгүйгээр архи уусан согтуу байх үедээ унаж яваад олон хүний машин мөргөж зам тээврийн осол гаргасанд маш их гомдолтой байна. Миний машинд маш их хэмжээний хохирол учирсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 33-34 дэх тал)
Иргэний нэхэмжлэгчгийн өгсөн: “... 2024 оны 04 дүгээр сарын 14-ний орой гэртээ 18 цагийн үед ирээд машинаа байрны гадна зогсоол дээр тавьчхаад орсон. Маргааш өглөө нь буюу 15-ны өглөө над руу өглөө 10 цагийн үед танихгүй хүн залгаад машиныг чинь мөргөсөн байна. Согтуу жолооч зөндөө машин мөргөөд явсан байна гэж хэлсэн. Ингээд гарч машинаа харахад машины зүүн хойд хэсэг нь гэмтсэн байсан. Өөр гэмтэл байгаагүй.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 40 дэх тал)
Иргэний нэхэмжлэгчын өгсөн: “... Би өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 08 цаг 47 минутын үед Дархан сумын 8 дугаар багт байрлах аюулгүйн тойргоос ертөнцийн зүгээр хойш чиглэлд явж байгаад Доктор авто засварын харалдаа замын эсрэг талд нэгдүгээр эгнээгээр яваад баруун тийш эргээд гэр рүүгээ Микр хороолол руу эргэх гээд гэрлэн дохио өгсөөд явж байхад манай урд талд байдаг автобусны буудлын урд талаас хар өнгийн Лексус эйч эс 250 маркийн машин ухраад өөдөөс ирэхээр нь микр хороолол руу орох гэж байна гэж бодсон чинь бүр хурдаа нэмж ирээд яах ийхийн зуургүй ар талаараа миний машины урд талыг ирээд мөргөсөн. Буцаад микр хороолол руу яваад өгөхөөр нь цагдаа руу дуудлага өгсөн. Машинаа гаднаас нь харахад урд буфер хагарсан, урд хоёр гэрэл хагарсан копуд чихэгдсэн байна. Цаад хэсэг нь яаж эвдэрснийг задалж байж мэдэх болно. Энэ машин нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би нэр дээрээ шилжүүлж авч чадаагүй байна.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 43 дахь тал)
Иргэний нэхэмжлэгчын өгсөн: “... Би Дархан-Уул аймагт дүүгийн гэрт ирээд 3-4 хонож байна. Хаягийг нь тодорхой сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан Дархан сумын 8 дугаар багт байрлах Микр хороололд байдаг. Би 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг байрны урд зогсоол дээр үлдээгээд Орхон аймаг руу дүүгийн машиныг унаад явчихсан байсан. Ингээд 15-ны өглөө над руу нэг хүн залгаад таны машиныг машин мөргөчихлөө гэхээр нь мэдээд өнөөдөр Орхон аймгаас ирсэн. Би машинд ямар эвдрэл гарсныг сайн мэдэхгүй байна. Миний одоогоор мэдэж байгаагаар хойд буфер хагарсан. Сайн үзүүлж байж бусад гэмтэл мэдэгдэх болно.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 48 дахь тал)
Иргэний нэхэмжлэгчгийн өгсөн: “... Манай нөхөр миний нэр дээр байдаг хар ногоон өнгийн улсын дугаартай Тоёота Чазер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад байрны урд машинд мөргүүлснийг манай нөхөр надад хэлсэн. Би ямар хохирол учирсан талаар сайн хэлж мэдэхгүй байна. Манай нөхөр энэ талаар мэдэж байгаа.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 51 дэх тал)
Иргэний нэхэмжлэгчийн өгсөн: “... Би өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 09 цагийн үед Дархан сумын 8 дугаар багт байрлах Магнолия супермаркетийн замын эсрэг талд урдаас хойш чиглэлтэй нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 30-40км цагийн хурдтай явж байхад араас хар өнгийн Лексус эйч эс 250 загварын машин ирж мөргөөд буцаж нэгдүгээр эгнээгээр маш хурдтай ухарч байгаад ардаа явж байсан машины урд хэсэг рүү мөргөчхөөд микр хорооллын 16 дугаар байрны урдуур явж байгаад тэнд байсан хар өнгийн Т.Чазер маркийн машиныг мөргөөд зогссон. Миний машины ард талын буфер хагарсан, зүүн хойд гэрэл хагарсан, машины багажийн хаалга, хаалганы доод хэсэг чихэгдсэн.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 54 дэх тал)
Гэрчгийн өгсөн: “... Би гэрээсээ 08 цаг өнгөрч байхад гэрийн урдаас улсын дугаартай машинаа аваад хоёрдугаар орцны гадаа үүдэнд очоод тэндээсээ хоёрдугаар орцны үүд хэсэг рүү ухраад орох гэж байхад ертөнцийн зүгээр хойд талаас буюу миний зүүн талаас хар өнгийн Лексус эйч эс 250 маркийн машин ирж мөргөсөн. Ингээд тухайн машины жолооч бууж ирээд надтай уулзахдаа согтуу байсан. Тэгээд байж байгаад зугтаагаад явахаар нь би араас нь гүйж очоод бариад авсан. Ингээд би цагдаад дуудлага өгсөн. Миний унаж явсан тээврийн хэрэгслийн зүүн талын хойд хэсэг тэр чигтээ эвдэрсэн байгаа.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56 дахь тал),
Гэрчын өгсөн: “... 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ресефшнээр гарсан. Гэхдээ ээлжээ орой 16 цагт хүлээн авсан. Тухайн үед буусан ресефшн надад буудалд хоносон хүнээс нэг нь согтуу гараад машин бариад баахан машин мөргөчихсөн байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 58 дахь тал)
Гэрчын өгсөн: “... Албан үүргээ гүйцэтгэж байгаад жижүүрээс станцаар 9 цагийн үед Дархан сумын 8 дугаар багт байрлах 16 дугаар байрны орчим улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч согтуу байна гэж хэлэхээр нь шууд 16 дугаар байрны өмнө очиход улсын дугаартай хар өнгий Лексус эйч эс 250 маркийн машин хар ногоон өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөөд зогссон байдалтай байсан. Энэ үед 2 машины жолооч байгаагүй. Төд удалгүй 16 дугаар байрны ар хэсгээс улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг зугтахаар нь бариад ирлээ гээд авчирч байсан. Ингээд удалгүй замын байцаагч Б.Төрмөнх ирээд би улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* гэх залууг согтуурал хэмжигч багаж үлээлгэхэд 3.17%-ийн согтолт гарсан. Мөн үлээлгэж байхдаа энгэрийн камераар бичлэг хийх гэсэн боловч миний гар утсан дээр бичигдэж хадгалагдаагүй байсан. Харин улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч тандагч багаж үлээлгэхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй хэвийн гэж гарсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 60 дахь тал)
Гэрч ******* өгсөн: “... Би Улаанбаатар хотоос 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Дархан-Уул аймагтын улсын дугаартай тээврийн хэрэгслийг бариад ирсэн. Ирэх үед жолоочийн эсрэг талын суудалд дээр суугаад арын суудал дээр ******* сууж явсан. Бид нар Улаанбаатар хотоос 20 цагийн үед гараад Дархан-Уул аймагт 00 цагийн үед ирсэн. Ирээд Молор нэртэй буудалд буусан. Улаанбаатараас Дархан-Уул аймагт ирэх замдаа, ******* нар пиво уугаад унтаад явсан. Буудлын гадаа ирээд буудал руу өрөө асуугаад 202 тоот өрөөг аваад эхлээд өрөөнд бид хоёр хамт ороод машинд ******* унтаад үлдсэн. Унтаж байхад би хэдэн цагийн үед орж ирснийг санахгүй байна. ******* гаднаас хаалга нүдээд ороод ирсэн. Орж ирээдтай нэг лааз пиво хувааж уухад ******* архи ууя гээд бид нар 24 цагийн Магнолия дэлгүүр орж тэндээс нэг шил 0,75 литрийн архи авсан. Би тэр архинаас гурван хундагыг уусан. Харин *******, хоёр архи уугаад суугаад үлдсэн. Унтаж байхад гар утас дуугарахаар нь утсаа харахад ******* над руу залгаж байхаар нь утсаа авсан чинь найз нь цагдаад баригдчихлаа. Ирээд аваач. Түрүүн ордог дэлгүүрийн хажууд байна гэж хэлсэн. Тэгээд би буудлаас гараад очих гэхэд буудлын ар талд байрны буланд зам дээр очиходын машинаар хар өнгийн Т.Чазер мөргөчихсөн байсан. Тэр үед ******* цагдаагийн машинд сууж байсан болохоор огт уулзаж чадаагүй. машинаа *******д унахыг зөвшөөрөөгүй. ******* өөрөө дураараа машиныг нь унаад явчихсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 62 дахь тал)
Шинжээч С.Саруулболдын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 135 дугаартай “... ******* нь 2009 онд үйлдвэрлэгдсэн УАР улсын дугаартай Лексус Эйч эс 250 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоочийн дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна. ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байна. *******гийн 2009 онд үйлдвэрлэгдсэн УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурдыг тогтоох боломжгүй. нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байна.гийн 2000 онд үйлдвэрлэгдсэн улсын дугаартай Тоёота Чазер маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Осол гарсан шалтгаан нь ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3 заалтуудыг зөрчсөнөөс болсон байна.” гэх шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 66 дахь тал)
Шинжээч Ш.Бямбажавын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаартай “... Лексус эйч эс 250 маркийн хар өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормозны MNS-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна. Тээврийн хэрэгслийн тоормозны эд ангиудын элэгдэл битүүмжлэл нь шингэн алдаагүй эвдрэлгүй байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдэхэд нөлөөлөх зүйлгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө тоормозны системийн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. Жолооч өөрөө тодорхойлох боломжтой. Зам тээврийн осол нь техникийн бүрэн бүтэн байдлаас нөлөөлөөгүй” гэх шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 76 дахь тал)
Бан хас ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 24/01/02740 дугаартай “ийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн улсын дугаартай мөнгөлөг өнгийн 2013 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээ нь 1,900,000 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 101 дэх тал)
Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 571 дугаартай “...гийн эзэмшлийн Тоёота Чазер маркийн улсын дугаартай хар ногоон өнгийн 2000 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээ нь 4,450,000 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 117 дахь тал),
Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 619 дугаартай “...ын эзэмшлийн Тоёота Харрьер маркийн улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээ нь 875,000 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 134 дэх тал)
Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 590 дугаартай “...ын эзэмшлийн Тоёота приус 30 маркийн 6736 ДАР улсын дугаартай 2006 онд үйлдвэрлэгдсэн хар хөх өнгийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээ нь 2,890,000 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 150 дахь тал)
Дамно ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын Дац24-22 дугаартай “...гийн эзэмшлийн Тоёота Пассо маркийн ОРХ улсын дугаартай 2013 онд үйлдвэрлэгдсэн саарал өнгийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээ нь 912,000 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 167-169 дэх тал)
Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “... Дарь финанс ББСБ-ын эзэмшлийн Лексус эйч эс 250эйч маркийн 2009 онд үйлдвэрлэгдсэн 2023 онд орж ирсэн хар өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээ нь 21,035,000 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 185 дахь тал)
******* яллагдагчаар болон сэжигтнээр өгсөн: “.. Би 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг рууын улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Машиныг ******* унаж явсан бөгөөд би жолоочийн арын суудал дээр, жолоочийн хажуугийн суудалд суугаад явсан. бид хоёр замдаа пиво уугаад унтаад явсан. Ингээд Дархан-Уул аймагт 00 цагийн үед ирээд Молор нэртэй буудалд орсон. Би 04 цагийн үед машинаас буугаад *******, нарын орсон 202 тоот өрөөнд ороод унтах гэж байгаад унтахаасаа өмнө дахиад нэг шил архи уучих уу гээд замын эсрэг талын 24 цагийн дэлгүүр рүү ороод 750 граммын архи авч уусан. Тухайн архинаас ******* гурван хундагыг уусан. УМөнхзул бид хоёр уг архийг хувааж уусан. Тэрнээс хойш согтоод юу болсон талаар санахгүй байна. Ямар ч байсанын машины түлхүүрийг ширээн дээр байхаар нь авч гараад машинд суугаад машиныг нь унаж явж байснаа санаж байгаа. Гэхдээ хаагуур хэрхэн яаж явснаа мэдэхгүй байна. Хамгийн сүүлд байрны урд хар ногоон өнгийн Т.Чазер маркийн машиныг мөргөөд зогссон байсан. Би ер нь болсон асуудлыг тодорхой сайн санахгүй байна. Биыг унтаж байхад нь өөрөө дур мэдэн машиныг нь авч явсан. унтаж байсан. Би зөвшөөрөл аваагүй. Би 2021 онд В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авсан. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэг жилээр эрхээ хасуулсан. Эрхээ сэргээлгэж чадаагүй. Би хохирлыг төлж барагдуулна.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 216, 219-220 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтээ илэрхийлсэн тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч ******* нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр бусдын тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч ******* нь хохирогчын эзэмшлийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч яван мөргүүлсэн гэмт хэрэг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд нь архидан согтуурсны улмаас энэ гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч ******* “авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг:
Гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 32,783,000 төгрөг гаргуулж хохирогч 21,035,000 төгрөг, иргэний нэхэмжлэгчд тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын төлбөр 912,000 төгрөг, үнэлгээ гаргасны зардал 72,000 төгрөг нийт 984,000 төгрөг, ******* тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын төлбөр 2,890,000 төгрөг, үнэлгээ гаргасны зардал 192,000 төгрөг нийт 3,082,000 төгрөг,т тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын төлбөр 875,000 төгрөг, үнэлгээ гаргасны зардал 62,000 төгрөг нийт 937,000 төгрөг,д тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын төлбөр 4,450,000 төгрөг, үнэлгээ гаргасны зардал 305,000 төгрөг нийт 4,755,000 төгрөг,ид тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын төлбөр 1,900,000 төгрөг, үнэлгээ гаргасны зардал 90,000 төгрөг нийт 1,990,000 төгрөг тус тус олгох нь зүйтэй.
Хохирогчын тээврийн хэрэгслийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээ гаргахад гарсан төлбөрийн баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул хохирогч нь дээрх төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоолгоогүй. Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол хор уршиг, мөн гэмт хэрэг үйлдсэнийг хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, мөн түүний хувийн байдал болон удаа дараа 2020 оноос хойш нийт 6 удаагийн ял шийтгэлтэй байх нь эрх зүйн ямар нэгэн үр дагавар түүний хувийн байдалд нөлөөлнө гэж үзэж байна. Иймд хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 сарын хугацаагаар Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зөрчилд хязгаарлах ял оногдуулах” санал, дүгнэлтийг,
Шүүгдэгч ******* “... надад зорчих эрх хязгаарлах ял шийтгэж өгнө үү.” гэх тайлбарыг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 234, 236-250 дахь тал) болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, ялын бүсийг Улаанбаатар хотын Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглохоор тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй.
Шүүгдэгчийг хорихоос өөр төрлийн ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч************** буриад овогт**************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хотын Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 32,783,000 төгрөг гаргуулж хохирогч 21,035,000 төгрөг, иргэний нэхэмжлэгчд тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын төлбөр 912,000 төгрөг, үнэлгээ гаргасны зардал 72,000 төгрөг нийт 984,000 төгрөг, М.Пунцагбалд тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын төлбөр 2,890,000 төгрөг, үнэлгээ гаргасны зардал 192,000 төгрөг нийт 3,082,000 төгрөг,т тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын төлбөр 875,000 төгрөг, үнэлгээ гаргасны зардал 62,000 төгрөг нийт 937,000 төгрөг,д тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын төлбөр 4,450,000 төгрөг, үнэлгээ гаргасны зардал 305,000 төгрөг нийт 4,755,000 төгрөг,ид тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын төлбөр 1,900,000 төгрөг, үнэлгээ гаргасны зардал 90,000 төгрөг нийт 1,990,000 төгрөг тус тус олгож, хохирогч нь тээврийн хэрэгслийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээ гаргахад гарсан төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТ-АМГАЛАН