Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/132

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хү

элбаатар даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал, Улсын яллагч Э.Гэрэлтуяа, Шүүгдэгч Л.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л- Ц д холбогдох эрүүгийн 2438000530070 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт Л- Ц , **************** өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн ****************    ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******************* оршин суух, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ************  дугаартай. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.Ц  нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******************* байх Б.Р-н эзэмшлийн байшингийн бүргэд хаалгыг 2024 оны 1 дүгээр сарын 21-ний шөнө заазуураар цохиж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Л.Ц  нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **************** байх Б.Р-н эзэмшлийн байшингийн бүргэд хаалгыг 2024 оны 1 дүгээр сарын 21-ний шөнө заазуураар цохиж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2438000530070 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Л.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2024 оны 1 дүгээр сарын сүүлээр /өдрийг нь мартсан байна/ 13 цагийн үед Ж бид хоёр хамтдаа зах орж цагаан сарынхаа хүнсийг цуглуулчихаад Ж-ийн түрээсэлдэг байшин буюу Мөрөн сумын 5-р хороонд байдаг Б.Р гэх эмэгтэйгийн эзэмшлийн байшингийн нэг өрөөнд цуглуулсан юмнуудаа оруулсан юм. Тэр орой манай найз надад бэлэг гээд нэг дарс өгсөн юм. Б.Р гэх эмэгтэй байнгын өрөөний үүдээр шагайж Ж-ийг зарах гэж янз бүрийн юм хийлгэх гэж дуудаад салахгүй байсан. Жийг Б.Р гэх эмэгтэй нөхрийнхөө хамт гал түлж байгаач, байрны чинь түрээснээс хасъя гэсэн зүйл ярьцгааж тохирсон юм шиг байсан. Тэгж тохирсноос хойш байнгын зарц боол шигээ зараад дарамтанд байлгаад байсан. Би авсан махаа татах гээд Жийн түрээсэлж байсан өрөөнд байсан заазуурыг аваад хальт гарсан. Ж ч их стресстэй, тэр хүмүүст уураа гаргаж хэлж чадахгүй надад уурлаж байснаа хаалгаа түгжчихсэн. Би өрөө рүү нь буцаж орох гэхэд Ж хаалгаа онгойлгохгүй, бас тэр эзэн гэх Б.Р эмэгтэй ч гэсэн гараад ирсэн байсан болохоор нь миний дургүй хүрээд хаалгыг нь гартаа барьж байсан заазуураараа цохиж эвдсэн юм. Тэгсэн чинь тэр хүүхэн цагдаа дуудаж цагдаа ирээд намайг аваад явсан...Миний буруу. Би буруу зүйл хийсэн байна. Би урьд ийм зүйл хийж байгаагүй…” гэх мэдүүлэг, Хохирогч Б.Р-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-р баг 02-18 тоотод хувийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг юм. Тухайн тоотод байх байшинг Ц  гэх эмэгтэй 3 сарын өмнө надтай анх ярьж түрээслэхээр болсон юм. Ц  гэх эмэгтэй нөхөр Жид манай байшинг түрээслүүлэхээр болсон гэдгийг нь би сүүлд мэдсэн. Ц  гэх хүн бол өөрөө манайхаас хойшоо өөрийн төрсөн эхтэйгээ амьдардаг юм. Нөхөр дээрээ хааяа ирж архи согтууруулах ундаа хэрэглээд байдаг юм. 2024 оны 1 сарын 21-ний шөнө би ажил дээрээ оёдол хийгээд байж байтал түс түс гэх юм нүдэх чимээ гарахаар нь гараад хартал Ц  гэх эмэгтэй гартаа заазуур барьчихсан миний эзэмшлийн түрээсэлж буй байшингийн төмөр бүргэд хаалгыг цавчиж цохиод эвдэлж байсан. Тэгэхээр нь би хүүе ээ чи болиоч гэж хэлэхэд Ц  гэх эмэгтэй нэлээн согтуу байдалтай надад хандаж “чамд ямар хамаатай юм, чаддаг юм бол цагдаагаа дуудчих” гэж хэлэхээр нь би цагдаад шууд дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-14-р хуудас), Хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 2445617200045 дугаартай “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн иргэн Б.Р-н өмчлөлийн төмөр бүргэд хаалганы үнэлгээг 450,000 төгрөгөөр үнэлэв гэх үнэлгээний тайлан (хх-ийн 19-20-р хуудас), Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 26-р хуудас), Иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 28-р хуудас), Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 29-р хуудас), Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 30-р хуудас), Хөвсгөл аймаг МУСГЗ Ж.Бадраагийн нэрэмжит Улсын тэргүүний Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн захирлын 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 53 дугаартай албан бичиг (хх-ийн 32-р хуудас), Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн Засаг даргын 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 14/006 дугаартай албан бичиг (хх-ийн 35-р хуудас), Л.Ц гийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 36-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Эрүүгийн 2438000530070 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.Ц  нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 2-18 тоотод байх Б.Р-н эзэмшлийн байшингийн бүргэд хаалгыг 2024 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө заазуураар цохиж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсны улмаас 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээчний 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дүгнэлт, яллагдагч, шүүгдэгч Л.Ц гийн хэргээ мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна…” гэв. Шүүгдэгч Л.Ц  нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно. Шүүгдэгч Л.Ц  нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****************** байх Б.Р-н эзэмшлийн байшингийн бүргэд хаалгыг 2024 оны 1 дүгээр сарын 21-ний шөнө заазуураар цохиж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Л.Ц гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, Хохирогч Б.Р-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 12-14-р хуудас), Хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 2445617200045 дугаартай үнэлгээний тайлан (хх-ийн 19-20-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг. Хохирогч Б.Р-н өмчлөх эрхэд хохирол учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Л.Ц-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг шүүгдэгч Л.Ц  нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Л.Ц  нь хохирогч Б.Р-н эзэмшлийн байшингийн бүргэд хаалгыг хууль бусаар гэмтээж 450,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулсан болох нь Л.Ц гийн Төрийн банкны 202501875783 дугаартай харилцах дансны хуулгаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Л.Ц  нь хэрэг хариуцах чадвартай. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналтай байна…” гэв. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Л.Ц  нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 26-р хуудас)-аар тогтоогдож байна. Шүүгдэгч Л.Ц  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Л.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв. Эрүүгийн 2438000530070 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Л- Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Л- Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Ц  нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 2438000530070 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ц д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР