| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 102/2024/03434/И |
| Дугаар | 001/ХТ2025/00108 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2025/00108
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2025/00432 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/05579 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1-д зааснаар хариуцагч Д.А-ыг охин Д.Н-тай сар бүр уулзахыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх охин Д.Н-д баярын өдрүүдэд мэндчилгээ хүргэх, бэлэг өгөхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 4 дэх заалтын “17,540,500” гэснийг “13,540,000” гэж, “17,730,500” гэснийг “21,731,000” гэж, шийдвэрийн 5 дахь заалтын “386,052” гэснийг “366,050” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Д-ын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2025.04.11-ний өдөр төлсөн 213,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД