Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2022/00178

 

 

 

       2022 оны дөр

     01 сар       10  р                       184/**************2022/00178

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* овогт ******* /РД: /. Хаяг: ******* дүүрэг,  дүгээр хороо, Хоршоолол тоот

Хариуцагч:******* овогт ******* /РД: /. Хаяг: ******* дүүрэг, дугаар хороо,  дүгээр хороолол, дугаар байр, тоот 

Хариуцагч: Х овогт*******.Л /РД: /. Хаяг: ******* дүүрэг,  дугаар хороо, дүгээр хороолол, дугаар байр, тоот

18,238,500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хохиролд 49,343,400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

*******үүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******.Г, гэрч*******.Б, нарийн бичгийн дарга*******.Золжаргал нар оролцов.                                                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь*******.Л-тэй анх 2020 оны 8 дугаар сарын сүүлээр цахим ажлын зараар танилцаж, 9 хоног ажилласан. Ажиллах хугацаандаа хэд, хэдэн эвдэрсэн экскаватор, асдаггүй автомашин зэргийг засаж, экскаваторын сервисийн мэргэжилтэн ирээд засаж чадахгүй байхад ******* очиж, эвдрэлийг нь олоод зассан. Хариуцагч*******.Л нь *******-г мундаг засварчин байна гэж үзэн 9 дүгээр сард *******-тэй дахиж холбогдоод, манай уурхайд ажиллаад өгөөч, танд 1 сарын 6,000,000  төгрөгийн цалин өгье гэж тохиролцоод ******* ажиллаж байсан. Ингэж тохиролцохдоо ******* тухайн үедээ гэрээ хийхгүй юм уу гэхэд өмнө нь 9 хоног ажиллахад мөнгөө өгсөн болохоор өгдгөөрөө өгнө, санаа зоволтгүй гэсэн. ******* нь өмнө нь найздаа гэрээ бичгээр хийхгүйгээр, амаар тохироод ажиллаж байсан. 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл ажилласан, 11 дүгээр сарын эхээр ******* цалингаа нэхэхэд, цалин олгох боломжгүй байна, уурхай буутал ажиллаж бай, 6,000,000 сая төгрөгөөр ажиллуулна гэсэн боловч өгч чадахгүй байна, өдрийн 100,000 төгрөгөөр 1 сарын 3,000,000 төгрөгийн цалинтайгаар ажиллаад өгөөч гэсэн. ******* шууд уурлаж, ийм цалинтайгаар ажиллахгүй, хотод өдрийн 8 цагаар 100,000 төгрөгөөр ажилладаг, хөдөө орон нутагт гэрээсээ хол ирчхээд, анхнаасаа 100,000 төгрөгөөр гэсэн бол би ажиллахгүй байсан болилоо гэхэд*******.Л та одоо ажлаа хаяад явбал өнөөдрийг хүртэл ажилласан хугацааны цалин олгогдохгүй, анх ажилласан хугацаанаас эхлээд уурхай буутал 3,000,000 төгрөгөөр ажиллаач гэсэн. Ямар ч гэсэн уурхайг нь буутал ажиллаад, учраа олъё гээд цалингүй, аль ч гүй болно гээд 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл ажилласан. 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл ажиллаад, цалингаа авъя гэхэд мөнгөгүй гэсэн. 11 дүгээр сарын 15-ны өдөр уурхай нь буугаад, н.*******-н уурхай буюу Орхон туул руу *******-г 15 хоногийн хугацаатай ажиллуулсан. 15 хоногийн хугацаанд ажиллаж байхдаа ******* н.*******-д нэлээн үнэлэгдэж, хавар манайд ажиллаа ч, хангалттай цалин өгье гэсэн. **************.Л-с нэг ч төгрөгийн цалин аваагүй гэж хэлэхэд н.******* 2,500,000 төгрөгийн цалинг дансаар шилжүүлсэн. ******* нь*******.Л, ******* нараас нэг ч төгрөгийн цалин аваагүй. 2,500,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг дагуулж явсан*******.Б-д өгсөн. Үндсэндээ ******* нь*******.Л, ******* нараас 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацааны цалингаа 1 нэхэхэд, гэрээгүй учраас явдаг журмаараа яв, мөнгө өгөхгүй гэсэн. ******* эрх нь зөрчигдсөнөө мэдээд, шүүхэд хандсан. Ингээд 2 сар 15 хоног ажилласан, 7,500,000 төгрөг гаргуулна. 

Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж ихэсгэсэн: 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл сарын 6,000,000  төгрөгөөр ажилласан тул 15,000,000 төгрөг, ажиллаж байх хугацаандаа  2,500,000 төгрөгийг н.*******-с авсан, 1,000,000 төгрөгийг нь хамт явсан дүү*******.Б-д өгсөн, үлдэгдэл нь 13,500,000 төгрөг болж байна.

Энэхүү үнийн дүнгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар 0,3 хувийн алданги тооцож, 4,738,500 төгрөгийг нэмж нийт 18,238,500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцуулах тухайд хариуцагч*******.Л-тэй амаар хэлэлцэж тохирсон, хариуцагч ******* нь түүний хамаатан бөгөөд бүх төлбөр тооцоог хариуцаж байсан болно.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь ажилласан хугацааны цалинг гаргуулна гэж хариуцагч нараас шаардаж байна. Нэг ойлгомжгүй зүйл байгаа бөгөөд хариуцагч нарын хэнийх нь экскаватор дээр оператороор  ажилласан, хариуцагч нарын хэнээс нь шаардаж байгаа нь тодорхойгүй байна. *******-г захирал нь гээд нэхэмжлэгч тал амаараа яриад байдаг, компани гэж үзэж байгаа бол тухайн аж ахуй нэгж хариуцах ёстой. Иргэн*******.Л-ээс нэхээд байгаа учраас *******-с юуг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. *******-г хэрэгт холбогдолгүй, хариуцагч биш гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь 2 сар 15 хоногийн хугацаанд ажиллаагүй. Ажилласан өдөр нь 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл ажилласан. 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 4 хоногийн хугацаатай хувийн ажлаар Улаанбаатар хот руу өөрийнхөө экскаваторыг худалдахаар боллоо гээд явсан. Ингэж явсан хугацааны цалинг олгох боломжгүй. Мөн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 4 хоног бас цалингүй чөлөө авч, Улаанбаатар хот руу явсан. Явахдаа н.Гантулгын хамт н.Гантулгын хувийн автомашинаар явсан. Мөн энэ хоногийн цалин хасагдана. Нийт ажилласан хугацаа нь 2 сар 15 хоног буюу 75 хоног биш, ажлын байранд ажилласан хугацаа нь 48 хоног байна. 48 хоногийг өдрийн 100,000 төгрөгөөр үржүүлэхэд, 4,800,000 төгрөгийн цалин *******-д өгөх ёстой. Яагаад цалингаа өгч чадаагүй гэхээр нөхөн сэргээлтийн ажил хийж байгаа учраас тус ажлаа улсын комиссод хүлээлгэж өгсний дараа ажлын гүйцэтгэлээр мөнгө нь орж ирдэг. Энэ хугацаанд огт мөнгө өгөөгүй гэсэн зүйл байхгүй, 1,500,000 төгрөгийг*******.Л өгсөн, үүнийг нэхэмжлэгч мөн няцаасангүй. 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл н.******* дээр очиж ажилласан. н.******* нь*******.Л-ийн экскаваторыг түрээсэлж байсан бөгөөд ажиллах операторыг нь*******.Л өгөх ёстой. ******* очиж ажилласан бөгөөд цалингаа аваагүй гэхэд н.******* нь*******.Л-д өгөх түрээсийн төлбөрөөс 2,500,000 төгрөгийг өгсөн, үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг.*******эхдээ*******.Л надад 2,500,000 төгрөг өгсөн гэж хэлэхгүй, н.******* өгсөн гэж байна. н.*******-тэй гэрээ хийж ажиллаж байгаа биш,*******.Л-ийн түрээсийн экскаваторын оператороор ажиллаж байгаа учраас түрээсийн мөнгөнөөс өгсөн. Ажиллаж байх хугацааныхаа тамхины мөнгийг өдөр болгон авч, сүүлд нь цалингаас нь суутгах байсан учраас тамхины мөнгийг суутгаж, хасалт хийсэн. 7,500,000 төгрөгөөс бидний өгсөн 1,500,000 төгрөг, 2,500,000 төгрөг хасагдаж, 3,500,000 төгрөг үлдсэн бөгөөд 3,500,000 төгрөгт сөрөг нэхэмжлэл гаргаж, тоног төхөөрөмжийг ачиж, буулгах үед ковшийн дэгээ мултарснаас болж, радиатор эвдэрсэн, алт угаагчийн хоолой эвдэрсэн бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. Бид нар цалинд эвдрэл гэмтэл учруулсан мөнгийг суутгаж, үлдэгдэл дээр гэм хор учруулсан хохирлыг суутгаад ажлын хөлс төлөх үндэслэл байхгүй. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд ******* тусгай мэргэжилтэн учраас 1 сарын цалин 6,000,000 төгрөг байх ёстой гэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлд онцгой авьяастай хүмүүсийг контрактын гэрээгээр авч ажиллуулж болно гэж заасан.*******оц авьяастай хүмүүсийн жагсаалтыг Засгийн газрын гишүүн батална гэсэн байдаг. ******* нь уул уурхайн машин, механизмыг жолоодох жолоочийн эрхийн үнэмлэхтэй болохоос тус мэргэжил нь гоц авьяастан гэх жагсаалтад байхгүй.*******оц авьяастай 6 сая төгрөгийн цалин авах ёстой гэж үзэж байгаа бол жагсаалтыг нотлох баримтаар гаргаж өгөх ёстой. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү.   

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******.Г  сөрөг нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* нь уурхайд ажиллаж байсан техникийг паркалж байршуулж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Хьюндай 500LG-7 маркийн экскаваторын асаалтын удирдлагын компьютерийг эзэмшигч өмчлөгчид хэлэхгүй нууцаар авч явсан байна. 2021 оны 4 дүгээр сарын 10-ны үед зогсоолд тавьсан экскаваторыг асааж ажилд гаргах болоход асаалтын удирдлагын компьютер алга болсныг Уурхайн дарга Б.Т манаач ******* болон н.******* нар мэдсэн. Ингээд Б.Т нь *******-тэй утсаар ярьж чи экскаваторын удирдлагын компьютерийг яагаад авч явсан бэ? Ажил саатаж байна хэмээн шаардахад ******* компьютер хулгайлж авснаа хүлээн зөвшөөрч Б.Г гэдэг хүнээр УБ хотоос уурхай руу өгч явуулсан байдаг.*******этэл компьютерийг авч яваад эвдсэн тул одоо хүртэл экскаватор ажиллахгүй хохирч байна. Компьютерийн үнэ 8,000,000 төгрөг, экскаваторыг 1 сарын 40,000,000 төгрөгөөр түрээсэлж ажиллуулж орлого олдог байсан.

Мөн алт угаах төхөөрөмж эвдсэнээс учирсан хохирол 3,455,000 төгрөгөөс цалингийн үлдэгдэл 2,111,600 төгрөгийг нь хасаад  1,343,400 төгрөг,  асаалтын  компьютерийн үнэ 8,000,000 төгрөг,  экскаваторыг түрээсэлж олох байсан орлого 40,000,000 төгрөг, нийт 49,343,400 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байна. Асаалтын компьютерийн үнэ 8,000,000 төгрөг, экскаваторыг түрээсэлж олох байсан орлого 40,000,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, тоног төхөөрөмжийн эд ангийн эвдрэл гэмтлийн хохирол 1,343,400 төгрөгийг гаргуулах шаардлагаа дэмжиж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******.М сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан  тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэгч *******-д нэг ч төгрөгийн цалин олгоогүй байтлаа сөрөг нэхэмжлэлдээ *******-д олгох цалингийн үлдэгдэл 2,111,600 төгрөг...” гэснийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч нараас өнөөг хүртэлх хугацаанд нэг ч төгрөгийн цалин аваагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлдээ нэхэмжлэгч *******-г тодорхой үнэ бүхий техник, төхөөрөмж эвдсэн гэжээ. Нэг талаасаа ажил үүргийн хувьд экскаваторын оператор хүний ажил үүрэг нь зөвхөн шороог хутгаж ачааны машинд ачих үүрэгтэй. Энэ агуулгаар нь авч үзвэл алт угаах төхөөрөмж болох скутер мөн тог гapгaдaг дизепь станц руу ойртох ч үгүй, эдгээр техниктэй харьцаж ажиллах ямар ч шаардлага байхгүй. Тодруулбал экскаватороор шороо хутгаад ачааны машины тэвшинд ачиж уг машин нь ачсан шороогоо багадаа 200-300 м газар явж Туул голын эрэгт байрлах алт угаах төхөөрөмжийн наана аваачиж асгана. Асгасан шороог ковшоор түрж алт угаах төхөөрөмжид  хийж угаана.

Ковшийн оператор нь тусдаа С.Г гэдэг хүн байдаг бөгөөд энэ хүн бас өнөөг хүртэл*******.Л, ******* нараас цалингаа аваагүй юм билээ. Энэ нь холбогдох нотлох баримтаар баталгаажна. Цахилгаан гаргадаг дизель станц нь алт угаах төхөөрөмжийнхөө хажууд байрлаж тогоо гаргаж тэр тогоор нь скруббер ажиллана. Эндээс харахад хаа хол 200-300 метрийн цаана ажилладаг экскаваторын оператор хүн дизель станц болон төхөөрөмж рүү ойртох ямар ч шаардлага байхгүй гэдгийг харж болох юм. Нөгөө талаас хувь хүнийхээ хувьд нэхэмжлэгч ******* нь ямар ч техник төхөөрөмжийг эвдлэх бус эвлүүлж засдаг, өөрийн ч бай өрөөлийн ч бай аливаа техникт өөриймсөг хайр гамтай ханддаг эвдрэл гэмтлийг засан сайжруулж, тордож өөд нь татдаг, ажилдаа няхуур нямбай, чин сэтгэлээсээ хандаж зүтгэдэг, бусдад зааж зөвлөж, тусалж дэмждэг, үнэхээр техникт дуртай техник сэтгэхүйтэй хүн. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хавтаст хэрэг авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооноос 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан гомдлын хариу, *******-н ******* дугаартай банкны дансны хуулга, фото зураг, хариуцагчаас 18-97 УБ улсын дугаартай Hyundai robex 3000 LC-7A, 02-77 УР улсын дугаартай Samsung MX-132W маркийн эксковарторын гэрчилгээ, фото зураг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. 

*******үүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,                                                                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******.Л, ******* нарт холбогдуулан хөдөлмөрийн хөлс 7,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч нь  хохирол 1,343,400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус  гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шаардлагаа ихэсгэж 18,238,500 төгрөг гаргуулах, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа  олох байсан орлого 40,000,000 экскаваторын асаалтын компьютерийн үнэ 8,000,000  төгрөг, нийт 48,000,000 төгрөгөөр ихэсгэж, нийт 49,343,400 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч олох байсан орлого 40,000,000 экскаваторын асаалтын компьютерийн үнэ 8,000,000  төгрөг, нийт 48,000,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байна.

 Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.  /хх-ийн 29, 87/

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч *******-тэй амаар хэлэлцэн тохиролцож экскаваторын операторчноор ажиллаж байсан хугацааны цалин, алдангийг гаргуулна гэж, хариуцагч татгалзаж байгаа болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ажиллаж байх хугацаандаа тоног, төхөөрөмж эвдэж хохирол учруулсан гэж тус тус тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримт талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******.Л-тэй амаар харилцан тохиролцож, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт хариуцагчийн эзэмшлийн экскаваторын операторчноор ажиллах, хариуцагч нь хөлсийг төлөхөөр тохирсон байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсгүүдэд хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх, гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлөхөөр зохицуулжээ.

Зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хугацааг харилцан тохиролцож дуусгавар болгосон, гэрээгээр хүлээсэн ажлын хөлс төлөх үүргээ хариуцагч бүрэн биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй байна.

Талууд экскаваторын операторчноор ажиллаж, ажиллуулж байсан тухайд маргахгүй, харин ажилласан хугацаа, ажлын хөлсний тухайд нэхэмжлэгч 75 хоног ажилласан, сарын 6,000,000 төгрөгөөр тохирсон гэж, хариуцагч 48 хоног, сарын 3,000,000 төгрөгөөр ажиллуулахаар тохирсон гэж харилцан өөрөөр тайлбарласан. 

Зохигчийн тайлбараар нэхэмжлэгч ******* нь экскаваторын операторчноор 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл ажиллаж байсан, ажиллаж байх хугацаандаа 2 удаа хотруу явсан зэргээс дүгнэхэд 70 хоног /2 сар 10 хоног/ ажилласан гэх үндэслэлтэй байна.

Ажлын хөлсний хэмжээний тухайд талууд маргаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэл, Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд гаргасан гомдол, тус байгууллагын 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хариу хүргүүлэх тухай албан бичиг,  хариуцагчийн тайлбар, өмнө нь 9 хоног ажиллаж 900,000 төгрөгийн хөлс авч байсан тухай зэрэг баримтаас үзэхэд өдрийн 100,000 төгрөгөөр  /сарын 3,000,000/  тохирон ажиллаж байсан нь тогтоогдож байна. /хх-ийн 9/

Хариуцагч*******.Л нь нэхэмжлэгчид ажлын хөлс болгон 2,500,000 төгрөг төлсөн, энэхүү мөнгийг түүний экскаваторыг түрээслэн ажиллаж байсан н.******* 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн банк дахь ******* тоот дансанд шилжүүлэн өгсөн, тэрээр*******.Л-д төлөх түрээсийн төлбөрөөсөө хасаж тооцсон тул хариуцагчаас гаргасан төлбөр гэж үзнэ. /хх-ийн 36, 55/

Хариуцагч ******* нь нэхэмжлэгчтэй хэлэлцэн тохирсны дагуу экскаваторын операторчноор 70 хоног ажилласан хугацааны ажлын хөлс 7,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байх бөгөөд хариуцагч 2,500,000 төгрөгийг төлсөн, 4,500,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй  гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны алданги шаардсан боловч бичгээр байгуулсан гэрээгүй, алдангийн тухайд тохиролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 141 дүгээр зүйлийн 141.1.4 дэх хэсэгт ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно гэж тус тус заасан.

Зохигчийн хооронд Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй тул дээр дурдсан хуулийн зохицуулалт хамаарахгүй юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа*******.Л, ******* нарт хамтран хариуцуулахаар гаргасан хэдий боловч хариуцагч *******-той холбоотой иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэх, хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч нарыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэх боломжгүй, хариуцагч ******* нь хариуцагч*******.Л, нэхэмжлэгч ******* нарын хооронд үүссэн хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд ямар эрх үүрэгтэй оролцсон болох нь тодорхойгүй байна.

Иймд хариуцагч*******.Л-с 4,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 13,738,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр алт угаах төхөөрөмж эвдэж 1,855,000 төгрөг, 150 маркийн дизель станц эвдэж 1,600,000 төгрөг, нийт 3,455,000 төгрөгийн хохирол учруулсан гэж тайлбарласан.

Дээрд дурдсан төлбөрөөс нэхэмжлэгчид төлөх хөлсний үлдэгдэл 2,111,600 төгрөгийг нь хасаад 1,343,400 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Сөрөг нэхэмжлэлээ нотлохоор “С” ХХК-ийн үнэлгээчин*******.Л, Р.Б нарын гарын үсэгтэй “Хөрөнгийн үнэлгээний тайлан” гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Үнэлгээг 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гаргасан байх бөгөөд тухайн үнэлгээгээр 150 маркийн дизель станц, алт угаах тоног төхөөрөмжид учирсан гэмтлийг засварлахад гарах зардлын хэмжээг 3,455,000 төгрөг болохыг тогтоожээ.

Үнэлгээний тайланд дурдсан эвдрэл гэмтэл нь нэхэмжлэгч *******-н гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүйгээс шалтгаалсан гэх баримтгүй, мөн хоорондоо зайтай 2 өөр эд зүйлийг нэг өдөр, нэг үйлдлээр эвдэлсэн гэх хариуцагчийн тайлбар эргэлзээтэй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийнхээ асаалтын компьютерийн үнэ 8,000,000 төгрөг, олох ёстой байсан орлого 40,000,000 төгрөг, нийт 48,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115,2,3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******.Л-ээс 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч *******-д холбогдох хэсэг болон 13,738,500 /арван гурван сая долоон зуун гучин найман мянга таван зуу/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан 1,343,400 /нэг сая гурван зуун дөчин гурван мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийнхээ асаалтын компьютерийн үнэ 8,000,000 төгрөг, олох ёстой байсан орлого 40,000,000 төгрөг, нийт 48,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан тул баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 86,950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ *******ҮҮГЧ                                            Т.БАТСҮХ