Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/616

 

 

 

 

 

 

 

 

   

    2024          07         29                                      2024/ШЦТ/616

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн,

улсын яллагч Г.Түвшинбаяр,

шүүгдэгч Ч.О-  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ч-н  О- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр ** аймагт төрсөн, ** настай, ***, тусгай дунд боловсролтой, барилгын засалч мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээ үзүүлдэг гэх, ам бүл 2, охины хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр гудамжны ** тоотод  оршин суух хаягтай, урьд ** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр  торгох ял шийтгүүлсэн, Б овогт Ч-н  О-  /регистрийн дугаар ***/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.О-  2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” гэх баарны гадна хохирогч Г.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.О-  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...Би өөрийн үйлдсэн хэргийн талаар гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг дэлгэрэнгүй үнэн зөв ярьсан тул надад одоо нэмж ярих зүйл байхгүй. Би гэм буруугаа ойлгож ухамсарласан, хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,

 

Хохирогч  Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

           “...Би 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө найз А-н хамт 01 цагийн үед “***” нэртэй баар руу орж үйлчлүүлсэн. 03 цагийн үед баарнаас гарах үед манай найз тухайн бааранд үйлчлүүлээд гарсан бололтой үл таних эрэгтэй хүмүүстэй маргаан үүсгээд байхаар нь би цагдаа дуудсан. Гэтэл цагдаа ирэх хооронд нэг үл таних залуу манай найз А-тэй маргалдаад зодолдох гээд байхаар нь би дундуур нь орж салгасан. Энэ маргаан “***” баарнаас гадна урд машины зогсоол дээр болсон ба би дундуур нь орж салгаад эргээд харах хооронд үл таних залуу газраас пивоны шил авч хагалахаар нь би шил хагалчихлаа яаж ч магадгүй гэж бодоод найздаа больцгооё, явъя гэж хэлэх хооронд миний баруун гарын тохой хэсэгт шилээрээ зүсэж  гэмтээсэн. Тухайн залуу миний баруун гар талд зогсож байгаад шууд гарын тохой хэсгийг зүсэх үед А- миний зүүн гар талд зогсож байсан. Миний гарыг зүсчихлээ гэж хэлэхэд нөгөө залуу шилээ хаяад машин тойроод явчихсан. Би тухайн газраас шууд гэмтлийн эмнэлэг орж гартаа оёдол тавиулж боолт хийлгүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

 

Гэрч Б.А-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...баарнаас 03-04 цагийн үед гарах үед үүдэнд хэдэн залуучууд маргаан үүсгээд шалтгаангүй агсраад байсан. Тухайн баарнаас гараад Б- машины зогсоол дээр зогсож байхад нэг үл таних залуу агсам тавиад над руу учиргүй дайраад заамдаж боосон. Тэр хооронд Б- цагдаа дуудах шиг болсон. Б- бид 2 дээр хүрч ирээд дундуур ороод  салгатал тухайн үл таних залуу шууд газраас шил авч хагалаад иртэй талаараа Б-ийн баруун гарын тохой хэсгийг зүссэн. Тэгээд шилээ хаяад машин тойроод яваад өгсөн. Удалгүй цагдаа нар ирж Б-ийг эмнэлэг рүү авч явсан. Би тухайн үл таних залуугийн биед нэг ч хүрээгүй, над руу л шалтгаангүй агсраад дайраад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын ** оны *** дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай шинжээчийн “...Г.Б-ийн биед баруун тохойд зүсэгдсэн шарх, зүүн нүдний алимны салст, зүүн бугалганд цус хуралт, зүүн доод зовхи, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Баруун тохойд зүсэгдсэн шарх нь ир ирмэгтэй, зүүн нүдний алимны салст, зүүн бугалганд цус хуралт, зүүн доод зовхи, бугалганд зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Баруун тохойд зүсэгдсэн шарх нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, зүүн нүдний алимны салст, зүүн бугалганы цус хуралт, зүүн доод зовхи, зүүн бугалганд зулгаралт нь тус журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 29-30 дахь/, хохирлын баримтууд /хавтаст хэргийн 37-39 дэх тал/, хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх-59 дэх тал/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дахь тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Ч.О-  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгчид танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Ч.О- ад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Хавтаст хэрэгт 580.00 төгрөгийн хохирлын баримт /59 дэх тал/ авагдсан байх тул шүүгдэгч Ч.О-  нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.О-  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Ч-н  О- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О- ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.О- ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.О- ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Ч.О-  энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ