Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2021/02177

 

 

 

 

 

202..оны 10 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2021/02177

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ..дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, .........оффис, 60..тоот хаягт байрлах **** /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, .. байр, 60..тоот хаягт байрлах ......... /РД:......./,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороолол, ...., .. байр, 16..тоот хаягт оршин суух О овогт Ж.Д /РД:......./ нарт холбогдох

 

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 194 312 400 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, хариуцагч нарын төлөөлөгч Н.Х, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 202..оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч ****-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ......... нь манай компанитай 2019.8.16-ны өдөр №10....019/ОТР/0..дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан. Бидний зүгээс тус гэрээний дагуу 2019.8.19-ний өдрөөс 2019.8.24-ний өдрийн хооронд нийт 5 удаагийн ачилтаар 67 120 л буюу 129 54..600 төгрөгийн үнэ бүхий дизель түлш нийлүүлсэн. **** болон ......... нарын хооронд байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5.2.1-т Худалдан авагч нь гэрээний салшгүй хэсэг болох хавсралтуудад заасан барааны төлбөрийг худалдагчийг бараа нийлүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор бүрэн буюу 100 хувь төлж барагдуулсан байна, мөн гэрээний 5.2.2-т Худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө гэж тус тус заасан. Хариуцагч нь огт төлбөр төлөхгүй өнөөдрийн байдлаар 566 хоногоор хэтрүүлсэн байх тул гүйцэтгээгүй үнийн дүнгийн алдангийг үлдэгдэл 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцоход 64 770 800 төгрөг, гэрээний дагуу нийлүүлсэн дизель түлшний үлдэгдлийн хамт нийт 194 312 400 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 129 54..600 төгрөг, алданги 64 770 800 төгрөг, нийт 194 312 400 төгрөгийг .........-иас гаргуулж, уг хөрөнгийн өмчлөгч болох Ж.Дийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-...... дугаар Хан-Уул дүүргийн 1..дүгээр хороо, Зайсан /17020/, .... гудамж, 20.... дугаар байр, 20 тоот хаягт байрлах 101.4 мкв талбай бүхий гурван өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Дээрх өр төлбөр нь COVID-19 цар тахлаас өмнө үүссэн өр төлбөр тул алдангийг чөлөөлөх үндэслэлгүй гэв.

Хариуцагч нарын төлөөлөгч Н.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани ..........-тай 202..оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэрээ хийсэн бөгөөд 129 54..600 төгрөгийн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь ..жилийн хугацаатай байсан бөгөөд гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.2-т гэрээний хугацаа ..жил гэж заасан. Бүтэн жил үргэлжлэх энэ хугацаанд манай компани түлш авч мөнгөө төлөөд дахиад түлш аваад явах ёстой байсан. Манай компанийн хувьд 2019 онд түлшээ бөөнд нь аваад манайд үйлчилгээ үзүүлдэг уул уурхайн компаниудад цааш нь үнээ нэмж зардаг байсан. Уул уурхайн компаниудын үйл ажиллагаа хүндэрснээс болоод манай компани энэ төлөлтөө хийж чадахгүй өдийг хүрсэн нь үнэн. Мөн дээрээс нь 2020 оны 0..дүгээр сараас дэлхий даяар ковид-19 цар тахал дэгдсэний улмаас эдийн засгийн байдал улам хүндрээд манай компани энэ төлбөрийг өдий хүртэл төлж чадахгүй байгаа. 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай" хууль гарсан. Энэ хуулиар үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа компаниудад хандсан зохицуулалт байгаа, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4-т зааснаар гэнэтийн давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцлийн улмаас нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд нөгөө тал нь алданги болон үүргээ биелүүлэхгүйн улмаас өөрт учирсан хохирлыг шаардах эрхгүй гэдэг үндэслэлийг баримтлаад алдангийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Гэрээний үндсэн дүнг хүлээн зөвшөөрч, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бид үндсэн төлбөрийг зөвшөөрч эвлэрэх асуудлаар санал тавьсан боловч нэхэмжлэгч тал зөвшөөрөөгүй гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **** хариуцагч .........-нд холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 129 54..600 төгрөг, алданги 64 770 000 төгрөг, нийт 194 312 400 төгрөг гаргуулахаар, хариуцагч Ж.Дд холбогдуулан дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-...... дугаар Хан-Уул дүүргийн 1..дүгээр хороо, Зайсан /17020/, .... гудамж, 20.... дугаар байр, 20 тоот хаягт байрлах 101.4 мкв талбай бүхий гурван өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 2019 оны 08 сарын 16-ны өдөр 10....019/ОТР/0..тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, худалдагч ****-ийн өвлийн болон зуны дизель түлшийг дараа төлбөрт нөхцлөөр нэг сард 65 000 литр шатахууныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч нь гэрээнд заасан чанарын шаардлага хангасан шатахууныг хүлээн авахаар тохиролцжээ. /хх-ийн 7-11/

Дээрх гэрээний дагуу ..литр дизелийн түлшийг ..930 төгрөгөөр тооцож, 65 000 литр дизель түлш буюу 125 450 000 төгрөгийг гэрээ хийгдсэн өдрөөс нийлүүлж, ......... нь шатахууны төлбөрийг хуанлийн 30 хоногт багтааж төлбөрийг ****-ийн Хаан банкны 5517601973..тоот харилцах дансанд шилжүүлэхээр тохиролцсон байна.

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон мөн өдрийн 10....018/БОТР/0..тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг **** нь Ж.Дтэй байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-...... дугаар, Ж.Дийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1..дүгээр хороо, Зайсан /17020/, .... гудамж, 20.... дугаар байр, 20 тоот хаягт байрлах 101.4 мкв талбай бүхий гурван өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон гэрээг байгуулж, 2019.08.16-ны өдөр Ү-......... дугаар барьцаалбарт бүртгүүлжээ./хх-ийн 14-18/

Гэрээний дагуу нэхэмжлэгч **** нь 2019.8.19-ний өдрөөс 2019.8.24-ний өдрийн хооронд нийт 5 удаагийн ачилтаар 67 120 л буюу 129 54..600 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг хариуцагч .........-д нийлүүлж, хариуцагч хүлээн авсан болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэргийн 19-28 дугаар талд авагдсан өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, зарлагын падаанууд зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч ......... нь дээрх шатахууны үнийг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч тал төлбөр төлөх нэхэмжлэхийг хариуцагчид 2021.04.14-ний өдрүүдэд хүргүүлж байсан баримт хэрэгт авагдсан ба талууд энэ асуудлаар маргаагүй байна. /хх-ийн 20/

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээхээр заажээ.

 

Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч **** нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, дизель түлшийг .........-д хүлээлгэн өгсөн тул дээрх бүтээгдэхүүний үнийг шаардах эрхтэй байх ба талуудын байгуулсан гэрээний 6.4-т алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг зөрчөөгүй байна.

Харин хариуцагч тал алдангийг төлөхгүй татгалзлын үндэслэлээ 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай" хууль гарсан. Энэ хуулиар үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа компаниудад хандсан зохицуулалт байгаа, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4-т зааснаар гэнэтийн давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцлийн улмаас нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд нөгөө тал нь алданги болон үүргээ биелүүлэхгүйн улмаас өөрт учирсан хохирлыг шаардах эрхгүй гэдэг үндэслэлийг баримтлаад алдангийг төлөх боломжгүй гэж үзэж байна гэж тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал ...өр төлбөр нь COVID-19 цар тахлаас өмнө үүссэн өр төлбөр тул алдангийг чөлөөлөх үндэслэлгүй гэж тайлбар гаргажээ.

Хариуцагч ......... нь гэрээний үүрэгт нэг ч төлбөр төлөөгүй, түүнчлэн төлбөр төлөөгүй шалтгаан нь COVID-19 цар тахал үүссэнтэй холбоотой гэх үндэслэлгүй байх тул алдангийг багасгах, чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй тул алданги 64 770 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Дээрх гэрээний үүрэг биелэгдэх баталгаа болгож, хариуцагч .........-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Ж.Д нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг ****-тай байгуулсан байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч нь дээрх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байх ба энэ нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцсэн байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч .........-иас гэрээний үүрэгт 194 312 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ****-д олгосугай.

  2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175...дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ......... нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл хариуцагч Ж.Дийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-...... дугаар, Хан-Уул дүүргийн 1..дүгээр хороо, Зайсан /17020/, .... гудамж, 20.... дугаар байр, 20 тоот хаягт байрлах 101.4 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1...дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Зууннайман ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн ..199 712 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .........-иас улсын тэмдэгтийн хураамжинд ..199 712 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****-д олгосугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ