Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2022/00163

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2022/00163

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, байр,  тоот хаягт оршин суух, Х овогт А Д /РД:/,

 

Хариуцагч:Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо,  дугаар байр, тоот хаягт оршин суух, Д овогт Э Б /РД:/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Анхжаргал, нэхэмжлэгч А.Д, Э.Б нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А нь Э.Б холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1 Бид 2007 онд танилцаж, 2009 он хүртэл уулзаж явсан ба бидний охин Д.М 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр төрсөн. Охиноо төрөхөд эхээр нь овоглож, төрсний гэрчилгээ авсан. Охин Д.М энэ жил 6 дугаар ангид суралцаж байгаа, хичээлийн хэрэгсэл, хувцас, бусад зардлыг дангаар хариуцахад хүндрэлтэй байна. Эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа 2008 онд бид танилцаж, улмаар үерхэж, нөхөрлөж байсан нь үнэн боловч хамтран амьдарч байгаагүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан боловч шинжээчийн дүгнэлтээр биологийн эцэг гэж гарсан тул хүүхдийн тэтгэлгийг төлнө гэв.

 

3. Нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийн тодорхойлолт, Учрахуй ӨЭМТ-ийн тодорхойлолт, охин Д.М төрсний гэрчилгээний хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчийн хүсэлтээр эцэг тогтоох шинжээчийн дүгнэлтийг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2007-2009 онд хариуцагчтай дотно харилцаатай байж, 2010 оны 2 дугаар сарын 24-нд охин төрсөн. Төрсөн эцгээс нь хүүхдээ тэтгэлэг гаргуулна гэв.

3. Хариуцагч нь шинжээчийн дүгнэлтээр Д.М төрсөн эцэг гэж гарсан тул хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Зохигчийн дундаас 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр охин Д.М төрсөн байна.

6. Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар хариуцагчаар хүүхдээ тэжээн тэтгүүлэхээр шаардах эрхтэй байна.

7. Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар тохиролцож, гэрээ байгуулаагүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж зааснаар мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж зааснаар тэтгэлэг тогтоож сар бүр эцэг Э.Б тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг баримтлан 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Д.М 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож сар бүр эцэг Д овогт Э Б тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ