Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/934

 

 

  2024           8            28                                   2024/ШЦТ/934

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

улсын яллагч М.Сумъяа

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Э-ын Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2306055000011 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дугаар сарын 24-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 17-46 тоотод оршин суух хаягтай , урьд 5 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,

-  Дорнод аймгийн шүүхийн 2011 оны 4 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.... дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан

2011 оны 12 сарын 13-ны өдөр Дархан-уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  276 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар

 2018 оны 8 сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  738 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил хорих ялаар

2021 оны 10 сарын 14-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  1052 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,

2023 оны 2 сарын 1-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  164 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан,

Б овогт Э-ын Т  /РД:........../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 7 цаг 20 минутын орчим Баянзүрх дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр Халдвартын автобусны буудал дээрээс автобусанд суух үедээ насанд хүрээгүй хохирогч Б.Мгийн "Ай фоне Экс Ар" загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 678.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл,Цагдаагийн байгууллагад хандаж бичгээр гаргасан гомдол /хх-ийн 13-19 /, Насанд хүрээгүй хохирогч Б.Мгийн мэдүүлэг /хх-ийн 12 дэх тал/,

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн НЦУГ-23-121 дугаартай  шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25 дахь тал/,

Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн13-19/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 7 цаг 20 минутын орчим Баянзүрх дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр Халдвартын автобусны буудал дээрээс автобусанд суух үедээ насанд хүрээгүй хохирогч Б.Мгийн "Ай фоне Экс Ар" загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 678.000 төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 7 цаг 20 минутын орчим Баянзүрх дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр Халдвартын автобусны буудал дээрээс автобусанд суух үедээ насанд хүрээгүй хохирогч Б.Мгийн "Ай фоне Экс Ар" загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 678.000 төгрөгийн хохирол учруулсан  үйл баримт тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 7 цаг 20 минутын орчим Баянзүрх дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр Халдвартын автобусны буудал дээрээс автобусанд суух үедээ насанд хүрээгүй хохирогч Б.Мгийн "Ай фоне Экс Ар" загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 678.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Цагдаагийн байгууллагад хандаж бичгээр гаргасан гомдол /хх-ийн 3,5 /, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мгийн өгсөн: “Би 2023 оны 10 дугаар сарын 5-ны өглөө 07 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Ерөнхий боловсролын ........... сургууль руу явах гээд Халдвартын автобусны буудлаас 65 чиглэлийн автобусанд суух гэж байгаад халааснаасаа гар утсаа алдсан. Би гар утсаа автобусанд суух үедээ хар өнгийн хантаазныхаа зүүн талын халаасанд хийгээд суусан” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дэх тал/, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 24-25 дахь тал/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-28 дахь тал/, зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон  тогтоогдож байна.

            Шүүгдэгч  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дахь зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.

 

Иймд *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад 678.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.   

 

            Шүүгдэгч нь 678.000 төгрөгийг хохирогч Б.Мд төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдөр автобусанд суух үедээ 7 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Мгийн эзэмшлийн айпоне маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад 670.000 төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэх дүгнэлт гаргав.

Шүүх шүүгдэгч *******д ял оногдуулахад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөлд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлж байсан ухамсарлаж, өөртөө дүгнэлт хийгээгүй, шүүгдэгчийн хувийн байдал, хор уршгийн шинж чанар зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2024 оны 8 сарын 13-ны өдрөөс цагдан хоригдсон ,бусдад төлөх төлбөргүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж, 2024 оны 8 сарын 13-ны өдрөөс цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийн ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Б овогт Э-ын Т-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 6 сар хорих ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******өгс-Эрдэнийн цагдан хоригдсон 15 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА