| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2024/0133/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/140 |
| Огноо | 2024-04-11 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо, Улсын яллагч Б.Тогтох, Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг, Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д-гийн М-ад холбогдох эрүүгийн 2438000680114 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Г овогт Д гийн М , ****************** өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн ***************** оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 320 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, регистрийн **************** дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.М нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 4 дүгээр сард Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нарийн даваа гэх газраас хохирогч Д.Л гийн 2 тооны алдуул үхрийг завшиж 1,400,000 төгрөгийн, 2022 оны 4 дүгээр сард Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шар гуя гэх газраас хохирогч Л.Д- 1 тооны алдуул үхрийг завшиж 700,000 төгрөгийн, 2024 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Баянхошуу гэх газраас хохирогч Ч.Д- 6 тооны алдуул хонийг завшиж 600,000 төгрөгийн хохирол учруулж алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад нийт 2,700,000 төгрөгийн хохирол учруулж, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.М нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 4 дүгээр сард Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нарийн даваа гэх газраас хохирогч Д.Л гийн 2 тооны алдуул үхрийг завшиж 1,400,000 төгрөгийн, 2022 оны 4 дүгээр сард Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шар гуя гэх газраас хохирогч Л.Д- 1 тооны алдуул үхрийг завшиж 700,000 төгрөгийн, 2024 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Баянхошуу гэх газраас хохирогч Ч.Д 6 тооны алдуул хонийг завшиж 600,000 төгрөгийн хохирол учруулж алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад нийт 2,700,000 төгрөгийн хохирол учруулж, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл (ххийн 11, 78, 112-р хуудас), хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 14-19-р хуудас), хохирогч Ч.Д-н мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас), гэрч Б.Д-н мэдүүлэг (хх-ийн 26-27-р хуудас), гэрч Д.О-н мэдүүлэг (хх-ийн 29-30-р хуудас), гэрч П.Ү-н мэдүүлэг (хх-ийн 32-33-р хуудас), Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн №ТХҮ924/8851 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 38-40-р хуудас), хохирогч Л.Д мэдүүлэг (хх-ийн 84-85-р хуудас), гэрч Н.Ган-Өлзийгийн мэдүүлэг (ххийн 87-88-р хуудас), Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №ТХҮ-924/9266 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 92-94-р хуудас), хохирогч Д.Л гийн мэдүүлэг (хх-ийн 118-119-р хуудас), Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №ТХҮ-924/9311 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 126-128-р хуудас) зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Шүүгдэгч Д.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно. Энэ хэргийн улмаас хохирогч Д.Л д учирсан 1,400,000 төгрөг, хохирогч Л.Д-д учирсан 700,000 төгрөг, хохирогч Ч.Д-д учирсан 600,000 төгрөг, нийт 2,700,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Д.М-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв. Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Д гийн М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д гийн М ыг 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР