| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2019/0467/Э/001/2020/0596 |
| Дугаар | 2024/ШЦТ/200 |
| Огноо | 2024-05-09 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2019/0467/Э/001/2020/0596
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Хохирогч ,
Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч А.Ариунаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт ****** овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 17180000300474 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****** овогт************** /регистрийн дугаар:******* /,******* -ны өдөр******* аймгийн******* суманд төрсөн, , настай , дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , хамт дүгээр багийн хороолол, байрны тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч ******* нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Миний бие 2014 оноос 2017 оны 04 сарын 04-ний өдрийг хүртэл хамтран ажиллаж байсан. Хамтран ажиллаж эхэлсэн 52,500,000 төгрөгийг бэлнээр болон дансаар аваагүй, шинжээчийн дүгнэлтүүдтэй огт санал нийлэхгүй байна.Шинжээчийн дүгнэлт бүгд хоорондоо зөрүүтэй дүгнэлт гаргасан байдаг. 2021 оны 12 сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр *******т данснаас 61,595,800 төгрөг, өөрийн эзэмшлийн данснаас 21,721,680 төгрөг, нийт 83,317,480 төгрөгийг шилжүүлсэн гэж гаргасан байдаг. Дансны хуулгыг шүүж үзэхэд 353 удаагийн гүйлгээгээр ******* гэх утгатай,, төгрөг шилжүүлсэн байдаг. Энэ нь ломбардын үйл ажиллааг эрхэлж байхдаа ашиглаж байсан дансны хуулгаар харагдана. Би өөрийн дансаар мөнгө авч байсан бөгөөд буцаагаад 43,835,000 төгрөгийн зээлийг бэлнээр гаргасан. Өөрийн дансаар 39,518,200 төгрөгийг шилжүүлэн зээл олгосон байдаг. Гэрч болон харилцагч нарын мэдүүлэг хоорондоо эрс зөрүүтэй байдаг. Яллах дүгнэлтэд дурдсан зээлээ хаасан гээд байгаа хүмүүс надтай нүүрэлдэн мэдүүлэг өгөх үед нэг өөрөөр мэдүүлэг өгдөг. данс руу 395,925,960 төгрөг шилжүүлсэн нь зээлдэгч нар зээлээ хааж шилжүүлсэн байдаг. Би энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ: “...Би анхны шүүх хуралдаан дээр хэлсэн. Хүн алдаа гаргахгүй байна гэж байхгүй, юунаас болж мөнгө дутсан талаар үнэнээ хэлж, хэргээ хүлээвэл би *******ээс мөнгө төгрөг нэхэмжлэхгүй гэж хэлж байсан. Яг үнэнээ хэл гэж хэлсэн. Хэд хоногийн өмнө надтай ирж уулзсан. Хэрэг шалгагдсан 7 жилийн хугацаанд ээж нь бурхан болж, өөрөө болонхан биеийн байдал хүнд байгаа талаараа хэлж надаас уучлал гуйж, шүүхийн асуудлыг дуусгах талаар ярилцаад би за тэгье гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр миний бодсоноор ярихгүй байгаад надад сонин санагдаж байна. ******* барьцаалдан зээлдүүлэх үйл ажиллагаанд 185,000,000 төгрөг эргэлдэж байгааг мэдэж байгаа. Би бэлнээр өгөөгүй, гэхдээ хэнээс хэдэн төгрөг авсан гэдгийг ******* мэдэж байсан. Би тухайн үед хүнээс мөнгө зээлэхдээ дансаар авсан. ******* хүмүүсээс бэлэн мөнгө аваад, надаас зөвшөөрөл авахгүй бусдад зээл болгож, баримт бүрдүүлдэг байсан юм шиг байгаа юм. Миний хувьд хохирсон хүн гэхдээ би *******ийн биеийн байдал, ар гэрийн байдал, залуу хүний ирээдүйг бодож хохирол нэхэмжлэхээс татгалзаж байна.
...Эхлээд 52,500,000 төгрөгөөр үйл ажиллагаа эхлүүлсэн. Дараа нь 47,500,000 төгрөг зээлж нийт 100,000,000 төгрөг болсон. Дараа нь би эгчээс 50,000,000 төгрөг зээлж, сар бүр 1,200,000 төгрөгийн хүү гэж төлдөг байсан талаар дансны хуулга байгаа. Банкнаас би 50,000,000 төгрөгийн зээл авч, 35,000,000 төгрөгийг үйл ажиллагаандаа оруулж, хувьдаа 4,000,000 төгрөг ашиглаж байсан. Нийт 185,000,000-4,000,000 төгрөг, 181,000,000 төгрөг эргэлдэж байсан. Би *******ээс найдваргүй зээлээ төлөхгүй хүн байна уу хэлээрэй эгчээс зээлсэн мөнгөний хүү төлөөд байгаа талаараа хэлэхэд******* надад ах бүх юм асуудалгүй байгаа гэж хэлдэг байсан. Нэг зүйлээс болж би хардалт төрөөд шалгахаар болж нэг зээлдэгч рүү утсаар залгаж, хэдэн төгрөгийн зээл авсан бэ? регистрийн дугаараа хэлээрэй гэхэд эргэлзээд утсаа таслаад байсан. Үүнээс болж л шалгахад нийт хүмүүст зээлсэн мөнгө 181,000,000 төгрөг байх ёстой байтал байхгүй байсан тул шүүх, цагдаад хандсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар бүлэгт заасан үндэслэл журмаар харьцуулан судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар тал бүрээс нь бүрэн бодитойгоор хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг үнэлэж “ ” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 113 дугаартай аудиторын дүгнэлт /1-р хх 175-176/, “ ” ХХК-ийн аудиторын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/139 дугаартай дүгнэлт: /1-р хх 184-189/, “ ” ХХК-ийн аудиторын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1/139 дугаартай дүгнэлт /1-р хх 193-195/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 142 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1-р хх 237-240/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 124 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /5-р хх 202-208/ зэргийг нотлох баримтаар үнэлээгүй болно. Учир нь: Дээрхи шинжээчийн дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрүүтэйгээс гадна 2021 оны 12 дугаар 17-ны өдрийн бүрэлдэхүүнтэй 7 аудиторын шинжилгээний дүгнэлтээр үгүйсгэгдсэн, мөн улсын яллагч яллах талын нотлох баримтаар шинжлэн судлаагүй болно.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч нь шүүгдэгч *******ийн ар гэр, хувийн байдал, эрүүл мэндийг харгалзан хохирол нэхэмжлэхээс бүрэн татгалзаж байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Харин шинжээчийн дүгнэлт гаргахад төлсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 12,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаагаа илэрхийлсэн тул шүүгдэгч *******ээс 12,000,000 төгрөг гаргуулж хохирогчд олгох нь зүйтэй.” гэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******т холбогдох өмгөөлөх үйлчилгээг анхан шатны шүүхийн шатнаас оролцож байгаа. Энэ хэрэг анхан шатны шүүхээр 7 дахь удаагаа хэлэлцэгдэж байгаа. Энэ хугацаанд шинээр илэрсэн нөхцөл байдал, нэмэлт нотлох баримт байхгүй, зөвхөн шинжээчийн дүгнэлт л нэмэгдсэн байгаа. Гэтэл одоо хэрэгт авагдсан нотлох баримт, улсын яллагчийн яллах дүгнэлт, шүүхийн удаа дараагийн хэргийг прокурорт буцаасан захирамжууд, шийтгэх тогтоол, цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн хурлын магадлал, хяналтын шатны шүүхээр удаа дараа орсон. Прокурорын яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтийг үндэслэл болгож шүүгдэгч *******ийг ХХК-д нягтлан бодогч, эдийн засагчаар ажиллаж байх хугацаандаа хохирогчд 24,817,750 төгрөгийн хохирол учруулсан гэж анх яллагдагчаар татсан. Өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийг 144,619,165 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж буруутгаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.15 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дахь хэсэгт зааснаар хохирол төлбөрийг 144,619,165 төгрөг гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дэх хэсэгт зааснаар өөрчлөлт оруулах ёстой байсан. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол хэвээрээ байгаа хэр нь яллах дүгнэлт өөр байна. Энэ нөхцөл байдлыг ойлгох байна. Прокурорын яллах дүгнэлт хуулийн шаардлага хангахгүй байна. 2014 оны 12 сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл үйлдлийг шалгаж байгаа. Энэ нь 2017 оны Эрүүгийн хуулийн зүйлчлэлээр зүйлчлэх нь үндэслэлтэй эсэх, эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан байгаа. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн 17.4 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг хэрэглэх боломжгүй гэж удаа дараа дүгнэлт гаргаад байхад Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс цагаатгах тогтоолыг хүчингүй болгоод байгааг ойлгохгүй, шүүхийн сахилгын хороонд хандсан асуудал байгаа. Давж заалдах шатны шүүхийн магадлалд үндэслэлээ дурдаж бичдэггүй, хамгийн сүүлийн магадлалд дурдсан 3 гэрчийн мэдүүлэгт бүгд төлсөн гээд байхад юу г үндэслэж хүчингүй болгож байгааг ойлгоогүй. Хохирогч хөрөнгөө итгэмжлэн хариуцуулаагүй гэдгээ хэлж, хүлээн зөвшөөрч, үүрэг хариуцлага хүлээлгээгүй болохоо хэлж, хамтран ажиллаж байсан гэдэг. Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан 2 буюу түүнээс дээш этгээд ашиг олохоор тодорхой хугацаанд хамтран ажиллаж байсан гэж өмнөх цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй байхад өнөөдөр энэ асуудлыг удаа дараа гаргаж байна. Шүүгдэгчид итгэл хүлээлгэснээр эрсдэл хүлээсэн гэж хэлээд байна. Яагаад эрсдэл үүсэн гэж үзээд байгаа юм бэ. Хэрэгт хохирол учирсныг нотлох нэг ширхэг ч баримт байхгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч 52,500,000 төгрөгийн эргэлтийн хөрөнгө оруулсан гэж шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж, 181,000,000 төгрөгийн эргэлтийн хөрөнгө оруулсан гэж хэлж байгаа хэдий ч үүнийг нотлох ямар ч баримт хэрэгт байхгүй. Бүх шинжээчийн дүгнэлтэд анхны хөрөнгө нь 52,500,000 төгрөг гэж гарсан байгаа. Өнөөдрийн байдлаар шүүгдэгчийн гэм бурууг эргэлзээгүй нотлох зарчим алдагдаж байхад шүүгдэгч хэдэн төгрөгийг завшсан, хэдэн төгрөг ашигласан талаар ямар баримт байхгүй байна. Өмнөх цагаатгах тогтоол шинжээчийн дүгнэлтийн аль аль нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж заасан бөгөөд ирүүлсэн баримтын хүрээнд*******ийн дутагдлыг тогтоох боломжгүй гэж үзэж байна. *******т үүрэг хүлээлгэсэн гэж байгаа ч үүрэг хүлээлгэсэн баримт хэрэгт байхгүй байхад гэм буруутайг тогтоох ямар ч боломжгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү.” гэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогч гаргасан хүсэлтдээ: “...Энэ хэрэг маш олон жил шүүхээр явлаа, одоо залхаж байна. Би энэ мөнгөгүйгээр амьдралаа аваад явчих бүрэн боломжтой.******* шүүх хурлаас өмнө надтай уулзаж уучлал гуйсан. Гэхдээ одоо ч буруугаа хүлээхгүй ийм яриад байгааг нь гайхаж байна. Миний хувьд одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгч *******ийн ар гэр, хувийн байдал, эрүүл мэндийг харгалзан хохирол нэхэмжлэхээс бүрэн татгалзаж байна. Харин сүүлийн шинжээчийн дүгнэлт гаргахад төлсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 12,000,000 төгрөгийг нэхэмжилнэ.” гэв.
Шүүгдэгч *******ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд “ ” ХХК-ийн нэр дээрх барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаан итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу зээлдэгч нарын шилжүүлсэн зээлийн төлбөрийг завшиж 144,619,165 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:
Хохирогчн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…2014 оны 12 дугаар сарын эхээр авто ломбард ажлуулахаар шийдээд *******ийг зээлийн эдийн засагчаар авч ажлуулсан юм. Энэ хооронд татварын хэлтээс авто ломбард ажлуулахад тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэхийг судалж үзэхэд ямар нэг тусгай зөвшөөрөл шаардлагагүй болохыг мэдсэн юм. Ингээд үйл ажиллагаа явуулаад байж байхад татварын байцаагч нар хүрч ирээд сар бүр 50,000 төгрөгийн татварын авдаг байсан. ... ******* нь манай авто ломбардыг ерөнхийдөө хариуцан ажиллуулдаг байсан. Хариуцан ажиллаж байх хугацаандаа зээлийн гэрээг боловсруулж надруу гэрээний мөнгөн дүн болон гэрээний дугаар, харилцагчийн дансны дугаарыг мессежээр над руу явуулсны дараагаар би зээл хүсэгчдийн данс руу мөнгийг нь шилжүүлэн өгдөг байсан. 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар манай ломбарданд нийт актив буюу надаас гарсан зээлэнд эргэлдүүлдэг мөнгө 185,000,000 төгрөг байх ёстой байсан. Үүнтэй холбогдуулан *******т болон зээлийн гэрээнүүдийг холбогдох харилцагч нартай нь холбогдуулан шалгалтын ажил хийхэд тухайн мөнгө бүрэн байхгүй байх нь тогтоогдсон. Уг 185,000,000 төгрөгийг 100,000,000 төгрөгийг өөрийн төрсөн дүү болох зээлж, сар болгон 3,000,000 төгрөгийг хүүг бэлнээр өгдөг байсан. Харин 58,000,000 төгрөгийг нагац эгч Жаргалаас зээлэн авж сар бүр 1.200.000 төгрөгийн хүүг төлдөг байсан. Үлдсэн 27,000,000 төгрөгийг би Хаан банкнаас бизнесийн зээл авч оруулсан.
Хамгийн сүүлд 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ******* нь авто ломбарданд 185,000,000 байгаа гэсэн санхүүгийн тайланг гаргаж өгсөн. Тайланг надад гаргаж өгөх явцад миний хажууд найз хамт байсан. Ингээд би гэрээнүүдийг найз хамт хувааж аваад харилцагч нар луу утсаар холбогдоод шалгалтын ажлыг хийхэд ломбардын мөнгийг хувьдаа ашиглаж үрсэн байх сэжиг төрөөд Цагдаагийн байгууллагад хандсан юм. Үүний дараагаар аудитын газар санхүүгийн материалаа өгч шалгуулахад урьдчилсан байдлаар 139,751,500 төгрөг тодорхойгүй байгаа гэсэн дүгнэлтийг гаргасан юм. Үүнээс үндэслээд ****** гэхтэй уулзахад ******* нь ээжтэйгээ нийлээд барьцаагүйгээр ломбардны мөнгийг бусдад өндөр хүүтэй зээлдэг байж магадгүй гэж хэлсэн. Хувь хүн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг явуулахад автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэхэд заавал өөрөө байх шаардлагатай байсан учир компаний тамгыг ашиглан компаний нэр дээр уг ломбардын ажиллуулж автомашинуудыг Алтан гадасыг хишиг нэр дээр шилжүүлэн авдаг байсан юм.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн хэргийн 118-119, 4-р хавтаст хэргийн хэргийн 77, 103 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... маркийн автомашин барьцаалж 2.000.000 төгрөг авч байсан 5 хувийн хүүтэй байсан бараг 2 жил гаруй хугацаанд төлсөн. Эхлээд******* гэх хүүхэнд 1.300.000 төгрөг өгсөн бөгөөд хүүд нь 100.000 төгрөг үндсэн зээлээс хасаарай гэж 1.200.000 төгрөг бэлнээр өгсөн. ахын данс руу бага багаар хийсээр байгаад дуусгасан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 121, 2-р хавтаст хэргийн хэргийн 72 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2 удаа зээл авсан үнийн дүн нь таарч байна. Нэг сараар зээлдэг байсан. Тэгээд зээлсэн сард хуваагаад өдөр өдөрт ирээд бэлнээр мөнгөө авчихдаг байсан. Хэдэн төгрөг болгож өгсөнө санахгүй байна. Ямар ч байсан ...*******тэй зээлийн гэрээ байгуулсан ... ямар ч хугацаа алдалгүй төлж барагдуулсан. ...******* өдөр болгон өөрөө лангуун дээгүүр ирээд зээлийн иргэн төлөлтөө бэлнээр аваад явдаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 122 тал, 2 хавтаст хэргийн 88 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр автомашин 9.000.000 төгрөгийг 5 хувьтай зээлж авсан зээлээ төлж дуусгасан нийт 9.450.000 төгрөг төлж байсан шиг санаж байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 123 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...манай нөхөр-60 ДАР улсын дугаартай маркийн машинаа барьцаалж зээл авч байсан ... зээлээ барагдуулж дууссан. Зээлээ төлөхдөө бол бэлнээр төлдөг байсан шиг санаж байна. хажуу өрөө байсан болохоор. Харин зээлсэн мөнгөө дансаар авч байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 124-125 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би 2014 оноос эхлэн 5 удаа зээл авсан. ...дээд тал нь 1 000 000 төгрөг авдаг бөгөөд 1 удаа 500.000 төгрөгөөр авч байсан. Авах болгондоо 6 хувийн хүүтэй авдаг байсан. Одоо ямар нэгэн үлдэгдэл байхгүй. Зээлээ хугацаанд нь төлж барагдуулсан.******* өөрөө өдөр өдөртөө ирээд мөнгөө авчихдаг байсан бөгөөд би өдөр 40.000 төгрөг өгдөг байсан. 25 хоноод зээл дуусчихдаг. ...2015 оны сүүлээр зээлээ төлж дуусгасан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 129 тал, 2-р хавтаст хэргийн 73-74 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... улсын дугаартай маркийн автомашин барьцаалж 2.500.000 төгрөг 6 хувийн хүүтэй зээлж байсан энэ зээлээ хүүг нь төлж байгаад үндсэн мөнгөө бүгдийг нь хийж хаасан. 2016 онд хавар байхаа залгаад зээлээ төлөөч ээ машин чинь хураагдах гээд байна гэж хэлж байсан. Тухайн үед би за гээд салгасан. Тэрний дараа удалгүй манай эхнэрийн утас руу******* залгаад ахыг залгавал битгий утсаа аваарай гэж хэлсэн. Тэгээд утсаа салгасан. Би нэлээн сүүлд******* рүү залгаад машины асуудлаа зохицуулсан уу гэсэн чинь******* болсон болсон гэж хэлсэн. Тэгээд энэ асуудал дахин яригдаагүй. Миний дансанд орсон мөнгө таарч байгаа. Харин эхнэр болох нэр дээр тавьсан гэх машины он сар өдрөөр банкнаас хуулга авахаар тэр өдөр ямар ч мөнгө орж ирээгүй байна. Тэгэхээр машин барьцаалан зээл аваагүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 137-138 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... гэх хүн залгасан тэр үед манай нөхөр утас авсан бөгөөд намайг асуусан. Тэгээд дараа нь*******тэй яриад байсан би яг юу гэж ярьсныг нь мэдэхгүй. ...манай нөхөр улсын дугаартай маркийн машиныг барьцаалж бичиг баримт миний нэр байсан болохоор миний нэрээр зээл авсан. ...зээлээ төлж машинаа шилжүүлэх бичиг аваад нэр дээрээ шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 133, 3-р хавтаст хэргийн 5 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...5 удаа зээл авсан. Зээл авахдаа лангууны түрээсийн гэрээгээр өгдөг байсан. Тэрнээс өөр ямар нэг эд зүйл барьцаалж байсан тохиолдол байхгүй. Миний авсан зээл өдөр өдөрт нь мөнгөө хийх ёстой байдаг байсан бөгөөд өдөрт дунджаар30.000 төгрөг хийдэг байсан.*******ийн өөрийнх нь дансаар хийдэг байсан. Ихэнхдээ ээж болох нь бэлнээр өгчихдөг байсан. 1 газар ажилладаг байсан болохоор яг хэдэн төгрөг өгч байснаа санахгүй байна... ” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 139-140, 2-р хавтаст хэргийн 57 тал/ ,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 3.000.000 сая төгрөгөөр худалдаж авсан. Намайг уг машиныг худалдаж авахад уг машины бичиг баримт ХХК авто ломбардын нэр дээр байсан. 200.000 төгрөг дутуу байгаа тэр мөнгийг нь төлөөд бичиг баримтаа шилжүүлж авмаар байна гэхээр нь 2017 оны 04 дүгээр сард ломбардын ажилтан зүс таних*******т 200.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд бичиг баримтаа шилжүүлье гэхээр манай захирал надаас зугтаагаад олдохгүй байна гэдэг харин захирал нь гэж дугаартай хүн уулзахаар манай ажилтан******* ажлаасаа гарсан надад олдохгүй байгаа цагдаад өргөдөл гаргасан гээд байгаа. ... улсын дугаартай маркийн автомашин барьцаалж ... 800 000 төгрөг аваад бүрэн төлж барагдуулсан. Би дандаа бэлнээр төлдөг байсан. 160.000 төгрөг төлдөг байсан. Мөнгө тушаахад ихэнхдээ баримт өгдөггүй заримдаа өгдөг...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 146 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... улсын дугаартай маркийн машиныг ломбардын нэр дээр шилжүүлж 400.000 төгрөг 4 сарын хугацаатай барьцаанд тавьж байсан. Машинаа өөрийн нэр дээр шилжүүлэх гэхэд ломбардаас зээл дууссан тухай бичгийг үйлчлэх хугацаа дууссан дахин бичүүлж ирэх шаардлагатай гэж хэлсэн. Би одоог хүртэл машинаа шилжүүлж авч чадаагүй. ...би машинаа өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Би ажил дээр микрт очиж бэлнээр мөнгөө өгч байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 147 тал, 2-р хавтаст хэргийн 117-118 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... улсын дугаартай марк-2 тээврийн хэрэгслийг барьцаалж 500.000 төгрөгийн зээлж 2016 оны 12 дугаар сард төлж барагдуулж дууссан юм. ...эхний0.000 төгрөгийг дансаар өгөөд дараагийн 240.000 төгрөгийг бэлнээр гэх ажлынхаа байранд аваачиж өгсөн. , бэлнээр 200 000 төгрөг*******т өгсөн. ...4 удаа зээл авч төлөлтийг графикийн дагуу төлж дуусгасан.*******ээс машинаа өөрийн нэр дээр шилжүүлье гэж удаа дараа шаардлага тавьсан ч миний машины өөрийн нэр дээр шилжүүлж болно гэсэн бичгийг Авто тээврийн төвд хүргүүлж өгөөгүй болохоор шилжүүлж авч чадаагүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 153, 2-р хавтаст хэргийн 64 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн маркийн автомашин барьцаалж 1.500.000 төгрөгийг барьцаалж авсан ... зээлээ графикийн дагуу төлж дууссан одоо зээлийн үлдэгдэлгүй...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 60 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...700 000 төгрөгийн зээл авсан ...зээлээ графикийн дагуу төлж дууссан. ...Солонгос улсад байхдаа сүүлийн мөнгийг шилжүүлж дуусгасан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 62 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... улсын дугаартай цагаан өнгийн маркийн автомашин барьцаалж зээл авсан ...зээлээ төлж машинаа өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Манай байгууллагын захирал Батболдын дансаар шилжүүлдэг байсан. Ямар ч байсан зээлээ төлөөд дуусаад ХХК-ны нэр дээрээс өөрийн нэр дээр шилжүүлж авсан байгаа...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 62 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... улсын дугаартай хар хөх өнгийн маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 2.000.000 төгрөг зээлж хугацаанд нь өгч дуусгасан мөн 8.000.000 төгрөг зээлж хугацаанд нь төлж дуусгасан. Мөнгөө дансаар шилжүүлж байгаад хаах үед нь мөнгөө бэлнээр өөрийн биеэр албан байгууллагад нь очиж төлдөг байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 66 тал/ ,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... маркийн автомашин барьцаалж 800.000 төгрөг зээлж авсан. ...зээлээ төлөөд машинаа чөлөөлж авсан.******* гэх ажилтанд нь зээлээ эргэн төлөлтөө 3 хувааж бэлнээр төлж дуусгасан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 68-69 тал/ ,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 онд 1 сая 2016 онд 1.800.000 төгрөгийг авсан. Хугацаа дуусаад аргагүй эрхэнд би хүнд машинаа зарж борлуулсан. Зээлээ төлж тухайн зарсан хүнийхээ нэр дээр маркийн улсын дугаартай автомашинаа шилжүүлж байсан.зээлээ бэлнээр төлөөд гарын үсэг зураад машиныхаа гэрчилгээг авсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 75 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... улсын дугаартай маркийн машин барьцаалж зээл авсан. ...зээл төлөөд машинаа чөлөөлж авсан. Намайг зээлээ хаагаагүй бол миний машиныг өгөхгүй байсан. Зээлээ хаасан учраас миний машиныг чөлөөлж би өөр хүнд машинаа зарсан. Зээл олгож байсан залууханд бэлнээр төлж байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 81 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...машин барьцаалж бол зээл авч байгаагүй. лангуу түрээсэлдэг байхдаа аваад зээлээ өдөр өдөрт нь өгсөөр байгаад зээлээ хаасан. Өдрийн зээл байсан болохоор өдөр өдөрт нь энэ******* гэх өөрөө ирээд авдаг байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 83 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 онд өөрийн эзэмшлийн улмын дугаартай маркийн тээврийн хэрэгслээ ХХК-д барьцаалж 3.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлийг графикийн дагуу төлж барагдуулсан. Одоо зээлийн үлдэгдэл байхгүй. Тэр газарт зээлийг нь төлж дуусгаад машинаа чөлөөлж аваад өөр газар машинаа барьцаалж зээл авч байгаад тэр зээлээ дуусаад машинаа зарчихсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 84 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл барьцаалж 1.000.000төгрөг зээлж аваад зээлээ хугацаанд нь төлж дуусаад машинаа буцааж өөрийн нэр дээрээ шилжүүлж аваад зарчихсан. Зээлээ хааж байгаад машинаа өөрийн нэр дээр шилжүүлж аваад зарсан. Зээлээ ихэнх дээ бэлнээр өгдөг байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтас хэргийн 86 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...ОУХТ-ийн Солонгос гэр ахуйн барааны лангуу барьцаанд тавьж 3-4 удаа 500.000 -1.000.000 төгрөг зээл аваад өдөртөө 40.000 төгрөгийн төлөлтөөр харин 500.000 төгрөг авсан бол өдөртөө 20.000 төгрөгийн төлөлт хийдэг байсан.******* өдөр болгон өөрөө лангуун дээгүүр ирээд зээлийн эргэн төлөлтөө бэлнээр авдаг байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 88 тал/,
Гэрч ****** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж 9.000.000 төгрөгийг зээлсэн. Тэгээд зээлээ сунгаж явж байгаад 2015 оны 10 дугаар сард зээлийн хугацаа дуусаад өөрийн машиныг авсан. Би өөрийн машины гэрчилгээг барьцаалан зээлдүүлэх газрын нэр дээр шилжүүлээгүй. Барьцаанд нь гарааш тавьж байгаад зээл авсан. ...зээлийн үлдэгдэл байхгүй тээврийн хэрэгслээ аваад зарсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 105 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 онд 3 удаа зээлийг 9.000.000, 7.000.000, 6.000.000 төгрөгийн зээл авч байсан. улсын дугаартай машинаа 2015 оны сүүлээр ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газрын нэр дээрээс зээлээ бүрэн төлж дуусаад өөрийн нэр дээр шилжүүлж авч байсан. Би өрийн тээврийн хэрэгслийг 2016 онд хүнд зарсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 109 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 2.500.000 төгрөг зээлж 6 сарын хугацаанд бүрэн төлж дууссан. Би өөрийн машиныг 2017 оны зун өөрийн нэр дээр бүрэн авч өөр хүнд зарсан... ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 112 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж ...800.000 төгрөг авч 1 сарын хугацаанд төлж барагдуулсан. Хэрэв би төлж барагдуулаагүй байсан бол над руу залгаад бөөн юм болж байх байсан шүү дээ...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 115 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 700.000-800.000 төгрөгийн зээл авч байсан. Манай найз миний машиныг надаас авч 1 сарын дараа өөр хүнд зарах гээд ХХК-ны захирал*******ээс нэрээ шилжүүлж авах гэтэл 600.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэсэн. Тэгэхээр нь манай найз бид 2*******тэй утсаар яриад юун зээлийн үлдэгдэл зээлээ бүрэн төлж дуусчхаад байхад юун мөнгө нэхээд байгаа юм бэ гэтэл учир битүүлэг юм яриад төлөгдөөгүй байна гээд байсан. Тэгээд нэхээд байхаар нь мөнгийг нь өгөөд нэр дээрээ шилжүүлж авсан. Одоо ямар ч зээлийн үлдэгдэл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 120-121 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... улсын дугаартай маркийн машин барьцаалж 900.000 төгрөг авсан. Тухайн төлөлтийг байгууллагын өгсөн данс руу хийж бүрэн барагдуулж өөрийн нэр дээрээ машинаа авсан. Зээлээ би 3 сарын дотор төлж дуусгасан...”гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 127 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 600.000 төгрөг нэмж0.000 төгрөг авсан. Нийт 900.000 төгрөгийн зээл авсан. Би 1 сарын даа Сая доллар гэдэг авто ломбардаар чөлөөлүүлээд тэр өдрөө би гэдэг авто ломбардад өөрийн машиныг нэр дээрээ нь шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 129 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би өөрийн эзэмшлийн машинаа барьцаалж зээл авсан. Би зээлээ бүгдийг нь төлж барагдуулаад барьцаанд байсан машинаа хүртэл өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Хэрвээ төлөхгүй байсан бол миний машиныг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй шүү дээ...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 109 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... улсын дугаартай чезер маркийн машин барьцаалж зээл авсан. Зээлээ бүрэн төлж барагдуулсан тухайн үед зээл авахдаа автомашинаа ХХК-ны нэр дээр шилжүүлж өгөөд зээл дуусах үед буцаагаад өөрийн нэр шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 143 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 онд би өөрийн улсын дугаартай хар өнгийн маркийн тээврийн хэрэгсэл барьцаалж зээл авсан. Миний машины мөнгийг ****** ах гүйцээж өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 179 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...манай нөхөр өөрийнхөө машиныг барьцаалж зээл авч байсан. Манай нөхөр Солонгос улсад ажиллаж байгаа юм. Зээлийн үлдэгдэл байхгүй. Манай нөхөр зээлээ төлж дуусаад машинаа барьцаанаас чөлөөлөөд зарсан юм....” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн Х-ийн 181 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслээ 6.000.000 төгрөгийн барьцаанд тавиад бараг сар болгоогүй санагдаж байна бүх мөнгийг нь буцааж төлөөд өөрийн машиныг чөлөөлж аваад машинаа зарчихсан...“ гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 183 тал/,
Гэрч ****** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл барьцаалж 3.000.000 төгрөгийн зээл авсан. Түүнийгээ бүрэн төлж дуусгаад өөрийн нэр дээр шилжүүлээгүй байж байгаад 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 1.500.000 төгрөгийн зээл аваад түүнийгээ төлж дуусаад машинаа өөрийн нэр дээр шилжүүлэн аваад уг машиныг 2016 оны 09 дүгээр сард зарсан байгаа. ... зээлээ төлж машинаа авсан” гэх мэдүүлэг / 2-р хавтаст хэргийн 186-187 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би иргэний үнэмлэхээ хуулбарлаж өгөөд өөрийн ажлын байрыг зааж өгөөд 2015 онд 1.000.000 төгрөг зээлж байсан. Өдөрт 40.000 төгрөгөөр зээлээ төлж дуусгасан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 189 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэд барьцаалж 600.000 төгрөг зээлсэн. Эг зээлийг аваад нээх удалгүй хүүхдийн хадгаламж цуцлаад зээлийг төлж дуусгасан. Хүүхдийн хадгаламжийг цуцлаад түүнээс мөнгийг нь аваад тооцоогоо бэлнээр хийж зээлээ чөлөөлсөн...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 191 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дархан зах дээр өөрийн түрээсэлдэг гоо сайхны лангууг барьцаалан 1 сая төгрөгийн зээл мөн 06 дугаар сарын 23-ны өдөр дахин 400.000 төгрөг зээл авч байсан юм. Би эхний зээлийг болон дараагийн зээлийг графикийн дагуу хугацаанд нь төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн зээлийн үлдэгдэл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 194 тал/,
Гэрч мөрдөн байцаалтад шатанд мэдүүлсэн: “...500.000 төгрөг зээлсэн тэгээд өдөр бүр 20.000 төгрөгөөр дансаар ихэвчлэн шилжүүлдэг байсан...” гэх мэдүүлэг /2 -р хавтаст хэргийн 200 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... маркийн тээврийн хэрэгсэл барьцаалж 3.200.000 төгрөг авсан. ... зээлээ төлж дуусгаад хаалгаж байсан. Харин хугацааг нь тодорхой сайн санахгүй байна...“ гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 202 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...0 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 1.500.000 ...2 000 000 төгрөг аваад сарын дотор төлж барагдуулсан“ гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 203 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 3.300.000 төгрөг авсан. ...гэрээ байгуулж байсан шар ихэвчлэн бэлнээр мөнгөө өгсөн. Мөнгө тушаахдаа микрт байдаг ажлын оффис дээр нь тушаадаг байсан. ...зээлээ төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 204 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг тавьж 3.200.000 төгрөг авсан. Зээлээ хоногийн дотор төлж барагдуулсан. маркийн тээврийн хэрэгсэл барьцаанд тавьсан. Машинаа зарсан. Дахин ХХК-аас дахин зээл аваагүй. Надад үзүүлсэн хавтасны 110-111 дугаар хуудаст байгаа зээлийн гэрээн дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна...“ гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 206 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 150.000 төгрөгийн зээлийг 1 сарын хугацаатай зээлж байсан. Би зээлийн эргэн төлөлтийг бүрэн дуусгасан. Эзэн гэх хүн нь ажил дээр ирээд 150.000 төгрөгийг хүүтэй нь 180.000 төгрөг бэлнээр авсан...” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 207-209 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 3.000.000 төгрөг 1 сарын хугацаатай авсан. Тэгээд би зээлийн эргэн төлөлтийг бүрэн хийж дуусаад машинаа 2016 оны 03 дугаар сард зарсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 210 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...40 инчийн зурагтыг 200 000 төгрөгт барьцаалж 1 сарыг хугацаатай авсан авсан. Тухайн сардаа зээлийг нь төлж чадалгүй зээлийн хугацааг сунгуулж явсаар байгаад тухайн оны 12 дугаар сард төлж дууссан...” гэх мэдүүлэг / 2-р хавтаст хэргийн 213 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... маркийн машиныг барьцаалж 1.000.000 төгрөг авсан. Тухайн зээлийг 6 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлдэгчээс гаргуулсан хуваарийн дагуу барагдуулж дууссан. Тэгээд өөрийн машиныг буцааж нэр дээрээ шилжүүлэн авч байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 214 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...өөрийн эзэмшлийн маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 700,000 төгрөг 6 сарын хугацаатай тавьж сар болгон 140.000 төлж дуусгасан... ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 218-219 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 онд маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 1 сарын хугацаатай 800.000 төгрөг зээлж авсан. Би зээлийн хугацаа дуусахаас 1 хоногийн өмнө 800.000 төгрөгийг бэлнээр******* гэдэг хүнд өгсөн... ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 222 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хар хогоон өнгийн улсын дугаартай Чезер маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан 600.000 төгрөгийн зээл авч түүнийгээ тухайн сард нь багтааж төлж дуусгаад машиныг тухайн үед зарж байсан хүний нэр дээр авч тухайн сардаа багтаан төлж дуусгасан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 223 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 онд би 1 удаа зээл авсан. Үүнийг төлж барагдуулж чадахгүй болоод би зээлдүүлэх газрын эзэн манайхаас зарж байгаа бараа буюу хүнсний хэлбэрээр барагдуулахаар болоод манайхаас өндөг авсаар байгаад дуусгасан. Надад зээлийн үлдэгдэл байхгүй. Миний харсан баримт дээр миний охин нэр мөн ХААН банкны дансны дугаар бичигдсэн байна. Тэгээд гарын үсэг нь биш би охинтойгоо хамт явж зээл авсан удаа байхгүй. Миний охин Улаанбаатар хотод сурдаг. 700.000 төгрөгийн зээл миний зээл биш байна...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 225 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 онд санагдаж байна. Олон улсын худалдааны төв дээр хүнсний лангуу ажиллуулдаг болохоор эргэлтийн хөрөнгө болгож 2-3 удаа тус бүрдээ 1.000.000 төгрөг зээлээд төлж дууссан. Өдөр болгон ирж өөрөө мөнгөө авдаг байсан. Тэр хүн зээлээ төлөхгүй бол нэхсээр байгаад авдаг байсан. Сүүлийн зээлээс жоохон хугацаа алдаад өгсөн чинь зээлийн үлдэгдлээ нэхсээр байгаад аваад явсан. Тийм болохоор надад зээлийн үлдэгдэл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 227 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 1.100.000 төгрөгийн зээл авсан. ...зээлээ эргэн төлөлтийг бүрэн машинаа буцааж нэр дээрээ шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 229 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...манай дүү тээврийн хэрэгсэлтэй байсан. ...өр төлбөрөө дуусгаад машинаа зарж борлуулаад явсан. ломбардын өр зээлээ дуусгачхаад явсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 231-232 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би өөрийн нэр дээрх улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 1.200.000 төгрөгийн зээл авсан. ...зээлээ бүрэн төлж барагдуулаад машинаа нэр дээрээ шилжүүлж аваад зарсан байгаа...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 234 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2014 онд микрийн ломбардад машинаа барьцаалж 1 000 000 төгрөгийн зээл авсан. ...зээл сар ч болоогүй чөлөөлсөн. 2017 онд зээл авч байгаагүй. Мөн 2017 онд надад Истима гэдэг машин ч байгаагүй...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 236-237 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... улсын дугаартай маркийн автомашинаа барьцаалан зээлдүүлэх газарт 1.500.000 төгрөгийн зээл тавьж 2-3 сарын дараа бүрэн зээлээ төлснөөр машинаа чөлөөлж аваад Улаанбаатар хотод амьдардаг 1 залууд худалдаад шууд түүний нэр дээр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 239-240 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...800.000 төгрөгийг сарын хугацаатай улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж аваад зээлээ төлж барагдуулчхаад өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Одоо тээврийн хэрэгсэл миний нэр дээр байгаа...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 229 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 1.5 сая төгрөг авсан. ...бичиг баримт миний нэр байсан болохоор миний нэрээр зээл авсан. ...зээлээ төлж машинаа нэр дээрээ шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 89 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би 1.000.000 төгрөг зээлж аваад хүүтэй төлж дуусгасан. Тухайн үед энэ өөрөө Олон улсын худалдааны төв дээр ирээд баримт бичиж өгөөд зээлийн эргэн төлөлтийг бэлнээр аваад гарын үсэг зуруулж аваад явдаг байсан. Дансаар бол шилжүүлж байгаагүй. Өөрөө бэлнээр ирж авдаг байсан...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 91 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би зээлсэн мөнгөө төлөөд машин тэргээ өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 93 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...1 сарын хугацаатай 1.000.000 төгрөгийн зээл авч өдрийн орлогоосоо 40.000 төгрөг өгч зээлээ төлж дуусгасан. Би зээлийн төлбөрийг өдөр бүр бэлнээр өгдөг байсан...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 129-130 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж зээл авсан. Манай дүү болд 1 сарын дараа Солонгосоос ирээд би зээлийг нь хааж байсан. 2017 оны 10 дугаар сард машинаа зарж байсан. ...зээлээ хаагаад машинаа авсан...” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 9 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Номин худалдааны төвийн лангуун дээр өөрийн биеэр ирж бэлнээр аваад явдаг байсан. Надад зээл эргэн төлсөн талаар баримт ерөөсөө өгч байгаагүй. 2.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хуурамч байна. Би 500.000 төгрөг зээлж авсан. Би 2015, 2016 онд ХХК барьцаалан зээлдүүлэх газарт ямар ч эргэн төлөлт хийж байгаагүй. ...би лангууныхаа гэрээг барьцаалж 500.000 төгрөг авсан. ...өөр зээл авч байгаагүй надад зээлийн үлдэгдэл байхгүй. 2015 оны 01 дүгээр сард төлж дуусаад гэрээгээ буцааж авсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 107 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зээлээ бүрэн төлж дуусгасан. Тэгээд өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Тэгээд тэр өдрөө өөрийн танил гэдэг ахад худалдан борлуулсан. 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 1.500.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 1.720.000 төгрөг 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1.800.000 төгрөгийн зээл авч байсан материал нь худлаа хуурамчаар үйлдсэн байна...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 96-97 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан ******* гэдэг хүнээс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 1.500.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн 1.057.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын-ны өдрийн 760.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын-ны өдрийн 696.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын-ны өдрийн 745.000 төгрөгийн зээл авсан гэх баримт материал нь худлаа хуурамчаар үйлдсэн байна...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 99-100 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би зээлийн үлдэгдэлд машинаа хураалгасан. Түүнээс хойш манай танил гэх залуу тэр машиныг 1.500.000 төгрөгөөр худалдаж авъя гээд энэ*******тэй очиж уулзахад******* энэ машиныг зарахаа болилоо манай 1 дүү авахаар болсон гээд тэр манай танилд зараагүй байсан. Намайг машинаа хураалгасны дараа ХХК-ийн захирал гэж хүн уулзъя гээд дуудахад******* над руу битгий ирээрэй гээд мессеж бичиж байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 79 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...1.100.000 төгрөг орсныг 40 орчим минутын дараа******* гэх хүний дугаарын данс руу 1.100.000 төгрөг шилжүүлсэн байна. Ямар учиртай мөнгө ороод******* гэдэг хүнд шилжүүлснийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 239 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би ХХК-аас барьцаалан зээлдүүлэх газраас эд зүйл барьцаалж зээл огт авч байгаагүй...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 246-247 тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би ХХК-аас зээл авч байгаагүй. Мэдэх ч үгүй юм байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 155 тал/,
Гэрч , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- : Тухайн үед 5,000,000-6,000,000 төгрөгийн зээл авч байсан. Тухайн үед зээлээ бүрэн төлж барагдуулсан.
- ******* : Зээл аваад удаагүй хаасан хүн байна. 5,000,000-6,000,000 төгрөгийн зээл авч байсан. ...Төлбөрийг бэлнээр болон дансаар авсан гэдгээ санахгүй байна.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 08 тал/,
Гэрч , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- : ...1,100,000 төгрөгийг 6 сарын хугацаатай аваад хугацаандаа бүрэн төлж барагдуулсан. Одоо зээлийн өр төлбөр байхгүй.
- ******* : 1,100,000 төгрөгийн зээлээ бүрэн төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн өр төлбөр байхгүй. ... данс руу зээлийн төлөлтөө хийдэг байсан. Сүүлийн төлөлтөө бэлнээр төлсөн байж магадгүй.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 12 тал/,
Гэрч , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- : ...сарын хугацаатай 1,000,000 төгрөг зээлж авч байсан. Тухайн авсан зээлээ сардаа багтаагаад өдөр өдөрт нь төлөх хуваарийн дагуу төлж дуусгасан.
- ******* : Энэ эгч 7 хоног болгон данс руу төлөлтөө хийдэг байсан. Надад зээлийн эргэн төлөлт төлж байгаагүй.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 16 тал/,
Гэрч , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- : ...эхний удаа 2,000,000 төгрөгийн зээл аваад үндсэн төлбөр болон хүүгийн хамт тушаах ёстой дансанд нь тушааж явж байгаад нэг их удалгүй төлөөд дуусгасан. Дараа нь мөнгөний хэрэг гараад улсын дугаартай тээврийн хэрэгслийг тухайн компанийн нэр дээр шилжүүлэн 1,500,0000 төгрөгийг зээлж аваад 10 гаран хоногийн дараа бэлнээр төлж барагдуулсан.
- ******* : 2016 онд анх авсан 2,000,000 төгрөгийн зээлээ зээлийн хүүг нь ахын дансанд сар бүр 100,000 төгрөг шилжүүлдэг байсан. Үндсэн зээлийн төлбөрөө яаж төлж барагдуулснаа санахгүй байна. 2017 оны 15,000,000 төгрөгийн зээл авахдаа 10 гаран хоногийн дараагаар тухайн авсан зээлээ бүрэн төлж барагдуулаад машинаа өөрийн нэр авч байсан. 15,000,000 төгрөгийн зээлээ бэлнээр хүүгийн хамт төлж барагдуулсан. Тухайн мөнгийг нь 2 хоногийн дараа ахын дансанд шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 22 тал/,
Гэрч , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- ******* : Намайг ажиллаж байх хугацаанд зах дээр наймаа хийдэг олон хүн зээл авч байсан. Энэ эгч огт зээл авч байгаагүй.
- : Би ерөөсөө зээл авч байгаагүй. 2016 онд би төрөөд гэртээ хүүхдээ хараад 2 жил болсон. Тэгээд 2018 онд ажилдаа орж байсан. Тэгэхээр надад зээл авах ямар ч шаардлага байхгүй байсан.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 26 тал/,
Гэрч , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- : ...Би анх 2,500,000 төгрөгийн зээл авч байсан. Би зээлийн эргэн төлөлтөө хийхдээ данс руу хийдэг байсан. Ямар данс руу хийдэг байсан талаараа өмнө мэдүүлсэн. Одоо цээжээр мэдэхгүй.
- ******* : Бэлнээр бол мөнгө авч байгаагүй. Дандаа дансаар авдаг байсан. Ямар ч байсан бид хоёрын нэгнийх нь данс руу шилжүүлдэг байсан. Хэчнээн төгрөг, хэзээ орсныг санахгүй байна.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 29 тал/,
Гэрч , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- : ...ломбардаас 1 сарын хугацаатай зээл авч байсан. Үүнийг 1 сарын дотор бөөнд нь төлөөд дуусгасан. 1,000,000 төгрөгийг хүүгийн хамт байгууллага дээр нь бэлнээр авч ирж******* гэх хүнд төлж барагдуулж бичиг баримтаа авч өөрийн нэр дээр авсан.
- ******* : Би сайн санахгүй байна. Мөнгө өгсөн бүх хүнд л баримт бичиж өгдөг.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 33 тал/,
Гэрч , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- : ...энэ авто ломбардаас нэг л удаа 1 сарын хугацаатай 1000000 төгрөгийн зээл аваад авсан зээлээ хугацаанд нь төлөөд дуусгасан. ...Би мөнгөө өдөр бүр******* гэдэг хүний данс руу шилжүүлдэг байсан.
- ******* : Би захирлын данс руу зээлийн мөнгө авчихаар мөнгө орж, гарч байгаа мэдэгдэхгүй байсан болохоорд хэлж зөвшөөрүүлснийхээ дараа өөрийн дансаар авдаг байсан. Тэгээд миний дансаар орсон мөнгийг шууд руу шилжүүлдэг байсан.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 36 тал/,
Гэрч , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- : Би амьдралдаа нэг ч удаа зээл авч үзээгүй. Тэр ломбард нь хаана байдгийг ч мэдэхгүй байна.
- ******* : Энэ хүн зээл авч байгаагүй.
Гэрч , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- : ...2 ширхэг тээврийн хэрэгслийг барьцаалж 6,000,000 төгрөгийн зээл авч байсан. Одоо зээлийн үлдэгдэл байхгүй.
- ******* :ий авсан зээлийн төлөлтийг Байгалмаа гэх хүн заримдаа бэлнээр заримдаа дансаар төлдөг байсан. Дансаар төлөхдөө данс руу хийдэг, харин бэлнээр бол би өөрөө очиж аваад баримт бичиж өгдөг байсан. Одоо Билгүүнтэй холбоотой зээлийн үлдэгдэл байхгүй гэж бодож байна.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 43 тал/,
Гэрч , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- : Би 800,000 төгрөгийн зээл авч байсан. Зээлийн эргэн төлөлтийг ихэвчлэн бэлнээр тушаадаг байсан. Тухайн үед надад зээлээ төлсөн талаар бичиг хийж өгч байсан байх. Одоо зээлийн өр төлбөр байхгүй.
- ******* : Тухайн үед нөхөр нь зээл авч байсан. Эхнэр нь зээлийг нь төлдөг байсан. Зээлийн төлөлтөө яаж төлдөг байсныг нь санахгүй байна.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 46 тал/,
Гэрч , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- : ...2,000,000 төгрөгийн зээл авч байснаа санаж байна. Зээлийн буцаан төлөлтийг ихэвчлэн бэлнээр төлдөг байсан. Заримдаа дансаар хийдэг байсан.
- ******* : Зээлийн төлөлтийг авч байсан. Ямар хэлбэрээр авч байснаа санахгүй байна.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 48 тал/,
Гэрч , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- : Тухайн үед би 1,000,000 төгрөгийн зээл авч байсан. Зээлийн төлөлтөө 1-2 сар төлсөн байх. Зээл аваад удалгүй хааж байсан. Зээлийн төлөлтөө бэлнээр хийж байсан.
- ******* : Би тухайн үед зээлийн төлбөрөө бэлнээр авч байсан санагдаж байна. Хэдэн удаа хэдэн сая төгрөгийн зээл авсан талаар санахгүй байна.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 50 тал/,
Гэрч , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- : Сайн санахгүй байна. Одоо бол ямар ч зээлийн өр төлбөр байхгүй.
- ******* : Энэ хүн зээлийн төлбөрөө сар дотроо буцаагаад төлсөн байх. Зээлийн төлбөрөө яаж өгч байсныг санахгүй байна.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 52 тал/,
Гэрч , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- : ...би зээлээ сар бүр дансаар төлдөг байсан. Өөрийн болон эхнэр ****** данснуудаас ээлжилж******* гэж хүний данс руу шилжүүлдэг байсан.
- ******* : Би сайн санахгүй байна. Аль данс руу шилжүүлдэг байсныг нь. Би энэ хүнээс бэлнээр мөнгө авч байгаагүй.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 55 тал/,
Гэрч ****** , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- ****** : 800,000 төгрөгийг 6 сарын хугацаатай авч байсан. Зээлээ хугацаанд нь төлж дуусгасан. Зээлийн төлөлтийг гэх хүний данс руу шилжүүлдэг байсан.
- ******* : Зээлийн төлөлтөө дансаар шилжүүлдэг байсан. данс руу шилжүүлдэг байсан.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 58 тал/,
Гэрч , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- : 1,000,000 төгрөгийн зээл авч байсан. Зээлийн төлөлтөө удаагүй төлөөд дуусгасан. Тухайн үед машинаа зараад зээлээ төлж дуусгаж байсан.
- ******* : Тухайн үед зээлийн төлбөрөө бэлнээр авч байсан санагдаж байна. Хэдэн удаа хэдэн төгрөг төлснийг санахгүй байна.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 59 тал/,
Гэрч , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- : ...ломбардаас 500,000 төгрөгийн зээл авч байсан. Зээлийн төлөлтийг өдөрт нь хуваагаад өдрийн төлөлт гэж 20,000 орчим болдог байсан. Харин******* өдөр бүр лангуу дээр ирж худалдагчаас бэлнээр авсан байдаг.
- ******* : зээл аваад өдөр бүр 19,000 төгрөг төлдөг байсан. ...Зээлийн төлбөрийг өдөр бүрийн түрээслэн ажлуулдаг байсан лангуу дээр нь очиж худалдагчаас нь бэлнээр авдаг байсан.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 63 тал/,
Гэрч , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- : Би тухайн авто ломбардаас 2,000,000 төгрөг авч байсан. Зээлийн төлбөрөө тухайн үед дансаар төлж дуусгасан.
- ******* : Зээлийн төлбөрөө бэлнээр болон дансаар авч байсан. Хэдэн төгрөгийг яаж авч байснаа санахгүй байна. Тухайн үед зээлээ бүрэн төлж дуусгасан.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 69 тал/,
Гэрч, яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- : Би энэ ломбардаас зээл авч байгаагүй.
- ******* : ****** эгч надаас зээл авч байгаагүй.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 74 тал/,
Гэрч , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- : Нэг удаа ломбардаас 1,000,000 төгрөгийн зээл авч байсан. Тухайн үед зээлээ буцаагаад хугацаанд төлж дуусгасан. ...Зээлийн төлбөрөө дансаар шилжүүлдэг байсан. Бас бэлэн өгч байсан байх. Сайн санахгүй байна.
- ******* : эгч зээлийн төлөлт хийхдээ дансаар хийдэг байсан. Бэлнээр өгдөг байсныг нь сайн санахгүй байна. Зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулж дуусгасан.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 79 тал/,
Гэрч , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- : ...авто ломбардаас 800,000 төгрөгийн зээл авч байсан. Зээлийн төлбөрөө дансаар, бэлнээр өгч байсан. Зээлийн төлбөрөө байгууллагын дансаар төлж дуусгасан.
- ******* : Энэ хүн дансаар зээлээ төлж дуусгасан. Ямар ч байсан мөнгөө бөөнд нь өгөөд тухайн үед зээлээ төлж барагдуулж байсан.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 84 тал/,
Гэрч , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- : ...тээврийн хэрэгслийг барьцаалж 1,200,000 төгрөгийн зээл авч байсан. Зээлийн төлбөрөө дансаар хийж байсан. Зээлээ төлж дууссаны дараа машинаа авч болно гэдэг бичиг ломбардаас авч авто тээврийн төв дээр очиж нэр шилжүүлж авч байсан.
- ******* : Сайн санахгүй байна. Тухайн үед олон хүн үйлчлүүлж байсан учир хэн нь хэзээ, яаж төлбөрөө барагдуулж байсныг санахгүй байна.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 86 тал/,
Гэрч , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- : ...би зээл авахдаа 5-10 сая төгрөгийн зээл авдаг байсан. Зээлийн төлбөрөө дандаа дансаар төлдөг байсан. Одоо ямар нэгэн зээлийн үлдэгдэл байхгүй.
- ******* : зээлийн төлөлтөө дандаа дансаар данс руу хийдэг байсан. Миний дансанд зээлийн төлөлт хийж байгаагүй.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 92 тал/,
Гэрч, яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- : ...1 сая төгрөгөөр нэг удаа, 1 сая төгрөг хүрэхгүй хэмжээний зээлийг нэг удаа авч байсан. Зээлийн төлбөрийг 7 хоногт нэг удаа төлдөг байсан бөгөөд сарын хугацаатай төлж дуусгахаар байсан. Би зээлийн төлбөрийг тухайн байгууллагын дансаар хийдэг байсан санагдаж байна. Ямар ч байсан бэлнээр зээлийн төлбөрийг хийдэггүй байсан.
- ******* : 2015 онд бүх зээлийн төлбөрийг данс руу хийлгэдэг байсан. Бэлнээр огт мөнгө авч байгаагүй. Зээлийн төлбөрийг тухайн үед бүрэн төлж барагдуулж дуусгасан.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 96 тал/,
Гэрч , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- : ...би тухайн үед зээл аваад 2 сар орчмын хугацаанд 2 хувааж тухайн байгууллагаас өгсөн данс руу нь шилжүүлж зээлийн төлбөрөө төлж дуусгасан.
- ******* : Энэ хүн нэр дээрх данс руу зээлийн төлбөрийг хэд хувааж ямар нэгэн асуудалгүй хугацаанд нь төлж барагдуулж дууссан.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 100 тал/,
Гэрч , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- : ...1.5 сая төгрөгийн зээл авч байсан юм. Тухайн байгууллагын захиралд зээлийн төлбөрийг хүүтэй нь нийлүүлээд 2,000,000 төгрөгийг өгч байсан санагдаж байна. ах надад төлбөр дууссан гэх утгатай нэг цаасан дээр гарын үсэг зуруулаад салсан.
- ******* : Зээлийн төлбөрийгд төлж барагдуулж дуусан ямар нэгэн төлбөр тооцооны үлдэгдэлгүй болсон.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 104 тал/,
Гэрч , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- : ...Тухайн үед тээврийн хэрэгслийг барьцаанд тавиад 5,000,000 орчим төгрөгийн зээл авсан. Нэлээд хэдэн жилийн өмнө болсон болохоор санахгүй байна. Зээлийн төлбөрийг гэх нэртэй байгууллагын данс руу шилжүүлдэг байсан. Яг хэзээ яаж төлж дууссаныг санахгүй байна.
- ******* : Хэрхэн зээлийн төлбөрөө төлдөг байсныг санахгүй байна. Намайг тухайн ажлаас 2017 онд гарахад тодорхой хэмжээний төлбөрийн үлдэгдэлтэй байсан.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 108 тал/,
Гэрч , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- : Би 50-99 дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалж 2 удаа зээл авч байсан. ...Зээлийн төлбөрөө буцаагаад*******т бэлнээр төлдөг байсан. Зээлийн төлбөрөө төлж дуусгаад тээврийн хэрэгслээ өөрийн нэр шилжүүлэх гэж 2 жил гаран болж байж шилжүүлж авсан.
- ******* : зээлийн төлбөр түүний хүүг дансаар, бэлнээр хэрхэн төлж байсныг санахгүй байна.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 121 тал/,
Гэрч , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- : Зээлийг ямар хугацаанд авч байснаа нарийн сайн санахгүй байна. ...зээлийг ломбард дээр авч ирж бэлнээр төлдөг байсан. Нэг удаа Номин худалдааны төвийн гадна бэлнээр аваачиж өгч байсан.
- ******* : бэлнээр, дансаар зээлийн төлбөр хийдэг байсан талаар тодорхой санахгүй байна. Ямар ч байсан зээлээ төлөөд барагдуулж дуусгасан. Зээлийн мөнгөний эргэн төлөлтийг тухай бүр данс руу шилжүүлдэг байсан.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 125 тал/,
Гэрч , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- : ...1,000,000 орчим төгрөг зээлж аваад тухайн зээлээ эргэн төлөхдөө сар гаруй хугацаанд эргүүлэн бүрэн төлж тээврийн хэрэгслээ авсан. Тухайн зээлээ бэлнээр *******т хүүгийн төлбөр, зогсоолын төлбөр зэргийн хамт бүрэн төлж барагдуулсан.
- ******* : нь унадаггүй нөхцөлөөр тээврийн хэрэгслээ барьцаалж зээл авсан. Тухайн нөхцөлөөр зээл авсан хүмүүс ихэвчлэн надад зээлийн төлбөр болон зээлийн хүүгийн төлбөрийг төлдөг. ...г манайхаас хэдэн төгрөгийн зээл аваад хэдэн удаа төлбөрөө төлж дуусгасан болохыг сайн санахгүй байна. ... авсан зээлээ бүрэн төлж барагдуулаад барьцаанд тавьсан тээврийн хэрэгслээ авсан.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 130 тал/,
Гэрч , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
- : Машин барьцаанд тавьж 1,000,000 төгрөгийн зээл гаргуулан авч байсан. Уг зээлээ сар бүр гэрээний дагуу төлж барагдуулсан. Зээлийг төлөхдөө сарын төлбөр мөнгийг бэлнээр авч очиж төлбөрийн хуудсан дээр гарын үсэг зурж төлбөр төлдөг байсан. ...2017 онд би гэж хүний уг ломбардад зээлийн үлдэгдэлтэй байсан машиныг худалдан авч уг машины зээлийн урьдын адил төлдөг байсан. 2017 оны 08 дугаар сард дуусгасан гэж санаж байна. маркийн машиныг өөрийн нэр дээр шилжүүлэх гээд ломбард дээр очиход гэх хүн 600,000 төгрөг дутуу байна гээд машины нэр шилжүүлэхгүй байсан. Уг өдрөөс хойш 10 гарын хоногийн дараа гэж хүний данс руу 600,000 төгрөг хийж машинаа нэр дээрээ шилжүүлж авсан.
- ******* : 2016 онд маркийн машин барьцаалан 1,000,000 төгрөгийн зээл авч байсан. Зээлээ төлөхдөө хуваарийн дагуу сар бүр ирж бэлнээр мөнгө төлж төлбөрийн хуудас дээр гарын үсэг зурдаг байсан. Дараа нь 2017 онд гэх хүний барьцаанд тавьсан машиныг худалдан авч үлдэгдэл зээлийг мөн бэлнээр сар бүр хуваарийн дагуу төлдөг байсан. Хаяа дансаар төлдөг байсан байж магадгүй. Ихэвчлэн бэлнээр төлдөг байсан. Би сайн санахгүй байна. буюу авсан машины эзэн намайг ажлаас гарах үед тухайн байгууллагад ямар нэгэн өр төлбөр тооцоогүй үлдсэн.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 132 тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 105 дугаартай:
“...Шинжилгээнд ирүүлсэн зээлийн гэрээнүүдэд зурагдсан гарын үсгүүд нь
цэнхэр, хөх өнгийн будагчтай бичгийн хэрэгсэл ашиглан зурагдсан байна.
-Шинжилгээнд ирүүлсэн 8 дугаартай Боть, 136 дугаартай хуудасны 2 дахь
нүүрний зээлдүүлэгчийг төлөөлж гэсний доод талд зурагдсан гарын үсэг нь
****** болон ******* нарын гарын үсгийн харьцуулах
загваруудтай тохирохгүй байна.
-Шинжилгээнд ирүүлсэн 6 дугаартай хаагдсан зээлийн материалын 102
дугаартай хуудасны 2 дахь нүүрэнд Зээлдэгчийг төлөөлж гэсний доод талд
зурагдсан гарын үсэг нь гарын үсгийн харьцуулах загваруудтай
хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.
-Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай Ботийн 183 дугаартай хуудсанд Зээлдэгч
гэсний доод талд зурагдсан гарын үсэг гарын үсгийн
харьцуулах загваруудтай хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.
-Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай Ботийн 87 дугаартай хуудсанд Зээлдэгч
гэсний доод талд зурагдсан гарын үсэг нь гарын үсгийн
харьцуулах загваруудтай хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.
-Шинжилгээнд ирүүлсэн 7 дугаартай Ботийн 138 дугаартай хуудсанд Зээлдэгч
гэсний доод талд зурагдсан гарын үсэг нь гарын үсгийн харьцуулах загваруудтай тохирч байна.” гэх дүгнэлт /6-р хавтаст хэргийн 138-143 тал/,
2021 оны 12 дугаар 17-ны өдрийн 7 аудиторын бүрэлдэхүүнтэй шинжээчийн: “...Иргэнн хаан банк дахь болон дугаартай данснаас нийтдээ8,458,000 төгрөгийн зээл гарсан байна.
| Дансны дугаар | Утга | Мөнгөн дүн |
| ****** | ЗЭЭЛ | 300858000 |
| ****** | ЗЭЭЛ | 7600000 |
| Нийт дүн | 308458000 | |
Иргэнн Хаан банк дахь дугаартай дансанд 2014.12.02-ны өдөр “ОРЛОГО” гэсэн гүйлгээний утгатайгаар 52,500,000 /Тавин хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг шилжүүлж эргэлтийн хөрөнгөө бүрдүүлэн ажиллаж эхэлсэн байна. “ЗЭЭЛ”-ийг иргэнн Хаан банк дахь дугаартай данснаас олгож, “ЭРГЭН ТӨЛӨЛТ”-ийг иргэнн Хаан банк дахь дугаартай дансаар хүлээн авч байсан байна. Барьцаат зээл олгох үйл ажиллагаанд “ ” ХХК-ийн дансыг ашиглаагүй байна.
Мөрдөгчөөс ирүүлсэн баримтын хүрээнд шинжлэхэд ******* нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл хугацаанд бэлнээр 43,835,000 төгрөг, дансаар 405,541,200 төгрөг нийт 410,078,000 төгрөгийн зээл гаргасан байна. Дансаар олгосон 380,156,200 төгрөгийн зээлийн гэрээ, бусад материал байна.
| Зээл | Мөнгөн дүн | Дансаар олгосон зээл | Тайлбар |
| ****** | 300858000 | 380156200 | Зээлийн гэрээ, зээлдэгчийн мэдээлэлтэй зээл |
| ****** | 7600000 |
| |
| ****** | 39518200 |
| |
| ****** | 32180000 |
| |
| Зээлийн гэрээ гэх материал байхгүй зөвхөн дансны гүйлгээгээр олгогдсон зээл | 25385000 | 25385000 | Мөрдөгчөөс ирүүлсэн баримтын хүрээнд зээлийн гэрээ, зээлдэгчийн мэдээлэлгүй зээл |
| Бэлэн | 43835000 |
|
|
| Нийт дүн | 449376200 | 405541200 | Дансаар олгосон зээлийн дүн |
Зээлийн мэргэжилтэн ******* нь 43,835,000 төгрөгийн зээлийг бэлэн мөнгөөр гаргасан байна.
Зээлийн мэргэжилтэн ******* нь 287,480,200 төгрөгийн зээлийг автомашин барьцаалан гаргасан байна.
Зээлийн мэргэжилтэн ******* өөрийн дугаартай данснаас 39,518,200 төгрөгийн зээлийг гаргасан байна. Зээлийн эргэн төлөлт тухайн дугаартай дансанд 67,155,749 төгрөг орсон байна.
Иргэнн хаан банк дахь болон дугаартай данснаас нийтдээ8,458,000 төгрөгийн зээл гарсан байна.
| Дансны дугаар | Утга | Мөнгөн дүн |
| ****** | Эргэн төлөлт | 15161000 |
| ****** | Эргэн төлөлт | 137103990 |
| Нийт дүн | 152264990 | |
Дансанд төлөгдөж орж ирсэн эргэн төлөлтийн гүйлгээнүүд үндсэн зээлийн төлөлт, зээлийн хүүний төлбөр, зээлийн гэрээ сунгалт зэргээр ялгах боломжгүй “Нэр, утасны дугаар, зээлийн дугаар, регистрийн дугаар, бусад” утгатай байна.
-Бэлэн мөнгөний орлогын баримтад бэлэн төлөлтийн гүйлгээний утга нь үндсэн зээлийн төлөлт, зээлийн хүүний төлбөр, зээлийн гэрээ сунгалт зэргээр ялгах боломжгүй “Зээлийн эргэн төлөлт” гэсэн гэж нийт дүнгээр төлөгдсөн байна.
Иргэнн , дугаартай данснаас олгосон зээл, эргэн төлөлтийн зөрүү 156,193,010 төгрөг байна.
| Дансны дугаар | Утга | Мөнгөн дүн |
| ****** | Зээл | 300858000 |
| ****** | Зээл | 7600000 |
| Нийт олгосон зээлийн дүн | 308458000 | |
| ****** | Эргэн төлөлт | 15161000 |
| ****** | Эргэн төлөлт | 137103990 |
| ****** | ******* гэсэн утгатай эргэн төлөлт | 61595800 |
| Нийт эргэн төлөлтийн дүн | 152264990 | |
| ****** , данснаас олгосон зээл, эргэн төлөлтийн зөрүү | 156193010 | |
Зээлийн мэргэжилтэн ******* дутагдал гаргасан ба шинжээчид *******ийн гаргасан дутагдал 144,619,165 төгрөг байна.
| Зээл олгог талын нийт зээлийн тооцоолол | ||||
| № | Зээл олголт | Мөнгөн дүн | Эргэн төлөлт | Мөнгөн дүн |
| 1 | ****** | 300858000 | 5108128989 | 15161000 |
| 2 | ****** | 7600000 | 5108077975 | 137103990 |
| 3 | ****** | 39518200 | 5055062070 | 67155749 |
| 4 | ****** | 32180000 | 5045234168 | 12545996 |
| 5=1+2+3+4 | Гэрээ болон бусад мэдээлэлтэй зээлийн дүн | 380156200 | Гэрээ болон бусад мэдээлэлтэй зээлийн эргэн төлөлт | 231966735 |
| 6 | Зээлийн гэрээ гэх мэт материал байхгүй зөвхөн дансны гүйлгээгээр шууд олгосон зээл | 25385000 | Зээлийн гэрээ гэх мэт материал байхгүй зөвхөн дансны гүйлгээгээр олгосон зээл | 6510000 |
| 7 | - | - | Ялгах боломжгүй эргэн төлөлт | 3735700 |
| 8 | - | - | *******ээс бөөн дүнгээр шилжүүлсэн төлбөр | 61595800 |
| 9=5+6 | Нийт дансаар олгосон зээлийн дүн | 405541200 | Нийт дансаарх эргэн төлөлтийн дүн | 303808235 |
| 10 | Бэлэн зээл | 43835000 | - | - |
| 11=9+10 | Нийт олгосон зээл | 449376200 | Нийт эргэн төлөлт | 303808235 |
| Олгосон зээл, эргэн төлөлтийн зөрүү | 145567965 | |||
| Олгосон зээл, эргэн төлөлтийн зөрүү | 948800 | |||
| *******ийн дутагдал | 144619165 | |||
Барьцаалан зээлдүүлэх төвийн эргэлтийн мөнгөн хөрөнгөөс дутагдсан бол зээлийн мэргэжилтэн *******т ямар нэгэн хэлбэрээр үлдэх ёстой. Үүнийг *******ийн хувьд тооцооллыг доорх байдлаар гаргалаа.
| № | Утга | Мөнгөн дүн |
| 1 | *******ийн дугаартай дансанд орсон эргэн төлөлт | 67155749 |
| 2 | *******ийн хүлээн авсан эргэн төлөлт | 254056640 |
| 3=1+2 | *******ийн авсан нийт эргэн төлөлт | 321212389 |
| 4 | Дансаар олгосон зээл | 39518200 |
| 5 | Бэлнээр олгосон зээл | 43835000 |
| 6 | ****** дугаартай дансанд “ ******* ” гэж шилжүүлсэн гүйлгээ. | 61595800 |
| 7 | ****** дугаартай дансанд зээлийн мэдээлэлтэй шилжүүлсэн гүйлгээ
| 21721680 |
| 8 | Зардал | 948800 |
| 9=4+5+ 6+7+8 | *******ийн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд буцаан шилжүүлсэн болон зардалд зарцуулсан дүн | 167619480 |
| 10=3-9 | Зөрүү | 153592909 |
Зээлийн мэргэжилтэн *******ийн хувийн данс болон бэлэн гүйлгээний хувьд шинжилж үзэхэд түүний хүлээн авсан мөнгө нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд буцаан шилжүүлсэн болон зардалд зарцуулсан дүнгээс 153,592,909 төгрөгөөр илүү байгаа тул ажил олгогч, нэхэмжлэгчийн “Зээл олгогчийн зээлийн тооцоолол”-оос гаргасан 144,619,165 төгрөгийн дутагдал үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /6-р хавтаст хэргийн 194-203 тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн хувьд итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль, гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн хүнийг хэлнэ.
Завших гэдэг нь гэмт этгээд бусын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар эргэлтэд оруулахдаа өмчлөгчид төлбөр төлөхгүй байх санаатай үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч ******* ньн барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хөрөнгө завших үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч *******ийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэм буруутай үйлдэл, учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь шүүгдэгч *******ийн ар гэр, хувийн байдал, эрүүл мэндийг харгалзан хохирол нэхэмжлэхээс бүрэн татгалзаж байна, харин сүүлийн шинжээчийн дүгнэлт гаргахад төлсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 12,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаагаа илэрхийлсэн тул шүүгдэгч *******ээс 12,000,000 төгрөг гаргуулж хохирогчд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна.” гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “...Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хохирогч саналдаа: “...Шүүгдэгчид аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүхээс шүүгдэгч *******т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ял шийтгэж, торгох ялыг 3 жилийн хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 277,777 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 95 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 12,000,000 төгрөгийн зардалтай, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 10 хавтас санхүүгийн баримт, хаагдсан зээлийн материал 6 хавтас, шинжээчийн дүгнэлтийн хавсралт 2 хавтас, орлогын тайлан 11 хавтас, тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, кассын дэвтэр 1 ширхэг зэргийг хохирогчд буцаан олгож, улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэгдсэн ****** нэгж талбарын дугаартай 702 м.кв талбайтай газрыг битүүмжилсэн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ****** дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ****** дугаартай шүүгчийн захирамжаар *******т авсан Монгол улсын хилээр гарахын хориглох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****** овогт************** бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******ийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 277,777 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 95 хоногийн 1 хоногийг торгох ялын 15,000 төгрөгөөр тооцож эдлэх ялаас нь хассугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 12,000,000 төгрөг гаргуулж хохирогч ****** тоотод оршин суух ****** /РД: ****** , утас: ****** /-д олгосугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 10 хавтас санхүүгийн баримт, хаагдсан зээлийн материал 6 хавтас, шинжээчийн дүгнэлтийн хавсралт 2 хавтас, орлогын тайлан 11 хавтас, тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, кассын дэвтэр 1 ширхэг зэргийг хохирогчд буцаан олгож, ******* улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэгдсэн ****** нэгж талбарын дугаартай 702 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилсэн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ****** дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаартай шүүгчийн захирамжаар авсан Монгол улсын хилээр гарахын хориглох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР