Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2020/0728

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, У.Бадамсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны ******* танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  Ц.Н /РД:__/,

Нэхэмжлэгч: П.А

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: Х ХХК /РД:__/

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн 19 , лол, ******* тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-220107*******06 т бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг “Х” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгож, “Х” ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн 00050*******295 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Э, нэхэмжлэгч П.А, нэхэмжлэгч Ц.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Б, С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Д.Б, иргэдийн төлөөлөгч Э.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н, П.А нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Н, миний охин П.А бид 2-ын өмчилдөг Сонгинохайрхан дүүргийн 19-р , 2 лол, ******* , тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201007*******06 т бүртгэгдсэн, бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 1 өрөө орон сууцаа өөрийн төрсөн дүү Ц.Т, түүний нөхөр А.А нарт Хнаас авч буй зээлийн барьцаа хөрөнгөнд барьцаалуулсан юм.

Миний дүү Ц.Т, А.А нар Хнаас 132 сая төгрөгийн зээл авч, 7******* сая орчим төгрөг буцаан төлсөн ч барилгын салбарын уналтын үеэр ашиг орлого нь муудаж зээлээ хугацаанд нь төлж чадаагүйгээс Х нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.

Хны нэхэмжлэлийн дагуу тус шүүхийн Шүүгчийн 2016 оны 02 сарын 2*******-ний өдрийн 120/ШШ2016/0******* тай Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Хны зээлийн гэрээний үүрэгт 105 052 616 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 3*******1 606 төгрөгийг А.А, Ц.Т нараас гаргуулан төлүүлэх, төлбөрөө 2016.05.20-ны өдрийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох улсын бүртгэлийн Ү-, гэрчилгээний 0000 тай, Сонгинохайрхан дүүрэг, , лол, *******-р *******7 тоот хаягт байрлах, ************** м.кв талбайтай орон сууц, улсын бүртгэлийн Ү-2201007*******06, гэрчилгээний тай, Сонгинохайрхан дүүрэг, 19-р , -р лол, *******-р тоот хаягт байрлах, м.кв талбайтай орон сууц зэргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасан журмын дагуу худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн .

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Албадан дуудлага худалдааны комисст санал оруулах тухай баримт үйлдэгдсэн бөгөөд уг баримтад барьцааны зүйлүүдийн үнэлгээг талуудын тохиролцсон үнэлгээгээр буюу ******* өрөө орон сууцны унийг 170.000.000 /Нэг зүүн далан сая/ төгрөгийн 70 хувиар тооцон 119.000.000 /Нэг зуун арван есөн сая/ төгрөгөөр, 1 /нэг/ өрөө орон сууцны үнийг 90.000.000 /Ерэн сая/ төгрөгийн 70 хувиар тооцон 63.000.000 /Жаран гурван сая/ төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахаар талуудын саналыг үндэслэн шийдсэн. Тухайн үед буюу 2016.09.09-ний өдөр төлбөр авагч Хны зүгээс Зг/50*******6 тай Төлбөр төлөгчдөөс барьцаа хөрөнгүүдийг үнэлсэн үнийн саналыг төлбөр авагч Хны зүгээс хүлээн зөвшөөрч албадан дуудлага худалдаанд оруулах саналтай байна гэсэн албан бичиг ирүүлсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материал хадгалагдан үлдсэн байдаг.

Дээрх баримтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас 2016 оны 09 сарын 20-ны өдөр Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай тоот тогтоол гаргаж, уг тогтоолдоо Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны шүүхийн Шүүгчийн 2016 оны 02 сарын 2*******-ний өдрийн 0******* тоот Шийдвэр, ******* гүйцэтгэх хуудсыг үндэслэн 105 57******* 222 төгрөгийн эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн , лол, *******-р *******7 тоотын ************** м.кв талбайтай ******* өрөө, Ү-******* т бүртгэлтэй орон сууцыг төлбөр авагч Хны ажилтан Л.Б, Б.Г нарт шилжүүлэн өгч байгаа-г тодорхой тусгасан байдаг.

Энэхүү тоот тогтоолын дагуу дүү Ц.Т, А.А нар дээрх ******* өрөө орон сууцаа талуудын тохиролцсон 119.000.000 төгрөгийн үнэлгээг үндэслэн шүүхийн шийдвэрээр төлөх ёстой 105.57*******.222 төгрөгийн төлбөртөө шууд шилжүүлэн Хинд хүлээлгэн өгсөн юм.

Харин миний охин П.А бид 2 өөрсдийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19-р , 2 лол, ******* , тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201007*******06 т бүртгэгдсэн, бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 1 өрөө орон сууцаа Ханд шилжүүлэн өгөөгүй бөгөөд бид өнөөдрийг хүртэл уг орон сууцандаа амьдарч байна.

Гэтэл танай улсын бүртгэгч Г.М нь Хны гаргасан улсын бүртгэлийн мэдүүлэгт хавсарган өгсөн дараахь баримтуудыг огт нягтлалгүйгээр шүүхийн шийдвэрээр гэсэн үндэслэлээр Хны нэр дээр бидний өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөнд гомдолтой байна. Үүнд:

1.Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албаны 2016.10.03-ны өдрийн 1/******* тоот албан бичгийг үндэслэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Улсын бүртгэгч Г.М нь бидний орон сууцны өмчлөх эрхийг бусдад Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны албан бичгийг үндэслэн шилжүүлж байгаа бол 2001.09.12-ны өдрийн 57/2************** тоот Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан захирамж, тушаалын 3 дахь хэсэгт заагдсан баримтуудыг шаардан авах ёстой байсан. Хэрэв энэ нотлох баримтыг шаардан авах үүргээ улсын бүртгэгч биелүүлсэн бол охин бид 2-ын орон сууцыг Ханд шилжүүлэн өгсөн ямар ч тогтоол байхгүй болохоор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдөн бүртгэгдэхгүй байсан болно.

2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны шүүхэд хандаж тус шүүхийн Шүүгчийн 2016 оны 02 сарын 2*******-ний өдрийн 120/ШШ2016/0******* тай Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн дагуу шүүхийн шийдвэрээр гэсэн үндэслэлээр өмчлөх эрхийг шилжүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Энэхүү шүүхийн шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн бол энэхүү шүүхийн шийдвэр буюу захирамж дээр барьцаа хөрөнгүүд болох 2 орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлуулж холбогдох төлбөрийг төлүүлэх талаар тодорхой тогтоосон байдаг бөгөөд уг 2 орон сууцыг Х руу шууд шилжүүлэх ямар ч шүүхийн шийдвэр, захирамж одоог хүртэл гараагүй, байхгүй байгаа болно.

3.2016 оны 09 сарын 20-ны өдөр Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай тоот тогтоолыг нотлох баримтаар хүлээн авч өмчлөх эрхийн бүртгэлийг өөрчилснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Энэхүү тоот тогтоолоор зөвхөн Ц.Т А.А нарын өмчлөлийн ******* өрөө орон сууцыг Хинд шилжүүлж өгсөн байхад бидний 1 өрөө орон сууцыг шилжүүлж өгсөн мэтээр Х баримтандаа хавсарган өгснийг улсын бүртгэгч Г.М үүнийг огт нягтлалгүйгээр охин бид 2-ын өмчлөх эрхийг Хинд шилжүүлсэнд гомдолтой байна.

Бид Ц.Т, А.А нарын ******* өрөө орон сууцыгХинд хүлээлгэн өгсөн тоот тогтоолыг үндэслэн бидний 1 өрөө өмчлөх эрхийг минь Хинд шилжүүлсэн гэдгийг 2019.01.28-ны өдөр холбогдох бүртгэлийн хэлтсээс авсан баримтуудыг үзээд мэдлээ.

Ийнхүү танай улсын бүртгэгч Г.Мгийн ажилдаа хариуцлагагүй хандсан буруутай үйлдлээс болж Ц.Н, П.А бид өөрийн хүүхдүүд, ах дүү нарын хамт 10 гаруй ам бүлээрээ амьдарч байгаа орон сууцныхаа хууль ёсны өмчлөгч хэрнээ байрнаасаа хөөгдөн гудамжинд гарах нөхцөл байдал үүсээд байна.

Иймд хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэгч Г.Мгийн 2016.10.13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19-р , 2 лол, *******-р тоот хаягт байрлах Ү-220107*******06 тоот улсын бүртгэлд бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг Хинд шилжүүлсэн бүртгэлийг 00050*******295 тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хамт хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч П.А, нэхэмжлэгч Ц.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нараас нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Улсын бүртгэлийн Г.Мгийн 2016 оны 10 сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн, 19-р , 2 лол, *******-р тоот хаягт байрлах Ү-220107*******06 тоот улсын бүртгэлд бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг Хны өмчлөлд бүртгэсэн бүртгэлийн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгож, Хны өмчлөгчөөр бүртгэсэн 00050*******295 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно. Захиргааны ерөнхий хуулийн *******7-р зүйлийн *******7.1.6-д заасан хууль зүйн үндэслэлийг удирдлага болгон хүсэж байна гэжээ. 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Ц.Т, А.А нар 2 удаа 132.000.000 төгрөгийн зээл авсан байдаг. Уг 132.000.000 төгрөгийн зээл авснаас хойш үүргийн гүйцэтгэлээ гүйцэтгэж явж байгаад 2015 оны 12 сард “Х” ХХК-иас дуудаад хугацаа хэтрэлттэй байна гэсэн үндэслэлээр талууд ярилцаад шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлэхээр салсан байдаг. Тухайн үед  “Х” ХХК нэхэмжлэл гаргаад Ц.Т, А.А нарыг хариуцагчаар дуудсан. Уг нэхэмжлэлээр нийт 105.000.000 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд А.А болон Ц.Т нарын нэр дээр байгаа  ******* өрөө орон сууц болон П.А, Ц.Н нарын нэр дээр байгаа 1 өрөө орон сууцыг зээлийг сайн дураараа төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийг нь хариуцагч буюу Ц.Т, А.А нар хүлээн зөвшөөрөөд эвлэрлийг баталсан захирамжийг 2016 оны 02 сарын 2*******-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 05******* тай шүүгчийн захирамж гаргасан. Энэ захирамжийн дагуу “Х” ХХК тухайн өгсөн хугацаанд нь хариуцагч нар төлбөрөө төлж чадахгүй байсан учраас шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хандаад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийсэн. Энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд харилцан ярилцаж, тухайн ******* өрөө орон сууц болон 1 өрөө орон сууцыг үнийн санал авч, дуудлага худалдаа явуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Уг үнийн саналыг талууд тухайн үедээ ******* өрөө орон сууцыг 170.000.000 төгрөгөөр, 1 өрөө орон сууцыг 90.000.000 төгрөгөөр үнэлж төлбөр төлөгчийн хувьд үнэлснийг төлбөр авагч “Х” ХХК хүлээн зөвшөөрсөн албан тоотыг шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад гаргаж өгснөөр тухайн үнээр дуудлага худалдаа хийх санал оруулах тогтоол гарсан. Энэ явцад тухайн үед шийдвэр гүйцэтгэгч нь ******* өрөө орон сууцыг хурааж аваад, “Х” ХХК-д хүлээлгэж өгөхөөр боллоо гэдгийг хариуцагч нар зөвшөөрөөд ******* өрөө орон сууцаа суллаад алба ёсоор “Х” ХХК-д шийдвэр гүйцэтгэгч н.Ундрахын тогтоолын дагуу хүлээлгэн өгсөн. Ингээд ******* өрөө орон сууцаа суллаад, Ц.Н, П.А нарын өмчлөлд байдаг 1 өрөө орон сууцад А.А болон Ц.Т нар очиж амьдарсан. Гэтэл 2016 оны 9 сарын 09-ний өдөр талуудаас санал авсны дагуу ******* өрөө орон сууцаа суллаж өгөөд ******* өрөө орон сууцыг 105.57*******.222 төгрөгийн төлбөртөө шууд шилжүүлэхээр “Х” ХХК-д хүлээлгэж өгсөн байдаг. Гэтэл 1 өрөө байрыг нь хэсэг хугацааны дараа “Х” ХХК-ийн нэр рүү шилжсэн байсныг мэдээд, “Х” ХХК-иас та нар мөнгөө гүйцээж төлөөгүй, төлбөрөө төл үгүй бол 1 өрөө орон сууцаа суллаж өг гэсэн шаардлага тавьснаар талууд шүүхээр маргаан хийж эхэлсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 сарын 03-ны өдрийн 1/******* тоот албан бичгийг үндэслэж шилжүүлснийг нэхэмжлэгч нар зөвшөөрөхгүй байгаа тул захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь хууль зүйн үндэслэлийн хувьд 2001 оны 9 сарын 12-ны өдрийн 57/2************** тоот Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан захирамж тушаалын 3 дахь хэсэгт тодорхой заагдсан. Бүртгэлийг нэг бол шийдвэрийн үндсэн дээр эсхүл гэрээ, хэлцлийн үндсэн дээр шийдэх хуулийн зохицуулалтаа үндэслэнэ. Хэрвээ шүүхийн шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа нөхцөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас тодорхой албан бичиг болон холбогдох баримтыг илгээхдээ хэд хэдэн баримтыг хамт илгээнэ гэсэн хамтарсан тушаалаар тодорхой заасан. Үүнд тухайн орон сууцыг буюу өмчлөлийг шилжүүлэхдээ орон сууцыг хураан авсан, хүлээлгэн өгсөн, битүүмжилсэн тогтоолуудыг шүүхийн шийдвэрийн хамт илгээнэ гэсэн хууль зүйн үндэслэл Бүртгэлийн тухай хууль болон тухайн үед эд хөрөнгийн эрхийг бүртгэж байсан бүртгэгчийн үүргийг журамласан журам, хамтарсан тушаалаар хууль зүйн үндэслэлийг тодорхой заасан. Тэгэхээр 1 өрөө орон сууцанд ******* өрөө орон сууцыг хураан авсан тогтоолыг хавсаргаж,  “Х” ХХК мэдүүлэг гаргаж өөрийн нэр дээр 2016 оны 10 сарын 16-ны өдрийн 3/0******* гэх тай албан бичгийн хамт өгч өөрсдийн нэр дээр бүртгэл хийлгэсэн.

Энэ бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сонгинохайрхан дүүрэг дэх бүртгэлийн хэлтсээс буюу хариуцагчаас юу гэж тайлбарладаг вэ гэхээр шүүхийн шийдвэрийн үндсэн дээр тухайн байрыг шилжүүлсэн гэсэн байдаг. Гэтэл шүүхийн шийдвэрт тухайн байрыг шууд “Х” ХХК-ийн нэр дээр шилжүүл гэсэн нэг ч үг, үсэг байдаггүй. Өөрөөр хэлбэл 2016 оны 02 сарын 2*******-ний өдрийн 0******* тай шүүгчийн захирамжид хэрвээ 105.532.000 төгрөгийг төлж чадахгүй бол тухай орон сууцыг борлуулах замаар үүргийг гүйцэтгэлийг хангуул гэж заасан болохоос биш шууд шилжүүл гэсэн шүүгчийн нэг ч шийдвэр гараагүй байхад Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн албаны дарга н.Энхбат гэдэг хүний албан бичгийг хавсаргаад өөр буюу ******* өрөө орон сууцад хураан авсан тогтоолыг хавсаргаж бүртгэлийг хийсэн нь үндэслэлгүй. Тийм учраас энэ бүртгэлийг хийсэн бүртгэлийн үйлдлийг хүчингүй болгож, “Х” ХХК-ийн нэр дээр гарсан гэрчилгээг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.

Нэхэмжлэгч Ц.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тгийн өмгөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: . Улсын бүртгэгч н.М нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 зүйлийн 13.5.1-д заасны дагуу тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон бичиг баримтыг хавсаргасан эсэхийг нягтлан шалгах үүргээ биелүүлээгүй...Тухайн 1 өрөө байрыг өмчлөх эрх нь “Х” ХХК-д үүссэн гэдгийг нотолсон баримт, гэрээ хэлцэл, шүүхийн шийдвэр байхгүй, шүүхийн шийдвэрт дурдсан албадан дуудлага худалдаа явагдаагүй байхад н.Гантөгсийн гаргасан мэдүүлгийг хэлж байгаа нь буруутай юм. Улсын бүртгэлийн тухай хуулийн 17 зүйлийн 17.1.6 “үл хөдлөх эд хөрөнгийн үнэ /тухайн үл хөдлөх эд хөрөнгө шинээр бий болсон бол өмчлөгчийн тодорхойлсон үнэ, өмчлөх эрх шилжиж байгаа бол өмчлөх эрх шилжих болсон хэлцэл, бусад баримт бичигт тусгагдсан үнэ/”-ийг тусгаж бүртгэнэ гэсэн байдаг. Гэтэл энэ заалтыг улсын бүртгэгч биелүүлээгүй. Ямар үнэтэй эд зүйлийг шилжүүлж байгаа гэдгийг дурдаагүйгээр дээрх шаардлагыг хангаагүй юм.

Мөн н.М нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 зүйлийн 11.5.3-т “Улсын бүртгэгч нь энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” үүргээ биелүүлээгүй. Энэ нь 11.1.1-д зааснаар эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлгийг хүлээн авч хянаж үзэх эрх зүйн дүгнэлт өгөх, зохих  шийдвэр гаргах гэх заалтыг зөрчсөн. Нэгт хууль ёсны өмчлөгч биш этгээд гэх мэдүүлэг гаргасан. Хоёрт мэдүүлгийг 28 хуудсыг огт бөглөөгүй, ямар ч бүртгэл хийгээгүй, хоосон мэдүүлэг. Энэ мэдүүлгийг тулгаж хүлээж аваагүй. Үүгээрээ бол зөрчсөн.

Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 зүйлийн 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 13.5.1-д “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг” хавсарга гэдгийг зөрчсөн. Мөн хуулийн 1******* зүйлийн 1*******.*******-т “мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол” татгалзах эрхтэй гэж заасан атал н.Гантөгс нь улсын бүртгэлийн мэдүүлэгт бүртгүүлэх болсон үндэслэл нь юу юм бэ гэдгийг тусгаагүй. Үнийг нь огт тусгаагүй, бөглөөгүй. 30-58 талд авагдсан 2б хүснэгтэд холбогдох зүйлийг бөглөөгүй. Мэдүүлэг гаргагчийн гарын үсэг нь мэдэгдэхгүй байхад хянаж үзэлгүйгээр улсын бүртгэлийг хийж хууль зөрчсөн гэж үзэж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 тушаалын 1 хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хөтлөх журмын доор заалтуудыг улсын бүртгэгч зөрчсөн гэж үзэж байна. Үүнд 2.1.3-т “мэдүүлэг хүлээн авахдаа хүлээлгэн өгч байгаа нотлох баримт нь Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан бүрдлийг хангасан эсэхийг шалгах”, 3.2-т “Мэдүүлэг хүлээн авахдаа мэдүүлгийг үзүүлэлт бүрээр бүрэн гүйцэт бөглөсөн эсэх, түүнд хавсаргасан нотлох баримтууд зөрүүтэй эсэхийг шалгана. Нотлох баримтын хуулбарыг шаардлагатай тохиолдолд эх хувьтай нь тулгаж авна” гэж заасныг зөрчиж бүрэн гүйцэт бөглөөгүй байхад 1 өрөө орон сууцны баримтаар ******* өрөө орон сууцны баримтыг хавсарган байж уг бүртгэлийг хийж хууль зөрчсөн. Мөн журмын 5.12-т “Эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн албан бичиг нь Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2001 оны 57/2************** хамтарсан захирамж, тушаалын 3-т заасан шаардлагыг хангасан байхыг шаардана.” гэж заасан.

Үүнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай албан бичгийг үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлийн газар хэрэглээ үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн , оршин байгаа газар, холбогдох шүүхийн шийдвэр, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан, бусдын өмчлөлд шилжүүлсэн тухайн актын хувийг хавсаргаж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан. Гэтэл хавсаргаж өгсөн баримт нь дутуу буюу 1 өрөө орон сууцыг “Х” ХХК-д шилжүүлж өгсөн тухай акт баримт огт байдаггүй. Зөвхөн ******* өрөө байрыг хүлээлгээд өгчихсөн, шилжүүлж өгсөн акт байдаг. Ийм учраас Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 зүйлийн 19.2-т заасан буюу нэг бол шүүхийн шийдвэрээр шилжинэ, үгүй бол хэлцлийн үндсэн дээр шилжинэ гэсэн заалтыг зөрчсөн.

Миний үйлчлүүлэгч нарын хувьд “Х” ХХК-иас зээлсэн 70.000.000, 62.000.000 төгрөгийн зээлд шүүхийн шийдвэр гарахаас өмнө 7*******.112.*******50 төгрөгийг төлчихсөн байдаг. Дараа нь 105.029.116 төгрөгт 170.000.000 төгрөгөөр үнэлэгдэж байсан ******* өрөө байраа өгчихсөн. Үүнийг 70 хувиар бодоод 119.000.000 гаруй төгрөг өгсөн. Энэ шийдвэр гарахаас өмнө миний өгч байгаа нотлох баримтад ******* өрөө байраараа хаана гээд “Х” ХХК-тай тохироод биччихсэн баримт бичгийг нотлох баримтаар өгсөн. Энэ баримтаас авсан зээлдээ 70 хувиар нь бодоход 119.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн байраа, 75.000.000 төгрөг төлсөн мөнгөнөөс үзэхэд “Х” ХХК-г  гарахаа өмнө албан бичгийг нотлох баримтаар гаргаж байгаа. Одоо 1 өрөө байранд 10 гаруй хүн амьдарч байгаа. Энэ хүмүүсийн эрхэд халдаж байгаа. Мөн Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад “Х” ХХК эднийх ******* өрөө байраар хаасан. Манайх 1.500.000 гаруй төгрөгийг буцааж өгч байснаас “Х” ХХК-д ямар нэгэн өрийн үлдэгдэл байхгүй гэдэг нь тогтоогддог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн 19 , лол ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201007*******06 т бүртгэлтэй 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 сарын 2*******-ний өдрийн 102/ШШ2016/******* тоот захирамж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Т.Эын 2016 оны 10 сарын 03-ны өдрийн 1/******* тоот албан бичиг, иргэн П.А 2016 оны 09 сарын 1*******-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд СХД-ийн 19 , лол ******* тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг Х ХХК-д өгөхийг зөвшөөрсөн гарын үсгийн баталгаа болон бусад нотлох баримтыг үндэслэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 2******* зүйлийн 2*******.*******-т Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана, 2*******.8-д Энэ зүйлд заасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор эрээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно гэж заасны дагуу тухайн бүртгэлийг хийсэн болно.

Иймд нэхэмжлэлд илт хууль бус болохыг тогтоолгож 00050*******295 тай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай дурдсныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 3 сарын 22-ны өдөр гаргасан тайлбараа дэмжиж байна.

... Эд хөрөнгө хөрөнгийн өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхүүдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 1******* зүйлийн 1*******.1 дэх хэсэгт мэдүүлэг хүлээн авахаас татгалзах хэд хэдэн үндэслэл заасан. Хүлээн авахаас татгалзах үндэслэл байвал улсын бүртгэгч мэдүүлэг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан үндэслэлээ мэдүүлэг гаргагчид тайлбарлан мэдүүлгийг буцааж өгнө гэж заасан. 1******* зүйлийн 1*******.1.1 дэх хэсэгт мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч эгдгийг баттай нотлох баримт байхгүй бол гэж заасан. Би нотлох баримт байна гэж үзсэн. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0******* шүүгчийн захирамжийг хүчин төгөлдөр захирамж гэж үзэж үнэлэлт дүгнэлт өгсөн.

Мөн энэ шийдвэрийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэх ажиллагаа явуулж манайд албан бичиг хүргүүлсэн. Мөн өмчлөх эрхээ шилжүүлж авахаар Х ХХК албан бичиг, өмчлөгч П.А, Ц.Н нар тухайн 2201007*******06 т бүртгэлтэй 18 м.кв 1 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг Х ХХК-ийн нэр дээр бүртгүүлэхийг зөвшөөрсөн гарын үсгийн үнэн зөвийг батлуулсан өргөдөл зэргээр баталгаажиж байна гэж үзэж байна. Мөн хуулийн 1******* зүйлд мэдүүлгээс татгалзах үндэслэл байхгүй бол мэдүүлгийг буцаахыг хориглоно гэж заасан. Тиймээс хуулийн дагуу бүртгэл хийсэн

... Дурдаад байгаа шүүгчийн захирамж нь Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох гэж заасан боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, эрх бүхий байгууллага, албан тушаалтан буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж тухайн өмчлөгч болох Х ХХК-ийн нэр дээр бүртгэл хий гэх албан бичиг ирсэн. Дээрх нотлох баримтуудыг үндэслэж бүртгэл хийдэг. Түүнээс шийдвэр нь хууль бус эсэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зөв явагдсан эсэхийг шалгадаг эрх бүхий байгууллага биш. Хуульд заасан татгалзах үндэслэл байхгүй гэж үзэж бүртгэл хийсэн” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 0******* захирамжийн дагуу 105,052,616 төгрөгийг Ц.Т, А.А нараас гаргуулж Х ХХК-д олгож, барьцаа хөрөнгөнүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Тус 18 м.кв 1 өрөө орон сууц болон ************** м.кв ******* өрөө орон сууцуудыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дуудлага худалдаа явагдаагүй буюу явагдахаас өмнө худалдан борлуулаагүй буюу анхны дуудлага худалдаа болохын өмнө Ц.Т, П.А нарын 105,052,616 төгрөгийн төлбөрт тооцож Х ХХК-д шилжүүлэх тухай хүсэлтийн дагуу төлбөр авагч Х ХХК-ийн өмчлөлд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж шүүхийн шийдвэр биелэгдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

Орон сууцандаа одоо болтол амьдарч байгаа гэдэг нь улсын бүртгэлийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй. Энэ бол талуудын хооронд тохиролцсон байсан гэрээний үр дүн. Өөрөөр хэлбэл 1 жилийн хугацаанд төлбөрөө төлчих юм бол бид нар тухайн хөрөнгийг буцаан шилжүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын нэр дээр буцаан шилжүүлэх боломжтой. Энэ хөрөнгийг бид нар заавал аваад, цааш нь худалдах зорилгогүй гэдэг нь харагддаг. Энэ баримт нь ч гэсэн байгаа.

2001 оны 57/2************** тоот хамтарсан тушаалын талаар ярьдаг. Энэ тушаалын 3 заалтад таслалтайгаар бичигдсэн байдаг. Түүнээс биш энд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн , оршин байгаа хаяг, өмчлөгчийн овог нэрийг тодорхой дурдаж, холбогдох шүүхийн шийдвэр таслал, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн таслал, хураасан таслал, бусдын өмчлөлд шилжүүлсэн тухай актын хувийг хавсаргаж байхыг Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газарт даалгасугай гэдэг. Одоо маргаан бол улсын бүртгэлтэй холбоотой юм. Улсын бүртгэл үүргээ биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэгч талаас нэхэмжлэл гаргасан. Гэтэл хэнд ногдуулсан үүрэгтэй холбоотой заалтыг баримтлан юу шаардаж байгаа нь тодорхойгүй. Мөн үүнд дурдаад байгаа эдгээр баримтууд нь нэг дороо байх ёстой баримтууд гэж харагдахгүй байгаа. Шүүхийн шийдвэр үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн, эсхүл хураасан, бусдын эзэмшилд шилжүүлсэн байж болно. Хураасан бусдын эзэмшилд шилжүүлсэн 2 нь заавал тусдаа байж болно гэсэн ойлголт байхгүй. Битүүмжилсэн байж, бусдын өмчлөлд шилжүүлсэн байж баримтыг хавсаргана гэсэн байгаа. Энд таслалаар хязгаарласан нь ажиллагаатай холбоотой баримтуудаа хавсаргаж бай гэсэн заалт юм. Гэтэл энд байгаа битүүмжилсэн гэдэг актыг эсхүл өмчлөлд шилжүүлсэн гэдэг акт байхгүй байхад улсын бүртгэгч үүнийг анзааралгүйгээр бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна, хүчин төгөлдөр бус байна гэж байгаа бол улсын бүртгэгч өөрөө яг ямар үүрэгтэй юм бэ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нь оролцоод шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байна уу гэдгийг, эрх бүхий этгээд мөн үү гэдгийг нотлох шаардлагатай. Гэтэл улсын бүртгэл, шийдвэр гүйцэтгэл гэдэг 2 өөр чиг үүрэгтэй байгууллага нь нэг нь нөгөөгийнхөө чиг үүргийг хянах уу гэдэг асуудал байгаа. Энэ тушаалын дагуу улсын бүртгэл бүртгэлээ хийхдээ энд байгаа баримтуудыг бүгдийг нь авч ирсний дараа бүртгэлийг хийнэ гэх үүрэг болгосон эсхүл бүрэн эрхийг олгосон заалт байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар улсын бүртгэгчид энэ эрх, үүрэг байхгүй. Мөн худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой гэж талуудын хооронд эвлэрч иргэний журмаар шийдвэрлэгдсэн маргааны үр дүнд шүүх юу гэж үзсэн бэ гэхээр худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсан юм. Үүнийг зөрчсөн гэж тайлбарладаг. Иргэний журмаар шийдвэрлэгдсэн маргааны шийдвэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасан журмын дагуу гэдэг заалт нь байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар дуудлага худалдаагаар худалдан борлуулах, хэрвээ дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй бол төлбөрт нь тооцож шилжүүлэх заалт, агуулга байдаг. Энэ ажиллагааны дагуу ч хийгдэх боломжтой байсан. Гэтэл худалдан борлогдох ажиллагаа явагдахаас өмнө нэхэмжлэгч талаас тухайн үед бол төлбөр хариуцагч болон хариуцагч талаас өөрчлөх хүсэлт гаргасан.

 

Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 1******* зүйлд заасан нөхцөл байдал байгаагүй. Өөрөөр хэлбэл тус хуулийн 1******* зүйлийн 1*******.1-д заасан татгалзаж болохыг зөвшөөрсөн гэж заасан заалт аль нь ч байгаагүй. Тийм учраас мөн хуулийн 1******* зүйлийн 1*******.2-т заасан “Энэ хуулийн 1*******.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд, үүргийнхээ хүрээнд бүртгэсэн гэж тайлбарлаж байгаа. Гэтэл дээрх хуулийн 1******* зүйлийн 1*******.1-д заасан нөхцөл байдал байна. Үүнийг зөрчсөн гэдгийг нотлох ямар ч баримт байдаггүй. Үүнийгээ тайлбарлахдаа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.1 дэх хэсгийг зөрчсөн, мөн мэдүүлгийг өөр этгээд гаргасан гэж тайлбарладаг. Гэтэл мэдүүлгийг хэн гаргах тухай хуульд тайлбарласан байдаг. Дээрх хуулийн 2******* зүйлийн 2*******.3-т “Өмчлөх эрх шилжсэнийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг эрхээ шилжүүлж байгаа болон түүнийг шилжүүлэн авч байгаа этгээдийн аль нь ч гаргах эрхтэй” гэж заасан. 2*******.*******-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасан. Өөрөөр хэлбэл “Х” ХХК тухайн үед өмчлөх эрх олж авч байсан учраас “Х” ХХК-ийн төлөөлөл эрх бүхий этгээд нь гаргасан нөхцөл байдал байгаа. Энэ нь ямар хуулийн заалтыг зөрчөөд байгаа вэ гэдгийг нэхэмжлэгч талаас тайлбарлах хэрэгтэй байх.

Үнэ буюу үнийг тусгаагүй гэдэг талаар ярьдаг. Гэтэл Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 зүйлийн 17.1.6-д  “үл хөдлөх эд хөрөнгийн үнэ /тухайн үл хөдлөх эд хөрөнгө шинээр бий болсон бол өмчлөгчийн тодорхойлсон үнэ, өмчлөх эрх шилжиж байгаа бол өмчлөх эрх шилжих болсон хэлцэл, бусад баримт бичигт тусгагдсан үнэ/” гэж заасан. Тэгэхээр хэлцлээр бас шилжсэн нөхцөл байдал байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд үнийн дүн шилжсэн. Гэтэл үүнийг тусгаагүй гэдгээрээ 1******* зүйлд заасан мэдүүлгийг бүртгэхээс татгалзах үндэслэлд хамаарахгүй байгаа. Улсын бүртгэгч мөн хуулийн 11 зүйлийн 11.1.1-д заасныг заалтыг зөрчсөн гэдэг боловч энэ заалт нь 2009 онд хүчин төгөлдөр болсон. Тийм учраас уг заалтыг үндэслэн улсын бүртгэл хууль зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ заалт нь тухайн нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт өгөх зохих шийдвэр эрхийг улсын бүртгэгчид олгосон байсан боловч энэ чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан байсан боловч 2009 оноос хойш хүчин төгөлдөр бус болсон. Тэгэхээр эрх зүйн дүгнэлт өгөх ёстой байсан гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл тулгаж бичүүлсэн гэх тайлбарыг л хэлдэг. Мөн бүртгэлийг н.Энхбат гэдэг хүний ирүүлсэн албан бичгээр, тэр нь ч хуурамч юм уу гэх байдлаар тайлбарладаг боловч энэ нь нотлох баримт шинжлэх үед харагдана. Хуурамч биш гэдэг нь тогтоогддог. Гэтэл ийм нөхцөл байдлуудаар улсын бүртгэл хүчин төгөлдөр бус, хууль бус байдлаар бүртгэлийг хийсэн гэж дүгнэж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Иргэдийн төлөөлөгч Э.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Н, П.А нар нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “... тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-220107*******06 т бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг Х-ны өмчлөлд шилжүүлсэн бүртгэлийг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 00050*******295 тоот гэрчилгээний хамт хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Сонгинохайрхан дүүргийн 19 , лол, ******* тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-220107*******06 т бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг “Х” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгож, “Х” ХХК-д олгосон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 00050*******295 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн байх тул шүүх өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно.

Нэхэмжлэгч Ц.Н, П.А, тэдгээрийн өмгөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...өөрийн өмчлөлийн 1 өрөө орон сууцыг “Х” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх хүсэлт гаргаагүй, шүүгчийн захирамжид маргаан бүхий орон сууцны өмчлөгчийг өөрчлөх талаар тусгаагүй, түүнчлэн талуудын хооронд аливаа хэлцэл хийгдээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд эвлэрээгүй, дуудлага худалдаа явагдаагүй байхад улсын бүртгэгч өмчлөгчийн өөрчилж бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн *******7 зүйлийн *******7.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад гарсан илт хууль бус захиргааны акт гэж тодорхойлсныг, хариуцагч эс зөвшөөрч “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 сарын 2*******-ний өдрийн 0******* захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Т.Эын 2016 оны 10 сарын 03-ны өдрийн 1/******* тай албан бичиг, нэхэмжлэгч П.Агийн 1 өрөө орон сууцыг “Х” ХХК-д өгөхийг зөвшөөрсөн гарын үсгийн баталгааг тус тус үндэслэн Эд хөрөнгө, өмчлөх эрх, түүнтэй эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 2******* зүйлийн 2*******.*******, 2*******.8-д заасныг баримтлан хийгдсэн ба уг бүртгэлийг хийхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байсан тул уг бүртгэл нь улсын бүртгэгчийн хуулиар олгогдсон эрх хэмжээнд нийцсэн, илт хууль бус бүртгэл гэж үзэхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль тогтоомжид нийцэж явагдсан эсэхэд улсын бүртгэгч дүгнэлт өгөх эрх хэмжээгүй...” гэж тайлбарлан маргаж байна.

Улсын бүртгэгч Г.М нь 2020 оны 10 сарын 13-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 , лол, ******* тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр “Х” ХХК-ийг Ү-2201007*******06 т бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 00050*******295 тоот гэрчилгээ олгожээ.

Хэрэгт авагдсан үйл үйл баримтаас үзвэл, дээрх бүртгэл хийгдэж, гэрчилгээ олгохоос өмнө тухайн үл хөдлөх хөрөнгийг 2005 оны 11 сарын 16-ны өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээний дагуу Ц.Н, П.А нар нь хууль ёсоор өмчилж байсан,

Харин А.А, Ц.Т нар нь 2013 оны 6 сарын 05-ны өдөр Х ХХК-тай 153000*******132 тай барьцаат зээлийн гэрээ байгуулж, Ц.Н, П.А нарын өмчлөлийн 2 тооны үл хөдлөх хөрөнгийг барьцаалсны дотор маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө буюу 18 м.кв бүхий 1 өрөө орон сууц багтсан,

Улмаар “Х” ХХК-ийн зүгээс А.А, Ц.Т нартай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 105,029,116 төгрөгийг гаргуулах шаардлагыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 02 сарын 2*******-ний өдрийн 0******* захирамжаар Х ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 105,052,616.00 төгрөгийг хариуцагч А.А, Ц.Т нар 2016 оны 05 сарын 20-ны дотор төлж барагдуулах, энэ хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү- тай, 0000 гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүргийн 18 , 1 лол, ******* *******7 тоот ************** м.кв талбайтай орон сууцыг, улсын бүртгэлийн Ү-2201007*******06 тай гэрчилгээний тай, Сонгинохайрхан дүүрэг 19 , лол, ******* тоот, 18 м.кв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасан журмын дагуу худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,  

Энэхүү шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад, 2016 оны 9 сарын 20-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 129 тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн бүхий “Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид болон төлөгчид шилжүүлсэн тухай тогтоол”-оор улсын бүртгэлийн Ү- тай, 0000 гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүргийн 18 , 1 лол, ******* *******7 тоот ************** м.кв талбайтай орон сууцыг “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч нарт хүлээлгэн өгсөн,

Дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу шилжүүлж авч буй этгээд болох Х ХХК-иас 2016 оны 10 сарын 13-ны өдөр Эд хөрөнгө, өмчлөх эрх, түүнтэй эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн мэдүүлгийг гаргасан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шилжүүлэн авсан орон сууцнаас гадна, Сонгинохайрхан дүүргийн 19 , лол, ******* тоот хаягт байрлах 18 м.кв орон сууцыг мөн Хны өмчлөлд шилжүүлэн, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах тухай 3г/5797 тоот албан бичиг, тусгай активын хэлтсийн мэргэжилтэн Б.Гөд олгосон итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 сарын 03-ны өдрийн “...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Төлбөр авагчийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгохыг мэдэгдье” гэх  1/******* тоот албан бичиг, 00******* тоот шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 сарын 2*******-ний өдрийн 0******* захирамж, төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид болон төлбөр төлөгчид шилжүүлсэн тухай тоот тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж Ц.Нээс 2016 оны 09 сарын 1*******-ний өдрийн ... тоот гэрчилгээг Хинд шилжүүлэх, ... ийг зөвшөөрч байна” гэх, П.Агаас мөн өдөр гаргасан ... тоот орон сууцыг Хинд өгөхийг зөвшөөрч байна гэсэн хүсэлтүүдийг хавсаргасан зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

Талууд уг маргааны үйл баримтын хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, гэрээ, хэлцэл байгуулсан үйл ажиллагаа, гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар маргаагүй бөгөөд 1 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шилжүүлээгүй байхад мэдүүлэг гаргах эрхгүй этгээдийн мэдүүлгийг хүлээн авч мөн  улсын бүртгэлд бүртгэсэн үйлдэл нь хууль бус гэж маргасныг тэмдэглэх нь зүйтэй.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 2******* зүйлийн 2*******.2-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж,  12.*******.1-д Улсын бүртгэгч нь “энэ хуулийн 3 зүйлд заасан эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч хянан үзэх, эрхийн улсын бүртгэлд бүртгэх, бүртгэхээс татгалзах, эсхүл мэдүүлгийг хүлээж авахаас татгалзах тухай шийдвэр гаргах”, 12.5-д “эрхийн улсын бүртгэлийн үнэн, зөв хийх”  үүрэгтэй байхаар, 5 зүйлийн 5.1.2-т эрхийн улсын бүртгэл нь бүртгэл үнэн зөв байх зарчимд үндэслэгдэхээр,

Мөн хуулийн 19 зүйлийн 19.1-т “Дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд ... өөрчлөлт оруулна”, 19.1.1. “Үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих” 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх”, 19.1.3-д “үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, оршин байгаа газрын харьяалал өөрчлөгдөх” гэсэн 3 тохиолдлоор улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар, 19 зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байх”-аар

Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/ 3 зүйлийн  3.1.5-д улсын үйл ажиллагаанд “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” зарчмыг баримтлахаар, 11 зүйлийн 11.5-д Улсын бүртгэгчийн эрх, үүргийг хуульчилсан бөгөөд 11.5.1-д Улсын бүртгэгч нь “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах”, 11.5.2-т “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 11.5.3-д “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт бүртгэлийн нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” эрх, үүрэгтэй байхаар тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтууд болон маргааны үйл баримтаас үзвэл, Улсын бүртгэгч нь мэдүүлгийг ямар этгээд гаргасныг, мэдүүлэгт хавсаргасан баримт бичгийг хянан үзэх, улмаар улсын бүртгэлд өөрчлөлт оруулах хуульд заасан тохиолдлын алинд хамаарахыг тогтоож, тухайн тохиолдолд хавсарган ирүүлсэн нотлох баримтын бүрдүүлбэрийг шалгасны үндсэн дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэх, бүртгэхээс татгалзах, эсхүл мэдүүлгийг хүлээж авахаас татгалзах тухай шийдвэрийн аль нэгийг гаргах, цаашлаад улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах зэрэг ажиллагааг хийгээгүй, мэдүүлэгт хавсаргасан нотлох баримтыг нягтлан шалгах, эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж буй этгээдээс тайлбар, лавлагаа гаргуулан авах чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс эрхийн бүртгэл үнэн зөв байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Учир нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 129 тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн бүхий “Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид болон төлөгчид шилжүүлсэн тухай тогтоол”-оор шилжүүлэн авсан, улсын бүртгэлийн Ү- тай, 0000 гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүргийн 18 , 1 лол, ******* *******7 тоот ************** м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлийн мэдүүлгийг “Х” ХХК гаргасныг үндэслэн бүртгэл хийхдээ Ц.Н, П.А нарын өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 19 , лол, ******* тоот хаягт байрлах 18 мкв орон сууцыг “Х” ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрх олж аваагүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ханд шилжүүлсэн тогтоол, акт үйлдээгүй байхад мэдүүлгийг хүлээн авч, гэрчилгээ олгосон хариуцагчийн шийдвэр хууль бус байна.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Хууль зүйн Дотоод хэргийн сайдын 2001 оны 57/2************** тай хамтарсан захирамж, тушаалын 3-т “Үл хөдлөх эд хөрөнгийн холбогдолтой шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай албан бичгийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар ирүүлэхдээ үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн , оршин байгаа газар, холбогдох шүүхийн шийдвэр, үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн, хураасан, бусдын өмчлөлд шилжүүлсэн, тухайн актын хувийг хавсаргахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Т.Эаас, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2016 оны 10 сарын 03-ны өдрийн 1/******* албан бичигт маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тогтоолыг хавсарган ирүүлээгүй, түүнчлэн Хны зүгээс мэдүүлэг гаргахдаа Сонгинохайрхан дүүргийн 19 , лол, ******* тоот хаягт байрлах 18 мкв орон сууцыг шилжүүлэн авсан тогтоол, актыг хавсаргаагүй байхад мэдүүлгийг хүлээн авч, Ц.Н, П.А нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг “Х” ХХК-ийн өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгосон үйлдлийг зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр, Х ХХК-ийн гаргасан мэдүүлэгт хавсаргасан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 сарын 2*******-ний өдрийн 0******* захирамжид “...худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах” гэж заасан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад худалдан борлуулсан, төлбөр авагчид шилжүүлсэн ажиллагаа хийгдээгүй, уг шийдвэрийг хэрхэн биелүүлсэн баримт мэдүүлэгт хавсаргаагүй байхад “шүүх арбитрын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөн” гэж дүгнэх боломжгүй, нэгэнт Х ХХК нь шүүх, арбитрын шийдвэрээр өмчлөх эрх олж авч буй этгээд биш болох нь мэдүүлгийг хянах явцад илэрхий байхад мэдүүлгийг хүлээн авч, эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн үйлдэл нь хуульд нийцээгүй байна.

Тухайлбал Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 15 зүйлд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх ажиллагааг журамласан байх бөгөөд 15.2-т “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 1******* зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх...”-ээр зааснаас үзвэл Улсын бүртгэгч нь хуулийн 13 зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх, 1******* зүйлд заасан татгалзах үндэслэл байгаа эсэхийг тус тус хянан үзэж, хуульд заасан урьдчилсан нөхцөл бүрэн хангагдсан тохиолдолд эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэх үүрэгтэй байжээ.

Мөн хуулийн 13 зүйлийн 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгахаас гадна, 13.5.1-д заасан тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг”-ийг хавсаргахаар,  17 зүйлийн 17.1-д “... үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх тус бүрийг эрхийн улсын бүртгэлд тусад нь бүртгэж хувийн хэрэг нээх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана” гэж, 17.1.3-д “өмчлөх эрхийг бүртгүүлэх болсон үндэслэл”, 17.1.6.үл хөдлөх эд хөрөнгийн үнэ” /...өмчлөх эрх шилжиж байгаа бол өмчлөх эрх шилжих болсон хэлцэл, бусад баримт бичигт тусгагдсан үнэ/-ийг тусгахаар заасан байхад “Х” ХХК-иас гаргасан мэдүүлэгт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг хавсаргаагүй, өмчлөх эрхийг бүртгүүлэх болсон үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна өмчлөх эрх Ц.Н, П.А нараас “Х” ХХК-ийн өмчлөлд шилжих болсон баримт бичиг авагдаагүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ тодорхойгүй байгааг хянан үзэх шаардлагатай.

Улмаар мөн хуулийн 1******* зүйлийн 1*******.1-д “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө” гэж, 1*******.1.6-д “энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол” 1*******.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол” эдгээр үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах хуулийн зохицуулалттай, “Х” ХХК-иас гаргасан мэдүүлэгт Сонгинохайрхан дүүргийн 19 , лол, ******* тоот хаягт байрлах 18 мкв орон сууцыг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг хавсаргаагүй, өмчлөх эрхийг бүртгүүлэх болсон үндэслэл тогтоогдохгүй байх тохиолдолд Улсын бүртгэгч тухайн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй/үүрэгтэй байжээ.

Үүнээс үзвэл, “...мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй, шүүх, эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн бүртгэсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн талаар дүгнэлт хийх боломжгүй...” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд тайлбар татгалзлаа үндэслэж буй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Т.Эын 2016 оны 10 сарын 03-ны өдрийн 1/******* албан бичиг, иргэн Ц.Н, Ц.Н нарын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан хүсэлт зэрэг нь “шүүх, арбитрын шийдвэр” гэхийн алинд ч хамаарахгүй, “Х” ХХК-иас улсын бүртгэлийн байгууллагад гаргасан мэдүүлгийн бүрдүүлбэр дутуу, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн албан бичигт маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн тогтоол авагдаагүй, дээрх баримт бичиг нь өмчлөх эрхийг “Х” ХХК-ийн өмчлөлд бүртгэх үндэслэл болох эсэхийг шалгах чиг үүрэг, эрх хэмжээ Улсын бүртгэгчид хуулиар олгогдсон байхад хэрэгжүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл, хавсаргаж ирүүлсэн баримт дутуу буюу 1 өрөө орон сууцыг “Х” ХХК-д шилжүүлж өгсөн тухай акт шаардлагатай байхад эрх бүхий байгууллагын шийдвэр, “Х” ХХК-ийн мэдүүлэг, холбогдох баримт бичгийг үндэслэн бүртгэсэн гэх тайлбар үндэслэлгүйн дээр Ц.Н, П.А нараас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандан гаргасан зөвшөөрөл гэх бичиг нь өмчлөх эрхийг өөрчлөн бүртгэх эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, тухайн баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өөр этгээдэд гэрчилгээ олгох эрх хэмжээ улсын бүртгэлийн байгууллагад хуулиар олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдох баримт бичигт хийсэн шүүхийн үзлэгийн явцад маргаан бүхий 1 өрөө орон сууцыг Ц.Н, П.А нарын өмчлөлөөс “Х” ХХК-д шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, шүүхийн шийдвэр, худалдан борлуулсан, гэрээ, хэлцлийн дагуу шилжүүлсэн гэх баримт бичиг авагдаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

Захиргааны ерөнхий хуулийн *******7 зүйлийн *******7.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” тохиолдолд захиргааны акт илт хууль бус болохоор

Эндээс үзвэл, улсын бүртгэлийн Ү-2201007*******06 тай гэрчилгээний тай, Сонгинохайрхан дүүрэг 19 , лол, ******* тоот, 18 м.кв талбайтай орон сууцыг “Х” ХХК-ийн өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн 00050*******295 тоот гэрчилгээ олгосны улмаас Ц.Н, П.А нарын өмчлөх эрх зөрчигдсөн, ийнхүү бусдын өмчлөх эрхэд халдах үндэслэл тогтоогдоогүй байх тул дээрх бүртгэсэн үйлдэл нь илт хууль бус байна.

Захиргааны ерөнхий хуулийн *******7 зүйлийн *******7.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан тул илт хууль бус бүртгэлд үндэслэн хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн 00050*******295 тоот гэрчилгээг хүчингүй болгох нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Сонгинохайрхан дүүргийн 19 , лол, ******* тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-220107*******06 т бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг Х ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэгчийн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 00050*******295 тоот гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Захиргааны ерөнхий хуулийн *******7 зүйлийн *******7.1.6, Эд хөрөнгө, өмчлөх эрх, түүнтэй эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хууль /2003/-ийн 5 зүйлийн 5.1.2, 12 зүйлийн 12.*******, 12.5.1, 1******* зүйлийн 1*******.1.6, 2******* зүйлийн 2*******.*******-д заасныг тус тус баримтлан Ц.Н, П.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн 19 , лол, ******* тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-220107*******06 т бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг “Х” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэгчийн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, “Х” ХХК-д олгосон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн 00050*******295 тоот гэрчилгээг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8 зүйлийн *******8.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 11*******.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.ДУЛАМСҮРЭН

                         ШҮҮГЧ                      Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                   ШҮҮГЧ                       У.БАДАМСҮРЭН