| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2024/0157/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/178 |
| Огноо | 2024-05-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
Улсын яллагч Ц.Чингүүн,
Хохирогч Б.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-д холбогдох эрүүгийн 2338000000276 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгэр сарын 16-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х овогт Д.О,
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Д.О нь 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Ө-тай хаваржааны хашаанд морь уях асуудлаас болж маргалдан, улмаар Б.Өыг Л.Отай барьцалдан газар унасан байхад нь Б.Ө-ыннүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж, биед нь баруун зүүн дээд 1-р үүдэн шүднүүдэд сулрал, уруулд язралт, цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.О нь 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Өтай хаваржааны хашаанд морь уях асуудлаас болж маргалдан, улмаар Б.Өыг Л.Отай барьцалдан газар унасан байхад нь Б.Ө-ыннүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж, биед нь баруун зүүн дээд 1-р үүдэн шүднүүдэд сулрал, уруулд язралт, цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2338000000276 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Г.Б-ийн өргөдөл (хх-ийн 20, 21-р хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 23-29-р хуудас),
Шүүгдэгч Д.Оын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би болохоор О Ө-ын доор нь унчихсан байхаар нь Өыг татаж авч салгасан. Тэгсэн Ө нь От хандаж би чиний хажууд 100 адуутай, чи юутай гуйлагчин бэ гэж ахиж барилцаж авах гээд байхаар нь та хоёр больцгоо гээд хоёр гараа алдлаад зогсож байсан...Би баримтын хүрээнд хохирол төлнө... Би 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн морь уях учраас торгуулийн ялаар шийтгүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Ө-ынмөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...О машинаас бууж ирээд намайг боож унагаагаад дарахад халзан толгойтой, одоо байнга цуг яваад байгаа О гэдэг залуу нь гүйж ирээд ам, уруул хэсэг рүү өшиглөхөд амнаас цус гарахаар нь нүүрээ хоёр гараараа хамгаалсан, өшиглөсөн залуу бол хажууд зогсож л байсан. О болохоор нөгөө халзан толгойтой О гэдгийг нүүр лүү өшиглөхөөр нь өөрөө намайг заамдан дарж байснаа босоод явчихсан...Тухайн зодоон хэрүүл маргаан нь хаваржааны хашаан дээр хурдан морь уяхаар болоод ирэхээр нь буулгахгүй гэснээс болж үүссэн...О эхлээд намайг нүүр лүү өшиглөөд дараа нь өшиглөхдөө хавирга руу өшиглөсөн. Намайг О зүгээр заамдаж аваад боож газар унагаасан. Г бол надад хүрээгүй, аавыг л цохиж зодсон...Өшиглүүлснээс хойш үүдэн шүд унасан учраас шүд хийлгэх 1,500,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 306 дугаартай: “...
1. Г.Б-ийн биед хамар болон зүүн шанаа хэсэгт зулгаралт, зүүн чамархайн хуйханд няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгджээ.
3. Г.Б-ийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 59-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 307 дугаартай: “...
1. Б.Ө-ынбиед баруун зүүн дээд 1-р үүдэн шүднүүдэд сулрал, уруулд язралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.
3. Б.Ө-ынбиед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 67 дугаар хуудас),
Шинжээч Г.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хохирогч Б.Ө-ынбиед учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гараар цохих болон хөлөөр өшиглөх үед аль алинд үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг (хх-ийн 73 дугаар хуудас),
Л.О-ийнмөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дахин өгсөн: “...Ө аавтайгаа мотоциклтой ирэхээр нь сайхан зусаж байна уу гээд мотоциклоос буухад Ө намайг “Очгий гуйлгачин чи явж байна уу” гээд заамдаж бариад авахаар нь урдаас нь заамдаад бариад авахад намайг зөрүүлээд шанаа руу цохихоор нь зөрүүлээд толгой руу нь цохисон байх, тэрнээс нүд хамар луу бол цохиогүй. Тэгээд толгойгоо доош нь болгоход тонгороод намайг унагаахад би доор нь орсон. Ө бол намайг дээрээс дараад 2-3 минут болоход бол хэн ч ирж салгаагүй, би доороос нь мултрах гээд тэмцээд байсан. Би Ө-ын дээгүүрх цамцыг нь тайлтал ноцолдсон, тэгсэн О салгахаар нь дээшээ босож ирсэн. Би Ө-ын цамцыг аваад босож ирэхэд Ө-ын амнаас цус гарчихсан цээж нүцгэн байсан. Би цамцыг нь өгөхөд цамцаа өмсөөд чамайг алчихъя гээд мотоцикл дээрээ суухаар нь түлхүүрийг аваад ойр зуураа байнга малаа бэлчээж өдөр болгон худаг дээрээ таардаг хүмүүс зохицоод бууя гэж тайвшруулсан. Тэгээд аав нь ч тайвшраад харьсан. Ө-ын доороос босож ирэхэд Г, Ө-н аавынх нь дээр дарчихсан сууж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 93-94 дүгээр хуудас),
Э.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өгсөн “...Би Б-г бол цохисон. Ө-ын биед дөхөө ч үгүй, цохиогүй. Б-ийн нүүр лүү нь гараараа цохисон, Батхүүд бол цохиулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 98-99 дүгээр хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 124-р хуудас), ЦЕГ-ийн цахим сангийн лавлагаа мэдээлэл (хх-ийн 113-117-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 126-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 127-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 128-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/410 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 130-132-р хуудас) Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ХМШЗ/04 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар (хх-ийн 147-149-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2338000000276 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч гэм буруугийн тал дээр маргаангүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна…” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
Шүүгдэгч Д.О нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Д.О нь 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Өтай хаваржааны хашаанд морь уях асуудлаас болж маргалдан, улмаар Б.Өыг Л.Отай барьцалдан газар унасан байхад нь Б.Ө-ыннүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж, биед нь баруун зүүн дээд 1-р үүдэн шүднүүдэд сулрал, уруулд язралт, цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Оын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Г.Б-ийн өргөдөл (хх-ийн 20, 21-р хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 23-29-р хуудас),
Хохирогч Б.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч М.Б-ийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 306 дугаартай дүгнэлт (хх-ийн 59-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч М.Б-ийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 307 дугаартай дүгнэлт (хх-ийн 67 дугаар хуудас),
Шинжээч Г.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 73 дугаар хуудас),
Л.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг (хх-н 93-94 дүгээр хуудас), Э.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (хх-ийн 98-99 дүгээр хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Ө-ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.О-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Д.О нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Д.О нь хохирогч Б.Ө-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.
Хохирогч Б.Өнь эмчилгээний зардалд 1,500,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна.
Хохирогч Б.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дараах:
2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Сод Монгол групп ХХК шатахуун түгээх станцаас авсан шатахуун 20,000 төгрөгийн Е баримт, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Сод Монгол групп ХХК шатахуун түгээх станцаас авсан шатахуун 20,000 төгрөгийн Е баримт, 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Сод Монгол групп ХХК шатахуун түгээх станцаас авсан шатахуун 37,000 төгрөгийн Е баримт, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Сод Монгол групп ХХК шатахуун түгээх станцаас авсан шатахуун 40,000 төгрөгийн Е баримт, Сод Монгол групп ХХК шатахуун түгээх станцаас авсан шатахуун 30,000 төгрөгийн Е баримт, 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Сод Монгол групп ХХК шатахуун түгээх станцаас авсан шатахуун 20,000 төгрөгийн Е баримт, Эмийн нэрс бичсэн 17,500 төгрөгийн баримт, Эмийн нэрс бичсэн 75,000 төгрөгийн баримт, нийт 259,500 төгрөгийн хохирлын баримтуудыг гаргаж өгсөн ба шүүгдэгч Д.О нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчид учирсан 259,500 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байх тул шүүгдэгч Д.О-оос 259,500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ө-т олгохоор шийдвэрлэв.
Харин хохирогч Б.Ө нь үлдэх хохирол 1,240,500 төгрөгийн хохирлоо болон цаашид гарах шүдний эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Д.О-оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийн тухайд өмнөх шийтгэх тогтоолоор 650 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн боловч 618 цагийг эдлээгүй байхдаа буюу 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 77 хоногийн хугацаагаар хорих ял болгон өөрчлөгдсөн. 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 5 хоног, 2024 оны 4 дүгээр сард 30 хоног, 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар 6 хоног, нийт 41 хоног баривчлах ялыг биечлэн эдэлсэн. Одоо 36 хоногийг эдлээгүй байгаа. Өнөөдрийн үйлдсэн хэргийн тухайд 3 төрлийн ялтайгаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, 8 цагийг 1 хоногоор тооцож, 40 хоногийн хугацаагаар хорих ялаар солиулах саналтай байна. Нийт 76 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд 259,500 төгрөгийн баримтын хүрээнд нэхэмжилсэн учраас шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах, үлдэгдэл 1,240,500 төгрөгийг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох шийтгэлийг ар гэрийнх нь зүгээс төлөх боломжтой. Торгуулийг өнөөдөр төлсөн ч бэлэн байгаа гэсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.О нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/410 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ХМШЗ/04 дугаартай шүүгчийн захирамжаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/410 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 618 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногийн хорих ялаар тооцож, 77 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/410 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ХМШЗ/04 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар (хх-ийн 124, 130-132, 147-149-р хуудас) зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О-од эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байлал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Д.Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, 30 хоногийн хорих ял дээр өмнөх Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/410 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 650 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ХМШЗ/04 дугаартай шүүгчийн захирамжаар ялаас эдлээгүй үлдсэн 618 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногийн хорих ялаар тооцож, 77 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн ба уг хорих ялаас эдлээгүй үлдсэн 36 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 66 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн 2338000000276 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.О-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоногийн хорих ял дээр өмнөх Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ХМШЗ/04 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 77 (далан долоо) хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон ялаас эдлээгүй үлдсэн 36 (гучин зургаа) хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 66 (жаран зургаа) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-од оногдуулсан 66 (жаран зургаа) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Д.О-оос 259,500 (хоёр зуун тавин есөн мянга таван зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Өт олгосугай.
6. Эрүүгийн 2338000000276 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч Б.Ө нь үлдэх хохирол 1,240,500 төгрөгийн хохирлоо болон цаашид гарах шүдний эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Д.О-оос нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР