Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
Хэргийн индекс | 103/2022/00023/И |
Дугаар | 103/ШШ2022/00066 |
Огноо | 2022-02-07 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 103/ШШ2022/00066
20 оны 02 сарын 07 өдөр | Дугаар 10/ШШ20/000************** | ******* хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 19******* онд ******* хотод төрсөн, ******* настай, эмэгтэй, *******, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл *******, *******, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн дугаар хороо, дүгээр байрны тоотод оршин суух, дугаар ******* ажилтай, овгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 197******* онд аймгийн суманд төрсөн, 4******* настай, эрэгтэй, *******, дунд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл *******, эхнэр хүүхдүүдийн хамт, ******* дүүргийн дугаар хороо, дүгээр байрны тоотод оршин суух, хүнс -д ажилтай, овгийн холбогдох гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: миний бие 2001 онд тай танилцан улмаар 2001 оны 08 дугаар сарын 2-нд гэрлэлтийн Г-299 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний амьдрах хугацаанд 200 оны 0 дугаар сарын 1*******-нд хүү , 2007 оны 10 дугаар сарын 1*******-нд охин , 2009 оны 09 дүгээр сарын 1-нд хүү , 2018 оны 02 дугаар сарын 2-нд охин нар төрсөн. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болсон тул 2019 оноос тусдаа амьдарч байна. Тэр үеэс хойш хүүхдүүд маань миний асрамжинд өсч торнисон. Би энэ хугацаанд үр хүүхдүүдээ, амьдралаа бодоод эргээд нийлье гэж зөндөө учирлаж хэлж, их хугацаа өгсөн. Энэ хүн одоо ажиллаж байгаа -д 2020 оны 8 дугаар сард ажилд орсон, түүнээс өмнө гээд боомтод ажиллаж байсан юм. Тэр үедээ руу ажилдаа явлаа гэж гэрээсээ гараад цаанаа өөр эмэгтэйтэй амьдрал зохиосон юм байна лээ. 2020 оны 02 дугаар сард манай хадам эгч надад бүх учир байдлыг хэлж би анх мэдсэн. Хадам эгч маань энэ хүнийг араас нь хайж арай гэж олоод, над дээр дагуулж ирээд та 2 дөрвийн дөрвөн хүүхэдтэй хүмүүс, хүүхдүүдээ бод, амьдралаа бод, бие биенийгээ уучлаад хамтдаа амьдар гэж хэлээд авч ирсэн. Гэвч энэ хүн хүний нүүр харахаараа л би амьдралаа сүйрүүлэхгүй, амьдралаа бүтэн авч үлдмээр байна, салахгүй гэж хэлдэг хэрнээ үнэн хэрэгтээ шал өөр, огт гэр бүлээ, амьдралаа боддоггүй хүн. Манайх дөрвийн дөрвөн хүүхэдтэй, бага маань нялхаараа, айлын хашаанд амьдардаг. 2020 оны 8 дугаар сард энэ хүн гэрээс гараад явахдаа би амьдралаа үрэн таран хийхгүй, би эргэж ирнэ гэж хэлээд гарсан боловч бас л 10 гаран хоног сураггүй алга болсон. Энэ хүн өөрөө ирдэггүй, дандаа эгч нь л авч ирдэг. Энэ хүнд жаахан хичээгээд амьдралаа сайхан болгоё, ажил төрөл хийж, зүтгэе гэсэн санаа бодол огт байдаггүй. Би энэ хүнийг гэртээ ир гээд хэлэхээр өөдөөс нэг бол корона гараад байна, эсвэл ажил ихтэй байна гээд шалтаг тоочоод ирдэггүй. Би хүүхдүүдээ бодооч, хүүхдүүд чинь ядаж баяр ёслолоор элэг бүтэн байг гэж хэлэхээр огт тоодоггүй. 2020 оны дугаар сард идэшний цагаар мах ачих ажилтай болоод хадам эгч маань энэ хүнийг олоод иртэл одоохон гэж хэлээд гараад бас дахиад л 10 гаран хоног сураггүй алга болсон. Би сая 20 оны 02 дугаар сарын 0-нд тэр хамт амьдраад байгаа хүүхнийх нь гэрт анх удаа очиж үзлээ. Дарь эхэд нийтийн байр түрээслэж амьдардаг юм байна лээ. Цагаан сараар энэ хүн ах дүү нартайгаа ч золгоогүй, тэр хүүхэнтэйгээ хамт байсан. Энэ хүн өөрөө хадам эгч, бид 2-ыг өөрийнх нь амьдралыг сүйрүүлсэн гэж хэлээд байдаг юм. Үнэндээ бол үгүй байхгүй юу. Энэ хүн өөрөө л архи уугаад явдаг, эсвэл өөр хүнтэй амьдарч амьдралаа сүйрүүлсэн хүн. Тэгээд намайг тэр гэрт нь очиход би маргааш очино гэж хэлсэн, маргааш өглөө нь би залгахад одоо гарлаа гэж хэлээд бас л байхгүй болсон. Тэгээд би өөрийнхөө эгчийг тэр Дарь эхийнх нь гэр рүү нь очоод олоод өгөөч гээд хэлтэл гэртээ байхгүй, нөгөө хүүхэнтэйгээ гараад явсан байсан. Одоо холбоо барих утасгүй гээд байгаа. Ер нь байнга л утсаа алга болгож холбогдох боломжгүй болсон байдаг. Энэ хүн архи уухаараа хэдэн хоногоор алга болдог, үр хүүхдүүддээ мөнгө төгрөг өгдөггүй. Өөрөөс нь асуухаар би тэр хүүхэнтэй хамт амьдраагүй, гэр бүлээ үймүүлээгүй, би ажлынхаа байранд амьдарч байгаа л гэж хэлдэг. Тэгээд би тэр ажлын байранд чинь очиж үзье гэхээр энүүгээр дандаа архи дарс хэрэглэсэн хүмүүс байдаг, тэгээд ч гадны хүн хамаагүй оруулдаггүй гэж хэлээд очуулдаггүй. Энэ хүн бол үр хүүхдүүдээ огт боддоггүй хүн гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжинд үлдээх, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна. Эгчийн маань ******* боомт руу нүүрсэнд явдаг хүн байдаг юм. Тэр хүн намайг нүүрсэнд хамт явъя гэж хэлээд би хамт явсан юм. Тэгээд 02 дугаар сард очоод 4 дүгээр сард нүүрс тээвэрлэлт нь зогсоод явуулахгүй болоод би буцаж хотод ирсэн. Хотод ирээд ажил олдохгүй, ажилтай ажилгүйн хооронд байж байгаад 2020 оны 8 дугаар сард -д ажилд орсон. Би гэрээсээ 2019 онд гарсан. Гэрээс гараад жил гарангийн хугацаа өнгөрсөн болохоор ямар ч нэр хүндгүй болоод очоогүй. Хотод нэг эмэгтэй байгаа, тэр хүн дээр хааяа очиж ажлынхаа хувцас хунарыг угаалгадаг. Яг суусан зүйл байхгүй. Тэр эмэгтэй нөхрөөсөө салсан, 2 хүүхэдтэй гэв.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн 2 дахь тайлбартаа: Ирнэ гэсэн бодол энэ хүнд ерөөсөө байхгүй. Бага охин маань 2018 оны 02 дугаар сард төрсөн юм. Би тухайн үед цалингийн зээлээ дарах гээд дээрээс нь би өөрөө ямар ч орлогогүй байсан үе. Би амьдрал ахуйгаа дээшлүүлэг гэж бодоод энэ хүнд машин авч өгөөд халтуур хийгээд яв гэтэл өдөржин явж явж үсрээд л 10.000-20.000 төгрөгтэй ирнэ. Хамгийн инээдтэй нь тэр олж ирсэн мөнгөөрөө маргааш бензин хийнэ гээд гэр орондоо зарцуулахгүй. Хааяа орой ирэхдээ нэг талх, тараг л авч ирдэг байсан. Би бүр арга ядаад 2019 онд энэ хүнийг шүүхээр эрэн сурвалжлуулахаар хандаж байсан. Энэ хүн намайг нялх биетэй, их өртэй байхад хаяад явсан. Би их өртэй байсан тул тухайн үед *******тэйгөө бага хүүхдээ дагуулаад хот руу хүн амьтнаас мөнгө төгрөг сураглах гээд явахад намайг эгчийндээ үлдээж гарчихаад автобус зогсчихсон байна гэж худлаа хэлээд гадуур хонож байсан. Энэ хүн худлаа яриад байна. 19 жил хамт амьдарсан болохоор ямар зан ааштай хүн бэ гэдгийг нь сайн мэдэж байна. Энэ хүн тэр хүүхэнтэйгээ амьдардаг, тэр хүүхнийх нь гэрээр эдний эгч дүү нар нь хүртэл байнга очдог гэж байсан. Бага дүү нь хүртэл өчигдөрхөн тэднийхээр орсон гэж хэлж байгаа учраас хамт амьдардаг гэсэн үг. Тэгээд араас нь очихоор би ийм амьдралыг хүсээгүй, би шөнө бүр хүүхдүүдээ санаад уйлдаг гэж хэлдэг мөртлөө хүүхдүүд дээрээ ирдэггүй. Энэ хүн намайг доромжлоод байгаа юм уу, хэдэн хүүхдүүдээ доромжлоод байгаа юм уу? Манай 2 гэрийнхний аль аль тал нь биднийг олон хүүхэдтэй, аль болох боломжоор нь бүтээж өгье, аль болох салгахгүйн тулд их хичээсэн боловч энэ хүн хүсээгүй. Одоо бүр эдний ах, эгч нар нь зөнд нь хая, явдгаараа яваг гэж хэлсэн. Би бүр гайхаад байгаа юм, би энэ хүнээс дөрвийн дөрвөн хүүхдээ бодож болдоггүй юм уу, ядаж тэр -хан настай жаахан амьтан нүдэнд чинь харагддаггүй юм уу гэж хүртэл хэлсэн. Тэгсэн ч хүүхдүүдээ огт боддоггүй юм байна лээ. Одоо болсон. жил хүлээсэн, эргэж ирвэл ирэх хангалттай хугацаа байсан боловч ирээгүй, одоо шүүхээс сар эвлэрүүлэх арга хэмжээ аваад ч нэмэргүй, салмаар байна, энэ хүний араас хөөцөлдөөд залхаж байна. Эвлэрүүлэн зуучлалаас хугацаа өгье гэхээр нь би зөвшөөрөөгүй. Сая битүүнээр ирэх болов уу гээд зөндөө хүлээсэн, байхгүй. Том хүүхэд маань цэрэгт явсан. Би хүүхдүүдээ ч дахин энэ хүнээр тоглуулмааргүй байна, тэдэн төгрөг өгчих болов уу, яах бол гэж харуулдмааргүй байна. Тэгээд цаашдаа энэ хүн өөрийн сонгосноороо яваг, жил хүлээсэн ирээгүй хүн одоо нэмэргүй гэж бодож байгаа. Том хүү маань ээж ээ та шийдвэрээ гарга, одоо аав ирэхгүй юм байна гэж хэлсэн. Би хүүхдүүдээ бодоод нөхрөөсөө салахгүй гэж бодсон. Одоо бол бага хүүхдээс бусад нь аавыгаа хүлээн зөвшөөрсөн. Бага нь л аав аав гээд байгаа. Энэ хүнд хүүхдүүдээ гэсэн сэтгэл байхгүй тул салгаж өгнө үү гэж хэлмээр байна гэв.
Хариуцагч 2 дахь тайлбар байхгүй гэв.
Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтууд, дугаар хорооны даргын тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори цогцолбор сургуулийн тодорхойлолтууд зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх өөрийн санаачлагаар хуульд заасны дагуу , нараас тайлбар авсан байна.
Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Ц. холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 200******* оны 0******* дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдрах хугацаандаа охин , , хүү , нарыг төрүүлсэн болох нь №00**************0 гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, №8, *******, 4*******8*******, 100011 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдсон байна.
Гэрлэгчид нь 2001 оноос хойш 18 жил хамт амьдарсан боловч 2019 оноос тус тусдаа амьдарч байгаа, нь ******* тайгаа цаашид хамтран амьдрах хүсэлгүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй болсон, гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон болох нь Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын болон ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдсон, хариуцагч нь 2019 онд гэрээсээ явснаас хойш элдэв шалтаг шалтгаан тоочин тогтмол гэртээ ирдэггүй, байнга худал ярьж эхнэр хүүхдээ хуурдаг, архи согтууруулах ундаа хэрэглэдэг, бусдын албадлагаар 1- удаа ирсэн, гэртээ ирэх хүсэл сонирхолгүй, гэр бүл, эхнэр хүүхдээ гэх, хайрлах чин сэтгэлгүй болсон, өөр эмэгтэйтэй эр эмийн харьцаа тогтоосон нь тэдний салах шалтгаан болсон байх ба шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхээргүй байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.******* дахь хэсэгт хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг хэний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох.., асуудлыг шүүх шийдвэрлэнэ, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 8. дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу хүүхдүүдийн нас, эхийн хайр халамж, ёс суртахууны байдал, төрсөн цагаасаа байнга ээжтэйгээ хамт амьдарч байгаа, хүүхдүүдийн өөрсдийнх нь хүсэл зориг зэргийг харгалзан эх С. асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг аас тэтгэлэг гаргуулж, 2007 онд төрсөн охин , 2009 онд төрсөн хүү , 2018 онд төрсөн охин нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт гэр бүл, нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална, 4. дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 2******* дугаар зүйлийн 2*******.1 дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, 2*******.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа *******лэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн дугаар зүйлийн .2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, . дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар эцэг нь хүүхдүүдтэйгээ байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхдүүдтэй нь уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болно.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 0 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 0 дугаар зүйлийн 0.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0. хувиар алданги төлөх болохыг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, ******* дугаар зүйлийн *******.1. дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах, асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад төлсөн 299.82, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зардалд төлсөн 0.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 29.82 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.1, 11*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.-д зааснаар овгийн , овгийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.*******, 14.7 дахь хэсэгт зааснаар , , нарыг эх С. асрамжид үлдээсүгэй.
. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2007 оны 10 дугаар сарын 1*******-нд төрсөн , 2009 оны 09 дүгээр сарын 1-нд төрсөн нарыг 1******* нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр, 2018 оны 02 дугаар сарын 2-нд төрсөн ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 0 хувиар, 11 нас хүрмэгц 1******* нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон эцэг аас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, ******* дугаар зүйлийн *******.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29.82 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 29.82 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.
. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсоос хойш ажлын хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах даалгасугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ