| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2024/0120/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/134 |
| Огноо | 2024-03-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0120/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,
Улсын яллагч-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнх,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2318002740089 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт************** /РД:******* /,******* -ний өдөр хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, , эхийн хамт-Уул аймгийн сумын баг тоотод оршин суух хаягтай,
урьд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ял,
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял,
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 08 дугаар сарыг 04-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөг хурааж, 11 жил 6 сарын хорих ял,
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 8 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч баг хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө-Уул аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах орцноос иргэн эзэмшлийн цахилгаан унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч *******ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө-Уул аймгийн сумын багийн орцноос иргэн эзэмшлийн цахилгаан унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8, 9-10 дахь тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай: “...Гэрч хураан авсан хар алаг өнгийн дугуйтай хоёр дугуйн обуд хэсэг улаан өнгөтэй, цахилгаан дөрөө хосолмол 1 ширхэг унадаг дугуйг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 10 цаг 30 минутад хохирогч бүрэн бүтэн хэвийн ажиллагаатай хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв. Хүлээн авсан ” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дахь тал/,
Таньж олох ажиллагаа явуулсан тухай: “... А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр 1-5 дугаарласан 5 эрэгтэй хүний зургийг харуулахад 3 дугаартай хүнийг дэлдэн чих, монхордуу хамар, шөвгөр царайгаар нь таньж байна. Би тэр залуутай нүүр тулж уулзсан. Зургийг нь гар утсаараа дарсан болохоор шууд таньж байна. /3 дугаарын зураг дээр овогтой******* /” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16, 17-19 дэх тал/,
Хохирогч мөрдөн байцаалтад 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...Би Хүмүүнлэгийн ухааны их сургуульд ичнээгээр сурдаг. 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хичээлдээ 18 цагийн үед яваад орой 22 цагт гэртээ ороход манай хүүхдийн дугуй гэрийнхээ үүдэнд байсан. Тэгээд өглөө 08 цаг 30 минутын үед гарч ирэхэд манай хүүхдийн дугуй алга болсон байсан. Тухайн дугуйг нөхөр бид хоёр 2023 оны 05 дугаар сард хүүхдийн баярын бэлэг болгож хотоос 2,500,000 төгрөгөөр авч өгсөн. Тухайн дугуй нь улаан алаг өнгийн дугуй бөгөөд өргөн дугуйтай обуд нь улаан өнгөтэй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр сумын баг станцад ажлаа хийж байгаад орой 17 цагийн үед гэртээ харьж хоол унд идчихээд 19 цагийн үед өөрийн эзэмшлийн приус 30 маркийн серийн дугаартай машинтай таксинд явсан. Тэгээд орой 22 цагийн үед сумын баг Үйлчилгээний төвийн Хаан банкны АТМ-ын хажуу талын таксины зогсоол дээр зогсож байтал миний машины цонхыг нэг хүн цохихоор нь цонхоо буулгаад харсан чинь нэг жаахан согтуу байрын ах дугуй худалдаж авах уу ганц юм уух гээд хямдхан зарна гэсэн. Тэгэхээр нь хэдэн төгрөгөөр зарах юм гэж асуухад 60,000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхээр хулгайн эд зүйл биш биз гэж асуухад үгүй миний өөрийн дугуй гэж хэлсэн. Тэгээд нөгөө ах үйлчилгээний хойд талын аркан дээр хүрээд ир гэхээр нь би машинтайгаа очоод бэлэн мөнгө өгөх гэж байгаад болиод ахаа та дансаа хэлчих гээд 60,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны************** гэх хүний дугаарын дансанд хийсэн. Гүйлгээний утга дээр дугуй гэж бичсэн. Тэгээд юмыг яаж мэдэхэв гээд ахаа би таны зургийг авмаар байна гэж хэлтэл өө тэг тэг дүү гэхээр нь зургийг нь дарж авсан. 30-35 орчим насны 165-170 см орчим өндөртэй туранхай, шардуу царайтай, том хамартай, шанаанаас эрүү хүртэл хууз сахалтай, хар өнгийн юүдэнтэй цамц, хар өмд, хар гуталтай, дотуураа цагаан өнгийн фудволктой байсан. Тухайн дугуй нь хар алаг өнгийн хоёр дугуйтай, өргөн том, дугуйны обуд хэсэг нь хоёулаа улаан өнгөтэй, цахилгаан дөрөө хосолмол, батарей нь дугуйн гол хэсэгтээ ордог гэхдээ батарей нь байхгүй дугуй байсан. Би иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг өгмөөргүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,
Хаан банкны тоот дансны 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шилжүүлгийн гүйлгээний баримт /хавтаст хэрийн 46 дахь тал/,
Капитал зууч ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “...DR гэсэн бичигтэй, цахилгаан мотортой, урдаа 3 араатай, хойноо 7 араатай хүүхдийн унадаг дугуй /хэрэглэж байсан/ 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 2200000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 51, 52 дахь тал/,
*******ын мөрдөн байцаалтад 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би-Уул аймагт 2023 оны 09 дүгээр сарын байрны орцонд сул байсан цахилгаан дугуйг хулгайлж таксины жолооч гэх хүнд 60,000 төгрөгөөр зарсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дэх тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах эрх олж авахыг ойлгоно.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийн хулгайлах үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч *******ын бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэм буруутай үйлдэл, учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн шунахайн сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилгын улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Шүүгдэгч ******* нь хохирогчийн эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 8 сарын хорих ял оногдуулж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 16-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар, 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэж, нийт 2 жил 1 сар 27 хоногийн хорих ял эдлүүлэх. Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 сарын 07-ны өдрөөс цагдан хоригдсон тул цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялаас хасаж тооцуулах саналтай байна.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд 4 удаагийн ял шийтгүүлж байсан ба ял шийтгэлээ бүрэн эдэлсэн байх тул энэ нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүхээс шүүгдэгч *******т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 8 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх нийт ялын хэмжээг 1 жил 11 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялаас хасах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт 21 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн эдлэх ялыг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг,.6,.7,.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****** овогт************** бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 8 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх нийт ялыг 1 жил 11 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан 1 жил 11 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялаас хассугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь 21 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР