| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0613/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/633 |
| Огноо | 2024-08-07 |
| Зүйл хэсэг | 20.14.1., |
| Улсын яллагч | М.Анхбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/633
2024 08 07 2024/ШЦТ/633
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлцэрэн хөтлөн,
улсын яллагч М.Анхбаяр,
шүүгдэгч Д.Н-, түүний өмөөлөгч Ж.Ганболд, Ц.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т овогт Д-н Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ний өдөр * аймгийн ** суманд төрсөн, ** настай, **, бүрэн дунд боловсролтой, тогооч, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** байрны ** тоотод оршин суух хаягтай, Т овогт Д-н Н- /регистрийн дугаар ***/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Н- Баянгол дүүргийн ** дугаар хороо, * байрны ** тоотод байрлах гэрээсээ фэйсбүүк цахим орчинд 2023 оноос хойш “**” гэх нэртэй пэйж хаяг нээн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас интернетээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй 20 нэр төрлийн эм, биобэлдмэлийг худалдан авч, бусдад зарж борлуулан, эм, биобэлдмэлүүдийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Н- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би 2023 оны эхээр ээждээ эм авч өгөх хэрэгтэй болоод тухайн эмийг хайж байгаад БНХАУ-ын иргэн Б- гэх хүнтэй wechatааp холбогдоод БНХАУ-аас эм худалдан авч зарж борлуулж болох юм байна гэж бодоод Б- гэх хүнээс БНХАУ-д худалдан борлуулдаг харшилын тос, үе мөчний тос, зүрхний ваартай эм, түргэн цагаан гэх эмнүүдийг захиалан авч фэйсбүүк цахим орчинд “Түргэн цагаан” гэх нэртэй цахим хаяг нээж тухайн эмнүүдээ худалдан борлуулж эхэлсэн. Би эмнүүдээ захиалахдаа Б-ын өгсөн данс болох Э- гэх хүний “ХААН” банкны *** тоот данс руу мөнгөө шилжүүлэн захиалдаг байсан бөгөөд Б- надад тухайн эмнүүдийг БНХАУ-аас каргогоор явуулдаг байсан. Би эмнүүдээ хүлээн авч фэйсбүүк орчинд зар байршуулан худалдан борлуулдаг байсан. Худалдан авагч нар зарим нь өөрсдөө гэрт ирээд авдаг, зарим нь хүргэлтээр авдаг байсан. Тухайн үед хүргэлтийг би өөрөө болон танил ах Б-д өөрийн машиныг өгөөд хүргүүлдэг байсан. Би эм, бэлдмэл худалдан борлуулсан мөнгөө өөрийн “ХААН” банкны ** тоот дансаараа авдаг байсан бөгөөд нийт хэдэн төгрөгийн орлого олсон талаар сайн мэдэхгүй байна. Олсон орлогоо өөрийн хэрэгцээндээ зарцуулаад дуусдаг байсан. БНХАУ-аас худалдан авсан эм, бэлдмэл дээр 10,000-20,000 төгрөг нэмж зараад ашиг олдог байсан. Өмнө өгсөн мэдүүлэгт эм бэлдмэлүүдийг тус бүрт нь хэдэн төгрөгөөр худалдан аваад хэдэн төгрөгөөр зарж байсан талаар мэдүүлсэн. 2024 оны 04 дүгээр сард Монгол Улсад болсон эмийн сонсголыг үзэж байгаад өөрийнхөө худалдан борлуулж байгаа эм бэлдмэлүүдийг Монгол Улсад худалдан борлуулж болохгүй гэдгийг мэдсэн. Тэгээд өөрт үлдсэн байсан эм бэлдмэлүүдээ зарж борлуулж дуусгаад дахин зарж борлуулахгүй гэж бодож байгаад цагдаад баригдсан. Надад Э-, Б- гэх хүмүүсийн талаар мэдэх зүйл байхгүй. Б- гэх хүнтэй wechatааp холбогдож байснаас өөрөөр холбоо барьж байгаагүй, харин Э- гэх хүнтэй огт холбоо барьж байгаагүй, Б- гэх хүн тухайн хүний дансыг өгсөн учраас л тухайн хүний данс руу эм захиалах мөнгөө шилжүүлдэг байсан. Би яг хичнээн удаа эм, хэдэн төгрөгийн эм бэлдмэл захиалж байсан талаар одоо санахгүй байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.
Миний “ХААН” банкны **** тоот данснуудад дүн шинжилгээ хийж гаргасан мөрдөгчийн магадлагаа дээрх “..эм, чилийсан, палийсан, ясны эм, тос...” гэсэн утгаар орж ирсэн гүйлгээнүүд бүгд БНХАУ-аас оруулж ирж цахимаар худалдан борлуулсан эмийн орлого мөн. Харин “болзошгүй орлого” гэж тодорхойлсон гүйлгээний утга тодорхойгүй эсвэл утасны дугаар бичсэн эмийн дүнтэй адил дүнгээр орж ирсэн орлогууд бол найз Х-с авч худалдан борлуулдаг байсан малгай, тэлээ, ор хөнжилийн даавууны мөнгө байгаа юм. Би найз Х-с 2-3 жилийн өмнөөс жижиглэнгийн бараа худалдан аваад түүнийгээ зарж борлуулж дундаас нь хувь авдаг байсан. Бараа материал худалдан авч байгаа хүмүүс миний “ХААН” банкны **** тоот дансруу мөнгөө шилжүүлдэг байсан. Гүйлгээний утга дээрээ утасны дугаар юм уу, аль эсвэл үсэг, тоо зэрэг тодорхойгүй утга бичээд шилжүүлдэг. Харин БНХАУ-аас оруулж ирсэн эм худалдан авч байсан хүмүүс гүйлгээний утга дээрээ бүгд эм гэж бичдэг эсвэл авсан эмнийхээ нэрийг бичиж шилжүүлдэг байсан. Тийм учраас мөрдөгчийн магадлагаанд заасан болзошгүй орлого гэдэг нь БНХАУ-аас оруулж ирж зарж борлуулсан мөнгөтэй холбоо хамаарал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98-99, 129-130 дахь тал/,
Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6-9 дэх тал/, нэгжлэгийн явцад хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /хавтаст хэргийн 10-20 дахь тал/,
Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би 2024 оны 3 дугаар сараас хойш Н-гийн машиныг гуйж унаж байгаа юм. Машиныг унаж байхад Н- намайг эм хаягаар хүргээд өгөөч гэхээр нь би Н-гийн хэлсэн хаяг руу нөгөө эмийг нь хүргэж өгдөг байсан. Би байнга машиныг нь унадаггүй байсан. Миний мэдэх эмүүдээс зүрхний гаралтай ваартай эм, чилийсан палийсан гэдэг эмүүд байсан. Тухайн эм бүгд Хятад эм. Бусад эмийг нь би мэдэхгүй байна, олон төрлийн эм байдаг. Эм авах гэж байгаа хүмүүс өөрсдөө утасны дугаараа эм захиалахдаа Н-д өгчихдөг юм. Би эм авах гэж байгаа хүнтэй нь утсаар холбогдоод заасан хаяг дээр нь захиалсан эмийг хүргэж өгдөг. Эмийн мөнгийг Н- өөрийн дансанд авдаг байсан. Н- БНХАУ-ын Б- гэх эмчтэй холбогдож тухайн эмүүдийг Монгол руу оруулж ирдэг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
Гэрч Л.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ конвенц, Монгол Улсын хууль болон Улсын их хурал, Засгийн газрын тогтоолоор тарипын бус хязгаарлалт тогтоодог. Монгол Улсын 1998 оны 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бүлэг барааны жагсаалтыг баталсан байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 54-р тогтоолын 1-р хавсралтаар Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодолсон жагсаалт, 2002 оны 219 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтыг тус тус баталсан. Мөн салбарын хууль болон салбарын сайдуудын тушаалаар зарим барааг тодорхой хугацаагаар Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох тушаал шийдвэр гардаг. Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүн тарипын бус хязгаарлалтай бараанд багтана. Зөвшөөрлийн тухай хууль болон Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар хүний эм, эмнэлгийн хэрэгсэлийг импортлоход тусгай зөвшөөрөл шаардана. Мөн тухайн эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн байх, мөн тухайн үед улсын хилээр нэвтрүүлэхэд 1 удаагийн лицензийг олгож нэвтрүүлж болно. Харин биологийн идэвхит бүтээгдэхүүний тухайд импортын тусгай зөвшөөрөлгүй нэвтрүүлэх боломжтой бөгөөд харин тухайн биологийн идэвхит бүтээгдэхүүнийг Монгол Улсын биологийн идэвхит бүтээгдэхүүний бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагатай байдаг. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх ямар ч боломжгүй, харин Гаалийн тухай хуулийн 227-р зүйлд заасны дагуу зорчигчийн хувийн хэрэглээний эм, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг эмчийн магадлагааг үндэслэн тусгай зөвшөөрөл, лицензгүй, ямар нэгэн татвар ноогдуулахгүй Улсын хилээр нэвтрүүлэх боломжтой байдаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,
2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн **** дугаартай мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 58-74 дэх тал/, Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 75-77 дахь тал/,
Гэрч Д.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2016 оны үед би 3, 4 дүгээр хорооллын “Н” худалдааны гадна болон дотор талд лангуу эзэмшдэг байсан бөгөөд тухайн үед Н-тай “Н” худалдааны төвд худалдагчаар ажиллаж байхад нь танилцаж, тухайн үеэс хойш Н-тай найз нөхдийн журмаар харилцаа хамааралтай болсон. Би БНХАУ-аас бараа оруулж ирж зарж борлуулдаг учраас 2021 оноос хойш Н- надаас бараа аваад гадуур худалдан борлуулаад өөрөө дундаас нь ашигаа аваад явдаг. Би БНХАУ-аас улиралын чанартай хувцас хунар, гэр ахуйн бараа, ор хөнжилийн даавуу, өмдний тэлээ, шүдний сойз зэрэг барааг би бөөний үнээр нь авч ирдэг. Тэр үед нь Н- миний оруулж ирсэн бараанаас үзэж харж байгаад зарж борлуулах бараа аваад зарж борлуулаад дундаас нь өөрийн ашигаа гаргаж авдаг байсан. Н- БНХАУ-аас эм бэлдэл оруулж ирж зарж борлуулж байгаа талаар хэлж байсан. Гэхдээ би энэ талаар тодруулж асуугаагүй учраас мэдэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 132-133 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 105 дахь тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Д.Н- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгчид танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.Н-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль бусаар эм, биобэлдмэл, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-гийн гэмт хэрэг хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох нийт 23.483.000 /хорин гурван сая дөрвөн зуун наян гурван мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 18 /арван найман/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Н- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6 дахь хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Musk hemorrhoids ointment гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 7 хайрцаг, Zhonghua dieda wan гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 3 хайрцаг, She hiang zhi chuang shuan гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 5 хайрцаг, Suxiaojiuxinwan гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 2 хайрцаг, HO trang hoat dong dau гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 2 хайрцаг, Triamcinolone acetonide acetate injection гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 3 хайрцаг, 999 гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 4 хайрцаг, Quishuixianjian Pian гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 5 хайрцаг, Fosun Pharma гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 3 хайрцаг, Dagii San гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 2 хайрцаг, Хятад ханзаар бичигдсэн улаан, цэнхэр өнгийн хайрцагтай эм 2 хайрцаг, Хятад ханзаар бичигдсэн цагаан шар өнгийн хайрцагтай эм 2 хайрцаг, Yunnan Baiyao гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 1 хайрцаг, White tiger million gold гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 4 уут, Fluocinonide cream гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 17 хайрцаг, Жижигхэн ногоон өнгийн хятад ханзаар бичигдсэн 10 хайрцаг, Dagii San гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 14 хайрцаг, Fosun Pharma гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 12 хайрцаг, Yunnan Baiyao гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 4 хайрцаг, Yunnan Baiyao jiaonang гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 8 хайрцаг, Хятад ханзаар бичигдсэн цагаан шар өнгийн хайрцагтай эм 2 хайрцаг, Quishuixianjian Pian гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 6 хайрцаг, ХО trang hoat dong dau гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 3 хайрцаг, Suxiaojiuxinwan гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 4 хайрцаг, Хятад ханзаар бичигдсэн улаан, цэнхэр өнгийн хайрцагтай эм 2 хайрцаг 999 гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 1 хайрцаг, Zhonghua Dieda Wan гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 4 хайрцаг, Жижигхэн ногоон өнгийн хятад ханзаар бичигдсэн 29 хайрцаг, яс ургалтын тос гэх /хятад ханзаар бичигдсэн/ 1 хайрцаг 999 гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 4 хайрцаг, Quishuixianjian Pian гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 6, Fluocinonide cream гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 9 хайрцаг, HO trang hoat dong dau гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 2 хайрцаг, White tiger million gold гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 7 хайрцаг, She hiang zhi chuang shuan гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн 1 хайрцаг, Triamcinolone acetonide acetate injection гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 9 хайрцаг, Fosun Pharma гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 2 хайрцаг Yunnan Baiyao jiaonang гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 2 Zhonghua Dieda Wan гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 1 хайрцаг, Dagii San гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 4 хайрцаг бүхий эм, био бэлдмэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т овогт Д-н Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр эм, биобэлдмэл, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д 5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 18 /арван найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-гаас 23.483.000 /хорин гурван сая дөрвөн зуун наян гурван мянга/ төгрөгийг албадан гаргуулж, улсын орлогод оруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6 дахь хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Musk hemorrhoids ointment гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 7 хайрцаг, Zhonghua dieda wan гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 3 хайрцаг, She hiang zhi chuang shuan гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 5 хайрцаг, Suxiaojiuxinwan гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 2 хайрцаг, HO trang hoat dong dau гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 2 хайрцаг, Triamcinolone acetonide acetate injection гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 3 хайрцаг, 999 гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 4 хайрцаг, Quishuixianjian Pian гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 5 хайрцаг, Fosun Pharma гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 3 хайрцаг, Dagii San гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 2 хайрцаг, Хятад ханзаар бичигдсэн улаан, цэнхэр өнгийн хайрцагтай эм 2 хайрцаг, Хятад ханзаар бичигдсэн цагаан шар өнгийн хайрцагтай эм 2 хайрцаг, Yunnan Baiyao гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 1 хайрцаг, White tiger million gold гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 4 уут, Fluocinonide cream гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 17 хайрцаг, Жижигхэн ногоон өнгийн хятад ханзаар бичигдсэн 10 хайрцаг, Dagii San гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 14 хайрцаг, Fosun Pharma гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/12 хайрцаг, Yunnan Baiyao гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 4 хайрцаг, Yunnan Baiyao jiaonang гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 8 хайрцаг, Хятад ханзаар бичигдсэн цагаан шар өнгийн хайрцагтай эм 2 хайрцаг, Quishuixianjian Pian гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 6 хайрцаг, ХО trang hoat dong dau гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 3 хайрцаг, Suxiaojiuxinwan гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 4 хайрцаг, Хятад ханзаар бичигдсэн улаан, цэнхэр өнгийн хайрцагтай эм 2 хайрцаг 999 гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 1 хайрцаг, Zhonghua Dieda Wan гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 4 хайрцаг, Жижигхэн ногоон өнгийн хятад ханзаар бичигдсэн 29 хайрцаг, яс ургалтын тос гэх /хятад ханзаар бичигдсэн/ 1 хайрцаг 999 гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 4 хайрцаг, Quishuixianjian Pian гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 6, Fluocinonide cream гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 9 хайрцаг, HO trang hoat dong dau гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 2 хайрцаг, White tiger million gold гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 7 хайрцаг, She hiang zhi chuang shuan гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн 1 хайрцаг, Triamcinolone acetonide acetate injection гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 9 хайрцаг, Fosun Pharma гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 2 хайрцаг Yunnan Baiyao jiaonang гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 2 Zhonghua Dieda Wan гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 1 хайрцаг, Dagii San гэх бичиглэлтэй /хятад ханзаар бичигдсэн/ 4 хайрцаг бүхий эм, био бэлдмэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Д.Н- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ