Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 129

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын прокурор Ю.Батсүх,

хохирогч Г.Батсайхан,

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүгдэгч Н.Энхтөр, Б.Мөнхтөр, Б.Ууганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Энхтөр, Б.Мөнхтөр, Б.Ууганбаяр нарт холбогдох эрүүгийн 201719000033 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 2, ээжийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 10-19 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2015 оны 10 сарын 21-ний өдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар ял эдлэхийг хойшлуулж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Нямдоржийн Энхтөр /НЗ98081619/ гэв.

 

Монгол улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, гурван дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Хатгал сум Харгана гэх газар оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Улаан хуулар овогт Бат-Эрдэнийн Ууганбаяр /РД:РХ98091410/ гэв.

 

Монгол улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан,  ам бүл 4,  ээж, аав, дүү нарын хамт Төв аймгийн Зуунмод сум 2 дугаар баг 3б-12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Шарлаа овогт Болортуяагийн Мөнхтөр /РД:АР94090716/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Мөнхтөр, Н.Энхтөр, Б.Ууганбаяр нар нь 2016 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн 9-25 тоотод оршин суух иргэн Г.Батсайханы хашаан дахь грашаас шунахай сэдэлтэйгээр бүлэглэн адууны 10 ширхэг шир хулгайлан 350000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд:

Шүүгдэгч Б.Мөнхтөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шөнийн нэг цаг болж байхад Ууганбаяр эгч унтаагүй байна гээд бид 3 коток дээр жоохон байж байгаад 02 цагт Г.Батсайхан эгчийн хашаанаас арьс очиж авсан. Тэгээд 5 ширийг нь ченжид өгчихөөд үлдсэн 5 ширийг нь зарах гэж байгаад баригдсан” гэв.

Шүүгдэгч Н.Энхтөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2015 өдөр хичээл дээрээ байж байсан чинь Ууганбаяр намайг Мөнхтөрөөр дуудуулаад байсан. Тэгээд бид 3 Ууганбаярын утасыг ломбардад 40.000 төгрөгөөр тавиад буудалд орсон. Тэгсэн Ууганбаяр надад 280.000 төгрөгийн хэрэг байна. Найздаа туслаач гэсэн тэгээд бид 3 шөнийн 02 цагт Батсайхан эгчийн хашаанаас 10 ширхэг адууны шир хулгайлж зарсан” гэв.

Шүүгдэгч Б.Ууганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 13-нд Төв аймагт ирээд бид 3 миний утсыг 40.000 төгрөгөөр ломбарданд тавиад буудалд орсон Тэгээд буудалд байж байгаад Ууганбаяр, Энхтөр бид 3 Батсайхан эгчийнхээс нь 10 адууны шир хулгайлаад 5 ширийг нь зарсан. Үлдсэн ширээ зарах гээд байж байтал Батсайхан эгч ирсэн. Тэгээд би зугтаад Хөвсгөл явсан” гэв.

 

Хохирогч Г.Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ өдөр энэ 3 манай хашаагаар эргээд байсан тэр өдөр манай нөхөр эмнэлэгт хэвтсэн байсан юм. Тэгээд би энэ 3-г хулгай хийж байх гэж бодоод гадаа байсан ширээ грашд оруулсан. Тэгсэн чинь шөнө ирээд аваад явсан байсан. Би өглөө босоод адууны ширээ харсан чинь 2 ширхэг цагаан адууны шир байхгүй болохоор нь адууныхаа ширийг тоолтол 14 ширхэг шир байхгүй байсан. Энхтөр байнга Ууганбаярыг дуудаж хулгай хийх замд оруулса”н гэв.

 

МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД:

Гэрч Ц.Түмэндэмбэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “..2016 оны 12 дугаар сарын  15-ны өдрийн 11 цагийн  орчимд  би Онцгой байдлын хашааны хажууд байдаг хашаандаа мал тэжээгээд зогсож байтал хоёр залуу цагаан машинтай жолоочийн хамт ирээд арьс шир авах уу гэсэн би юм ямар шир юм гэсэн чинь тэр хоёр адууны шир гэсэн ахад нь мөнгө байхгүй за яахав хүнд энд ширээ буулгачих гээд малын хашаандаа 5 адууны ширийг буулгуулаад Батсайхан гэж ченж рүү залгаад адууны шир авах уу гэсэн ямар шир юм гэхээр нь төвд яваад ир гээд тэр залуучуудын унаж явсан машинтай төв рүү ороод хуучин оёдлын үйлдвэрийн тэнд зогсож байтал Батсайхан машинтай ирсэн тэгээд ирээд Батсайхан машин дээр очоод машинд сууж байсан нэг залууг нь цохиж аваад чи муу ширийг авчихсан байна гэсэн  чинь  нөгөө залуу нь  машинаасаа буугаад зугтаачихсан тэгээд үлдсэн нэг залууг нь барьж авсан. Нөгөө зугтсан залууг нь хөөгөөд  гүйцээгүй алдсан. Тэгээд  Батсайханд  манай малын хашаанаас 5 адууны очиж авсан. Тэр үед Батсайханы адууны ширнээс дутчихсан байсан гэсэн. Ширний мөнгийг төлөөгүй байсан юм. Үгүй хулгайн юм байна гэж мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

 

Гэрч Г.Батчулуун мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “.Би 2016 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө адууны шир худалдаж аваагүй. Энэ өвөл гэрээрээ л арьс шир авсан. би 2016 оны 12 дугаар сард би Хөвсгөл аймгаар явж байгаад ирсэн. Ууганбаярд шинэ жилийн үеэр мөнгө өгөөч гэж Ууганбаярын ээж нь надруу утсаар хэлээд би 20,000 төгрөг дансаар явуулсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Би Ууганбаярын аавын төрсөн ах нь байгаа юм. Ууганбаяр над дээр 1-5-р анги хүртэлээ Төв аймгийн сургуульд сурсан юм. ТМС-д ороод манай дүү Батсайхан дээр байдаг байсан юм. Зан харилцааны хувьд над дээр байхдаа зүгээр хичээл номондоо яваад л байдаг байсан” гэсэн мэдүүлэг /хх-22 тал/,

 

Гэрч О.Баасанцэцэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 09 цаг өнгөрч байсан байх манай гэрт адууны шир зарна гээд бөмбөгөр саарал машинтай машинд нь 1 жолооч, жолоочоос гадна нэг залуу явж байсан тэгээд ирээд 4 ширхэг адууны шир зарна авах уу гэсэн юм тэгээд би уг  4 ширхэг  адууны ширийг 1 ширхэгийг нь 39,000 төгрөгөөр  бодож  нийт 156,000 төгрөг бэлнээр нь жолоочтой хамт  явж байсан залууд нь өгч уг адууны ширнүүдийг худалдаж авсан. Тухайн адууны ширний ханш 35,000-39,000 төгрөгний хооронд байсан. Би одоо харвал танихгүй байх нүүр царайг нь сайн тогтоож хараагүй. Одоо  манайд уг адууны ширнүүд байхгүй  би  гурван өдөр  болоо уг адууны ширнүүдээ цааш нь зарчихдаг юм. Үгүй би мэдээгүй өглөө эрт л авч ирж байсан манайд ер нь өглөө эрт адууны шир зарах хүмүүс ирж байдаг болохоор анзаараагүй” гэсэн мэдүүлэг /хх-23 тал/,

 

Гэрч Д.Хүрэлсүх мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “..Би санахгүй байна. Хөдөө гадаанаас хүмүүс ирээд шөнө орой гэлтгүй үүд тогшиж байгаад бензин тосны мөнгө хэрэг болсон гээд адууны шир малын арьс шир авч ирж өгдөг. Би одоо яг санахгүй байна. Одоо бараг нэг cap гаран өнгөрчихсөн болохоор сайн санахгүй байна. 2016 оны 12 дугаар сард худалдаж авсан ширнүүдээ эмээлт зах дээр аваачаад зарчихсан. 2016 оны 12 дугаар сард 30,000-35,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Адууны шир идэш уушны юм гээд орж ирдэг юм” гэсэн мэдүүлэг /хх-25 тал/,

 

Гэрч Ж.Аззаяа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн өглөө би өөрийн 61-45 СЭҮ улсын дугаартай саарал өнгийн тоёото раум маркийн тээврийн хэрэгсэлтэй таксинд зогсож байхад танихгүй 2 залуу ирээд таксинд явсан тэр 2 Энхтайваны 11 гудамжний зүүн талд байх эзэнгүй цагаан байрны тэнд зогсоосон тэгээд өөрсдөө баруун тийш яваад баруун талаас адууны шир авч ирж ачсан. Тэгээд ургашаа усны аж ахуй ороод тэндээ ченжид 4 ширхэг ширийг өгсөн гэж ярьж байсан ба тэндээсээ дахин нэг ченж гэх хүн дээр очоод ченжээ аваад буцаж Зуунмод сумын 1-р багийн хуучин оёдолын үйлдвэр гэдэг одоо Скай дэлгүүр болчихсон байрны тэнд очоод зогсож байтал 8181 ТӨА машинтай арьс нэхий авдаг ченж эмэгтэй ирээд энэ манай хашаанд байсан адууны ширнүүд байна хэнийх юм гээд миний машин руу иртэл миний машинд сууж байсан нэг залуу нь буугаад зугтаачихсан нэг залуу нь машинд сууж байгаад ченж эмэгтэй цагдаад өгнө гээд аваад явсан. Би хулгайх гэж бодоогүй намайг байшингийн наана зогсоогоод өөрсдөө ширнүүдээ зөөгөөд аваад ирсэн юм. Тэр ченж эмэгтэй миний адууны ширнүүд байна гэхэд нь хулгайх гэдгийг мэдсэн. Хоёулаа явсан. Урьд өмнө нэг залууг нь зүс харж байсан Энхтайванд гэр нь байдаг нэрийг нь сайн мэдэхгүй байна. Энхтөр гэдэг шиг санагдаж байна” гэсэн мэдүүлэг /хх-27 тал/, 

 

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/,

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-8 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-29 тал/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-85 тал/,

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн тэмдэглэл /хх-86 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-88 тал/,

 

-шүүгдэгч Б.Мөнхтөрийг 2017 оны 01 сарын 17-ны өдөр сэжигтнээр /хх-46-47 тал/, 2017 оны 02 сарын 07-ны яллагдагчаар /хх-55 тал/ байцаасан тэмдэглэлүүд,

-шүүгдэгч Н.Энхтөрийг 2017 оны 01 сарын 17-ны өдөр сэжигтнээр /хх-49-50 тал/, 2017 оны 02 сарын 07-ны өдөр яллагдагчаар /хх-57 тал/ байцаасан тэмдэглэлүүд,

-шүүгдэгч Б.Ууганбаярыг 2017 оны 02 сарын 06-ны өдөр сэжигтнээр /хх-52-53 тал/, 2017 оны 02 сарын 07-ны өдөр яллагдагчаар /хх-59 тал/ байцаасан тэмдэглэлүүд,

 

- Б.Мөнхөрийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-60 тал/,

-Б.Ууганбаярын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “ ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-71 тал/,

-Н.Энхтөрийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан” гэх лавлагаа /хх-63 тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Мөнхтөр, Н.Энхтөр, Б.Ууганбаяр нар нь 2016 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн 9-25 тоотод оршин суух иргэн Г.Батсайханы хашаан дахь грашаас шунахай сэдэлтэйгээр бүлэглэн адууны 10 ширхэг шир хулгайлан 350000 төгрөгийн хохирол учруулсан   болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Батсайханы мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Түмэндэмбэрэлийн “..2016 оны 12 дугаар сарын  15-ны өдрийн 11 цагийн  орчимд  би Онцгой байдлын хашааны хажууд байдаг хашаандаа мал тэжээгээд зогсож байтал хоёр залуу цагаан машинтай жолоочийн хамт ирээд арьс шир авах уу гэсэн би юм ямар шир юм гэсэн чинь тэр хоёр адууны шир гэсэн ахад нь мөнгө байхгүй за яахав хүнд энд ширээ буулгачих гээд малын хашаандаа 5 адууны ширийг буулгуулаад Батсайхан гэж ченж рүү залгаад адууны шир авах уу гэсэн ямар шир юм гэхээр нь төвд яваад ир гээд тэр залуучуудын унаж явсан машинтай төв рүү ороод хуучин оёдлын үйлдвэрийн тэнд зогсож байтал Батсайхан машинтай ирсэн тэгээд ирээд Батсайхан машин дээр очоод машинд сууж байсан нэг залууг нь цохиж аваад чи муу ширийг авчихсан байна гэсэн  чинь  нөгөө залуу нь  машинаасаа буугаад зугтаачихсан тэгээд үлдсэн нэг залууг нь барьж авсан. Нөгөө зугтсан залууг нь хөөгөөд  гүйцээгүй алдсан. Тэгээд  Батсайханд  манай малын хашаанаас 5 адууны шир очиж авсан. Тэр үед Батсайханы адууны ширнээс дутчихсан байсан гэсэн” гэх мэдүүлэг, гэрч О.Баасанцэцэгийн “2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 09 цаг өнгөрч байсан байх манай гэрт адууны шир зарна гээд бөмбөгөр саарал машинтай машинд нь 1 жолооч, жолоочоос гадна нэг залуу явж байсан тэгээд ирээд 4 ширхэг адууны шир зарна авах уу гэсэн юм тэгээд би уг  4 ширхэг  адууны ширийг 1 ширхэгийг нь 39,000 төгрөгөөр  бодож  нийт 156,000 төгрөг бэлнээр нь жолоочтой хамт  явж байсан залууд нь өгч уг адууны ширнүүдийг худалдаж авсан. Тухайн адууны ширний ханш 35,000-39,000 төгрөгний хооронд байсан” гэх мэдүүлэг, гэрч Ж.Аззаяагийн “2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн өглөө би өөрийн 61-45 СЭҮ улсын дугаартай саарал өнгийн тоёото раум маркийн тээврийн хэрэгсэлтэй таксинд зогсож байхад танихгүй 2 залуу ирээд таксинд явсан тэр 2 Энхтайваны 11 гудамжний зүүн талд байх эзэнгүй цагаан байрны тэнд зогсоосон тэгээд өөрсдөө баруун тийш яваад баруун талаас адууны шир авч ирж ачсан. Тэгээд ургашаа усны аж ахуй ороод тэндээ ченжид 4 ширхэг ширийг өгсөн гэж ярьж байсан ба тэндээсээ дахин нэг ченж гэх хүн дээр очоод ченжээ аваад буцаж Зуунмод сумын 1-р багийн хуучин оёдолын үйлдвэр гэдэг одоо Скай дэлгүүр болчихсон байрны тэнд очоод зогсож байтал 8181 ТӨА машинтай арьс нэхий авдаг ченж эмэгтэй ирээд энэ манай хашаанд байсан адууны ширнүүд байна хэнийх юм гээд миний машин руу иртэл миний машинд сууж байсан нэг залуу нь буугаад зугтаачихсан нэг залуу нь машинд сууж байгаад ченж эмэгтэй цагдаад өгнө гээд аваад явсан. Би хулгайх гэж бодоогүй намайг байшингийн наана зогсоогоод өөрсдөө ширнүүдээ зөөгөөд аваад ирсэн юм. Тэр ченж эмэгтэй миний адууны ширнүүд байна гэхэд нь хулгайх гэдгийг мэдсэн. Хоёулаа явсан. Урьд өмнө нэг залууг нь зүс харж байсан Энхтайванд гэр нь байдаг нэрийг нь сайн мэдэхгүй байна. Энхтөр гэдэг шиг санагдаж байна” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-8 тал/, эд зүйлийн үнэлгээ /хх-29 тал/, болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын мэдүүлсэн бие биенийхээ үйлдлүүдийг гэрчлэн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын дээрх үйлдлүүдээ бүгдийг нь хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүдээр давхар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд Н.Энхтөр, Б.Мөнхтөр, Б.Ууганбаяр нарт Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийн зүйчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Энхтөр, Б.Мөнхтөр, Б.Ууганбаяр нарыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Энхтөр нь Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т “тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй” бол ялгүйд тооцохоор заасан байх бөгөөд Н.Энхтөр нь ял шийтгүүлсэнээс хойш 1 жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй тул түүний ялтай байдал арилсан гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч Н.Энхтөрийг шүүх анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Н.Энхтөр, Б.Мөнхтөр, Б.Ууганбаяр ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 55.1.3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, мөн хуулийн 55.1.9 дэх хэсэгт “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Г.Батсайхан нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын хохирол төлбөргүй байна.

 

Битүүмжлэгдсэн эд зүйлийн талаар:

Иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор Б.Ууганбаярын өмчлөлийн 100000 төгрөгийн үнэлгээтэй хятад улсад үйлдвэрлэсэн хөлдөөгч 1 ширхэг, Б.Мөнхтөрийн эзэмшлийн 100 000 төгрөгийн үнэлгээтэй “Самсунг” маркийн зурагт 1 ширхэг, Н.Энхтөрийн эзэмшлийн 100000 төгрөгийн үнэлгээтэй “Шарп” маркийн зураг 1 ширхэг  зэргийг  битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Энхтөр, Б.Мөнхтөр, Б.Ууганбаяр  нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286 , 290, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Нямдоржийн Энхтөр, Улаан хуулар овогт Бат-Эрдэнийн Ууганбаяр, Шарлаа овогт Болортуяагийн Мөнхтөр нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, бусдын орон байр агуулах саванд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхтөрийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ 1 /нэг/ сарын хугацаагаар,

-шүүгдэгч Б.Ууганбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ 1 /нэг/ сарын хугацаагаар,

-шүүгдэгч Н.Энхтөр эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Мөнхтөр, Б.Ууганбаяр, Н.Энхтөр нарт оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4.Хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, ялтан нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Б.Ууганбаярын өмчлөлийн 100000 төгрөгийн үнэлгээтэй хятад улсад үйлдвэрлэсэн хөлдөөгч 1 ширхэг, Б.Мөнхтөрийн эзэмшлийн 100 000 төгрөгийн үнэлгээтэй “Самсунг” маркийн зурагт 1 ширхэг, Н.Энхтөрийн эзэмшлийн 100000 төгрөгийн үнэлгээтэй “Шарп” маркийн зураг 1 ширхэг  зэргийг  битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй  болгож, хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Мөнхтөр, Б.Ууганбаяр, Н.Энхтөр нарт оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тус тус тэнсэж, 2 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Мөнхтөр, Н.Энхтөр нарт  тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт, ялтан Б.Ууганбаярт тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Мөнхтөр, Б.Ууганбаяр, Н.Энхтөр нар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг танилцуулсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Б.Ууганбаяр, Б.Мөнхтөр, Н.Энхтөр нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.ОТГОНЖАРГАЛ