Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2022/00021

 

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2022/00021

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 4 хороо, ******* ******* 6 гудамж, 1 тоот хаягт оршин суух ******* овгийн ******* ******* /РД:*******/

Хариуцагч: ******* дүүрэг, 18 хороо, ******* ******* ХХК-ийн байр хаягт байрлах ******* ******* зах ХХК /РД:/

Чингэлэг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, чингэлэг өөрийн эзэмшилд буцаан авах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* ******* зах ХХК-ийн хашааны гадна талбайд өөрийн чингэлгээ байршуулан худалдаа эрхэлж, талбайн түрээст 250 000 төгрөг төлж байсан ба 2020 оны 04 сарын 24-ний өдөр тус компанитай Чингэлэг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу дотор талбайд худалдаа эрхэлж, сарын түрээс 350 000 төгрөг болж нэмэгдсэн. Гэрээний 2.3-т худалдагч тал худалдаа, үйлчилгээ явуулах давуу эрх эдэлнэ, 2.3.1-т тэргүүн ээлжинд чингэлэг түрээслэх гэрээ байгуулах эрхтэй гэж заасны дагуу 2021 оны 10 сарын 07-ны өдөр Эд хөрөнгө хөлслөх гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэтэл 2021 оны 09 сард орчин, нөхцөл сайжруулах нэрийдлэр чингэлэг түрээслэгчдийг дотор зах руу нүүж орохыг шаардсан бөгөөд миний бие талбайн түрээс болон агуулахын төлбөр нэмэгдэх тул нүүх боломжгүйгээ мэдэгдэж, энэ тухай хариуцагчийн удирдлагатай удаа дараа уулзаж гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад бид гэрээний үүргээ биелүүлж эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан, гэрээгээ сунгах эсэх нь таны асуудал гэх тайлбар өгсөн. Гадаа худалдаа эрхэлж байсан иргэдийн орчин нөхцөлийг сайжруулах нэрийдлээр миний эрх зүйн байдлыг дордуулж, миний 5 000 000 төгрөгийн үнэтэй чингэлгийг хямд үнээр тооцон, худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь хууран мэхэлсэн гэж үзэж байна. Чингэлэг худалдах, худалдан авах гэрээ-нд ******* ******* зах ХХК-ийн захирал Б. гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулагүй болно.

Иймд дээрх нөхцөл байдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байгаа тул ******* ******* зах ХХК-тай байгуулсан Чингэлэг худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, 5 000 000 төгрөгийн үнэтэй чингэлгийг өөрийн эзэмшилдээ буцаан авахаар шаардаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.*******ийн хүсэлтийг үндэслэн Чингэлэг худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 189.1-т зааснаар тохиролцож Д.******* нь 1 200 000 төгрөгөөр чингэлэг худалдах санал болгосныг худалдан авагч ******* ******* зах ХХК хүлээн зөвшөөрч талууд сайн дурын үндсэн дээр бусдын дарамт шахалт, нөлөөлөлд авталгүйгээр хүсэл зоригоо илэрхийлэн худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг үндэслэж байгуулсан. Худалдан авагч нь гэрээний үнэ 1 200 000 төгрөгийг 5 сарын түрээсийн үнэ 250 000 төгрөгөөр тооцон, түрээсийн төлбөрөөс чөлөөлж бартераар төлсөн бөгөөд 2020 оны 10 сарын 07-ны өдөр талууд эд хөрөнгө хөлслөх гэрээг Д.*******тай сайн дурын үндсэн дээр байгуулсан. Д.******* 5 000 000 төгрөгийн үнэтэй чингэлгийг 1 200 000 төгрөгөөр авсан гэж хэлж байгаа нь үндэслэлгүй юм. Тухайн үед чингэлэг 5 000 000 төгрөгийн үнэтэй байгаагүй, одоо Ковид-19 тахалтай холбоотойгоор үнэ нь өссөн байхыг үгүйсгэхгүй. Нэхэмжлэгч тухайн үед чингэлгээ зарахгүй гэж хэлэх боломжтой байсан бөгөөд Ковид-19 тахалын улмаас түрээсээ төлөх нөхцөлгүй байсныг ******* ******* зах ХХК-ийн зүгээс нийт түрээслэгчдэдээ 3-4 сарын хугацаанд 30-50 хувь түрээсийг хөнгөлсөн байдаг. Хариуцагч компани худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж чингэлгийн үнийг бүрэн төлсөн, эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг биелүүлсэн. Нэхэмжлэгч нь захирал Б. гарын үсэг зураагүй гэж хэлдэг боловч, гарын үсэг зурсан хувийг шүүхэд өгсөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол тухайн үед гэрээний үүргийн биелэлтийг яагаад хүлээн авсан бэ, төлбөрөөсөө суутгуулсан, өөрөө түрээсийн гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Д.******* нь 2020 оны 05 сарын 05-ны өдрийн Чингэлэг худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 6 тал/,

Хариуцагч ******* ******* зах ХХК нь 2020 оны 05 сарын 05-ны өдрийн Чингэлэг худалдах, худалдан авах гэрээ, Д.*******ийн 2020 оны 05 сарын 04-ний өдрийн ******* ******* зах ХХК-д гаргасан хүсэлт, 2021 оны 10 сарын 06-ны өдрийн Эд хөрөнгө хөлслөх гэрээ, Д.*******ийн ******* ******* зах ХХК-д гаргасан хүсэлт, 20 тонн контейнер түрээслэгч Д.*******ийн 2020 оны түрээсийн тооцоо болон нотлох баримтын шаардлага хангахгүй Голомт банкны цахим гүйлгээний баримтыг шүүхэд гаргаж өгсөн /хэргийн 16-27 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* зах ХХК-д холбогдох Чингэлэг худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, чингэлэг өөрийн эзэмшилд буцаан авах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлээ дэмжиж: ******* ******* зах ХХК-ийн гадна талбайд чингэлэгийн худалдаа эрхэлдэг байсан, хариуцагчтай чингэлэг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, чингэлгээ 1 200 000 төгрөгөөр худалдаж, тэргүүн ээлжинд чингэлэг түрээслэх эрхтэй болсон. Худалдах, худалдан авах гэрээнд хариуцагч компанийн захирал гарын үсэг зураагүй, тамга дараагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, миний эрх зүйн байдлыг дордуулсан, чингэлэг хямд үнээр худалдан авсан тул чингэлэг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, чингэлгээ буцаан авна гэж,

 

Хариуцагч ******* ******* зах ХХК нь татгалзлаа дэмжиж: Талууд Чингэлэг худалдах, худалдан авах гэрээ, Эд хөрөнгө хөлслөх гэрээ-г хуульд зааснаар байгуулсан, гэрээний үүргээ биелүүлсэн, худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.******* 2020 оны 05 сарын 04-ний өдөр ******* ******* зах ХХК-д хандан өөрийн өмчлөлийн чингэлэгийг 1 200 000 төгрөгөөр худалдах хүсэлт гаргасан. /хэргийн 17 тал/

Худалдагч Д.*******, худалдан авагч ******* ******* зах ХХК-ийг төлөөлж захирал Б. нар 2020 оны 05 сарын 05-ны өдөр Чингэлэг худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ /хэргийн 6, 16 тал/

Хөлслүүлэгч ******* ******* зах ХХК, хөлслөгч Д.******* нар 2020 оны 10 сарын 06-ны өдөр Эд хөрөнгө хөлслөх гэрээг 2020 оны 10 сарын 07-ны өдрөөс 2021 оны 10 сарын 06-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан. /хэргийн 18-24 тал/

Зохигчид чингэлэг худалдах-худалдан авах, эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан тухай маргаагүй, гэрээний үүргээ зөрчсөн, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргажээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлээр худалдах-худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан бөгөөд 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ..., худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээн авахаар заасан.

Чингэлэг худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч Д.******* нь өөрийн өмчлөлийн 20 тонны чингэлэгийг 1 200 000 төгрөгөөр худалдах, худалдан авагч ******* ******* зах ХХК нь худалдагчийг 5 сарын түрээсийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлөөр чингэлэгийн үнэ төлөхөөөр тохиролцож, гэрээний 2.3-д зааснаар худалдагч Д.******* нь тэргүүн ээлжинд чингэлэг түрээслэх гэрээ байгуулах давуу эрхтэй болжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 5 000 000 төгрөгийн үнэтэй чингэлэгийг хямд буюу 1 200 000 төгрөгөөр худалдан авсан гэж маргадаг боловч нэг талаар худалдах-худалдан авах гэрээг эрх тэгш, бие даасан, чөлөөтөй байгуулах эрх нь гэрэний талуудад хадгалагддаг бөгөөд 1 200 000 төгрөгөөр чингэлэг худалдах саналыг нэхэмжлэгч өөрөө гаргасан, нөгөө талаар гэрээ байгуулах үед чингэлэг 5 000 000 төгрөгийн үнэтэй байсныг нотлох баримт хэрэгт цуглараагүй. Талууд худалдах-худалдан авах гэрээгээр харилцан бие биенийхээ өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болсны дараа гэрээний нэг тал шаардлага гаргаж буй нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зох******* ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимд нийцэхгүй байна.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүрэг хүлээхээр заасан. 2020 оны 10 сарын 06-ны өдрийн эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч ******* ******* зах ХХК нь хөлслөгч Д.*******т 20 тоннын чингэлэгийг 1 жилийн хугацаатай хөлслөгчийн эзэмшилд түр шилжүүлэх, хөлслөгч нь чингэлэг ашигласны хөлс 350 000 төгрөгийг хөлслүүлэгчид төлөх үүрэг хүлээснээр талуудын хооронд хүчин төгөлдөр эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Д.******* нь эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцалж, барьцаа 350 000 төгрөг буцаан авах хүсэлтээ хариуцагч ******* ******* зах ХХК-д гаргасан байна. Тухайн хүсэлт дээр 20 т контейнер зөөж хөдөлгөсөнтэй холбоотойгоор гэрээ цуцалсан тул барьцаа буцхад татгалзах зүйлгүй болно гэх бичвэр, нэхэмжлэгчийн ... 20 тн контейнер түрээслэгчдийн орчин нөхцөлийг сайжруулах нэрийдлээр дотор зах руу нүүж орохыг шаардсан гэх тайлбараас үзэхэд Эд хөрөнгө хөлслөх" гэрээний 6.10-д заасан захын барилга болон талбайд өргөтгөл хийх нөхцөл байдал үүсжээ. Хөлслүүлэгч буюу ******* ******* зах ХХК нь эд хөрөнгө хөлслүүлэх гэрээнд заасан үйл ажиллагаа явуулснаар хөлслөгч буюу Д.*******ийн эрх ашгийг хэрхэн яаж, зөрчсөн болох нь тогтоогдсонгүй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тохиолдолд нэхэмжлэгч Д.******* нь хэлцлээр шилжүүлсэн чингэлгээ буцаан авах эрхтэй боловч чингэлэг худалдах-худалдан авах гэрээ нь хууль болон гэрээнд зааснаар байгуулагдсан байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.5-д зааснаар Д.*******ийн нэхэмжлэлтэй ******* ******* зах ХХК-д холбогдох чингэлэг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, чингэлэг өөрийн эзэмшилд буцаан авах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.5-д зааснаар Д.*******ийн нэхэмжлэлтэй ******* ******* зах ХХК-д холбогдох чингэлэг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, чингэлэг өөрийн эзэмшилд буцаан авах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР