Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум ын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга М.*******, улсын яллагч Б.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******ид холбогдох 2423000860098  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* оны ******* дүгээр  сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй , ам бүл 4,  аав, ээж, ахын  хамт ******* аймгийн ******* сумын баг, ы хэсгийн тоотод оршин суух хаягтай,    овогт  ын *******, /регистрийн дугаар: ИЭ0621*******10/

 Б.******* нь 2024 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 13-14 цагийн үед ******* аймгийн ******* сумын   багийн нутаг дэвсгэр “байрлах засмал зам дээр улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо МУ-ын ЗХД-ийн 12.1 дэх заалтад заасан  “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэх заалтыг зөрчсөнөөс зорчигч Б.ийн биед  хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Холбогдсон хэргийн талаар: Прокуророос Б.*******ид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт хамаарна гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.  Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Б.ийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч Б.ийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэднийг  оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

                  Нэг. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* 2024 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 13-14 цагийн  орчимд ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт засмал зам дээр улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасан  нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Зам тээврийн ослын талаар шууд тусган мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч Б.ийн “...Бид хоёр ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд суралцдаг. Би болсон асуудлын талаар сайн санахгүй байна. Б.******* бид хоёр архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Б.******* жолоо барьж явсан. Тухайн машин нь Б.*******ийн аавынх нь тээврийн хэрэгсэл байх Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авчихсан. Тухайн үед 100 орчим км цагийн хурдтай явсан. ...төв орчхоод гэртээ харихаар явж байсан.  Тухайн осол нь төвийн тойргоос бааз руу өгсөх замд болсон...” гэсэн мэдүүлгээр,

Иргэний нэхэмжлэгч С.ын “...Би *******ийн хойд аав нь байгаа юм. ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл надад ямар нэгэн хохирол, гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлгээр,

Иргэний нэхэмжлэгч Ч.ын...2024 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 13-14 цагийн үед ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах манай компаний эзэмшлийн бохир усны станцын гадна талын блокон байшингийн буланг тухайн байшингийн хажуу талын засмал зам дээр явж байсан улсын дугаартай маркийн  тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдон гулгаж ирээд мөргөсөн байсан. Уг мөргөлтийн улмаас тухайн байшингийн булан, хана хэсгийн блок цөмөрсөн. Тухайн байшинг завсарлах үед цөмөрсөн блокийн ихэнх нь бүтэн байсан учир буцааж байранд орлуулж тавин шавардуулсан. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд шаварлагаа хийсэн ажилтны ажлын хөлстэй холбоотой зардал гарсан. Өөрөө манай байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй буруутай этгээдийн зүгээс тухайн байшинг завсарлахад гарсан 300,000 төгрөгийг бэлнээр өгч манай байгууллагыг ямар нэгэн хохиролгүй болгож өгсөн. Тухайн байшин одоо хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Иймд манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр,

 Ослын улмаас Б.ийн  биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн 000000257 дугаартай “...1. Б.ийн биед баруун шуу ясны хугарал, тархи доргилт, гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 3. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2024 оны 06 дугаар сарын *******-нд өдөр үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5. Б.ийн биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан  хохирлын зэрэг тогтоох журмын   3.2.1-д заасны дагуу хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлтээр,

Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн...1. 2007 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2*******6 оны 12 дугаар сарын 08-нд монгол улсад орж ирсэн, орж ирсэн оны техникийн үзүүлэлтийн дүгнэлтийн хуудсыг хавсаргав. 2. Их бие кузов баруун тал руугаа хэв гажилтад орж цөмөрсөн, бүхээг цөмөрсөн, зүүн хойд, урд хаалга хэв гажилтад орсон тулгуур багана гулзайж хэв гажилтад орсон, зүүн урд хаалганы шил, урд салхины шил хагарсан, үүрсэн байна. Уг эвдрэл гэмтлүүд нь мөргөх мөргөлдөх үед үүссэн. 3.Уг эвдрэл гэмтлүүд нь шинэ буюу осол болох үед үүссэн. 4.Уг эвдрэл гэмтлүүд нь шинэ буюу осол болох үед үүссэн учир тухайн осол болоход нөлөөлөөгүй. 5.2024 оны 05 дугаар сарын 31-нд техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн. 2024 оны техникийн хяналтын үзлэгийн дүгнэлтийн хуудсыг хавсаргав. 6.Тухайн осол болох үеийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохоос өмнөх техникийн бүтэн байдлыг мэдэхгүй учир тодорхойлох боломжгүй байна. 7. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 3.3 кн, баруун талдаа 2.7 кн, зөрүү нь *******% стандарт, 20% 2-р тэнхлэг дахь дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,1 кн, баруун талдаа 2,6 кн, зөрүү нь 19% стандарт 30% стандарт шаардлага хангасан байх тул улсын дугаартай автомашины хурдыг тогтоох боломжгүй байна. Хамт зорчигч Б. нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна. улсын дугаартай автомашины жолооч Б.******* нь МУ-ын ЗХД-ийн 12.1 дэх заалтад заасан   “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна  гэх заалтыг зөрчсөнөөс Б.******* нь МУ-ын ЗХД-ийн 12.1 дэх заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтээр болон   хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг хангалттай нотлогдож байна.

Шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт хувийн сонирхолгүй зохих мэдлэг туршлагатай хуулийн хүрээнд гаргасан, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээчид гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ  хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Б.******* нь  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж уг ослын улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй.

 Иймд  шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй.

 Шүүгдэгч Б.******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар түүнээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нэхэмжлээгүй болно.

                                 Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Прокуророос шүүгдэгч Б.*******ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хангагджээ.       

Б.******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна.

 Шүүгдэгч Б.*******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан  гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.*******ид прокурорын санал болгож сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шудрага ёсны зарчимд нийцэж байна. Иймд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн  хуулийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэх шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа ирүүлсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5,1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

  1. Шүүгдэгч овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ын *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ид оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр / жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700,000 / хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийн ******* /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэх шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа ирүүлсэн болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Б.*******ид 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр авсан өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.

 

                                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Н.ДЭЛГЭРМАА