Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 00141

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ц.Алтангадас, шүүгч Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга Н.Хулан,

Улсын яллагч Ц.Идэрмөнх,

Иргэдийн төлөөлөгч  Ц.З,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Батбаяр, Р.Бямбажав, Д.Оюунчимэг, Р.Цэрэнханд,

Шүүгдэгч М.Х-, Ю.А-, Х.Б-, М.Г-,

Шүүгдэгч М.Х-ын хууль ёсны төлөөлөгч Б.М-,

Шүүгдэгч Ю.А-ы хууль ёсны төлөөлөгч Т.Э-,

Шүүгдэгч Х.Б-гийн хууль ёсны төлөөлөгч О.Х-,

Шүүгдэгч М.Г-ын хууль ёсны төлөөлөгч П.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийж

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Х-, Ю.А-, Х.Б-, М.Г- нарт холбогдох 201714000114 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                                     Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Булган аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бурэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, “**” ахлах сургуулийн ** бүлэгт суралцдаг, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Орхон аймаг *** сум *** баг ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, Х овгийн М-ийн Г- /ГЖ************/.

 

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мэргэжилт сургалт үйлдвэрлэлийн төвийн ** дугаар дамжаанд сурдаг, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт Орхон аймаг *** сум ** баг ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй,  Х овгийн Ю-гийн А- /ФБ********** /.

 

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “**” ахлах сургуулийн ** бүлэгт сурдаг, ам бүл 2, ээжийн хамт Орхон аймаг *** сум ** баг ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй,  Ш овгийн Х-гийн Б- /***************/.

 

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “**” ахлах сургуулийн ** бүлэгт сурдаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Орхон аймаг *** сум ** баг ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, Б овгийн М-ийн Х- /************/.

 

                                                           Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Г-, Ю.А-, Х.Б-, М.Х- нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 03-ны орой Орхон аймгийн *** сум Ц- багийн нутаг дэвсгэрт Т.Ц-ийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж Iphone-4s /Айпоне/ загварын гар утсыг дээрэмдэж 110 000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд :

 

  Шүүгдэгч М.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ...Бид 3 А-тай таарч “Шинэ сар” тоглоомын газар тоглож байгаад харих гэж яваад согтуу хүнтэй таарсан. Б- унагааж, А- халааснаас нь утсыг нь авсан. Тэр утсаа эгч Шоовдорт 120 000 төгрөгөөр зарж мөнгөө гуч, гучин мянган төгрөгөөр хувааж авсан. Би тэнд нэг согтуу хүн унаж тусаад яваад байна л гэж хэлсэн гэв.

 

   Шүүгдэгч Ю.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд бүгдийг нь үнэн зөвөөр ярьсан тул мэдүүлэг өгөхгүй. Согтуу хүн явж байна гэж М.Г- хэлсэн. Би утсыг нь авсан. Г-ын хоолой шиг дуутай хүн халаасанд нь юм байна уу үз дээ гэж хэлсэн. Хохирогчид түрүүлж Б- очсон гэв.

 

       Шүүгдэгч Х.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ...Би мөрдөн байцаалтанд мэдүүлэгээ үнэн зөв өгсөн учир мэдүүлэг өгөхгүй. Би хохирогчийг өшиглөөд зугтсан гэв.

 

       Шүүгдэгч М.Х- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэхдээ... Би утсыг нь 120 000 төгрөгөөр эгчдээ зарсан. Яг юу авсныг хараагүй, гэхдээ ямар нэг зүйл авсныг харсан гэв.

 

      Хохирогч Т.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2017 оны 02 дугаар сарын 03-ны шөнө 23 цаг өнгөрч байхад Ц- багийн нутаг дэвсгэрт байрлах Гал унтраах ангийн ертөнцийн зүгээр зүүн талын гудамж руу ороод явж байхад араас нуруу руу жийсэн, жийлгүүлж газар унаад босох гээд өндийх үед зүүн шанаа руу цохиж газар унагасан. Яг энэ үед халааснаас гар утас аваад ертөнцийн зүгээр баруун чигтээ хүмүүс гүйлдэх үед нь араас нь хальт харахад миний анзаарснаар 3 залуу харагдсан. Утсаа хүлээн авсан хэвийн ажиллагаатай байна. Надад гомдол санал байхгүй тул шүүх хуралдаанд оролцмооргүй байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/

2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02/27 дугаартай Далай ван аудит ХХК-ийн Айпоне-4 маркийн гар утасны үнэлгээ 110 000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 36-38 тал/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн131-132 тал/

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 133-134 тал/

 

Хохирлын мөнгө хураан авч, иргэний нэхэмжлэгч П.Шоовдорт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 137-138 тал/

 

             Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч М.Г-, Ю.А-, Х.Б-, М.Х- нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 03-ны орой Орхон аймгийн *** сум Ц- багийн нутаг дэвсгэрт Т.Ц-ийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж Iphone-4s /Айпоне/ загварын гар утсыг дээрэмдэж 110 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, Айпоне-4 загварын гар утасыг үнэлсэн шинжээчийн дүгнэлт  гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл,  хохирогч Т.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...газар унаад босох гээд өндийх үед зүүн шанаа руу цохиж газар унагасан. Яг энэ үед халааснаас гар утас аваад ертөнцийн зүгээр баруун чигтээ хүмүүс гүйлдэх үед нь араас нь хальт харахад миний анзаарснаар 3 залуу харагдсан гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч М.Г-, Ю.А-, Х.Б-, М.Х- нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, тэднийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан, шүүгдэгч нар нь насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарт хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял  оногдуулж, тэдэнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.Х-ын өмгөөлөгч Н.Батбаяр  нь шүүгдэгчийн мэдүүлэг тууштай, М.Г-ын мэдүүлэгтэй тохирдог. Дээрмийн гэмт хэрэгт оролцоогүй, санаа сэдэлт алга. М.Х- нь гэмт хэрэг үйлдэхэд хажууд нь байсан боловч биечлэн оролцоогүй. Мөрдөн байцаалтын шатанд хамжигч уу, гүйцэтгэгч үү гэдгийг ер нь нотлоогүй. Иймд насанд хүрээгүй шүүгдэгч М.Х-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1.д зааснаар өөрчлөн зүйлчилж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

 

         Шүүгдэгч М.Г-ын өмгөөлөгч Д.Оюунчимэг нь шүүгдэгч М.Г- нь энэ гэмт хэрэгт оролцоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус мэтгэлцэж байх боловч хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи баримтууд нь тэднийг дээрмийн гэмт хэрэгт оролцсон болохыг хангалттай нотлон тогтоосон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хохирогч Т.Ц- нь нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн болно.

 

Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Х овгийн М-ийн Г-,  Х овгийн Ю-гийн А-, Ш овгийн Х-гийн Б-, Б овгийн М-ийн Х- нарыг бүлэглэн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар шүүгдэгч М.Г-, Ю.А-, Х.Б-, М.Х- нарын эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүрийг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8.д  зааснаар шүүгдэгч М.Г-, Ю.А-, Х.Б-, М.Х- нарт оногдуулсан тус бүрийн 3 жил 5 сарын хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт хураагдаж  ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1., 62.2.т зааснаар шүүгдэгч М.Г-, Ю.А-, Х.Б-, М.Х- нарт тус бүр 3 жил 5 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тус тус 1 жилийн хугацаагаар хойшлуулж, тэдний засрал хүмүүжилд дөхөм үзүүлэх хяналт тавихыг Орхон аймгийн цагдаагийн газарт даалгаж, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхийг тэдний хууль ёсны төлөөлөгч П.М-, Т.Э-, О.Х-, Б.М- нарт хариуцуулсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-, Ю.А-, Х.Б-, М.Х- нарт авсан  даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ         

                         ШҮҮГЧИД                                          Ц.АЛТАНГАДАС   

                                                                                    Ж.БАЙГАЛМАА