| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2024/0388/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/396 |
| Огноо | 2024-08-30 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/396
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2024/0388/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,
Шүүгдэгч ******* /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ****** овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2418000000497 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****** овогт************** /РД:******* , ****** -ны өдөр ****** төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,******* дугаар ангид харуул ажилтай, ****** , ****** нарын хамт тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч ******* нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Надад мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээж байна. Хохирлыг бүрэн төлсөн.” гэв.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгч нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч ******* холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах “ ****** ” зочид буудлын орчимд иргэн ****** гээгдүүлсэн Айфоне-14 маркийн гар устыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2024 оны 06 дугаар сарын 09-ний орой 20 цагийн орчим би “ ****** ” зочид буудалд байрлаж байсан найз уулзаж хэсэг сууж байгаад орой 22 цагийн цагийн орчимд харих гэж тухайн буудлаас гараад Дархан их дэлгүүрийн яг урд талын гарцаас цагаан өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэлд суугаад шинэ хорооллын 18 дугаар байрны эсрэг талд буугаад гэр рүүгээ орсон. Гэртээ ороод халаасаа үзэхэд миний утас байхгүй байсан. Тэгээд би таксинд унагаасан, эсхүл таксинаас буугаад алхаж явах замдаа унагаасан гэж бодсон. Тэгээд цагдаагийн байгууллагад өнөөдөр ирж хандаж байна. Би тухайн үед шорттой явж байсан, харин шортны баруун гар талын халаасандаа хийсэн бөгөөд шортны халаас их богино байсан болохоор гулсаад унасан байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр тал/,
Гэрчын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би Хаан банкны дугаартай дансыг 2010 оноос хойш ашиглаж байна. 2024 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 22 цагийн үед би найз*******тэй уулзаад 750,000 төгрөгийн өрөө авъя гэхэд******* гар утсаа зараад өрийг чинь өгье гэж хэлээд фейсбүүк цахим орчинд “гар утас зарна” гэсэн зарыг би өөрийнхөө хаягаас байршуулсан чинь нэг эмэгтэй хүн залгаад хуучин Дарханы “S” маркет дэлгүүр хүрээд ир “би аавыгаа явуулна” гэж хэлэхээр нь******* бид 2 “S” маркет гэх хүнсний дэлгүүрийн гадаа яваад очиход 5-6 хүн ирээдийн гар утсыг үзэж байгаад худалдаж авахаар болоод би дансны дугаараа хэлээд тухайн хүн миний Хаан банкны тоот данс руу 1,280,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би тухайн мөнгөнөөс*******эс авах ёстой 750,000 төгрөгөө аваад, 300,000 төгрөгийг*******д өгөөд, 150,000 төгрөгийг нь******* бид 2 цуг зарцуулаад, үлдсэн мөнгийг нь би хэрэглэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгчын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...“ ” гэх нэртэй фейсбүүк хаяг манай эхнэрийн постны дор “айфонэ-14 байна” гэхээр нь хувь чатаар үнэ асуутал надад айфонэ-14 маркийн гар утсаа 1,280,000 төгрөгөөр зарна гэхээр нь Дархан сумын хуучин Дарханы “С маркет” гэх дэлгүүрийн үүдэнд уулзахаар тохироод эхнэр бид хоёр “С маркет” дээр ирчихсэн хүлээж байтал удалгүй 20 орчим насны хоёр залуу явган хүрч ирээд 2 ширхэг айфонэ-14 маркийн гар утас үзүүлээд эхнэр бид хоёр харж байгаад цайвар өнгөтэйг нь авахаар болоод тохируулга янз бүрийн зүйлсийг нь засуулаад тухайн хүүхдүүдийн данс болохын Хаан банкны тоот данс руу би эхнэрийн эзэмшлийн Хаан банкны тоот данснаасаа 1,280,000 төгрөгийг “айфонэ-14” гэх утгатай шилжүүлсэн. Тэгээд бид хоёр утсаа авчхаад Улаанбаатар хот руу гарцгаасан. Гэтэл манай эхнэр тухайн гар утасны өнгө нь таалагдахгүй байна гээд байхаар нь би өөрийн хуурай ах болохд нөгөө утсаа авсан үнээрээ зарчихсан юм. Улмаар 7-10 хоногийн өмнө Дархан-Уул аймгийн цагдаагаас ярьж байна, та хулгайн гар утас худалдаж авсан байна. Цагдаагийн газар ирж мэдүүлэг өгөх шаардлагатай гэж ярьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,
Иргэний нэхэмжлэгчын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...гэртээ байх үед шөнө 04 цагийн үед танил дүү утсаар залгаад “ахаа I phone-14 авах гэсэн юм та мөнгө шилжүүлчхээч гэхээр нь би “за тэгээд авмаар байгаа бол ав даа” гэж хэлээд 1,300,000 төгрөгийгын эхнэр Хаан банкны тоот данс руу “ір14” гэх утгатай шилжүүлсэн. Тэгээд тухайн утсыг авсны 2 өдрийн дараа нь хотод манай гэрт ирээд “ахаа манай эхнэр өнгийг нь голоод байна, та авчхаач” гээд байхаар нь хаашдаа би мөнгө зээлчихсэн юм чинь гээд утсыг нь авчихсан юм. Улмаар тухайн утсыг би ашиглая гэж бодсон ч өөрөө “андройд” утас бариад сурчихсан болохоор айфоне барих эвгүй санагдахаар нь би “Тэди” дээр утас зардаг үеэлдээ өгөөд заруулчихсан юм. Гэтэл 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр утас зардаг дүү Дариа над руу залгаад ахаа та надад хулгайн утас зарчихсан байна нөгөө утсаа зарсан хүнтэйгээ холбогдоорой гэж хэлсэн. Тэгээд би руу залгаад хулгайн утас байна асуудлаа шийдээрэй гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар тал/,
Гэрчын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би Улаанбаатар хотод Теди худалдааны төвийн 13-7 дугаар лангуу дээр гар утас худалдан борлуулдаг ажил эрхэлдэг. Би 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “IPhone-14” маркийн гар утас бусдад худалдсан. Тухайн “Iрhone-14” маркийн гар утсыг манай дүү Бумандарь нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр миний таньдаг гэдэг хүнээс 1,400,000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Тухайн гар утас нь ямар нэгэн нууцлал код байхгүй байсан. Тухайн утас нь үзмэн ягаан өнгөтэй, 128 gb багтаамжтай байсан. нь Теди төв дээр гар утас засдаг, одоо Завхан аймаг руу явсан гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/,
Гэрчгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би тухайн гар утсыг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 19 цагийн үед Улаанбаатар хотод байрлах гар утас худалдан борлуулдаг “Теди” худалдааны төвийн 2 давхарт байрлах ****** дугаар лангуунаас 1,850,000 төгрөгөөр худалдаж авсан. Үзмэн ягаан өнгөтэй, 128gb багтаамжтай, 2 камертай “Iphone 14” маркийн гар утас байгаа юм. Миний ашиглаж байгаа “Iphone 14” маркийн гар утас нь ****** , ****** гэсэн имей дугаартай. Би тухайн гар утсыг авахдаа өөрийнхөө Хаан банкны дугаартай данснаас тухайн хүний дугаартай данс руу шилжүүлсэн. Би тухайн хүнийг одоо харвал танина.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/,
Капитал зууч ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ тогтоосон: “...i phone-14 маркийн 128 gb багтаамжтай гар утасны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ 1,700,000 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар тал/,
******* эзэмшлийн Голомт банкны дугаартай дансны хуулга /хх-ийн 57 дугаар тал/,
******** эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны хуулга /хх-ийн 73 дугаар тал/,
2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “Iрhone-14” маркийн гар утсыг гэрчнаас хураан авч, хохирогч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 60-62 дугаар тал/,
******* эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 65-67 дугаар тал/
******* эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны хуулга,дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 70-72 дугаар тал/,
******* эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны хуулга,дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 73-74 дугаар тал/,
“Юнител” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 12-01/4913 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 71 дүгээр тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд аливаа гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсэн байх, бусдын өмчлөх эрхэд бага хэмжээ /300,000 төгрөг/-нээс дээш хохирол учирсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт гээгдэл эд хөрөнгө завших үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгчийн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Иргэний хуулиар гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх, хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй. Эрх бүхий байгууллагад мэдэгдсэнээс хойш нэг жилийн дотор өмчлөгч буюу эрх бүхий этгээд нь тогтоогдоогүй бол тухайн эд хөрөнгийг олсон этгээд өмчлөх эрхтэй ба эд хөрөнгийг олсон этгээд өмчлөхөөс татгалзвал тухайн эд хөрөнгийг орон нутгийн өмчлөлд шилжүүлэхээр зохицуулжээ. Гэтэл шүүгдэгч ******* нь дээрх үүргээ биелүүлээгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчийн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Шүүгдэгч нь гар утсыг хохирогчид биет байдлаар хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн ял шийтгэж, 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.
Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүхээс шүүгдэгч *******д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн ял шийтгэж, 3 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****** овогт************** гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР