| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2021/03616/И |
| Дугаар | 102/ШШ2022/00155 |
| Огноо | 2022-01-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2022/00155
| 2022 оны 01 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2022/00155 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгионхайрхан дүүрэг, 17 дугаар хороо, Өнөр хороолол, байр, тоот хаягт оршин суух, Боржигон овогт Ш Т /РД:/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, дүгээр байр, тоот хаягт оршин суух, г овогт Б Э /РД:/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Т нь Б.Э холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Хүргэн ах Б.Э нь мөнгө хэрэг боллоо, 4,000,000 төгрөг зээлээч гэж аваад боломжтой үедээ өгнө гэсэн боловч өгөөгүй, мөнгөө төлөх үү гэж асуусан чинь чамаас мөнгө зээлээгүй, өгөхгүй гэсэн тул 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зээлдүүлсэн 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа Би хүнээс мөнгө зээлэх хэрэг гарч байгаагүй. Энэ олон жилийн хугацаанд яагаад шаардаж байгаагүйг ойлгохгүй байна. Би хаан банкнаас дансны хуулга авахаар 4,000,000 төгрөг орж ирсэн гүйлгээ байхгүй мөртлөө шүүхээс авахад миний дансанд 4,000,000 төгрөг орсон гүйлгээ байгаад нь эргэлзэж байна. Авсан бол төлөхөд татгалзахгүй байсан гэв.
3. Нэхэмжлэгчээс 2015.06.10-ны мөнгөн шилжүүлгийн баримт /хх4/, нэхэмжлэгчийн Хаан банк дахь тоот дансны хуулга /хх5/, хариуцагчаас Хаан банк дахь өөрийн эзэмшлийн тоот дансны хуулга /хх12-14, 38/-ыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн Хаан банк дахь тоот дансны хуулга /хх26-27/, хариуцагчийн Хаан банк дахь тоот дансны хуулга /хх35-36/-ыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:.2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Б.Э Хаан банк дахь тоот данс руу өөрийн данснаас 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Эргүүлж төлөөгүй тул зээлийн гэрээний дагуу 4,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Надад хүнээс мөнгө зээлэх хэрэг гарч байгаагүй. Би дансны хуулгаа шалгахад 4,000,000 төгрөг орж ирсэн гүйлгээ байхгүй байсан. Бидний хооронд ямар нэгэн өглөг авлага байхгүй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн мөнгө шилжүүлсэн баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын дансны хуулга зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Ш.Төртогтохын Хаан банкны 5057337294 тоот данснаас хариуцагч Б.Э Хаан банкны тоот данс руу 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна.
6. Талуудын маргааны зүйл нь зээлийн гэрээ байгуулагдаагүй, мөнгө аваагүй гэж маргаж байна.
7. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан ба нэхэмжлэгч нь хариуцагчийн дансанд мөнгийг шилжүүлсэн байх тул талуудын хооронд хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
8. Хариуцагч нь Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардснаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардснааас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасан үүргээ биелүүлээгүй байх учир шаардах эрхтэй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э 4,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ