Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2022/00133

 

 

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2022/00133

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Т сумын 6 дугаар багт тоотод оршин суух, А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Х сумын 02 дугаар баг, Булаг булагийн 17-09 тоотод оршин суух хаягтай боловч Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Хорго хотхоны 2-16 тоотод түр оршин суух, А-т холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 05ы өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 12ы өдөр 155/2021/00512/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч М.А,

хариуцагч А (цахим),

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Ашүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М овогтой Аминий бие Атай 2016 онд танилцаж 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүү Гийг төрүүлсэн. Түүнээс хойш 2 сар хамт байж байгаад оюутан байсан учир хичээл амраад Хөвсгөл аймагт хүүгээ аваад ирсэн. Буцаад хичээлдээ явахдаа аав, ээж хоёртоо 5 сартай хүүхдээ орхиод явсан. Удалгүй аав минь нас барж ээж минь хүүхдээ харж үлдсэн ба А 2019 оноос хойш өдийг хүртэл сураг чимээгүй болсон.

          Иймд Ааас хүү Гт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

          Хариуцагч А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Анхбаяртай 2016 онд харьцаж эхэлсэн. 2017 оныг дуустал 3-4 удаа уулзсан. 2017 оны 12 сард жирэмсэн болсон гэдгээ хэлсэн. Төд удалгүй хүүхдээ авахуулсан гэж хэлсэн. Гэтэл 2018 оны 5 сард би жирэмсэн гэж ирсэн. Хүүхэд төрснөөс хойш 3 сар хамт амьдраад өвлийн амралтаар гэр лүүгээ яваад ирээгүй. ...Одоо хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.

          Нэхэмжлэгчээс Аын иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Т сумын Эрүүл мэндийн төвийн даргын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Т сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгсөн.  

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ань хариуцагч Ат холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч А, хариуцагч А нар нь гэрлэлтээ батлуулаагүй ба тэд үерхэж, хамтран амьдарч байх хугацаанд нэхэмжлэгч Ань жирэмсэлж тэдний дундаас хүү А.Г төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн Ембүү Аийн Гийн бүртгэлийн 1107002851 дугаар бүхий төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна.

Хүү А.Г нь эрүүл өсөж бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Т сумын Эрүүл мэндийн төвийн дарга И.Өлзийбадрахын тодорхойлолтоор нотлогдлоо.  

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ. гэж,

Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн болон ... хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно. гэж,

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж тус тус заажээ.

Иймд 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн Аийн Г-д эцэг А-аас хуульд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно:

40.1.1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар;

40.1.2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр гэж заажээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т тус тус зааснаар тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд нэхэмжлэгч Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ааас 35.337 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн Аийн Г -т эцэг А-аас  хүүхдийг 11-н настай болтол тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, хүүхдийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, зааснаар нэхэмжлэгч Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.337(гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ааас 35.337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ат олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХТУЯА