| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2024/0124/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/203 |
| Огноо | 2024-05-16 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
Улсын яллагч Э.Уламбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох эрүүгийн 2338000000438 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Т
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 12 дугаар сард Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нураг” гэх газар өөрийн гэртээ малын хашаа барих зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр, цахилгаан хөрөө ашиглан 12,9523 метр куб босоо нойтон шинэс мод бэлтгэж, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи-эдийн засагт 13,294,095 төгрөгийн хохирол учруулж “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 12 дугаар сард Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нураг” гэх газар өөрийн гэртээ малын хашаа барих зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр, цахилгаан хөрөө ашиглан 12,9523 метр куб босоо нойтон шинэс мод бэлтгэж, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи-эдийн засагт 13,294,095 төгрөгийн хохирол учруулж “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2338000000438 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Тын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тухайн эрхийн бичгийн хугацаа дуусна гэж дам яриа гарсан байсан. Тэгээд би хотоос ирээд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Рэнчинлхүмбэ сум орж хөрөөний бензин авч гарч ирээд 12 дугаар сарын 20-ны өдөр би тусгаарласан талбай руу орж эрхийн бичгийн хүрээнд босоо нойтон хөрөөдөж авсан. Би тухайн үед буруу зүйл хийж байна гэж бодоогүй. Би эрхийн бичгийн дагуу модоо авч байна гэж бодоод нийт 50 ширхэг мод хөрөөдөж унагаасан...Тухайн моднуудаа манайхаас өвс ачихаар ирсэн байсан манай найз Эрдэнэсүхийн портер машинаар уулнаас моднуудаа буулгаж ирсэн юм. Намайг бэлтгэснээс хойш нилээн хэд хоногийн дараа улсын тусгай хамгаалалттай газраас хүмүүс ирж та зөрчил гаргасан байна гэж хэлсэн. Тухайн үед Улаан-Уул, Рэнчинлхүмбэ сумын ойн анги, Засаг дарга, холбогдох хүмүүс бүгд ирсэн байсан... н.Б гэх байцаагч бичиг хийж өгөхдөө 100 ширхэг мод гэж бичсэн байсан. Тухайн үед би буруу зүйл хийж байгаагаа мэдээгүй ...Багийн Засаг дарга хэлсэн. Багийн хурал дээр модоо бэлтгэж авахгүй бол эрх нь дуусах гэж байгаа учраас хурдан модоо бэлтгэж аваарай гэсэн... нэг айл мод авсан байгаад тэндээс очиж аваарай гэхэд нь за гээд очиж авсан. Доод талынхаа дээд талын айлд очсон. Тухайн үед н.Б гэх айл мод бэлтгэсэн байсан. Тэр айлын бэлтгэсэн хэсэгт заалгаж бэлтгэсэн... Би мэдсээр байж хийгээгүй. Засаг даргын Тамгын газарт гомдолтой байна. Сайн тайлбарлаж хэлээгүйгээс болж ард иргэд бид хохирсон...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 42- р хуудас),
Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаартай Зөрчил шилжүүлэн шийдвэрлүүлэх тухай албан бичиг (1-р хх-ийн 43-44-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 50-60-р хуудас),
Мод тооллогын хүснэгт (1-р хх-ийн 61-67, 72-74-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (1-р хх-ийн 80-83, 86-89-р хуудас),
2023 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...мод бэлтгэгчийн нэр хэсэгт Рэнчинлхүмбэ уул ойн мэргэжлийн байгууллагын нэртэй, нэрийн ар хэсэгт нь иргэн Б.Т гэх бичиглэлтэй, хэрэглээний модны 7 метр куб төлбөр болох 249067 мөнгөн дүн бичигдсэн. Мод бэлтгэх хугацааг 2022 оны 12 дугаар сарын 20-ноос 24-ний хооронд мод тээвэрлэх хугацааг 2022 оны 12 дугаар сарын 24-нөөс 28-ны хооронд тээвэрлэхээр бичиж олгосон...” гэх тэмдэглэл (1-р хх-ийн 103-104-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Улсын тусгай хамгаалалттай газрын мэргэжилтэн П.У-ийнмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөлийн тусгай хамгаалалтын бүс болох Нураг гэх газар хяналт шалгалтаар ажиллахад Г, Б, Г, Т нар нь Рэнчинлхүмбэ-Уул ХХК-ны талбай тусгаарласан талбайгаас хууль бусаар босоо нойтон мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлсэн. Байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлж хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 98-99, 102-р хуудас),
Гэрч Н.Б-ийнмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Засаг даргын Тамгын газарт 4 болон 6 дугаар багийн байгаль хамгаалагч гэх албан тушаалд томилогдож ажилдаа орсон цагаас хойш хариуцсан нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэж болохгүй талаар мэдээлэл гарын авлага өгч гарын үсэг зуруулж ажилласан. 4 дүгээр багийн нутаг болох Нураг гэх газарт талбай тусгаарлалтыг Рэнчинлхүмбэ уул ойн мэргэжлийн байгууллага талбай тусгаарлуулж авсан байсан. Тэр газарт талбай тусгаарлуулах ажилд 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр орлогч дарга М, байгаль хамгаалагч Б нарын хамт явсан. Уг газарт Рэнчинлхүмбэ уул ойн мэргэжлийн байгууллагыг төлөөлж хөрөөч нь Н явсан. Инженер бол яваагүй. Баян шишхэд ой ангиас инженер Б нарын хамт тусгаарласан талбайд мод тэмдэглэх ажиллагаа явагдсан. Мод тэмдэглэж дууссаны дараа нутгийн иргэд Т, Б, Г нар нь дур мэдэн мод унагаасан асуудал гарсан байсан. Тэгээд тусгай хамгаалалттай газраас тусгаарласан талбайд иргэд орж мод бэлтгэсэн гэж дуудахад бид нар очиж нөхцөл байдалтай танилцсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 107-109, 112-113-р хуудас),
Гэрч Х.М-ийнмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оноос 2024 он хүртэлх Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан малчдын малын хашааг засварлах ажлын хүрээнд 2021 онд Далай захад байрлах малчин өрхүүд болох 33 айлын өргөдөл хүсэлтийн дагуу Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа руу Засаг даргын тоот явуулж уг ажлыг эхэлсэн. Уг тоотын дагуу Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газраас тендер зарлаж уг тендерт мэргэжлийн байгууллага орох болсон тул Рэнчинлхүмбэ уул мэргэжлийн байгууллагатай ярилцаж уг тендерт ороод талбай тусгаарлалт хийгдэхээр болсон. Уг талбайг 4 дүгээр багийн нутаг болох Нураг, хорхойт, Бэрхийн улаан мод, Барьдаг царам, Үүрт, Жиглэг гэх газруудад нийт 32 га газар талбайд хэсэгчлэн Баян шишхэд ойн анги тусгаарлалтыг хийж гүйцэтгэсэн. Барьдаг царам, Үүрт гэх газар мод бэлтгэл явагдаж дуусаад Нураг гэх газарт 12 га талбайг 10 га болон 2 га газраар тусгаарлалт хийгдсэн. Хоёр хэсэг газарт 10 гаруй өрхийн хашаа саравчны мод бэлтгэхээр талбай тусгаарлуулсан, уг талбайг тусгаарлах ажилд миний оролцсон Баян шишхэд ойн ангийг тусгай хамгаалалттай газар модыг буруу тэмдэглэсэн байна, дахиж ир гээд би өөрийн биеэр очиж дахиж тусгаарлалт хийгдсэн. Тэгтэл 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр тусгай хамгаалалттай газрын дарга над руу ярьсан. Тусгаарлуулж авсан талбайд иргэд орж тэмдэглэгдээгүй мод бэлтгэсэн асуудал болсон байна ир гэсэн. Би ойн мэргэжлийн байгууллагын дарга Б Баян шишхэд ойн ангийн инженер Бямбацогт болон би ажлын хэсгээ аваад очсон. Байгаль орчны асуудал хариуцсан байцаагч Баясгалан, тус багийн байгаль хамгаалагч Бямбахишиг нарын хамт Нураг гэх газарт очиход тусгай хамгаалалттай газрын бүрэлдэхүүн ирсэн иргэдийн унагасан модыг тоолж тэмдэглэсэн ийм л зүйл болсон. Т, Г, Б нар зөвшөөрөлгүй мэргэжлийн хөрөөчид мэдэгдэлгүй унагасан асуудал гарсан байсан. Далайн захад байрлах 4 дүгээр багийн иргэдэд талбай тусгаарлалт явагдаж иргэдэд олгоно гэх талаар иргэд бүгд мэдэж байгаа, багийн дарга болон иргэд нийтийн хурал дээр хэлж ярьсан. Мөн мод бэлтгэсэн 3 өрх бол маш сайн мэдэж байгаа. Өөрсдөө өргөдлөө өгсөн байсан учраас мөн талбай тусгаарлаж байхад иргэд бүгд очсон байсан. Би бол урьдчилан сэргийлэх ажлыг энд юу болох гэж байгаа талаар сум орон нутгаас сайн өгсөн. Мөн багийн дарга, байгаль хамгаалагч нарыг багт нь ажиллуулсан. Рэнчинлхүмбэ уулын мэргэжлийн байгууллагын хөрөөч нь далайн зах даа байсан. Би талбай тусгаарлалт хийгдэж байхад нь хөрөөчинд хэлж захисан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 116-118-р хуудас),
Гэрч М.Б-ийнмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт амьдардаг айл өрхүүдийн иргэдээс ирүүлсэн өргөдөл хүсэлтийн дагуу Рэнчинлхүмбэ уул ойн мэргэжлийн байгууллага талбай тусгаарлалтыг Баян шишхэд ой ангиар тусгаарлуулж авсан. Уг газар Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэр Нураг гэх газарт 12 га талбай тусгаарлуулж авсан. Уг тусгаарлуулж авсан талбайд нь нутгийн иргэд хууль бусаар мод бэлтгэсэн байсан. Хариуцсан байгаль хамгаалагч нь Бямбахишиг гэх хүн уг газар нутагт амьдардаг айл өрх бүрээр орж хууль бус мод бэлтгэлтийн талаар гарын авлага анхааруулга санамжыг тогтмол өгч ажилласан. Тухайн мэргэжлийн байгууллага нь талбайг тусгаарлаж авахдаа мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авах ёстой...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 121-122-р хуудас),
Гэрч Д.О-ийнмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Засаг даргын 2020 оноос 2024 оны мөрийн хөтөлбөрийн дагуу хийгдэх ажлын хүрээнд Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багийн малчин айл өрхүүдээс гаргасан хүсэлт өргөдлийн дагуу 2021 онд Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газарт хүсэлт явуулж уг хүсэлтийн дагуу Тусгай хамгаалалттай газар тендер зарласан. Уг тендерт Рэнчинлхүмбэ уул ойн мэргэжлийн байгууллага шалгарч Баян шишхэд ой анги талбай тусгаарлалт хийж ажилласан. Нураг гэх газарт тусгаарласан талбайгаас малчин иргэдийн хашаа саравчийг засварлуулах зорилгоор хийгдсэн ажил байгаа юм. Уг ажлыг манай байгаль орчны тасаг байгаль хамгаалагч, орлогч дарга нар мэдэж байгаа. Байгаль орчны тасгаас өгсөн мэдээллээр тусгаарлуулж авсан талбайгаас Рэнчинлхүмбэ-Уул ойн мэргэжлийн байгууллага мод бэлтгэлт хийж эхлээгүй байж байхад нутгийн иргэд дур мэдэж хууль бусаар мод унагасан асуудал гарсан гэж мэдээлэл авсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 125-126-р хуудас),
Гэрч Ц.Э-ийнмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Т найзындаа өвс ачихаар очсон юм. Тэгээд байж байтал Т мод бэлтгэсэн байгаа тэрийг ачаад өгөөч гэхээр нь өөрийн эзэмшлийн 49-94 ХӨВ улсын дугаартай хөх өнгийн супер портероор 2 удаа, мөн маргааш нь 5 удаа ачиж гэрийнх нь гадаа буулгаж өгсөн. Босоо мод бэлтгэсэн байдалтай Нураг орчим байдаг айл өрхүүд модоо бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 134-135-р хуудас),
Гэрч М.Н-ийнмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн Нураг гэх газар Рэнчинлхүмбэ уул ХХК-нь талбай тусгаарлуулж авна, намайг ажиллуулна гэсэн. Тэгээд надтай ямар нэгэн байдлаар холбоо бариагүй таг чиг байсан. Тэгээд удалгүй Нураг гэх газар иргэд өөрсдөө мод дур мэдэж унагаасан гэж хүмүүсээс сонссон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 161-163-р хуудас),
Гэрч М.Б-ынмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Рэнчинлхүмбэ сумын 4-р баг малчдын хашааны саравчийг сэргээх, засварлах ажлаар мод бэлтгэх, талбай тусгаарлах ажлаар сумын Засаг дарга хүсэлт тавьж тоот ирүүлсний дагуу талбай тусгаарлалт хийгдсэн. Байгаль орчин Аялал жуулчлалын сайдын 2021 оны А/217 тушаал, аймгийн ИТХ 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар тушаалыг үндэслэн Нураг гэх газарт 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хамгаалагч Д.Нямпүрэв, Б.А, Рэнчинлхүмбэ-Уул ойн мэргэжлийн байгууллагын захирал Д.Б нартай хамтран талбай сонгосон. Ренчинлхүмбэ-Уул нь мэргэжлийн хөрөөч инженер ажиллаагүй байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 166-167-р хуудас),
Гэрч Б-ынмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай Ренчинлхүмбэ уул нь Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар болох Нураг гэх газар талбай тусгаарлуулсан. Нийт 7 газар 31 га талбай тусгаарлуулсан. Сонгон шалгаруулалтад орж 2022 оны 02 сард оролцож талбай тусгаарлуулах эрх авсан. Дээрх газар манайх үйл ажиллагаа явуулаагүй. Тухайн газар хууль бусаар мод бэлтгэсэн гэх иргэд манай Ренчинлхүмбэ уул, сумын ЗДТГ, багийн Засаг дарга аль алинд нь мэдэгдээгүй мод огтлолт явуулсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 170-171, 174-175-р хуудас),
Гэрч Т.Б-ийнмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сар яг хэдний өдрийг нь санахгүй байна. Т, Б, Г нар нь Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр баг Далайн зах Нураг гэх газарт мод бэлтгэх эрхийн бичиг надаас бичүүлж авсан. Иргэн хүнд босоо мод огтлох эрхийн бичиг өгч болохгүй. Би Ренчинлхүмбэ Уул ХХК ойн мэргэжлийн байгууллагын нэр дээр мод бэлтгэх эрхийн бичиг бичсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 178-179, 182-183, 186-187-р хуудас),
Гэрч Н.Б*-ийнмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Нураг гэх газраас мод бэлтгэх зорилгоор модны гоожин авсан боловч нуур хамгааллын цагдаа нар ирээд мод бэлтгэхийг зогсоосон тул байгаль хамгаалагч Бямбахишигээс тушаасан мөнгөө буцааж авмаар байна гэхэд Төрийн сан руу орсон болохоор буцааж өгөх боломжгүй гэж хэлсэн. Нураг гэх газраас 50 ширхэг босоо мод авахаар болсон. Заасан газар болох Нураг гэх газраас авсан модоо дундуур нь хувааж 4м урттай тайрахад 141 ширхэг мод болсон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 190-191-р хуудас),
Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүнэлтэд: “...Иргэн Б.Тын модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 12,9523 метр куб хэрэглээний нойтон шинэс мод байв. Экологи эдийн засгийн үнэлгээ 13,294,095 төгрөг. Рэнчинлхүмбэ сумын Нураг гэх газар нь ...мод бэлтгэсэн газар зүйн байршил нь ХУТХГазарт хамаарна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 195-197-р хуудас),
Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтний 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн: “
“экологи эдийн засгийн үнэлгээ 13,294,095 төгрөгийн хуурай шинэс, хуульд заасны дагуу 3 дахин, ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ 39,882,285 төгрөг гэх дүгнэлт (1-р хх-ийн 228-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ХӨА: 1001425 дугаартай Автомашин, техникийн үнэлгээний тайлан (1-р хх-ийн 249-250-р хуудас),
Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (2-р хх-ийн 143-р хуудас),
Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн прокурорын тогтоол,
2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 125-р хуудас),
Иргэний үнэмлэхийн хуулбар (2-р хх-ийн 132-р хуудас),
Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (2-р хх-ийн 197-р хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (2-р хх-ийн 198-р хуудас),
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2-р хх-ийн 199-р хуудас),
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (2-р хх-ийн 200-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2338000000438 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 12 дугаар сард Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нураг” гэх газар өөрийн гэртээ малын хашаа барих зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр, цахилгаан хөрөө ашиглан 12,9523 метр куб босоо нойтон шинэс мод бэлтгэж, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи-эдийн засагт 13,294,095 төгрөгийн хохирол учруулж “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн болох нь тусгай хамгаалалттай газрын захиргаанаас ирүүлсэн гомдол хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мод тооллогын хүснэгт, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч П.У-ийнмэдүүлэг, байгаль хамгаалагч Н.Б-ийнмэдүүлэг, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын орлогч н.М-ийн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн н.Баясгалангийн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын орлогч н.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг дарга н.Отгонбаярын мэдүүлэг, тээврийн хэрэгслийн жолооч н.Эрдэнэсүхийн мэдүүлэг, хөрөөчин н.Нямхишигийн мэдүүлэг, Ойн шишгэд ойн ангийн инженер н.Бямбацогтын мэдүүлэг, байгаль хамгаалагч н.Б-ийн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 14 дугаартай дүгнэлт зэрэг баримт хэрэгт авагдсан байна. Мөнгөө тушаасан гэх шалтгаанаар Нураг гэх газраас Рэнчинлхүмбэ Уул ХХК-д талбай тусгаарласан байсан газар зөвшөөрөлгүйгээр дур мэдэн босоо модыг бэлтгэж экологи-эдийн засагт хохирол учруулсан байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж байна…Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, экологи-эдийн засагт учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 39,882,285 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна …”гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч санаатайгаар үйлдээгүй. Төрийн байгууллагын олгосон зөвшөөрлийн дагуу үйлдсэн…Миний үйлчлүүлэгч намайг 100 ширхэг мод бэлтгээрэй гэж зөвшөөрөл олгосон. Миний хувьд 50 ширхэг мод бэлтгэсэн. Үүнийг дундуур нь 2 хуваагаад 100 ширхэг мод гаргасан гэсэн боловч тухайн мод урт мод байсан учраас 141 ширхэг болсон. Энэ нь миний үйлчлүүлэгчийн нотлох баримтгүй амаараа хоосон яриад байгаа зүйл биш 2 дугаар хавтаст хэргийн 72 дугаар хуудсанд авагдсан н.Батзоригийн өөрийнх нь үйлдсэн хүснэгтээр 100 ширхэг мод, м.куб нь 7 м.куб гэх бичилттэй, 332,000 төгрөгийг Б.Т тушаав гэх баримт авагдсан байгаа тул 100 ширхэг мод бэлтгэх талаар яригдаагүй биш яригдсан байна. Мод бэлтгэгчийн нэр хэсэгт Б.Т гэж бичигдсэн улсын яллагчийн зүгээс зөвхөн ялгах зорилгоор бичсэн гэж байгаа боловч мод бэлтгэх эрх авсан гэх хэсэгт Б.Т гэх гарын үсэг зурагдсан байгаа. Өөр бусад баримтаар нотлогдохгүй байгаа. Хэрэв Рэнчинлхүмбэ Уул ХХК мод бэлтгэх зөвшөөрөл авсан байсан юм бол үүнд Рэнчинлхүмбэ Уул ХХК-ийн захирал н.Б-ын гарын үсэг зурагдсан байх байсан. Тэгэхээр Б.Тын гарын үсэг зурагдсан байгаа тул мод бэлтгэх эрхийн бичиг гарсан байна. Мод бэлтгэх эрхийн бичигт 7 м.куб хэмжээний мод бэлтгэх зөвшөөрөл гарсан байхад 12,9523 м.куб мод бэлтгэсэн гэх асуудал яригдахад 100 ширхэг мод бэлтгэх агуулгад нийцүүлж бэлтгэсэн. Тэр ч агуулгаараа 50 ширхэг мод бэлтгэсэн гэх тайлбар хэлж байгаа. Зөвшөөрөл олгогдсон эсэх асуудал дээр гоожин болон Рэнчинлхүмбэ Уул ХХК-ийн захирал н.Бямбацогтын өөрийнх нь мэдүүлгээр малчдаар өөрсдөөр нь бэлтгүүлнэ гэх асуудал яригдсан юм уу гэвэл тийм байна. Улсын тусгай хамгаалалттай газар болоод ойн мэргэжлийн байгууллага, Засаг даргын Тамгын газрын хамтарсан гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй, хариуцлагаа Рэнчинлхүмбэ Уул ХХК хүлээх ёстой. Өөрсдийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн байна. Гоожинд заасан хэмжээнээс хэтрүүлсэн хэмжээг нь хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэж эдгээр хүмүүст хариуцлагыг нь ногдуулж өгнө үү гэсэн байдаг. Эдгээр хүмүүст зөвшөөрөл өгсөн юм уу гэдэг асуудал яригдсан юм уу гэвэл яригдсан байх боломжтой. Магадгүй миний үйлчлүүлэгч ганцаараа очоод мод бэлтгэсэн байсан бол зөвшөөрөл олгоогүй байхад дур мэдэн бэлтгэсэн байна гэж үзэж болно. Гэтэл эдгээр хүмүүс нэгдсэн санаа зорилготой, бүгд ижилхэн ойлголттойгоор мод бэлтгэсэн гэхээр сум орон нутгаас эдгээр хүмүүст гоожин олгоод өөрсдөө бэлтгэж аваарай гэсэн үндэслэлтэй. Байдал өөрөөр эргэж өөрсдөд нь хариуцлагын асуудал яригдаад ирэхээр бид нар ийм зөвшөөрөл олгоогүй гэдэг байдлаар хараар цагаан дээр бичсэн асуудлаас зөрчилдсөн асуудал ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Гэрчийн мэдүүлэг эх сурвалжаа заах ёстой. Гэтэл гэрч нь миний үйлчлүүлэгчид ашигтай нөхцөл байдал зааж байна. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгчид гоожин олгосон. Давхар 100 ширхэг мод бэлтгэх асуудал яригдсан юм уу гэвэл яригдсан. Эрх бүхий албан тушаалтны тамга, тэмдэг энэ бичиг баримт дээр нь давхар тусгагдаад явсан. Обьектив шинж буюу хууль бусаар мод бэлтгэсэн идэвхтэй үйлдэл, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн үйлдэл байгаа юм уу гэдэг талаар сая тодруулж хэллээ. Миний үйлчлүүлэгчийн зүгээс албан хаагчийн амаар буюу бичгээр олгосон зөвшөөрлийн дагуу хууль ёсны үйлдэл хийж байна гэж ойлгосноос биш өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг зориуд хүсэж хийсэн. Гэм буруугийн санаатай хэлбэрээр миний үйлчлүүлэгч энэ гэмт хэргийг үйлдээгүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэх зохицуулалтад нийцүүлэн миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.Т нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Б.Тод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж гэм буруугийн талаар маргаж байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:
Гэрч Н.Б-ийнмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Засаг даргын Тамгын газарт 4 болон 6 дугаар багийн байгаль хамгаалагч гэх албан тушаалд томилогдож ажилдаа орсон цагаас хойш хариуцсан нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэж болохгүй талаар мэдээлэл гарын авлага өгч гарын үсэг зуруулж ажилласан. 4 дүгээр багийн нутаг болох Нураг гэх газарт талбай тусгаарлалтыг Рэнчинлхүмбэ уул ойн мэргэжлийн байгууллага талбай тусгаарлуулж авсан байсан. Тэр газарт талбай тусгаарлуулах ажилд 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр орлогч дарга Мөнх-Эрдэнэ, байгаль хамгаалагч Батзориг, нарын хамт явсан. Уг газарт Рэнчинлхүмбэ уул ойн мэргэжлийн байгууллагыг төлөөлж хөрөөч нь Нямхишиг явсан. Инженер бол яваагүй. Баян шишхэд ой ангиас инженер Бямбахишиг нарын хамт тусгаарласан талбайд мод тэмдэглэх ажиллагаа явагдсан. Мод тэмдэглэж дууссаны дараа нутгийн иргэд Т, Б, Г нар нь дур мэдэн мод унагаасан асуудал гарсан байсан. Тэгээд тусгай хамгаалалттай газраас тусгаарласан талбайд иргэд орж мод бэлтгэсэн гэж дуудахад бид нар очиж нөхцөл байдалтай танилцсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 107-109, 112-113-р хуудас),
Гэрч Х.М-ийнмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оноос 2024 он хүртэлх Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан малчдын малын хашааг засварлах ажлын хүрээнд 2021 онд Далай захад байрлах малчин өрхүүд болох 33 айлын өргөдөл хүсэлтийн дагуу Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа руу Засаг даргын тоот явуулж уг ажлыг эхэлсэн. Уг тоотын дагуу Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газраас тендер зарлаж уг тендерт мэргэжлийн байгууллага орох болсон тул Рэнчинлхүмбэ уул мэргэжлийн байгууллагатай ярилцаж уг тендерт ороод талбай тусгаарлалт хийгдэхээр болсон. Уг талбайг 4 дүгээр багийн нутаг болох Нураг, хорхойт, Бэрхийн улаан мод, Барьдаг царам, Үүрт, Жиглэг гэх газруудад нийт 32 га газар талбайд хэсэгчлэн Баян шишхэд ойн анги тусгаарлалтыг хийж гүйцэтгэсэн. Барьдаг царам, Үүрт гэх газар мод бэлтгэл явагдаж дуусаад Нураг гэх газарт 12 га талбайг 10 га болон 2 га газраар тусгаарлалт хийгдсэн. Хоёр хэсэг газарт 10 гаруй өрхийн хашаа саравчны мод бэлтгэхээр талбай тусгаарлуулсан, уг талбайг тусгаарлах ажилд миний бие оролцсон, Баян шишхэд ойн ангийг тусгай хамгаалалтай газар модыг буруу тэмдэглэсэн байна, дахиж ир гээд би өөрийн биеэр очиж дахиж тусгаарлалт хийгдсэн. Тэгтэл 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр тусгай хамгаалалттай газрын дарга над руу ярьсан. Тусгаарлуулж авсан талбайд иргэд орж тэмдэглэгдээгүй мод бэлтгэсэн асуудал болсон байна ир гэсэн. Би ойн мэргэжлийн байгууллагын дарга Б Баян шишхэд ойн ангийн инженер Бямбацогт болон би ажлын хэсгээ аваад очсон. Байгаль орчны асуудал хариуцсан байцаагч Баясгалан, тус багийн байгаль хамгаалагч Бямбахишиг нарын хамт Нураг гэх газарт очиход тусгай хамгаалалттай газрын бүрэлдэхүүн ирсэн иргэдийн унагасан модыг тоолж тэмдэглэсэн ийм л зүйл болсон. Т, Г, Б нар зөвшөөрөлгүй мэргэжлийн хөрөөчид мэдэгдэлгүй унагасан асуудал гарсан байсан. Далайн захад байрлах 4 дүгээр багийн иргэдэд талбай тусгаарлалт явагдаж иргэдэд олгоно гэх талаар иргэд бүгд мэдэж байгаа, багийн дарга болон иргэд нийтийн хурал дээр хэлж ярьсан. Мөн мод бэлтгэсэн 3 өрх бол маш сайн мэдэж байгаа. Өөрсдөө өргөдлөө өгсөн байсан учраас мөн талбай тусгаарлаж байхад иргэд бүгд очсон байсан. Би бол урьдчилан сэргийлэх ажлыг энд юу болох гэж байгаа талаар сум орон нутгаас сайн өгсөн. Мөн багийн дарга, байгаль хамгаалагч нарыг багт нь ажиллуулсан. Рэнчинлхүмбэ уулын мэргэжлийн байгууллагын хөрөөч нь далайн зах даа байсан. Би талбай тусгаарлалт хийгдэж байхад нь хөрөөчид хэлж захисан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 116-118-р хуудас),
Гэрч М.Б-ийнмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт амьдардаг айл өрхүүдийн иргэдээс ирүүлсэн өргөдөл хүсэлтийн дагуу Рэнчинлхүмбэ уул ойн мэргэжлийн байгууллага талбай тусгаарлалтыг Баян шишхэд ой ангиар тусгаарлуулж авсан. Уг газар Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэр Нураг гэх газарт 12 га талбай тусгаарлуулж авсан. Уг тусгаарлуулж авсан талбайд нь нутгийн иргэд хууль бусаар мод бэлтгэсэн байсан. Хариуцсан байгаль хамгаалагч нь Бямбахишиг гэх хүн уг газар нутагт амьдардаг айл өрх бүрээр орж хууль бус мод бэлтгэлтийн талаар гарын авлага анхааруулга санамжийг тогтмол өгч ажилласан. Тухайн мэргэжлийн байгууллага нь талбайг тусгаарлаж авахдаа мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авах ёстой...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 121-122-р хуудас),
Гэрч Д.О-ийнмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Засаг даргын 2020 оноос 2024 оны мөрийн хөтөлбөрийн дагуу хийгдэх ажлын хүрээнд Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багийн малчин айл өрхүүдээс гаргасан хүсэлт өргөдлийн дагуу 2021 онд Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газарт хүсэлт явуулж уг хүсэлтийн дагуу Тусгай хамгаалалтай газар тендер зарласан. Уг тендерт Рэнчинлхүмбэ уул ойн мэргэжлийн байгууллага шалгарч Баян шишхэд ой анги талбай тусгаарлалт хийж ажилласан. Нураг гэх газарт тусгаарласан талбайгаас малчин иргэдийн хашаа саравчийг засварлуулах зорилгоор хийгдсэн ажил байгаа юм. Уг ажлыг манай байгаль орчны тасаг байгаль хамгаалагч, орлогч дарга нар мэдэж байгаа. Байгаль орчны тасгаас өгсөн мэдээллээр тусгаарлуулж авсан талбайгаас Рэнчинлхүмбэ-Уул ойн мэргэжлийн байгууллага мод бэлтгэлт хийж эхлээгүй байж байхад нутгийн иргэд дур мэдэж хууль бусаар мод унагасан асуудал гарсан гэж мэдээлэл авсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 125-126-р хуудас),
Гэрч М.Н-ийнмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн Нураг гэх газар Ренчинлхүмбэ уул ХХК-нь талбай тусгаарлуулж авна, намайг ажиллуулна гэсэн. Тэгээд надтай ямар нэгэн байдлаар холбоо бариагүй таг чиг байсан. Тэгээд удалгүй Нураг гэх газар иргэд өөрсдөө мод дур мэдэж унагаасан гэж хүмүүсээс сонссон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 161-163-р хуудас),
Гэрч М.Б-ынмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ренчинлхүмбэ сумын 4-р баг малчдын хашааны саравчийг сэргээх засварлах ажлаар мод бэлтгэх, талбай тусгаарлах ажлаар сумын Засаг дарга хүсэлт тавьж тоот ирүүлсний дагуу талбай тусгаарлалт хийгдсэн. Байгаль орчин Аялал жуулчлалын сайдын 2021 А/217 тушаал, аймгийн ИТХ 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар тушаалыг үндэслэн Нураг гэх газарт 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хамгаалагч Д.Нямпүрэв, Б.н, Ренчинлхүмбэ-Уул ойн мэргэжлийн байгууллагын захирал Д.Б нартай хамтран талбай сонгосон. Ренчинлхүмбэ-Уул нь мэргэжлийн хөрөөч инженер ажиллаагүй байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 166-167-р хуудас),
Гэрч Т.Б-ийнмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сар яг хэдний өдрийг нь санахгүй байна. Т, Б, Г нар нь Ренчинлхүмбэ сумын 4 дүгээр баг Далайн зах Нураг гэх газарт мод бэлтгэх эрхийн бичиг надаас бичүүлж авсан. Иргэн хүнд босоо мод огтлох эрхийн бичиг өгч болохгүй. Би Рэнчинлхүмбэ Уул ХХК ойн мэргэжлийн байгууллагын нэр дээр мод бэлтгэх эрхийн бичиг бичсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 178-179, 182-183, 186-187-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 50-60-р хуудас),
Мод тооллогын хүснэгт (1-р хх-ийн 61-67, 72-74-р хуудас),
Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүнэлтэд: “...Иргэн Б.Т-ын модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 12,9523 метр куб хэрэглээний нойтон шинэс мод байв. Экологи эдийн засгийн үнэлгээ 13,294,095 төгрөг. Ренчинлхүмбэ сумын Нураг гэх газар нь ...мод бэлтгэсэн газар зүйн байршил нь ХУТХГазарт хамаарна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 195-197-р хуудас) зэргээр шүүгдэгч Б.Т нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж, түүний өмгөөлөгч Б.Манлайбаярын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “Шүүгдэгч Б.Т-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох санал” гаргасан нь үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 12 дугаар сард Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нураг” гэх газар өөрийн гэртээ малын хашаа барих зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр, цахилгаан хөрөө ашиглан 12,9523 метр куб босоо нойтон шинэс мод бэлтгэж, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи-эдийн засагт 13,294,095 төгрөгийн хохирол учруулж “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 42- р хуудас),
Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаартай Зөрчил шилжүүлэн шийдвэрлүүлэх тухай албан бичиг (1-р хх-ийн 43-44-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 50-60-р хуудас),
Мод тооллогын хүснэгт (1-р хх-ийн 61-67, 72-74-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (1-р хх-ийн 80-83, 86-89-р хуудас),
2023 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 103-104-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Улсын тусгай хамгаалалттай газрын мэргэжилтэн П.У-ийнмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 98-99, 102-р хуудас),
Гэрч Н.Б-ийнмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 107-109, 112-113-р хуудас),
Гэрч Х.М-ийнмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 116-118-р хуудас),
Гэрч М.Б-ийнмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 121-122-р хуудас),
Гэрч Д.О-ийнмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 125-126-р хуудас),
Гэрч Ц.Э-ийнмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 134-135-р хуудас),
Гэрч М.Н-ийнмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 161-163-р хуудас),
Гэрч М.Б-ынмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 166-167-р хуудас),
Гэрч Б-ынмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 170-171, 174-175-р хуудас),
Гэрч Т.Б-ийнмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 178-179, 182-183, 186-187-р хуудас),
Гэрч Н.Б-ийнмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 190-191-р хуудас),
Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 195-197-р хуудас),
Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтний 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлт (1-р хх-ийн 228-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ХӨА: 1001425 дугаартай Автомашин, техникийн үнэлгээний тайлан (1-р хх-ийн 249-250-р хуудас),
Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (2-р хх-ийн 143-р хуудас),
Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн прокурорын тогтоол,
2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Б.Т-ыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Тын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, ойн санд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг шүүгдэгч Б.Т нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Б.Т нь экологи эдийн засагт 13,294,095 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Б.Т нь экологи-эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 39,882,285 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.
Мөн 2 дугаар хавтаст хэргийн 84 дүгээр талд авагдсан Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 77 дугаартай албан бичигээр Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргаа нь мод битүүмжлэхтэй холбогдон гарсан зардал 2,262,590 төгрөгийн хохирол нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нь 2,262,590 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Т-оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай байна. Экологи-эдийн засагт учруулсан 39,882,285 төгрөгийг гаргуулах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг Б.Т-оос гаргуулж улсын орлого болгуулах, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 12,9523 м.куб мод болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөөг улсын орлого болгох саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцож шийдвэр гаргалаа. Эрүүгийн хариуцлагын зорилго нь цээрлүүлэхээс гадна нийгэмшүүлэхэд оршдог учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэргийн тухайд 2 төрлийн санкцтай. Улсын яллагчийн зүгээс 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал оруулж байгаа нь холбогдсон хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл шалтгаанд нийцэхгүй байна гэж үзэж байгаа учраас түүнийг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү. Учир нь миний үйлчлүүлэгч эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөлтэй. Хувийн байдал, ам бүл 9, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, хөнгөрүүлэх байдлуудтай. Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Эдгээрийг харгалзан үзэж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү. Өөр бусад асуудал дээр тусгайлан гаргах саналгүй...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Т нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 125-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь ам бүл 9, эхнэр, хүүхдүүдийн хамт малаа маллан амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3- т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын хилийн дээсээр тогтоож, 1 (нэг) жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумаас гадагш явахыг хориглох нь зүйтэй байна.
Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж тус тус заасан байна.
Эрүүгийн 2338000000438 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 3,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий Porter маркийн 49-94 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ц.Э мөн болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ХӨА: 1001425 дугаартай Автомашин, техникийн үнэлгээ, гэрч Ц.Э-ийнмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд эрүүгийн 2338000000438 дугаар хэрэгт Porter маркийн 49-94 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2338000000438 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Т-ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Porter маркийн 49-94 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийг шүүгдэгч Б.Т-оос гаргуулж улсын орлогод оруулахыг, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хашаанд битүүмжлэгдсэн 12,9523 метр куб хэмжээтэй босоо нойтон шинэс модыг хурааж улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2338000000438 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан алаг өнгийн цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн 2338000000438 дугаар хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Т-ыг 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын хилийн дээсээр тогтоож, 1 (нэг) жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумаас гадагш явахыг хориглосугай.
4. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Т-оос 39,882,285 (гучин есөн сая найман зуун наян хоёр мянга хоёр зуун наян тав) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулсугай.
7. Эрүүгийн 2338000000438 дугаар хэрэгт Porter маркийн 49-94 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2338000000438 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Т-ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Porter маркийн 49-94 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийг шүүгдэгч Б.Тоос гаргуулж улсын орлогод оруулахыг, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хашаанд битүүмжлэгдсэн 12,9523 метр куб хэмжээтэй босоо нойтон шинэс модыг хурааж улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн 2338000000438 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Эрүүгийн 2338000000438 дугаар хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нь мод битүүмжлэхтэй холбогдон гарсан зардал 2,262,590 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Тоос нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тод урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР
-