Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
Хэргийн индекс | 184/2022/00016/и |
Дугаар | 184/ШШ/2022/00274 |
Огноо | 2022-01-19 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 184/ШШ/2022/00274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 41 дүгээр хороо, Зээл 13 дугаар гудамж, _____ тоот хаягт оршин суух, ___________ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, _________дүгээр хороо, ______ дүгээр гудамж, ________ тоот хаягт оршин суух, __________нд холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч _______, хариуцагч __________, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч _______ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь 2010 онд ________ танилцаж улмаар 2016 оны 8 сарын 29-ний өдөр гэрлэлтийн _______ тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаанд 2016 оны 9 сарын 09-ний өдөр хүү _________ төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2018 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү ээж болон эмээгийнхээ асрамжид өсөж торниж байгаа. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, дундын эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.
Хариуцагч ______нхжин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие нь _______ 2010 онд танилцаж, 2016 оны 8 сарын 29-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. 2016 оны 9 сарын 09-ний өдөр хүү __________ төрсөн. Бид 2016 онд хамтдаа Солонгос улс руу амьдралаа дээшлүүлэхээр явсан. Тэнд очоод 2 жил хамт хөдөлмөрлөж, ажиллаж амьдарсан боловч бидний зан харилцаанд асуудал гарч 2018 оноос тусдаа амьдрах болсон. Хүүгээ ээжийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцоод шийдвэрлэсэн тул зөвшөөрч байна. Бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон” гэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянбигэр Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт, гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл, нэхэмжлэгч болон хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ______ нь хариуцагч _________ холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
___________ нар нь 2010 онд танилцаж, 2016 оны 08 сарын 29-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлж, тэдний дундаас 2016 оны 09 сарын 09-ний өдөр хүү _________ төрсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдов.
Гэрлэгчид хоорондын зан харилцааны таарамжгүй байдлын улмаас тус тусдаа амьдарч байгаа бөгөөд “Эвлэрүүлэн зуучлалын тухай” хуульд зааснаар талуудын хооронд үүссэн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч тус маргааныг хүлээн авч ажиллагаа хийсэн боловч _________, ________ нар нь цаашид эвлэрч, хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулах хүсэлт гаргасан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2021 оны 12 сарын 14-ний өдөр дуусгавар болгожээ.
Зохигчид нь 2018 оноос тус тусдаа амьдарч, гэрлэлтээ цуцлуулах талаар хэн аль нь маргаагүй, хариуцагч нь зөвшөөрсөн тайлбар гаргасан тул шүүхээс дахин эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх адил үүрэг хүлээнэ. Мөн хуулийн 10 дугаар 10.2-т зааснаар эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг хуулийн 10.1-т заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” хэмээн заасан бөгөөд талууд насанд хүрээгүй хүү ________ эхийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг хуульд зааснаар тогтоолгохгүй, мөн эд хөрөнгийн талаар маргаангүй хэмээн тайлбар гаргасан тул хүүхдийг эхийн асрамжид үлдээх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч _________ нь хариуцагч _________ эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдав.
Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон __________/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2016 оны 09 сарын 09-ний өдөр төрсөн хүү ________ асрамжид үлдээсүгэй.
3.Зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг, мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч __________ эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг тус тус дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Энхжингээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ