Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/947

 

   

 

 2024          8          30                                    2024/ШЦТ/947

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

улсын яллагч Ө.Эрдэнэмөнх /томилолтоор/

шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Нарангуа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Чийн Тт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  2406 0202672 1524 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 2005 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Этүгэн их сургуульд суралцдаг оюутан гэх, ам бүл 5, эцэг, эх, эгч нарын хамт Ховд,......аймаг    ....   сум ... дүгээр баг, .......... тоотод оршин суух хаягтай, урьд

-Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 139 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Х овогт Чийн Т /РД:...................  /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр фэйсбүүк олон нийтийн сүлжээнд нийтэлсэн “яаралтай Айфоне 15 промакс маркийн гар утас авна” гэх зарын дагуу холбогдсон хохирогч Ж.Эыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогчийн эзэмшлийн 3,667,500 төгрөгийн Айфоне 15 промакс загварын гар утсыг шилжүүлэн авч залилсан,

Ховд аймгийн ............ сумын ........ баг ........... байрны ..... тоотод оршин суух хохирогч Б.Жг “машин авах гэсэн чинь мөнгө дутаад байна, очоод ээжээс аваад өгнө”, “нөүтбүүкээ тавьчих, орой нь чамд аваад өгье” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 1,200,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн 1,200,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн 750,000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны58тоот дансаар хүлээн авч, залилсан,

“G…...” гэх цахим хаяг ашиглаж “мөнгө зээлээч” гэсэн хуурамч зурвас илгээн хуурч, хохирогч Д.Н 2024 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймаг, ............ сумын нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 80,000 төгрөгийг өөрийн найз болох Э.Сын нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 58 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

Мөн 2024 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Л.Гийн эзэмшлийн нүүр ном дахь “G.......” нэртэй цахим хаягт зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

   Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Иргэн Ж.Эаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дахь тал/

 Хохирогч Ж.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 5 дугаар сарын сарын 02-ны орой Баянгол дүүргийн 18 дугаар хороо 37 дугаар байр 66 тоот хаягтай гэртээ байхдаа өөрийнхөө “E............. ” нэртэй фейсбүүк хаягаараа гар утасны зарын талаар харж байтал “Н.Д” нэртэй фейсбүүк хаягтай хэрэглэгч яаралтай Айфоне 15 промакс маркын гар утас авна гэсэн зар оруулсан байхаар нь тухайн зар оруулсан “Н.Д” нэртэй хүн рүү  айфоне 15 промакс маркын гар утас сонирхох юмуу гэсэн чинь үзээд шууд авна, мөнгө бэлэн хүргэлт байгаа юм уу гэхээр нь болно болно, хаана хүргэх вэ гэсэн чинь Дарь-Эхэд  гэж хэлсэн. 2024 оны 5 дугаар сарын 03-ны шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь-Эхийн хуучин эцэс орчимд ирээд тухайн хаягруу чат бичсэн чинь харьж байна, зуун айл орчимд явж байна гэж хэлчихээд хэсэг хариу өгөхгүй байж байснаа чатаар надруу Дарь-Эхийн 4 замтай уулзвар өнгөрөөд зогсож бай гэж хэлсэн.Хэсэг хугацааны дараа нөгөө хүнлүү Шунхлай шатахуун түгээх станцын хажууд зогсож байна шүү хэлсэн чинь “за би гэртээ ирчихсэн хоол идэж байна шүү” гэж мөн л хэсэг хугацаанд хариу өгөхгүй алга болчихсон.Тэгээд байж байснаа манай гэр замаас хол байдаг болохоор та хүрээд ирээч гэхээр нь би зөвшөөрөөд гудамжинд машинаа тавьчихаад алхаад гудамжаар явж байсан чинь хөх өнгийн пудвольктой, шовгор хамартай, батгатай нүүртэй, богино бор өнгийн үстэй, шар царайтай, хар өнгийн жинсэн өмдтэй, 18-20 орчим насны эрэгтэй хүн ирээд манай машин руу суугаад миний гар утсыг үзэж шалгаж байснаа фейсбүүк хаягаар Н.Ө гэх хүнлүү залгаад эрэгтэй хүнтэй та мөнгөө шилжүүлчих одоо шууд авлаа гэсэн чинь чи аав, ээжээс асуусан юм уу ямар юм авах гээд байгаа юм бэ алив ирээд надад шалгуул гэж хэлсэн чинь нөгөө залуу хоёул аа хамт буугаад манай гэрт очоод би ахад шалгуулаадхья гэж хэлэхээр нь зөвшөөрөөд буусан. Тэгээд хашааныхаа үүдэнд оччихоод намайг  “та байж бай би ороод ахдаа үзүүлээдхэе” гэж хэлээд орчихсон. Хэсэг хугацааны дараа нөгөө залуу гарч ирээд ахаа 300,000 төгрөгийг нь бэлнээр өгч болох уу гээд миний банкны дансыг аваад эргээд орчихсон. Гарч ирэхгүй байхаар нь чат бичсэн чинь манай найз мөнгө аваад ирж байгаа ирэхээр нь гарлаа гэж хэлсэн. Тэгээд алга болчихоод байхаар нь байна уу гээд чат бичсэн чинь удахгүй гарлаа гээд эсвэл манай ах ээж хоёр маргалдаад байнаа гэсэн утгатай чат бичээд байхаар чамайг 4 цаг 30 минут гэхэд орж ирэхгүй бол ороод хаалгыг чинь тогшлоо шүү гэж бичсэн чинь таг болчихоор нь хашаа руу нь ороод байшингынх нь хаалгыг тогшсон чинь хаалгаа тайлахгүй байхаар нь цонхыг нь тогшсон чинь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай эрэгтэй хүн гараад ирэхээр нь хүүхэд чинь хаана байгаа юм, би мөнгөө авая гэсэн чинь юун хүүхэд би эхнэртэйгээ гэртээ хоёулахнаа амьдардаг гээд гэрлүүгээ оруулаад үзүүлэхэд нэг эмэгтэй хүн унтаж байсан нөгөө залуу алга байсан.Ингээд би залилуулсан гэдгээ мэдсэн. “...Би гар утсаа 2024 оны 5 дугаар сарын 02-ны орой 18 цагийн үед Сити молл худалдааны төвөөс 5,100,000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо 5,100,000 төгрөгөөр үнэлж байна “...Миний гар утас хэрэглээний сэв зураас байхгүй. Хайрцаг савтайгаа 256гб багтаамжтай, Натурал титанум өнгийн Айфоне 15 промакс маркын шинэ гар утас байгаа “...Миний гар утас 358797332083236 дугаарын имей кодтой байсан. /хх-ийн 7-8 дахь тал/

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн Баянзүрх дүүргийн 2-24-1061 дугаартай шинжээчийн дүгнэлт, танилцуулсан тэмдэглэлүүд /хх-ийн 14-17, 18, 19  дэх тал/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 53-55 дахь тал/

Мобиком Корпораци ХХК-ийн 4/4265 дугаартай албан бичгийн хариу, хавсралт /хх-ийн 58-59 дэх тал/

Иргэн Б.Жгаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан гомдол /хх-ийн 73-74 дэх тал/

2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Б.Жгийн өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хичээлдээ суугаад байж байсан чинь ******* уулзаад ярих юм байна гэсэн тэгээд би хичээл тараад *******тэй уулзсан чинь ******* би Батзоригт мөнгөний өртэй чамд мөнгө байна уу, мөнгөний хэрэг байна гэхээр нь би хүнээс асуугаад өгье гэсэн. Тэгээд 2024 оны 02 дугаар сарын 21-ний орой Сэс чатаар мөнгө асуухад байна гэхээр нь Сэс 1,200,000 төгрөг зээлсэн, тэгээд би *******т эхний удаад 200,000 төгрөг шилжүүлсэн хоёр цагийн дараа 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг би өөрийн Хаан банкны 58 данснаас *******ийн Хаан банкны58гэх дансан луу шилжүүлсэн. Тэгээд 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Т надтай уулзаад миний утсыг О........ ломбардад 1,200,000 төгрөгт тавиад ламборднаас өөрийнхөө дансанд шилжүүлж аваад энэ өдрөө шууд хот явсан. ******* нь хотод оччихоод дахин над руу ярьж машин авах гэсэн чинь мөнгө дутаад байна очоод ээжээс аваад өгнө гээд notebook-ээ тавьчих орой нь О ламборданд дахиад 800,000 төгрөгөөр тавиад *******т 750,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би чи ирэх болж байна уу гээд асуусан чинь сургуулиас хувийн хэргээ хөөцөлдөөд явж байна.Т Улаанбаатар хотод Этүгэн дээд сургуульд сурдаг гэсэн. ...Би Ттэй 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр анх танилцсан, зүгээр найз нөхдийн харилцаатай. ...Тийн утасны дугаар 99........... гэсэн дугаартай байгаа. Би ээжийхэн утасны дугаарыг мэднэ. 94....... ээжийнх нь нэрийг Баярмаа аавынх нь нэрийг Ч гэдэг аавынх нь дугаарыг мэдэхгүй байна. ...Би урьд нь *******т мөнгө зээлж байгаагүй. ...Надад өөрийн данснаас шилжүүлсэн дансны хуулгууд байна. Би Хаан банкны 58 данс эзэмшдэг, Тт Хаан банкны данс болох58дугаарын данс руу мөнгүүдийг шилжүүлсэн. ...Батзоригийг Тийн найз гэдгээр танина. Батзориг одоо Улаанбаатар хотод байгаа. Юу хийдэг эсэхийг нь мэдэхгүй. ...Т Ховд аймгийн төвд төрж өссөн, аав ээж нь Ховд аймагт байдаг. ...Төөс би 3,600,000 төгрөгөөр авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 дахь тал/,

2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гэрч М.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ангийн хүүхэд зүгээр найз нөхдийн харилцаа холбоотой. ...Ж надаас мөнгө зээлсэн асуудал байгаа. Манай найз Б.Ж 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр над руу утсаар яриад дараа нь чат бичсэн найз мөнгө яаралтай хэрэг болоод байна гээд тэгээд би 17 цагийн үед Б.Жгийн Хаан банкын 58 дансанд 1,200,000 төгрөг шилжүүлсэн. Сүүлд зээлсэн мөнгөө нэхэх үедээ мэдсэн. ...Би ирсэн *******ийг танихгүй мөнгө авах гээд Б.Жтай уулзах үедээ ******* гэх хүний талаар мэддэг болсон. ...Манай найз Б.Ж бид хоёрын хооронд ямар нэгэн тооцоо байхгүй. Б.Ж надаас авсан бүх мөнгөө төлсөн.” Гэх мэдүүлэг /хх-ийн 84 дэх тал/,

Хаан банкны 58 тоот дансны хуулга, үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, фейсбүүкээр харилцсан зурвас, барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 86-90, 91, 95, 92-94 дэх тал/,

Хаан банкны 169 дугаартай албан бичгийн хариу, хавсралт *******ийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 58 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэ хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 98-100 дахь тал/,

Иргэн Л.Гээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 133 дахь тал/,

2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Л.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн ............ сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байх Нүсчний газарт ажил дээрээ байх үед надтай хамт ажилладаг Д.Н гэх манай ажлын дүү надад хандаж эгчээ та зээлсэн 150,000 төгрөг өгөөрэй гэхээр нь би гайхаад тоглож байгаа юм байна гэж бодоод гайхаад тодруулж асуухад та надаас 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр мөнгөний хэрэг гарсан гээд 150,000 төгрөг зээлээч гэсэн шүү дээ тэгээд би таны явуулсан 58 тоот С гэх данс руу хийлгэж авсан шүү дээ гээд надад миний хаягаар чатласан чатыг харуулсан. Би гайхаад өөрийн фейсбүүк чат руу орж үзэхэд тийм чат байгаагүй устгасан байх шиг байсан. Тэгээд би миний чатаар өөр хүн орж байгаа юм байна гэж мэдсэн юм. Миний фейсбүүк чат 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс орж болохгүй болчихсон байсан. Би тэгээд яагаад ингээд болохгүй байна гэж хүмүүсээс асуухад ойрд фейсбүүк ингээд алдаа заагаад байгаа гэхээр нь цаанаасаа л ийм зүйл болж байгаа юм байна гэж бодсон. Би өөрийн G....... гэх хаягийг сүүлийн 2 жил ашиглаж байгаа. Өөрийн цахим хаягийн кодоо анх нээсэн өдрөөс хойш кодыг нь сольж байгаагүй. Энэ хаягийг миний том хүү Тэмүүндалай нээж өгч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 138 дахь тал/,

2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хохирогч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 3 дугаар сарын 06-ны орой манай ажлын эгч болох Гийн G…..... гэх хаягаас мөнгө зээлээч гэх утгатай чат ирсэн. Чатаар хэлэхдээ манай хүүхдэд мөнгө хэрэг болсон гэж тайлбарлаад надаас 80,000 төгрөг зээлээч маргааш өгье гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрч өөрийн 58.........тоот данснаас С нэртэй 58 тоот данс руу Боос гэсэн утгатай шилжүүлсэн. Маргааш нь би ажил дээрээ очоод мөнгө авъя гэж асуухад Г эгч огт мэдээгүй шинжтэй байсан тэгээд цагдаагийн байгууллагад Г эгч хандаж миний 80,000 төгрөгийг өөрөө хувиасаа төлж намайг хохиролгүй болгож өгсөн надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...Над руу бичсэн чатуудыг би бүгдийг нь хадгалсан байгаа учир хэргийн материалд хавсаргахаар хүлээлгэж өгнө.” гэх мэдүүлэг /хх-ийн 141 дэх тал/,

2024 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 3 дугаар сарын 03-ны орой манай ажлын эгч болох Гийн G....... гэх хаягаас мөнгө зээлээч манай хүүхдэд мөнгө хэрэг болсон гэж тайлбарлаад надаас 150,000 төгрөг зээлээч маргааш өгье гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрч өөрийн 58.....  тоот данснаас С гэх нэртэй 58 тоот данс руу Нгаас гэсэн утгатай шилжүүлсэн. 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр би ажил дээрээ байж байхдаа зээлсэн мөнгөө авъя гэж асуухад Г эгч огт мэдээгүй шинжтэй байсан. Сүүлд С эгчээс 2024 оны 3 дугаар сарын 04-ний орой бас 200,000 С гэх дансаараа авсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад Г эгч хандаж миний 150,000 төгрөгийг өөрөө хувиасаа төлж намайг хохиролгүй болгож өгсөн. Над руу бичсэн чат болон С эгч рүү бичсэн чатууд надад байгаа би бүгдийг хадгалсан байгаа учир хэргийн материалд хавсаргахаар хүлээлгэж өгнө. С эгч одоо БНСУ-д байгаа болохоор мэдүүлэг өгөх боломжгүй байгаа. Г эгч Б, С эгч бид гурвын хохирлыг өөрөөсөө төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 144 дэх тал/,

2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гэрч Э.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн дансыг би өдөр ашигладаг данс байгаа юм. Энэ дансыг намайг бүүр жаахан байхад хүүхдийн мөнгө авдаг байсан данс байгаа юм. ...Миний Хаан банкны 58 тоот данс руу миний 10 жилийн найз болох ******* нь тухайн гүйлгээг миний данс руу хийлгэсэн. Надаас миний дансыг асуугаад мөнгө хийлгэлээ гэж хэлдэг тэгээд тухайн мөнгийг би хаашаа буцаагаад өөрийнх нь 58 тоот данс руу хийлгэдэг байсан. ...Өмнө над руу мөнгө шилжүүлж авч байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 154-155 дахь тал/,

Фейсбүүкээр харилцсан зурвас /хх-ийн 161, 163-164, 170-171 дэх тал/,

Хаан банкны 124 дугаартай албан бичиг, Э.Сын нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 58 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 166-167 дахь тал/,

2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр сэжигтэн *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт фейсбүүкээр гар утас зарна гэсэн зарын дагуу фейсбүүк чатаар үл таних хүнтэй харьцаж гар утсыг чинь худалдаж авна гээд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гудамжинд үл таних эрэгтэй хүнтэй уулзаж Айфоне 15 промакс загварын гар утсыг үзээд тухайн гар утсыг худалдаж авъя гэж хэлсэн. Дараа нь би ахдаа үзүүлчихээд гараад ирье гэж хэлээд уулзсан газрынхаа дэргэд байрлах айлын хашаа руу орсон. Тухайн айлынхаа тоотыг сайн мэдэхгүй байна. Тэгээд л ертөнцийн зүгээр хойшоогоо чиглэлтэй айлын хашаа нэвт даваад зугтаасан. 2024 оны 5 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө 2 цагийн орчимд Баянгол дүүрэг, ........... тэнд байрлах L.... нэртэй ломбардад 2,900,000 төгрөгөөр тавьсан. Мөнгийг бэлэн аваад Onexbet тоглоомонд мөрий тавиад алдчихсан. ...2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр найз Мийн хамт Дэнжийн мянга нэртэй газарт түрээсийн машин унаж очсон. Мөн л фейсбүүкээр дамжуулаад гар утас зарна гэсэн зарын дагуу үл таних хүнтэй холбогдсон үл таних эмэгтэй хүний хар өнгийн тоёота кровн загварын тээврийн хэрэгсэл дотор суусан, М нөгөө үл таних хүнийхээ машинд суугаад Баянзүрх дүүрэгт байрлах Дарь эх рүү чиглэлтэй явсан. М М.................. гэх нэртэй өөрийнхөө фэйсбүүк хаягаар миний ******* нэртэй миний фэйсбүүк хаягруу холбогдоод араас дагаад яв гэж бичсэн, түүний дагуу ардаас нь машинтайгаа дагаж яваад дарь эх орсон. М бид хоёр чаатаар үгсэн тохиролцсон, Мийн зугтаагаад гарч ирэх газрын буланд нь би машинтай хүлээгээд зогсож байсан, ингээд хэсэг хугацааны дараа М Айфоне 15 про макс загварын гар утас аваад хүрээд ирсэн, би машинтайгаа аваад ертөнцийн зүгээр хороолол чиглэлтэй явсан. 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчимд хороололд, paradox нэртэй автобусны буудлын дэргэд байрлах нэрийг нь үл мэдэх ломбарданд 2.500.000 төгрөгөөр өөрийнхөө нэр дээр барьцаалж мөнгө авсан. Мэд 900.000 төгрөг өгөөд би өөрөө 1.600.000 төгрөг авсан. Мийг мөнгөө яаж үрсэн талаар нь мэдэхгүй байна, би өөрөө мөнгөөрөө Дархан-Уул аймагруу яваад хэрэглээд дууссан. Он, сар өдрийг нь сайн мэдэхгүй байна, 2024 оны 05 дугаар сарын дундуур найз Мийн хамт орой 19 цагийн орчимд Цайз 16 гэх нэртэй газарт уулзсан, танил ах Өсөхбаяр маань дуудлагын жолоочийн компанитай учраас түрээсийн машинаа унаад найзынхаа хамтаар 21 дүгээр хороолол руу дуудлагын жолоочын үйлчилгээ хийх гээд очсон. Манай найз М намайг намайг буулгаад унаж явсан машин унаад явсан. 21 дүгээр хороололоос дуудлагын жолооч захиалсанаар икстралл загварын үл таних эрэгтэй хүний тээврийн хэрэгслийг унаад Ж-т байрлах П............  нэртэй зочид буудал дээр хүргэж өгсөн. Өсөхбаяр ах хүрч ирж аваад нэгдүгээр хороололд М дээр хүргэж өгсөн. Тухайн үед М Айфоне 15 плас загварын гар утас аваад ирчихсэн байсан учраас гар утсыг нь аваад маргааш нь …... гар утас худалдааны төв дотор … давхарт байрлах лангууны эзэнд 2.300.000 төгрөгөөр худалдсан. Мэд 300,000 төгрөгийг нь өгөөд өөрөө 2,000,000 төгрөгийг нь авсан, хуучинөөр хүнд өртэй байсан учраас тухайн 2,000,000 төгрөгийг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.             

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч:  “Шүүгдэгч ******* үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк олон нийтийн сүлжээнд айфоне 15 про макс загварын гар утас авах гэх зар байршуулж, тухайн зарын дагуу холбогдсон хохирогч Ж.Эыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогчийн эзэмшлийн 3.667.500 төгрөгийн  айфоне 15 про макс загварын гар утсыг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн, Ховд аймгийн...........  сумын ............ багт хохирогч Б.Жг “машин авах гэсэн чинь мөнгө дутаад байна. Очоод ээжээсээ аваад өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогчийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 1.200.000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 1.200.000 төгрөг, 2024 оны 2 дугаар сарын 29-ны өдөр 750.000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй хаан банкны данс руу шилжүүлэн авч залилсан, Ганаа ганаа гэх цахим хаягт ашиглан мөнгө зээлээч гэж хуурамч зурвас илгээн хуурч хохирогч Д.Нгаас 2024 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Ховд аймгийн ............ сумын нутаг дэвсгэрт шилжүүлсэн 150.000 төгрөг, хохирогч Н.Б 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Ховд аймгийн ............ сумын нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 80.000 төгрөгийг өөрийн найз болох Сын нэр дээрх хаан банкны дансаар шилжүүлэн авч залилсан, 2024 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хохирогч Л.Гийн эзэмшлийн нүүр ном дахь Г.... гэх нэртэй цахим хаягт зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан гэмт хэргийг үйлдэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2. дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг  

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Манай үйлчлүүлэгч нь өсвөр насны шүүгдэгч байгаа. ******* нь 2005 оны 3 дугаар сарын 14-ны өдөр төрсөн. Өнөөдөр 19 нас 5 сар, 16 хоногтой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2024 оны 2 дугаар сарын 21-ны өдрийн байдлаар 18 нас, 9 сар, 7 хоногтой байсан. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа. 1 сар 7 хоног цагдан хоригдож байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэх дүгнэлтийг гаргасан.

Шүүхээс шүүгдэгч *******ийг үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдыг залилсан, мөн кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь Иргэн Ж.Эаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дахь тал/, Хохирогч Ж.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэсэг хугацааны дараа нөгөө залуу гарч ирээд ахаа 300,000 төгрөгийг нь бэлнээр өгч болох уу гээд миний банкны дансыг аваад эргээд орчихсон. Гарч ирэхгүй байхаар нь чат бичсэн чинь манай найз мөнгө аваад ирж байгаа ирэхээр нь гарлаа гэж хэлсэн. Тэгээд алга болчихоод байхаар нь байна уу гээд чат бичсэн чинь удахгүй гарлаа гээд эсвэл манай ах ээж хоёр маргалдаад байнаа гэсэн утгатай чат бичээд байхаар чамайг 4 цаг 30 минут гэхэд орж ирэхгүй бол ороод хаалгыг чинь тогшлоо шүү гэж бичсэн чинь таг болчихоор нь хашаа руу нь ороод байшингынх нь хаалгыг тогшсон чинь хаалгаа тайлахгүй байхаар нь цонхыг нь тогшсон чинь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай эрэгтэй хүн гараад ирэхээр нь хүүхэд чинь хаана байгаа юм, би мөнгөө авая гэсэн чинь юун хүүхэд би эхнэртэйгээ гэртээ хоёулахнаа амьдардаг гээд гэр лүүгээ оруулаад үзүүлэхэд нэг эмэгтэй хүн унтаж байсан нөгөө залуу алга байсан. Ингээд би залилуулсан гэдгээ мэдсэн. “.... /хх-ийн 7-8 дахь тал/, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн Баянзүрх дүүргийн 2-24-1061 дугаартай шинжээчийн дүгнэлт, танилцуулсан тэмдэглэлүүд /хх-ийн 14-17, 18, 19  дэх тал/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 53-55 дахь тал/, ............ ХХК-ийн 4/4265 дугаартай албан бичгийн хариу, хавсралт /хх-ийн 58-59 дэх тал/, Иргэн Б.Жгаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан гомдол /хх-ийн 73-74 дэх тал/, 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Б.Жгийн өгсөн: “...тэгээд би *******т эхний удаад 200,000 төгрөг шилжүүлсэн хоёр цагийн дараа 1,000,000 төгрөг шилжүүлсэн.  ...Тэгээд 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Т надтай уулзаад миний утсыг О ломбардад 1,200,000 төгрөгт тавиад ламборднаас өөрийнхөө дансанд шилжүүлж аваад энэ өдрөө шууд хот явсан. ******* нь хотод оччихоод дахин над руу ярьж машин авах гэсэн чинь мөнгө дутаад байна очоод ээжээс аваад өгнө гээд notebook-ээ тавьчих орой нь О ламборданд дахиад 800,000 төгрөгөөр тавиад *******т 750,000 төгрөг шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 дахь тал/, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гэрч М.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд би 17 цагийн үед Б.Жгийн Хаан банкын 58 дансанд 1,200,000 төгрөг шилжүүлсэн. Сүүлд зээлсэн мөнгөө нэхэх үедээ мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 84 дэх тал/, Хаан банкны 58 тоот дансны хуулга, үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, фейсбүүкээр харилцсан зурвас, барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 86-90, 91, 95, 92-94 дэх тал/, Хаан банкны 169 дугаартай албан бичгийн хариу, хавсралт *******ийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 58 ............. тоот дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэ хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 98-100 дахь тал/, Иргэн Л.Гээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 133 дахь тал/,

2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Л.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн ............ сумын ............. багийн нутаг дэвсгэрт байх Н үсчний газарт ажил дээрээ байх үед надтай хамт ажилладаг Д.Н гэх манай ажлын дүү надад хандаж эгчээ та зээлсэн 150,000 төгрөг өгөөрэй гэхээр нь би гайхаад тоглож байгаа юм байна гэж бодоод гайхаад тодруулж асуухад та надаас 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр мөнгөний хэрэг гарсан гээд 150,000 төгрөг зээлээч гэсэн шүү дээ тэгээд би таны явуулсан 58 тоот С гэх данс руу хийлгэж авсан шүү дээ гээд надад миний хаягаар чатласан чатыг харуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 138 дахь тал/, 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хохирогч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 3 дугаар сарын 06-ны орой манай ажлын эгч болох Гийн G.... гэх хаягаас мөнгө зээлээч гэх утгатай чат ирсэн. Чатаар хэлэхдээ манай хүүхдэд мөнгө хэрэг болсон гэж тайлбарлаад надаас 80,000 төгрөг зээлээч маргааш өгье гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрч өөрийн 58.........тоот данснаас С нэртэй 58 тоот данс руу Боос гэсэн утгатай шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 141 дэх тал/, 2024 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 3 дугаар сарын 03-ны орой манай ажлын эгч болох Гийн G....... гэх хаягаас мөнгө зээлээч манай хүүхдэд мөнгө хэрэг болсон гэж тайлбарлаад надаас 150,000 төгрөг зээлээч маргааш өгье гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрч өөрийн 58.......... тоот данснаас С гэх нэртэй 58 тоот данс руу Нгаас гэсэн утгатай шилжүүлсэн. 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр би ажил дээрээ байж байхдаа зээлсэн мөнгөө авъя гэж асуухад Г эгч огт мэдээгүй шинжтэй байсан. Сүүлд С эгчээс 2024 оны 3 дугаар сарын 04-ний орой бас 200,000 С гэх дансаараа авсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 144 дэх тал/, 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гэрч Э.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн дансыг би өдөр ашигладаг данс байгаа юм. Энэ дансыг намайг бүүр жаахан байхад хүүхдийн мөнгө авдаг байсан данс байгаа юм. ...Миний Хаан банкны 58 тоот данс руу миний 10 жилийн найз болох ******* нь тухайн гүйлгээг миний данс руу хийлгэсэн. Надаас миний дансыг асуугаад мөнгө хийлгэлээ гэж хэлдэг тэгээд тухайн мөнгийг би хаашаа буцаагаад өөрийнх нь 58 ........тоот данс руу хийлгэдэг байсан. ...Өмнө над руу мөнгө шилжүүлж авч байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 154-155 дахь тал/, Фейсбүүкээр харилцсан зурвас /хх-ийн 161, 163-164, 170-171 дэх тал/, Хаан банкны 124 дугаартай албан бичиг, Э.Сын нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 58 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 166-167 дахь тал/, 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр сэжигтэн *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12 дахь тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцлоо.

Эрүүгийн хариуцлагын талаар :

Улсын яллагч: Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ял мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 6 сарын хорих ял мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаанд хорих ял оногдуулаад хойшлуулсан хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тул тус шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаанд хорих ял  оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дугаар зүйлийн журамлан нийт хорих ялыг 2 жил 6 сарын хугацаанд тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэх дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан байдаг. Манай үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зорчигдсон эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх,  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх гэж заасан байдаг. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн эрх зүйн байдлыг харгалзан оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Нөгөөтэйгөөр 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 1 жил 6 сарын хугацаанд хорих ял оногдуулсан байсан. Мөн ял эдэлж байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж шийдвэрлэж болно гэж заасан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хөнгөн гэмт хэрэг юм. Манай үйлчлүүлэгч нь одоо Этүгэн их сургуульд суралцаж байгаа. Тийм учраас өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүх хэд хэдэн гэмт үйлдсэн хүнд ял шийтгэх оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно гэж заасан байдаг. Мөн Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй гэсэн зохицуулалт байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох ял, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх,  6 сараас 3 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялын санкцтай байдаг. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700-10.000 нэгжээр торгох, 6 сараас 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах гэх сонгох санкцтай байдаг. Үүнийг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн Ховд аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан байна. Манай үйлчлүүлэгч нь ял шийтгэл эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байна. Эдэлж байсан ялын үлдсэн ялыг оногдуулж өгнө үү гэх дүгнэлтүүдийг тус тус гаргав.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлин 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгй ангийн 26.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийнн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Ховд аймгийн ............ сумаас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон 37 хоногт, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

   

                                               ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Хийн овгийн Чийн Тийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн,

            -мөн Кибер орчинд зөвшөөрөлгүй хандаж, мэдээллийн системд нэвтэрсэн, танилцсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож *******т 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******т Эрүүгийн хуулийн усгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан 900,000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 6 сар хорих ял эдэлж дууссанаас хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан 1 жил 6 сар хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн эдлүүлж, *******ийг Ховд аймгийн ............ сумаас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан 6 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийн цагдан хоригдсон 37 /гучин долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөх болох хүртэл өсвөр насны шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА