Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2025/00106

 

Т.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 212/МА2025/00012 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2024/00912 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар сумын Засаг даргын 2020.06.19-ний өдрийн А/99 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар Д-г өвөг эцэг Т, эмэг эх М нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцож, хариуцагч М-аас үндэслэлгүй олгогдсон тэтгэврийн мөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч М-н гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч М-аас 2025.04.04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ        П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД                            Н.БАТЗОРИГ

                                              Н.БАТЧИМЭГ

                                             Н.БАЯРМАА

                                                   Х.ЭРДЭНЭСУВД