Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2022/00060

 

 

 

 

 

20******* оны 0******* сарын 28 өдөр

Дугаар *******0*******/ШШ20*******/00060

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, Боржгин овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, дүгээр байрны ******* тоотод оршин суух, Монгол овгийн ******* ******* холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 4.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.,

Хариуцагч С.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М. нь хариуцагч С.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд:Би 20*******8 оны *******2 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчид ******* сая төгрөгийг сарын *******0 хувийн хүүтэй зээлүүлсэн. Мөнгө зээлснээс хойш 4 сарын хүү 2 сая төгрөгийг өгсөн. Мөнгөө зээлэх үед өвчтэй хүн миний өмнө авчирч суулгаад нотариатаар орж байсныг би мэдээгүй. Энэ хүн намайг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хүний мөсгүй зан олон гаргасан тул би нэхэмжилсэн мөнгөө авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч ******* сая төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын **************-ний өдөр хүнээр өгч явуулсан байсан. Хүнээс мөнгө зээлчээд бүхэл бүтэн *******9 сарын дараа буцааж өгсөн. Энэ хүн бол ах дүү нар олуулаа, бүгд нийлж бизнес эрхэлдэг. Надаас анх мөнгө зээлэхдээ л залилан хийсэн хүн юм байна лээ. Анх 20*******8 оны 8 дугаар сард надаас мөнгө зээлэхдээ гэдэг нэртэй байж байгаад 20*******8 оны *******2 дугаар сарын 20-нд дахин мөнгө зээлэхээр ирэхдээ гэдэг нэртэй болсон байсан. Яагаад ийм өөр нэртэй болсон юм, би ойлгоогүй. Надад нэг хөрөнгө барьцаанд тавьсан байсан юм. Тэр хөрөнгийн эзэн нас барснаас хойш энэ хүн надтай огт холбогдоогүй. Харин хамгийн сүүлд барьцааны гэрээг баталгаажуулах бичиг гэдгийг нотариатаар батлуулж надад ирүүлсэн байсан. Хэрвээ анх тохирсноороо хүү тооцсон бол маш их хэмжээний мөнгөн дүн гарахаар байсан. Би *******9 сарын хүү нэхээгүй надад ирүүлсэн барьцааны гэрээг баталгаажуулах гэрээний огноогоор буюу 6 сарын хүү буюу ******* сая төгрөг, ******* сая төгрөгний алданги нийт 4 сая төгрөгийг л нэхэмжилсэн. Зээлсэн *******.000.000 төгрөгийн нэг хоногийн алданги 2*******.000 төгрөг. Мөнгөө зээлчээд сураггүй алга болсон болохоор аргаа бараад эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж байсан ба тэр үед бас мөнгө төлсөн. Өнгөрсөн хугацаанд энэ хүн надтай огт уулзаагүй хэрнээ найзтайгаа уулзаад яваад байсан. Надад найзууд нь ыг их олон газартай, газраа зараад өрийг минь өгнө гэж хэлсэн. Шүүх хурал эхлэхээс өмнө хариуцагчтай уулзаад 2.000.000 төгрөг бэлнээр өгчих гэж хэлтэл өгөөгүй. Тийм учраас 4.000.000 төгрөгөө л авна. Өөрөө 20*******9.*******0.02-нд өмнөх гэрээг баталгаажуулсан бичгийг хийж ирүүлсэн болохоор энэ хугацааг хүртэл хүү, алдангиа авах юм байна гэж би ойлгосон. Шүүх шударгаар шийдэж өгнө үү гэв.

Хариуцагч С. шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: 20*******8 оны *******2 дугаар сарын 20-нд *******.000.000 төгрөг эгчээс зээлсэн. Тэр үед би хувийн бизнестэй байсан. Би эгчид тодорхой хугацаанд буюу зээлснээс хойш 4 сарын хүү төлсөн. Тэрнээс хойш бизнес маань байхгүй болоод би мөнгийг нь төлөөгүй. Дараа нь шинээр бизнес хийгээд эхэлсэн боловч тогтворжоогүй болохоор төлж чадахгүй байсан. Гуанжу хотод хятад ресторан нээгээд ажиллуул гэсэн санал ирэхээр нь би маш хурдан буюу 2-******* хоногийн дотор шийдээд явсан. Тэгээд очтол тухайн санал тавьсан газрын жинхэнэ эзэн нь ирэхгүй байсан учраас тэр хүнийг хүлээх шаардлага гарсан. Жинхэнэ эзэнтэй нь уулзая гээд зориод очсон тул хүлээхээр шийдээд байж байтал корона гараад би тэнд буудал түрээслэж амьдарч байгаад сүүлдээ бүр амьдрах ч мөнгөгүй болоод би 2 дугаар сард Монголдоо ирсэн. Тэгээд би энд ирээд дахиад бизнес хийгээд бас болоогүй. Энэ хугацаанд би найзуудтайгаа холбогдоод *******.000.000 төгрөгийн бараа байна, энийг зараад энэ хүний өрийг төлөөд өг гээд гуйсан. Найзууд маань *******.000.000 гаран төгрөгийн барааг маань зараад ******* сая төгрөг бүрдүүлж өгсөн байсан. Би мөнгө зээлэхдээ нэртэй байсан, ажил үйлс бүтэхгүй байсан болохоор лам нэрээ соль гэсэн болохоор нэртэй болсон. Энэ тухайгаа гуайд хэлж байсан. Миний хувьд үндсэн төлбөрөө төлж дуустал хүүг төлнө гэж бодож байсан. Би сарын 800.000 төгрөгийн цалинтай, 600.000 төгрөгийг нь зээлэнд өгөөд 200.000 төгрөгөөр нь амьжиргаагаа залгуулж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас ******* сая төгрөгийг л зөвшөөрч байна гэв.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, 20*******8 оны *******2 дугаар сарын 20-ны өдрийн ************** дугаартай *******.000.000 төгрөгийг зээлсэн зээлийн гэрээ, 20*******8 оны *******2 дугаар сарын 20-ны өдрийн ************** дугаартай барьцааны гэрээ, 20*******9 оны *******0 дугаар сарын 02-ны өдрийн барьцааны гэрээ баталгаажуулах бичиг зэрэг /хх-ийн *******-8 дугаар хуудас/ баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагчаас ирүүлсэн баримт үгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч М. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ *******.000.000 төгрөгийг ******* сарын хугацаатай *******0 хувийн хүүтэй зээлсэн. Надад 4 сарын хүү 2.000.000 төгрөгийг өгсөн бөгөөд 2020 оны 7 дугаар сарын **************-ний өдөр *******.000.000 төгрөгийг хүнээр өгүүлсэн, дахиж хүү болон алданги төлөөгүй, 20*******9 оны *******0 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 6 сарын хүү *******.000.000 төгрөг, алданги *******.000.000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч үндсэн зээл *******.000.000 төгрөгийг төлөх боломжгүй байснаас 2020.07.**************-ний өдөр төлсөн. Би 4 сарын зээлийн хүү 2.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас *******.000.000 төгрөгийг төлнө, үлдэх мөнгийг төлөхгүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 20*******8 оны *******2 дугаар сарын 20-ны өдөр *******.000.000 төгрөгийг сарын *******0 хувийн хүүтэй ******* нэг сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,******* хувийн алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.

/ хх-4 хуудас/

Гэрээний эхэн хэсэгт зээлдэгчийн нэрийг ******* гэж бичиж төгсгөл хэсэгт хамтран зээлдэгч С. гэж гарын үсэг зурсан байгаа ч хариуцагч нь нэрээ гэж өөрчилсөн бөгөөд уг *******.000.000 төгрөгийг өөрөө зээлсэн талаар тайлбараа хэлсэн, овог нэр өөрчилсний гэрчилгээг эх хувиар шүүх хуралдаанд шинжлэн судалсан, нэрийн зөрүүний талаар болон 2020 оын 7 дугаар сарын **************-нд үндсэн зээл *******.000.000 төгрөгийг зээлдүүлэгчид төлсөн талаар талууд маргаагүй байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 28******* дүгээр зүйлийн 28*******.*******-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр хуульд нийцсэн байна.

Гэрээний 2.******* дэх хэсэгт зээлдүүлэгч нь үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхийг шаардах, *******.******* дэх хэсэгт зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх, *******.******* дахь хэсэгт үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр хуваарийн дагуу төлөгдөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй байгаа зээлийн дүнгийн 0,******* хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдүүлэгчид төлнө, 7.2 дахь хэсэгт энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгө шилжүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр болж талууд хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэж тус тус заажээ.

Хариуцагч нь 20*******9.*******0.02-ны өдөр Сэрээтэр овогтой миний бие 20*******8.*******2.02-ны өдөр М.ээс ******* сарын *******0 хувийн хүүтэй *******.000.000 төгрөгийг зээлсэн нь үнэн болно, М.т 20*******9.**************.20-ны дотор зээлийн гэрээний дагуу төлбөрийг барагдуулж төлнө гэсэн барьцааны гэрээг баталгаажуулах бичиг гэгчийг үйлдэж нотариатаар баталгаажуулж нэхэмжлэгчид өгчээ.

Иргэний хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.******* дэх хэсэгт иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор иргэн хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.******* дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, *******99 дүгээр зүйлийн *******99.******* дахь хэсэгт төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж тус тус зааснаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хугацааг ******* сар гэж бичсэн байгаа хэдий ч хариуцагч зээлийн гэрээний хүүг үргэлжлүүлсэн төлсөөр байсан, 20*******9.*******0.02-ны өдөр сарын *******0 хувийн хүүтэй *******.000.000 төгрөгийг зээлсэн бөгөөд М.т 20*******9.**************.20-ны дотор зээлийн гэрээний дагуу төлбөрийг барагдуулж төлнө гэж нотариатаар баталгаажуулж хүсэл зоригоо илэрхийлсэн, үндсэн төлбөрөө төлтөл хүүгээ төлнө гэж бодож байсан гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд өгсөн, зээлийн гэрээний 7.2 дахь хэсэгт энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгө шилжүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр болж талууд хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэж талууд тохиролцсон зэргээс дүгнэж үзэхэд талуудын хооронд анх байгуулсан зээлийн гэрээний хугацаа гэрээний үүрэг дуусгавар болсон буюу 2020 оны 07 дугаар сарын **************-ний өдөр дууссан гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.*******-д нотариатч нь нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх үүрэгтэй, 46 дугаар зүйлийн 46.6-д Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүний агуулга, гарах үр дагавар, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг бүрэн гүйцэд ойлгосон эсэхийг талуудаас тодруулна. гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтын дагуу хариуцагч өөрийн хүсэл зоригийг баталгаажуулж ирүүлсэн бөгөөд зээлийн гэрээний *******.*******, *******.******* дахь хэсэгт зааснаар хариуцагч зээлийн хүү, алдангийг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч гэрээний 2.******* дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, талууд хүү алданги төлөх талаар гэрээндээ тусгасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 20*******8.*******2.20-ны өдөр ******* сая төгрөгийг зээлээд 2020.07.**************-ний өдөр буюу *******9 сар 29 хоногийн дараа буцаан төлсөн бөгөөд энэ хугацаанд 20*******9 оны *******, 2, *******, 4 сарын хүү 2 сая төгрөг төлсөн, үүнээс хойш 20*******9 оны *******-*******0 дугаар сар хүртэл буюу хариуцагч зээлийн гэрээг баталгаажуулах бичиг хийх хүртэл хугацааны хүү *******.000.000 төгрөг, алданги *******.000.000 төгрөг /нэг хоногийн алданги 2*******.000 төгрөг, нийт 40 хоногийн алданги/ бүгд 4 сая төгрөгийг нэхэмжилснийг буруутгах боломжгүй байна.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлж өгөхийг хүсч байна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн ч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.*******-т улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.9*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78.9*******0 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.т олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дугаар зүйлийн *********************.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

******* Иргэний хуулийн 28******* дүгээр зүйлийн 28*******.*******, 282 дугаар зүйлийн 282.*******, 2*******2 дугаар зүйлийн 2*******2.6-т тус тус зааснаар хариуцагч Монгол овгийн ******* аас 4.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Боржгин овгийн ******* т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.9*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78.9*******0 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА