Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2022/00022

 

 

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2022/00022

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 6 хороо, нүн 13 гудамж, 35 тоот хаягт оршин суух ******* ******* ******* овгийн Энхтай*******ы ******* /РД:*******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 18 хороо, ******* ******* ХХК-ийн байр хаягт байрлах ******* ******* зах ХХК /РД:/

Чингэлэг худалдах, худалдан авах гэрээг хү******* төгөлдөр бусд тооцуулж, *******гэлэг өөрийн эзэмшилд буцаан авах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* ******* зах ХХК-ийн хашааны гадна талбайд өөрийн *******гэлгээ байршуулан худалдаа эрхэлж, талбайн түрээст 250 000 төгрөг төлж байсан ба 2020 оны 04 сарын 24-ний өдөр тус компанитай Чингэлэг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу дотор талбайд худалдаа эрхэлж, сарын түрээс 350 000 төгрөг болж нэмэгдсэн. Гэрээний 2.3-т худалдагч тал худалдаа, үйлчилгээ явуулах давуу эрх эдэлнэ, 2.3.1-т тэргүүн ээлжинд *******гэлэг түрээслэх гэрээ байгуулах эрхтэй гэж заасны дагуу 2021 оны 10 сарын 07-ны өдөр Эд хөрөнгө хөлслөх гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэтэл 2021 оны 09 сард ор*******, нөхцөл сайжруулах нэрийдлэр *******гэлэг түрээслэгчдийг дотор зах руу нүүж орохыг шаардсан бөгөөд миний бие талбайн түрээс болон агуулахын төлбөр нэмэгдэх тул нүүх боломжгүйгээ мэдэгдэж, энэ тухай хариуцагчийн удирдлагатай удаа дараа уулзаж гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад бид гэрээний үүргээ биелүүлж эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан, гэрээгээ сунгах эсэх нь таны асуудал гэх тайлбар өгсөн. Гадаа худалдаа эрхэлж байсан иргэдийн ор******* нөхцөлийг сайжруулах нэрийдлээр миний эрх зүйн байдлыг дордуулж, миний 5 000 000 төгрөгийн үнэтэй *******гэлгийг хямд үнээр тооцон, худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь хууран мэхэлсэн гэж үзэж байна. Чингэлэг худалдах, худалдан авах гэрээ-нд ******* ******* зах ХХК-ийн захирал Б.Бямбабаяр гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулагүй болно.

Иймд дээрх нөхцөл байдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хү******* төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байгаа тул ******* ******* зах ХХК-тай байгуулсан Чингэлэг худалдах, худалдан авах гэрээ-г хү******* төгөлдөр бусд тооцож, 5 000 000 төгрөгийн үнэтэй *******гэлгийг өөрийн эзэмшилдээ буцаан авахаар шаардаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхгэрэл хариу тайлбартаа: Э.*******, ******* ******* зах ХХК нь сайн дурын үндсэн дээр бусдын дарамт шахалт, нөлөөлөлд авталгүйгээр хүсэл зоригоо илэрхийлэн *******гэлэг худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг үндэслэж байгуулсан. Худалдан авагч нь гэрээний үнэ 1 200 000 төгрөгийг 5 сарын түрээсийн үнэ 250 000 төгрөгөөр тооцон, түрээсийн төлбөрөөс чөлөөлж бартераар төлсөн бөгөөд 2020 оны 10 сарын 07-ны өдөр талууд эд хөрөнгө хөлслөх гэрээг Э.*******тэй сайн дурын үндсэн дээр байгуулсан. Э.******* нь 5 000 000 төгрөгийн үнэтэй *******гэлгийг 1 200 000 төгрөгөөр авсан гэж хэлж байгаа нь үндэслэлгүй юм. Хариуцагч компани худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж *******гэлгийн үнийг бүрэн төлсөн, эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг биелүүлсэн. Нэхэмжлэгч нь захирал Б.Бямбабаяр гарын үсэг зураагүй гэж хэлдэг боловч, гарын үсэг зурсан хувийг шүүхэд өгсөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хү******* төгөлдөр бус гэж үзэж байгаа бол тухайн үед гэрээний үүргийн биелэлтийг яагаад хүлээн авсан бэ, төлбөрөөсөө суутгуулсан, өөрөө түрээсийн гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Э.******* нь 2020 оны 04 сарын 24-ний өдрийн Чингэлэг худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 12 сарын 13-ны өдрийн Талбайн түрээсийн гэрээ /хэргийн 6 тал/,

Хариуцагч ******* ******* зах ХХК нь ******* ******* зах ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 04 сарын 24-ний өдрийн Чингэлэг худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 12 сарын 13-ны өдрийн Талбайн түрээсийн гэрээ, Э.*******гийн ******* ******* зах ХХК-д гаргасан хүсэлт, 2021 оны 10 сарын 07-ны өдрийн Эд хөрөнгө хөлслөх гэрээ, 20 тонн контейнер түрээслэгч Э.*******гийн 2020 оны түрээсийн тооцоо болон нотлох баримтын шаардлага хангахгүй Голомт банкны цахим гүйлгээний баримтыг шүүхэд гаргаж өгсөн /хэргийн 16-26 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* зах ХХК-д холбогдох Чингэлэг худалдах, худалдан авах гэрээ-г хү******* төгөлдөр бусд тооцуулж, *******гэлэг өөрийн эзэмшилд буцаан авах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Э.******* нэхэмжлэлээ дэмжиж: ******* ******* зах ХХК-ийн гадна талбайд *******гэлэгийн худалдаа эрхэлдэг байсан, хариуцагчтай *******гэлэг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, *******гэлгээ 1 200 000 төгрөгөөр худалдаж, тэргүүн ээлжинд *******гэлэг түрээслэх эрхтэй болсон. Худалдах, худалдан авах гэрээнд хариуцагч компанийн захирал гарын үсэг зураагүй, тамга дараагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, миний эрх зүйн байдлыг дордуулсан, *******гэлэг хямд үнээр худалдан авсан тул *******гэлэг худалдах, худалдан авах гэрээг хү******* төгөлдөр бусд тооцуулж, *******гэлгээ буцаан авна гэж,

Хариуцагч ******* ******* зах ХХК нь татгалзлаа дэмжиж: Талууд Чингэлэг худалдах, худалдан авах гэрээ, Эд хөрөнгө хөлслөх гэрээ-г хуульд зааснаар байгуулсан, гэрээний үүргээ биелүүлсэн, худалдах, худалдан авах гэрээ нь хү******* төгөлдөр бус байх үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Худалдагч Э.*******, худалдан авагч ******* ******* зах ХХК-ийг төлөөлж захирал Б.Бямбабаяр нар 2020 оны 04 сарын 24-ний өдөр Чингэлэг худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ. /хэргийн 6, 17 тал/

Түрээслүүлэгч ******* ******* зах ХХК, түрээслэгч Э.******* нар 2019 оны 12 сарын 13-ны өдөр талбайн түрээсийн гэрээ байгуулсан. /хэргийн 6, 17 тал/

Хөлслүүлэгч ******* ******* зах ХХК, хөлслөгч Э.******* нар 2020 оны 10 сарын 07-ны өдөр Эд хөрөнгө хөлслөх гэрээг 2020 оны 10 сарын 07-ны өдрөөс 2021 оны 10 сарын 06-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан. /хэргийн 19-24 тал/

Зохигчид талбай түрээслэх, *******гэлэг худалдах-худалдан авах, эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан тухай маргаагүй, гэрээний үүргээ зөрчсөн, гэрээ хү******* төгөлдөр эсэх талаар маргажээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлээр худалдах-худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан бөгөөд 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ..., худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээн авахаар заасан.

Чингэлэг худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч Э.******* нь өөрийн өмчлөлийн 20 тонны *******гэлэгийг 1 200 000 төгрөгөөр худалдах, худалдан авагч ******* ******* зах ХХК нь худалдагчийг 5 сарын түрээсийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлөөр *******гэлэгийн үнэ төлөхөөөр тохиролцож, гэрээний 2.3-д зааснаар худалдагч Э.******* нь тэргүүн ээлжинд *******гэлэг түрээслэх гэрээ байгуулах давуу эрхтэй болжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 5 000 000 төгрөгийн үнэтэй *******гэлэгийг хямд буюу 1 200 000 төгрөгөөр худалдан авсан гэж маргадаг боловч нэг талаар худалдах-худалдан авах гэрээг эрх тэгш, бие даасан, чөлөөтөй байгуулах эрх нь гэрэний талуудад хадгалагддаг бөгөөд 1 200 000 төгрөгөөр *******гэлэг худалдах саналыг нэхэмжлэгч өөрөө гаргасан, нөгөө талаар гэрээ байгуулах үед *******гэлэг 5 000 000 төгрөгийн үнэтэй байсныг нотлох баримт хэрэгт цуглараагүй. Талууд худалдах-худалдан авах гэрээгээр харилцан бие биенийхээ өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болсны дараа гэрээний нэг тал шаардлага гаргаж буй нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимд нийцэхгүй байна.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүрэг хүлээхээр заасан. 2020 оны 10 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч ******* ******* зах ХХК нь хөлслөгч Э.*******д 20 тоннын *******гэлэгийг 1 жилийн хугацаатай хөлслөгчийн эзэмшилд түр шилжүүлэх, хөлслөгч нь *******гэлэг ашигласны хөлс 350 000 төгрөгийг хөлслүүлэгчид төлөх үүрэг хүлээснээр талуудын хооронд хү******* төгөлдөр эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч Э.******* нь эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцалж, барьцаа 350 000 төгрөг буцаан авах хүсэлтээ хариуцагч ******* ******* зах ХХК-д гаргасан байна. Тухайн хүсэлт дээр 20 т контейнер зөөж хөдөлгөсөнтэй холбоотойгоор гэрээ цуцалсан тул барьцаа буцхад татгалзах зүйлгүй болно гэх бичвэр, нэхэмжлэгчийн ... 20 тн контейнер түрээслэгчдийн ор******* нөхцөлийг сайжруулах нэрийдлээр дотор зах руу нүүж орохыг шаардсан гэх тайлбараас үзэхэд Эд хөрөнгө хөлслөх" гэрээний 6.10-д заасан захын барилга болон талбайд өргөтгөл хийх нөхцөл байдал үүсжээ. Хөлслүүлэгч буюу ******* ******* зах ХХК нь эд хөрөнгө хөлслүүлэх гэрээнд заасан үйл ажиллагаа явуулснаар хөлслөгч буюу Э.*******гийн эрх ашгийг хэрхэн яаж, зөрчсөн болох нь тогтоогдсонгүй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар худалдах-худалдан авах гэрээг хү******* төгөлдөр бус хэлцэлд тооцсон тохиолдолд нэхэмжлэгч Э.******* нь хэлцлээр шилжүүлсэн *******гэлгээ буцаан авах эрхтэй боловч *******гэлэг худалдах-худалдан авах гэрээ нь хууль болон гэрээнд зааснаар байгуулагдсан байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.5-д зааснаар Э.*******гийн нэхэмжлэлтэй ******* ******* зах ХХК-д холбогдох *******гэлэг худалдах, худалдан авах гэрээг хү******* төгөлдөр бусд тооцуулж, *******гэлэг өөрийн эзэмшилд буцаан авах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.5-д зааснаар Э.*******гийн нэхэмжлэлтэй ******* ******* зах ХХК-д холбогдох *******гэлэг худалдах, худалдан авах гэрээг хү******* төгөлдөр бусд тооцуулж, *******гэлэг өөрийн эзэмшилд буцаан авах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Э.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР