Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2020/0727

 

 

00 оны сарын 04 өдөр

Дугаар 8/ШШ00/0

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Ф” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: , , 3, 4, , , , 0, орон сууцны барилгыг буулгах, шинээр барих төслийн Хяналтын хороо

Гуравдагч этгээд: “Ф” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 00 оны 3 сарын 0-ны өдрийн А/******* бүхий “Гурван талт гэрээ цуцлах тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас ашиглалтын шаардлага хангахгүй болсон ******* ******* , , , , , , 0, , орон сууцны байрыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулсан нь хууль бус болохыг тогтоож, тус шалгаруулалтын дүнд гарсан Нийслэлийн Засаг даргын 00 оны 4 дүгээр сарын -ний өдрийн А/******* захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, гуравдагч этгээд “Ф” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, өмгөөлөгч Ц.Б, гуравдагч этгээд “ , , 3, 4, , , , 0, орон сууцны барилгыг буулгах, шинээр барих төслийн Хяналтын хороог төлөөлж, /цаашид Хяналтын хороо гэх/ өмгөөлөгч Э.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн төлөөлөгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ф” ХХК нь 04 онд Нийслэлийн Засаг даргын А/******* тоот “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамжаар Нийслэлийн ******* ******* -р т байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай, иргэдийн хэлж заншсанаар шар , , , , , 0, , -р байруудыг буулган дахин барилгажуулах эрхийг авч гурван талт гэрээг байгуулж гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсээр ирсэн.

Гэтэл 00 оны 03 сарын 0-ны өдөр Нийслэлийн засаг дарга А/******* тоот захирамжаар гурван талт гэрээг цуцалж, А/******* тоот захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэснийг дараах үндэслэлээр үл хүлээн зөвшөөрч байна.

                 Маргаан бүхий А/******* тоот захирамж нь Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн зүйлийн .-д заасан нийтийн эрх ашгийг эрхэмлэх, олон нийтийн оролцоог хангах зарчмыг, мөн хуулийн 0 зүйлийн 0.., 0.. дахь заалт буюу төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгийн эх үүсвэрийг шийдсэн байх шаардлага, мөн хуулийн 3 зүйлийн 3..3, 3.., 3.. дахь заалт буюу төсөл хэрэгжүүлэгчийн эрх үүргийн зохицуулалтыг үндэслэл болгожээ. Төсөл хэрэгжүүлэгч “Ф” ХХК нь Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн зүйлд заасан зарчмын шаардлагыг бүрэн ханган ажиллаж ирсэн ба энэ нь бидний үйл ажиллагаа үргэлж нээлттэйгээр явагдаж, Нийслэлийн засаг даргын зүгээс болон иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэн гэрээний үүргээ биелүүлэн ирсэн байдлаар тодорхой тогтоогдоно.

Мөн төсөл хэрэгжүүлэгч манай компани нь Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 3 зүйлд заасан төсөлд шаардлагатай хөрөнгийг бүрдүүлэх, төслийн хэрэгжилтийн талаар талуудад тайлагнах, шаардлагатай баримтыг үнэн зөвөөр гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлсээр ирсэн. Энэ нь Нийслэлийн засаг даргын хүсэлтийн дагуу илгээж байсан тайлан, явцын мэдээ, тооцоо зэргээр нотлогдоно. Гэтэл манай компанийн төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг хууль бусаар цуцалсан нь маргаан бүхий захирамж дээр манай компани нь хууль болон гэрээгээр хүлээсэн чухам үүргийг хэрхэн зөрчсөн талаар нэг ч үг өгүүлбэр байхгүй байгаагаас харагдана.

Нийслэлийн засаг даргын 00 оны А/******* тоот захирамжийн нэгдүгээрт “... Ф ХХК нь Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, төсөл хэрэгжүүлэх эрхээ бусдад шилжүүлсэн тул Засаг дарга сууц өмчлөгч нартай байгуулсан гурван талт гэрээг цуцалсугай” гэжээ. Гэтэл манай компани нь тус өөрийн төсөл хэрэгжүүлэх эрхийг хэн нэг этгээдэд шилжүүлээгүй болохоо удаа дараа мэдэгдэж, энэ талаарх баримтаа Нийслэлийн засаг даргад хүргүүлсээр байтал нөхцөл байдлыг нягтлан тогтоолгүйгээр манай компанийн эрх ашгийг хууль бусаар хөндөж байна. Энэхүү төсөл хэрэгжүүлэгчийн эрх нь Нийслэлийн засаг даргын захирамжаар баталгааждаг ба ямар нэг байдлаар гуравдагч этгээдэд гэрээгээр шилжүүлэх боломжгүй тусгайлсан эрх. Манай компанийн хувьд төслийг богино хугацаанд хэрэгжүүлэхийг зорьж барилгын салбарт туршлагатай гэсэн компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллаж байсан ба төсөл хэрэгжүүлэгчийн эрх, үүргээ бусдад шилжүүлсэн, бусдаас төсөл хэрэгжүүлэгчийн үүргийг шаардсан зүйл огт байхгүй. Бид Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хууль болон гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд хөрөнгө оруулалтыг босгох зорилгоор Хамтран ажиллах болон хөрөнгө оруулалтын гэрээг гуравдагч этгээдтэй байгуулан ажиллаж байгаа ба энэ нь Нийслэлийн засаг дарга болон сууц өмчлөгчтэй байгуулсан гэрээг зөрчсөн, эрхээ шилжүүлсэн үйлдэл огт биш
юм.

Засаг дарга болон сууц өмчлөгч нартай байгуулсан гурвалсан гэрээний зүйлд, гэрээ цуцлах үндэслэлийг тодорхой зааж, талууд нөхцөлийг харилцан тохирч байгуулсан. Уг гэрээний .-д “Төсөл хэрэгжүүлэх ажил хэвийн явагдаж байх үед талууд гэрээг цуцлах шаардлага гаргах эрхгүй” гэж заасан ба уг заалтыг гэрээний оролцогчид хэн аль нь дагаж мөрдөх үүрэгтэй. Гэтэл Засаг дарга өөрөө гэрээний үүргээ зөрчин ийнхүү гурван талт гэрээг цуцалж байгаа нь хууль бус. Нийслэлийн засаг даргын 00 оны А/******* тоот захирамжийн хоёрт “...А/******* тоот захирамжийг хүчингүй болсонд тооцсугай” гэжээ. Захиргааны аливаа актыг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хуульд нийцүүлэн хүчингүй болгох нөхцөл бүрдсэн эсэхийг шалган тогтоох үүрэгтэй атал үүргээ үл хэрэгжүүлэн А/******* тоот захирамжийг хүчингүй болгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:******* ******* дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай , , , , , 0, , орон сууцны барилгуудыг буулган, дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахаар Нийслэлийн Засаг даргын 04 оны А/******* захирамжаар Үнэлгээний хороо байгуулж сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтад нийт 3 компани төсөл ирүүлснээс “Ф" ХХК-ийн “Ф таун-” төслийг хэрэгжүүлэхээр “Ф” ХХК-ийн “Ф” ХХК-тай хамтран ажиллах консерциум гэрээтэй төсөл шаардлага хангаж байсан тул Нийслэлийн Засаг даргын 04 оны сарын 03-ны өдрийн А/******* захирамжаар “Ф” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гурван талт гэрээ байгуулах эрх олгосон. 04 оноос төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тул Нийслэлийн Засаг даргын 0 оны А/******* захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан, улмаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Ф” ХХК нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрээр төсөл хэрэгжүүлэх эрх сэргэсэн.

0 онд “Ф” ХХК, “Ф” ХХК-тай Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж уг гэрээний дагуу төслийг “Ф” ХХК хэрэгжүүлж эхэлсэн. 09 оны 0 сараас дээрх компаниудын хооронд маргаан үүсч төслийн үйл ажиллагаа зогссон бөгөөд “Ф” ХХК-иас хамтран ажиллах боломжгүй тул төсөл хэрэгжүүлэх эрхийг шилжүүлэх, барилга угсралтын ажлыг зогсоосон тухай 09 оны 9/9, 9/30, 9/, 9/38, 9/ тай албан бичгүүдийг, Хяналтын хорооноос төсөл хэрэгжүүлэх эрхийг нэн даруй цуцалж, одоо хэвийн байдлаар төслийг хэрэгжүүлж байгаа “Ф” ХХК-д эрхийг шилжүүлэх тухай 09 оны , 9, 0 тай албан бичиг, Хүний эрхийн үндэсний комиссоос гомдол шийдвэрлүүлэх тухай 09 оны /8 тай албан бичгийг тус тус ирүүлсэн. Мөн Сууц өмчлөгч иргэдийн төлөөлөл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны урд болон Хангарьд ордны 3 давхарт хэвлэлийн бага хурал удаа дараа зарлаж төслийн үйл ажиллагааг хэвийн явуулах, холбогдох арга хэмжээг авч ажиллах талаар шаардлага гаргасан.

Дээрх ирүүлсэн албан бичгүүд болон шаардлагын дагуу нөхцөл байдлыг
судлахад “Ф” ХХК нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 0 зүйлийн 0.., 0.., 3 зүйлийн 3..3, 3.., 3.., Барилга, хот байгуулалтын сайдын 0 оны тушаалаар баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.4, Нийслэлийн Засаг дарга, сууц өмчлөгч иргэдтэй байгуулсан гурван талт гэрээг тус тус зөрчсөн байсан. Иймд үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэхээр 09 оны дүгээр сарын , 8, -ний өдрүүдэд “Ф” ХХК-ийн захирал Н.М, гүйцэтгэх захирал н.Н, “Ф” ХХК-ийн захирал Т.Э, Хяналтын хороо, иргэдийн төлөөлөл нартай удаагийн уулзалт зохион байгуулж “Ф” ХХК-д зөрчил арилгаж, хууль тогтоомж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах тухай үүрэг даалгавар өгсөн боловч биелүүлээгүй.

Улмаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу 09 ны
дүгээр сарын 4, 0-ны өдрүүдэд сууц өмчлөгч иргэдтэй уулзалт зохион байгуулж төслийн үйл ажиллагаатай холбогдуулан санал авахад 00 хувь “Ф
ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах тухай санал өгсөн мөн хяналтын дүгнэлт гарсан.

Иймд Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Ашиглалтын
шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам, сууц өмчлөгчтэй байгуулсан гурван талт гэрээг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 00 оны 03 сарын 0-ны өдрийн А/******* захирамжаар “Ф” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Нэхэмжлэгч “Ф” ХХК-иас гаргасан уг захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас ашиглалтын шаардлага хангахгүй болсон ******* ******* , ,,,,,0, , орон сууцны байрыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулсан нь хууль бус болохыг тогтоох, тус шалгаруулалтын дүнд гарсан Нийслэлийн Засаг даргын 00 оны 4 дүгээр сарын -ний өдрийн А/******* захирамжийг хүчингүй болгуулах...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад болон шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...00 оны 3 сарын 0-ны өдөр А******* захирамж гарсны дараагаар бид нар хууль журмын дагуу дагуу дахин сонгон шалгаруулалт зарлахаас өөр арга байгаагүй. Дахин сонгон шалгаруулалтыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, журмын хүрээнд 30 хоногийн хугацаанд нээлттэй зарласан. Энэ сонгон шалгаруулалтад “Ф" ХХК болон “Ф” ХХК нар оролцох эрх нь нээлттэй байсан. Уг сонгон шалгаруулалтад ганц “Ф” ХХК ирсэн.  ингээд шалгуурт тэнцээд, сонгон шалгаруулалт хууль ёсны дагуу явагдаад, Нийслэлийн Засаг даргын 00 оны ******* захирамжаар “Ф” ХХК-г сонгон шалгаруулалтаар шалгаруулсан. Улмаар хамгийн түрүү нь батламж аваад, төсөл хэрэгжүүлэгч юу хийх хэрэгтэй вэ гэхээр төсөл хэрэгжүүлэх графикаа батлуулах хэрэгтэй байдаг. Яагаад багц задалж болохгүй байсан бэ гэхээр тухайн багц нь 8 байраар бүтсэн. Сонгон шалгаруулалтын үед байр ашиглалтад орсон байсан. Ингээд графикаа батлуулаад одоо барилга угсралтын ажил хэвийн явагдаад 00 оны сарын -ны өдөр байр ашиглалтад ороод улсын комисс хүлээж авсан. Одоо бол нийт байрны 30 оршин суугч энэ байранд амьдарч байна. Багцад байгаа байруудыг цаашид үргэлжлүүлэн барилга угсралтын ажил хийгдээд ажлууд хэвийн явагдаж байгаа. Ийм учраас Нийслэлийн Засаг даргын 00 оны А*******, А******* захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй. Мөн түүнчлэн сонгон шалгаруулалт хууль журмын дагуу явагдсан учраас хууль бусад тооцох үндэслэл байхгүй байна...” гэжээ.

Гуравдагч этгээд Хяналтын хорооноос шүүхэд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Үндсэн хуулийн зүйлд Монгол Улсын иргэн ...
эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, ...хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх...эрхийг баталгаатай эдлэхээр хуульчилсан. Үүний хүрээнд Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль тогтоомжоор зохицуулагдаж буй ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, дахин төлөвлөхтэй холбоотой харилцаанд иргэдийн эрүүл аюулгүй, таатай орчинд амьдрах, эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхүүд хөндөгдөж байдаг тул төсөл хэрэгжүүлэгч нь дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн байх тусгайлсан шаардлага тавигддаг.

Гэтэл “Ф” ХХК нь анх 04 оны сарын 03-ны
өдрийн А/******* захирамжаар ******* *******
дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдсон нийтийн зориулалттай шарын , , , , , 0, ,
байруудыг дахин барилгажуулах төсөл боловсруулж, барилга угсралтын
ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч гурван талт гэрээ байгуулж
“Ф” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
Игийн 0,000,000,000 /тавин тэрбум/ төгрөгийн хөрөнгөөр
төслийг хэрэгжүүлэх байсан боловч тухайн гэрээ нь хуурамч төдийгүй,
хөрөнгө мөнгөгүйн улмаас 0 оныг хүртэлх хугацаанд төслийн ажлыг огт
хэрэгжүүлээгүй байдаг.

0 оноос хойш төслийн ажил хэрэгжиж “Ф” ХХК нь
ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байруудыг буулгаж, оршин суугч
иргэдэд сар бүр түрээсийн төлбөр өгч, орчин үеийн дэвшилтэт технологи
бүхий чанарын шаардлага хангасан орон сууцыг барьж ашиглалтад
оруулж шинээр баригдсан байранд өрхийг оруулснаар
иргэдийн төлөөлөл бүхий хяналтын зүгээс төслийг амжилттай
хэрэгжүүлж байна, “Ф”, “Ф” ХХК-ууд нэг
удирдлагатай нэг компаниуд юм байна гэсэн ойлголттой явж ирсэн.

Гэтэл 09 оны сүүлээр тухайн компаниуд нь бие даасан, тус тусдаа үйл
ажиллагаа явуулдаг, хоорондоо хамааралгүй компаниуд төдийгүй “Ф Ф” ХХК нь төсөл хэрэгжүүлэх эрхийг “Хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ” нэрийдлээр бусдад шилжүүлсэн, төслөө худалдсаны хүрээнд их хэмжээний ашиг авч байхаар тохиролцсон болохыг олж мэдсэн.

Хот суурин газрыг хөгжүүлэх тухай хууль болон Барилга, хот
байгуулалтын сайдын 0 оны 0 сарын 0-ны өдрийн
тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн
зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл
ажиллагааны журам”, Нийслэлийн Засаг дарга, оршин суугч иргэдтэй
байгуулсан гурван талт гэрээнд төсөл хэрэгжүүлэгчийг төсөл хэрэгжүүлэх
эрхээ бусдад шилжүүлэхгүй байхыг үүрэг болгосон байтал “Ф Ф” ХХК нь анхнаасаа төслийг өөрсдөө хэрэгжүүлэх боломжгүй,
хөрөнгө мөнгөгүй, хэн нэгэн хуулийн этгээдэд төсөл хэрэгжүүлэх эрхээ
худалдаж түүнээс ашиг олох сонирхолтой байсан байна.

09 оны 09 дүгээр сараас хойш “Ф” ХХК болон “Ф Ф” ХХК-уудын хооронд маргаан үүсч, “Ф” ХХК
нь төсөлд хөрөнгө оруулж, төслийг хэрэгжүүлэх боломжгүй болохоо
илэрхийлсэн. Үүний улмаас оршин суугч иргэд сар бүр түрээсийн төлбөрөө авч чадахгүй, өвлийн хүйтэнд түрээсийн байрнаасаа хөөгдөхөд хүрсэн тул арга буюу гурван талт гэрээний нэг тал болох Нийслэлийн Засаг дарга, Хүний эрхийн Үндэсний комисс зэрэг байгууллага, албан тушаалтнуудад хандаж асуудлыг шийдвэрлүүлж, оршин суугч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр боломжтой бүхий л арга хэмжээг авсан.

Уг асуудлаар Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газраас
хоёр компанийн удирдлагууд болон оршин суугч иргэдийг байлцуулан хэд
хэдэн удаагийн уулзалт зохион байгуулж, төсөл хэрэгжүүлэгч “Ф
Ф” ХХК-иас оршин суугч иргэдийн түрээсийн төлбөрийг
яаралтай хугацаанд төлөх шаардлага тавихад компанийн захирал
Т.Э нь “Ф” ХХК-ийн удирдлагад хандан танай
компани түрээсийн төлбөрийг нь өгчихөөч гэж хэлж байсан. Мөн Нийслэлийн Засаг даргаас хугацаа тогтоож оршин суугч иргэдэд олгогдоогүй хугацааны түрээсийн төлбөрийг өгч, 09 оны сард хүлээлгэж өгөх ёстой байсан байрны барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулж иргэдийг орон сууцанд оруулах ажлыг хурдан шуурхай хийж гүйцэтгэхийг даалгаж байсан боловч “Ф” ХХК нь барилгын ажлыг эхлүүлэх нь байтугай, ч сарын түрээсийн төлбөрийг оршин суугч иргэдэд өгч чадаагүй болно.

Мөн анх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Ф” ХХК нь
Хот суурин газрыг хөгжүүлэх тухай хуулийн 3 зүйлийн 3.., 3..-т зааснаар ч удаа төслийн явц, хэрэгжилт, төлөвлөгөө зэрэг шаардлагатай мэдээллийг өгч, танилцуулж байгаагүй болно.

Захиргааны ерөнхий хуулиар зохицуулж өгсөн бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршиж байдаг. Төсөл хэрэгжүүлэгч “Ф” ХХК нь төслийг хэрэгжүүлэх
боломжгүйн улмаас 80-90 хувийн гүйцэтгэлтэй байсан 83 айлын орон
сууцны зориулалт бүхий байрны барилгын ажил, 30 хувийн
гүйцэтгэлтэй байсан 0 байрны барилгын ажил зогссон, нийт 40
өрхийн 00 гаруй иргэд түрээсийн төлбөрөө авч чадахгүй, өвлийн хүйтэнд
түрээсийн байрнаасаа хөөгдөхөд хүрсэн, түрээсийн байрнаас ******* дүүрэгт байрлах сургууль, цэцэрлэг рүү хүүхдээ зөөхөд хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсч байгаагийн улмаас зарим оршин суугч иргэдийн хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй нөхцөл байдалд хүрч, бүр цаашлаад хүүхдийн сургууль завсардах, ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдсон нийтийн зориулалттай байрны 4 өрхийн гишүүд хэзээ мөдгүй нурах, гал, газар хөдлөлт, цас, бороонд тэсвэргүй байранд оршин сууж байгаа зэрэг хүндрэлтэй асуудлууд бий болсон тул шарын 8 өрхийн 900 гаруй оршин суугч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын хүрээнд дараагийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулж дахин төлөвлөлтийн төслийг хурдан шуурхай хугацаанд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлага бий болсон. Иймд Нийслэлийн Засаг даргын 00 оны 03 сарын 0-ны өдрийн А/******* “Гурван талт гэрээ цуцлах тухай”, мөн оны 04 дүгээр сарын -ний өдрийн А/******* “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ
байгуулах эрх олгох тухай” шүүгчийн захирамжууд нь нийтийн эрх, хууль
ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн, үр нөлөө бүхий хуульд
нийцсэн шийдвэр гэж үзэж байна.

Компаниудын хооронд маргаан үүсч, төслийн ажил зогсож, оршин суугч иргэд түрээсийн төлбөрөө авч чадахгүйд хүрэхэд энэ асуудлыг өөрсдийн хөрөнгө мөнгөөр шийдвэрлэж барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, ашиглалтад оруулж, оршин суугч иргэдэд түрээсийн төлбөр өгч чадаагүй болно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 00 оны 03 сарын 0-ны өдрийн А/******* “Гурван талт гэрээ цуцлах тухай”, мөн оны 04 дүгээр сарын -ний өдрийн А/******* “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамжуудыг хуульд нийцсэн болохыг тогтоож, “Ф” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Ф” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:Манай компани нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 00 оны 0 сарын 0-ны өдрийн 8/Ш300/49 тай шүүгчийн захирамжаар “Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгг гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд “Ф” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргын 04 оны сарын 03-ны өдрийн А/******* захирамжаар ******* ******* дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдсон нийтийн зориулалттай шарын , , , , , 0, , байруудыг дахин барилгажуулах төсөл боловсруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч гурван талт гэрээ байгуулах эрх авсан “Ф” ХХК нь Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 0 зүйлийн 0.., 3 зүйлийн 3..3, Барилга, хот байгуулалтын сайдын 0 оны 0 сарын 0-ны өдрийн тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.4, Нийслэлийн Засаг дарга, оршин суугч иргэдтэй байгуулсан гурван талт гэрээний зүйлийн .-т заасныг тус тус зөрчиж төсөл хэрэгжүүлэх эрхээ бусдад дамжуулсан гэж үзэж гурван талт гэрээг цуцалж, төсөл хэрэгжүүлэх эрх олгосон захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн захиргааны акт нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байна гэж үзэж байна. Учир нь:

“Ф” ХХК нь 0 онд манай компанид санал тавьсны дагуу манай компани шарын 8 байрны дахин төлөвлөлтийн төслийг 00 хувь өөрсдийн хөрөнгөөр хэрэгжүүлж, төсөл хэрэгжүүлэх эрхийг шилжүүлэн авсан бөгөөд манай компани энэхүү төслийг хэрэгжүүлсэн, “Ф” ХХК нь төсөл авсан нэртэй болохоос төслийг хэрэгжүүлэхэд ганц ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүйгээс гадна төсөл хэрэгжүүлэхэд огт оролцоогүй болох нь дараах баримтуудаар нотлогдоно.

-“Ф” ХХК нь “Ф таун" орон сууцны хороолол барихаар зураг төсөл боловсруулан шалгарч төсөл хэрэгжүүлэх эрхийг авч, барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр “Ө” ХХК, “М” ХХК, “Х” ХХК, “Т” ХХК-тай барилга угсралтын ажил гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Гэтэл манай компани нь төсөл хэрэгжүүлэх эрхийг шилжүүлэн авснаар, “И” ХХК-иар зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэн “******* цогцолбор хотхон” төслийг боловсруулж, энэхүү зураг, төслийн хүрээнд дахин төлөвлөлтийн төслийн ажлыг хэрэгжүүлсэн болно.

Мөн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ойролцоогоор 3, тэрбум төгрөгийг зарцуулж, зураг төслийн ажил гүйцэтгүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгах, чанарын шаардлага хангасан дэвшилтэт технологи бүхий орон сууцны барилга байгууламжийн барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх, вакум цонх бэлтгэн нийлүүлж, угсарч суурилуулах, барилгын сантехник, салхивчийн ажил гүйцэтгэх, обой, худалдах, худалдан авах гэрээ, барилгын хаалга худалдах, худалдан авах гэрээ гэх мэтчилэн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор давхардсан тоогоор нийт 9 орчим компанитай 08 гэрээ байгуулж хамтран ажилласан.

-Төсөл хэрэгжих хугацаанд нийт 8 байрнаас байрыг буулгаж, 44 өрхөд нийт ,99,09,0 төгрөгийн түрээсийн төлбөрийг “Ф” ХХК-ийн данснаас оршин суугчдад шилжүүлж байсан.

-Мөн өрхийг байранд оруулахаар барилгын ажлыг 90 хувьтай, 0 байрыг 30 хувьтай гүйцэтгэсэн байсан.

Мөн “Ф” ХХК-тай байгуулсан “Хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ” нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрээ болохоос гадна “Ф” ХХК-ийн 89, хувийн хувьцаа эзэмшигч Игийн Т.Эд холбогдуулан гаргасан компанийн хувьцааг хууль бусаар авсан гэх гомдол мэдээлэл Эрүүгийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа талаарх мэдээлэл сошиал орчинд нийтлэгдснээр энэ тухай анх олж мэдсэн, мөн “Ф” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Т.Э нь компанийг төлөөлөх эрхтэй байсан эсэх нь тодорхойгүй, компанийн мөнгийг хувьдаа завшсан, компанийн тамга, тэмдгийг хууль бусаар ашиглаж байгаа тухай нэхэмжлэлийг компанийн 89,43 хувийн хувьцаа эзэмшигч Игийн зүгээс гаргасныг ******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа, Банк, банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийн зүйлийн .-т зааснаар банк бус санхүүгийн байгууллага нь уг үйл ажиллагаанаас бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхгүй байхад хууль зөрчиж эрх олгосон зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан 09 оны дүгээр сараас төслийг хэрэгжүүлэх боломжгүй болохоо “Ф” ХХК болон Нийслэлийн Засаг даргад албан ёсоор мэдэгдсэн болно.

Иймд “Ф” ХХК нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон холбогдох журам, Нийслэлийн Засаг дарга, оршин суугч иргэдтэй байгуулсан гурван талт гэрээг тус тус зөрчсөн байх тул тус компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг хүчингүй болгож, гурван талт гэрээг цуцалж шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 00 оны 03 сарын 0-ны өдрийн А/******* захирамж үндэслэлтэй байна.

Манай компани нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зарласан ******* ******* дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны ,, , , , 0, , байруудыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцож Үнэлгээний шийдвэрээр хамгийн сайн шаардлага хангасан төсөл гэж үнэлэгдэн, Нийслэлийн Засаг даргын 00 оны 04 дүгээр сарын -ний өдрийн А/******* захирамжаар төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрхийг олж авсан.

Төсөл хэрэгжүүлэх эрхийг авснаас хойш 90 хувийн гүйцэтгэлтэй байсан
барилга байгууламжийг барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгч, өрхийг
шинэ орон сууцанд оруулсан. 30 хувийн гүйцэтгэлтэй байсан барилга
байгууламжийг төлөвлөсөн хугацаанд оршин суугч иргэдэд хүлээлгэн өгөхөөр
барилгын ажлыг түргэвчилж, одоогоор 3 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Иймд “Ф” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагууд
үндэслэлгүй буюу Нийслэлийн Засаг даргын 00 оны 03 сарын 0-ны
өдрийн А/******* , 00 оны 04 дүгээр сарын -ний өдрийн А/*******
захирамжууд нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий захиргааны актууд байх тул
нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн төлөөлөгч Т.Э тус шүүхэд хандаж “Нийслэлийн Засаг даргын 00 оны 3 сарын 0-ны өдрийн А/******* бүхий “Гурван талт гэрээ цуцлах тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.М “...ашиглалтын шаардлага хангахгүй болсон ******* ******* , ,,,,,0, , орон сууцны байрыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулсан нь хууль бус болохыг тогтоох, тус шалгаруулалтын дүнд гарсан Нийслэлийн Засаг даргын 00 оны 4 дүгээр сарын -ний өдрийн А/******* захирамжийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэж ирсэн, төсөлд шаардлагатай хөрөнгийг бүрдүүлсэн, хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа нь гэрээг зөрчсөн, эрхээ шилжүүлсэн үйлдэл биш,...төсөл хэрэгжүүлэх ажил хэвийн явагдаж байхад хариуцагч гэрээг дангаараа цуцалж байгаа нь хууль бус, төсөл хэрэгжүүлэх эрх олгосон захиргааны актыг хүчингүй болгохдоо нөхцөл байдлыг шалган тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй...” гэж тодорхойлон маргасныг хариуцагч эс зөвшөөрч  “...төсөл хэрэгжүүлэгч нь 0 онд “Ф” ХХК-тай гэрээ байгуулснаар “Ф” ХХК төслийг хэрэгжүүлж эхэлснийг  09 оны 0 сараас дээрх компаниудын хооронд маргаан үүсч, төслийн үйл ажиллагаа зогсон, Хяналтын хорооноос төсөл хэрэгжүүлэх эрхийг нэн даруй цуцлах дүгнэлт гарч, оршин суугчид болон Хүний эрхийн үндэсний комиссоос шаардлага ирүүлснээр мэдсэн..., оршин суугчдын саналыг үндэслэн нэхэмжлэгч компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэж,

Гуравдагч этгээд Хяналтын хороо “...“Ф” ХХК нь төслийг хэрэгжүүлэх боломжгүйн улмаас барилгын ажил зогсож, нийт 40 өрхийн 00 гаруй иргэдэд хүндрэлтэй асуудлууд бий болсон... 900 гаруй оршин суугч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын хүрээнд гарсан тул Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжууд нь нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн, үр нөлөө бүхий захиргааны актууд...” гэж,

Гуравдагч этгээд “Ф” ХХК  “...0 оноос эхлэн “Ф” ХХК болон манай компанийн хооронд байгуулсан “Хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ” нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ, ”Ф” ХХК нь төсөл хэрэгжүүлэхэд оролцоогүй, бид 00 онд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт зохих журмын дагуу оролцож төсөл хэрэгжүүлэх эрхийг авсан...Нийслэлийн Засаг даргын захирамжууд хууль зүйн үндэслэлтэй...” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Нэг. “Нийслэлийн Засаг даргын 00 оны 3 сарын 0-ны өдрийн А/******* бүхий “Гурван талт гэрээ цуцлах тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Нийслэлийн Засаг даргын 04 оны сарын 03-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” А/******* захирамжаар, ******* ******* дэх ашиглалтын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон нийтийн зориулалттай , , , , , 0, , байрыг дахин барилгажуулах төсөл боловсруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Ф” ХХК шалгарсныг батламжилж, гурван талт гэрээ байгуулах эрх олгожээ.

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн зүйлийн ..-д “төсөлд оролцогч иргэд нь…Хяналтын хороонд төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол гаргах” эрхтэй, зүйлийн .4.-д “Хяналтын хороо нь...төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол, саналыг хэлэлцэх... бүрэн эрхтэй”-г тус тус зааснаар  ******* ******* Засаг даргын 08 оны 0 сарын -ний өдрийн А/0 захирамжаар, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн зүйлийн ., . дахь хэсгийг үндэслэн Хяналтын хороог байгуулж, тус Хяналтын хороонд дээрхи төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих үүргийг хүлээлгэсэн байна.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 0 оны А/******* захирамжаар “Ф” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 09 дүгээр сарын -ны өдрийн 0 шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 0 оны 03 сарын 9-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/******* тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгч компанийн, дээрхи төсөл хэрэгжүүлэх эрх сэргэсэн, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор төсөл хэрэгжүүлэгч “Ф” ХХК нь 0 оны 0 сарын 0-ны өдрийн /0   бүхий “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ”-г “Ф” ХХК-тай байгуулсан үйл баримт тогтоогдов.

  Уг “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ”-ний .-т “Б тал болох “Ф” ХХК нь болон 3 талт гэрээнд заасны дагуу...түрээсийн зардлыг... олгож, орон сууцны барилгыг буулгаж...сууц өмчлөгчид шинэ орон сууцыг... олгох ажлыг 00 хувь санхүүжүүлж...улсын комисст хүлээлгэн өгөх”, гэрээний .-д “А тал болох “Ф” ХХК нь барилгын ажил бүрэн дуусч улсын комисс акт үйлдэн хүлээн авснаас хойш ажлын хоногийн дотор Б талаас 0,000,000 төгрөгийн ашиг хүлээн авах”-аар, .3-д “...бусад ашгийг Б тал хүлээн авах”-аар, гэрээний 3.4-д “...төсөл амжилттай хэрэгжсэнээр гэрээний хугацаа дуусгавар болох”-оор, 4..8-д “А тал нь Б талын явуулж буй үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй байх”-аар, 4..-д “Б тал нь Ф ХХК-ийн сууц өмчлөгч иргэд болон Нийслэлийн Засаг даргатай байгуулсан 3 талт гэрээний 4.. болон .4-т заасан эрхийг эдлэх”-ээр, 4..3-д “Б тал төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг бие даан шийдвэрлэх”-ээр тус тус тохиролцжээ.

Мөн 09 оны 03 сарын 0-ны өдөр, талууд 9/0 “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан, уг гэрээний 4..3-д “Б” тал нь төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг бие даан шийдвэрлэх”-ээр, мөн гэрээний .-д “...А тал нь хотхоны нийт ашигтай талбайн 4 хувьтай тэнцэх хэмжээний талбайг өөрийн өмчлөлд шилжүүлэн авснаар бусад хэсгийг Б талын өмчлөлд үл маргах журмаар шилжүүлэх”-ээр тус тус тохиролцсон, дээрхи гэрээнүүдийн асуудлаар талуудын хооронд маргаан үүсч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа нөхцөл байдал тогтоогдож байна.

 Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт хөгжлийн газарт “Ф” ХХК-ийн зүгээс 09 оны 0 сарын 3-ний өдрийн 9/9, 9/30, 9/, 9/38 “Мэдэгдэл хүргүүлэх тухай”  албан бичгүүдээр хандаж  “Ф” ХХК-д үүсээд буй хувьцаа эзэмшигч нарын хооронд шүүхийн маргаан үүссэн, гүйцэтгэх захирал Т.Эыг албан тушаалаас чөлөөлсөн болохыг тогтоолгох, компанийн тамга тэмдгийг гаргуулах авахаар 90 хувийн хувьцаа эзэмшигч И шүүхэд хандсан, гүйцэтгэх захирал Т.Э нь худал хэлж манай компаниар хөрөнгө оруулалт хийлгүүлж, мөн 40,000,000 төгрөгийг авсан зэрэг асуудлаас үүдэн цаашид хамтран ажиллах, төслийг хэрэгжүүлэх боломжгүй, санхүүжилт болон барилгын ажлыг зогсоох болсон” гэж мэдэгдсэн,

Хяналтын хорооноос 09 оны 0 сарын -ны өдрийн “Шаардлага уламжлах тухай” албан бичгээр Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт хандаж, “Ф” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, “Ф” ХХК-д шилжүүлэн уг төслийг хэвийн үргэлжлүүлэх нөхцлөөр хангуулах” болон мөн 0 сарын -ны өдрийн 9 дүгээр албан бичгээр “төслийн явц, гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар уулзалт хийх” хүсэлт, мөн Нийслэлийн Засаг даргад хандаж 0 сарын 3-ний өдрийн 0 албан бичгээр “төсөл хэрэгжүүлэгч болон “Ф” ХХК-ийн хооронд үүссэн асуудлаас шалтгаалж... оршин суугч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, холбогдох арга хэмжээ авна уу” гэх хүсэлт шаардлагыг тус тус гаргасан,

Мөн Хяналтын хороо нь Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст “...хоёр компанийн маргаанаас үүдэж төсөл зогсож, барилга хугацаандаа ашиглалтад орохгүй хойшилж байгаа тул...орон байртай байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаад арга хэмжээ авах” талаар гомдол гаргаж, Хүний эрхийн үндэсний комиссоос 09 оны 0 сарын 8-ны өдрийн /8 бүхий Гомдол шийдвэрлүүлэх тухай албан бичгээр Нийслэлийн Засаг даргын хуульд заасан чиг үүргийн дагуу гомдлыг даруй шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн,

Хот байгуулалт, хөгжлийн газрын, 09 оны дүгээр сарын -ны өдрийн 09/433 “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр нэхэмжлэгч “Ф” ХХК-д... яаралтай арга хэмжээ авах мэдэгдэл хүргүүлж улмаар 09 оны дүгээр сарын 4-ний өдөр ,,,,0 байрны сууц өмчлөгч нартай уулзалт зохион байгуулсан, уг уулзалтын явцад  тухайн орон сууцны оршин суугч 00 иргэнээс, талуудын хооронд байгуулсан 3 талт гэрээг цуцлах санал өгсөн,

Хот байгуулалт, хөгжлийн газрын, мөн оны дүгээр сарын 8-ны өдрийн  09/44 албан бичгийг “Ф” ХХК-д хүргүүлж сонсох ажиллагаа хийхийг, мөн оны сарын 04-ний өдөр ...”хөрөнгө оруулалтын мэдээлэл, ажлын тайланг ирүүлэх”-ийг тус тус мэдэгдсэн,

09 оны дүгээр сарын 0-ны өдрийн Хяналтын хуралдаанаас “Ф ХХК нь...төслийн ажлыг огт хэрэгжүүлэхгүй...орон сууц эзэмшигч нар хохирсон,...төслийн явцыг нэг ч удаа танилцуулж байгаагүй, төсөл хэрэгжүүлэх эрхийг худалдаж...иргэд түрээсийн төлбөрөө авч чадахгүй болсон...” зэрэг үндэслэлүүдээр тус компанийн төсөл хэрэгжүүлэх, гурван талт гэрээ байгуулах эрхийг цуцлах” тухай 0 тоот дүгнэлт гаргасан үйл баримтууд тус тус тогтоогдов.

Түүнчлэн 00 оны сарын -ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газрын захиргааны зөвлөлийн ээлжит бус хурлаар “Ф” ХХК-ийн төслийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 00 хувийн саналаар “Ф” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах талаар Хяналтын  гаргасан хүсэлтийг дэмжсэнээр Нийслэлийн Засаг даргын 00 оны 3 сарын 0-ны өдрийн А/******* “Гурван талт гэрээг цуцлах тухай” захирамжаар Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай зүйлийн ., 0 зүйлийн 0.., 0.., 3 зүйлийн 3..3, 3.., 3..-д заасныг тус тус үндэслэн ...“Ф” ХХК нь Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, төсөл хэрэгжүүлэх эрхээ бусдад шилжүүлсэн” тул гурван талт гэрээг цуцлахаар, Нийслэлийн Засаг даргын 04 оны “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай А/******* захирамжийг хүчингүй болгож тус тус шийдвэрлэжээ.

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн зүйлийн .-д Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд “нийтийн эрх ашгийг эрхэмлэх” зарчмын баримтлах, 0...-д “төсөл хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн байх” шаардлагатайг, 3 зүйлийн 3..3-д Төсөл хэрэгжүүлэгч нь “төсөл хэрэгжүүлэхтэй холбогдох үйл ажиллагааны зардал, хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах”, 3..-д “төсөлд оролцогч талуудыг төсөл, төлөвлөгөөтэй холбоотой үнэн, зөв мэдээ, тооцоо судалгаагаар хангаж, шаардсан мэдээллийг гаргаж өгөх” эрх, үүрэгтэйг, мөн хуулийн зүйлийн .-д “Төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хороо...төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарсны дараа тухайн шатны Засаг даргын шийдвэрээр байгуулна” гэж, .4.-д “төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол, саналыг хэлэлцэх” нь Хорооны бүрэн эрхэд хамаарахаар тус тус заасан.

Мөн хуулийн дүгээр зүйлийн ..4-т “Нийслэлийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах” бүрэн эрхтэй байхаар, 4..0-д “гэрээг цуцлах нөхцөл” гэж заасан, талуудын хооронд байгуулсан гурван талт гэрээний .-т “талуудын аль нэг нь нөгөө талын зөвшөөрөлгүйгээр...гэрээний үүргийг бусдад шилжүүлэх эрхгүй...” гэж, .-д “төсөл хэрэгжүүлэх явцад төсөл хэрэгжүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нийслэлийн Засаг дарга гэрээг цуцлах”-аар, 4.3.-т “Засаг дарга нь... төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны аль ч үе шатанд харьяа газруудаар дамжуулан оролцож, ажлын явц...-д шалгалт хийх,... шаардлага тавих, өөрчлүүлэх, хөрөнгө оруулалтыг хянах эрхтэй”, 4.3.3-т “...сууц өмчлөгчтэй хамтарсан хяналт хэрэгжүүлнэ”, 4..-т “төсөл хэрэгжүүлэгч нь төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг бие даан шийдвэрлэх үүрэгтэй”, 4.3.-д “төсөл хэрэгжүүлэгч нь төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсон, 3 сарын турш ажил гүйцэтгээгүй тохиолдолд төслийг тухайн этгээдээр гүйцэтгүүлэх эсэх асуудлыг Засаг дарга шийдвэрлэх”-ээр гэж тус тус зохицуулжээ.

Түүнчлэн дээрхи хуулийн 8 зүйлийн 8..-д заасныг үндэслэн гарсан, Барилга, хот байгуулалтын сайдын 0 оны тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.4-д “Төсөл хэрэгжүүлэгч нь аймаг, нийслэлийн Засаг даргаас олгогдсон төсөл хэрэгжүүлэх эрхээ бусдад шилжүүлэх эрхгүй” гэж, .-т Төсөл хэрэгжүүлэгч нь орон сууц өмчлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг гурван талт гэрээнд заасан хугацаанд шинэчлэн бүртгүүлж, гэрээг эцэслэн дүгнэнэ”  нарийвчлан зохицуулсан байна. 

Дээр дурдсан хууль болон журмын зохицуулалтыг хэргийн үйл баримттай холбон авч үзвэл, Нийслэлийн Засаг дарга нь гурван талт гэрээний хэрэгжилтийг хангуулахаар сууц өмчлөгчтэй хамтарсан хяналтыг хэрэгжүүлэх, улмаар төсөл хэрэгжүүлэгч этгээдээс төслийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд нийтийн эрх ашгийг эрхэмлэх зарчмын үүднээс төслийг тухайн этгээдээр гүйцэтгүүлэх эсэхийг шийдвэрлэх эрх бүхий субьект мөн байна.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь хууль тогтоомжоор олгогдсон энэхүү эрхийнхээ хүрээнд төслийн үйл ажиллагаанд оршин суугчдаас тавих хяналтыг хэрэгжүүлэгч этгээд болох-Хяналтын дүгнэлтийг үндэслэн улмаар тухайн орон сууцны оршин суугч иргэдтэй уулзалт хийж, уулзалтын явцад гаргасан оршин суугчдын саналыг үндэслэн нэхэмжлэгч компанитай байгуулсан Гурван талт гэрээг цуцалж, “Ф” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг хүчингүй болгосон нь хууль болон нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн үндэслэлтэй шийдвэр гэж шүүх дүгнэв.

 Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4..-д “хуульд үндэслэх” гэж, 4..4-д “үр нөлөөтэй байх”, 4..-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж тус тус заасан.

 Хуулийн дээрхи заалтаас үзвэл, Нийслэлийн Засаг даргын 00 оны 3 сарын 0-ны өдрийн А/******* бүхий “Гурван талт гэрээг цуцлах тухай” захирамж нь Захиргааны ерөнхий хуульд заасан, захиргааны шийдвэр гаргах ажиллагааг зохих журмын дагуу явуулсны үндсэн дээр гарсан байх ба уг захирамж нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалсан, эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзнэ.

Тодруулбал, төсөл хэрэгжүүлэгч “Ф” ХХК-д төсөл хэрэгжүүлэх эрх олгож, гэрээ байгуулсан хэдий ч уг нөхцөл байдал бүхэлдээ өөрчлөгдсөнөөр оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүрсэн нөхцөл байдлыг хариуцагч үнэлэн тус компанид олгосон эрхийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй, үр нөлөөтэй, бодит нөхцөлд тохирсон шийдвэр байна.

Захиргааны ерөнхий хуулийн зүйлийн .-д “Захиргааны гэрээний агуулгын голлох ач холбогдол бүхий харилцаа тухайн гэрээг байгуулснаас хойш бүхэлдээ өөрчлөгдсөн, гэрээний аль нэг тал гэрээний анхны зохицуулалтыг цаашид баримтлах боломжгүй гэж үзсэн бол уг гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй”, .-т “Өөрчлөх боломжгүй, эсхүл гэрээний аль нэг тал өөрчлөлт оруулахгүй гэж үзвэл захиргааны гэрээг цуцална”, .3-д “Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно” гэж заасан.

Үүнээс үзвэл, Нийслэлийн Засаг дарга оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг эн тэргүүнд хамгаалах арга хэмжээг авах үүрэгтэй этгээд болохын хувьд гэрээг оршин суугчдын саналд үндэслэн дангаар цуцалсан нь хууль зөрчөөгүй, “Ф” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэгчийн эрхээ цаашид хадгалж үлдэх, сэргээлгэх ашиг сонирхол нь орон сууцаа буулгаж, улмаар түрээсийн байранд амьдарч буй иргэдийн шинэ орон сууцанд орж амьдрах ашиг сонирхлоос илүү гэж үзэх боломжгүй.

Иймд дээрх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 00 оны 3 сарын 0-ны өдрийн А/******* бүхий “Гурван талт гэрээ цуцлах тухай” захирамж хууль зүйн үндэслэлтэй, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “Ф” ХХК-иас гаргасан “Нийслэлийн Засаг даргын 00 оны 3 сарын 0-ны өдрийн А/******* Гурван талт гэрээ цуцлах тухай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хоёр. ******* ******* , ,,,,,0, , орон сууцны байрыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулсан нь хууль бус болохыг тогтоох, тус шалгаруулалтын дүнд гарсан Нийслэлийн Засаг даргын 00 оны 4 дүгээр сарын -ний өдрийн А/******* захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл,Нийслэлийн Засаг даргын 00 оны 3 сарын 0-ны өдрийн А/******* “Гурван талт гэрээ цуцлах тухай” захирамжаар ,,,,,0, , орон сууцны байрыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгч Ф ХХК-ийн эрхийг цуцалснаар, шинээр төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах шаардлагатай болсон үндэслэлээр Хот байгуулалт, хөгжлийн газраас 00 оны 3 сарын 0-ны өдөр өөрийн https://uda.ub.gov.mn/ сайтад “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга”-ыг байршуулсан, жагсаалтын 8-д “ХУД-0 ******* ******* , , , , , 0, , байр, нийт . га” гэж, мөн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлаж, Үнэлгээний хороо сонгон шалгаруулалтын баримт бичгийг 00 оны 4 дүгээр сарын 0-ны өдрийн - цагийн хооронд хүлээн авсан, уг сонгон шалгаруулалтад “Ф” ХХК төслийн саналаа ирүүлсэн байна.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 09 оны 4 30-ны өдрийн “Үнэлгээний бүрэлдэхүүн, түүний үйл ажиллагааны удирдамжийг шинэчлэн батлан тухай” А/39 захирамжийн дүгээр хавсралтаар “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо”-ны бүрэлдэхүүнийг, хавсралтаар Үнэлгээний үйл ажиллагааны удирдамжийг тус тус баталсан,

Тус үнэлгээний 00 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаар “Ф Ф” ХХК нь нэгдсэн дүнгээр 88. оноо авснаар ******* ******* хороо , , , , , 0, , байр буюу ХУД-0 багцад хамгийн сайн үнэлэгдэн, улмаар “Ф” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, төсөл хэрэгжүүлэх эрх олгох захирамж гаргуулахаар Нийслэлийн Засаг даргад танилцуулахаар шийдвэрлэсэн байна.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 00 оны 4 дүгээр сарын -ний өдрийн А/******* “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамжаар  Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .., ..4, Барилга, хот байгуулалтын сайдын 0 оны тушаалаар баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4.8-д заасныг үндэслэн, Үнэлгээний дүгнэлтийн дагуу ******* ******* , ,,,,,0, , орон сууцны байрыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр “Ф” ХХК шалгарсныг батламжилж, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрхийг олгосон,

Ийнхүү эрх олгогдсоноор “ФФ” ХХК нь 3 талт гэрээ байгуулж төслийн орон сууцыг ашиглалтад оруулан Улсын комисст хүлээлгэн өгсөн, одоо уг төслийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа үйл баримтууд тус тус тогтоогдов.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дүгээр ..-д “хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, ..4-т “төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах” нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэх бүрэн эрхэд хамаарах”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.-д “Аймаг, нийслэл, сум, ******* Засаг дарга сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороог байгуулж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулна” гэж тус тус заасан байна.

Түүнчлэн Барилга, хот байгуулалтын сайдын 0 оны тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4.-д “...аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын алба нь төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг 4 хоногийн дотор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлаж, төсөл хүлээн авах ажлыг зохион байгуулна” гэж тус тус заасан байна.

            Дээрхи хууль болон журмын заалтуудаас үзвэл уг сонгон шалгаруулалтыг зохион байгуулж явуулах эрх үүрэг бүхий этгээдээс хуульд заасан журмын дагуу зарласан, уг сонгон шалгаруулалтад “Ф” ХХК санал ирүүлсэн, уг саналыг Үнэлгээний хороо үнэлж “хамгийн сайн тендер” гэж үзэж шалгаруулан, дүгнэлтээ Нийслэлийн засаг даргад ирүүлснийг үндэслэн Нийслэлийн засаг дарга тус компанийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан нь хууль зөрчөөгүй гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, Үнэлгээний дүгнэлтээр хамгийн сайн үнэлэгдсэн “Ф” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, төсөл хэрэгжүүлэх эрх олгох захирамж гаргуулахаар нэгэнт шийдвэрлэсэн тохиолдолд Нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргах үүрэгтэй тул уг дүгнэлтийг хуульд заасан чиг үүргийн дагуу баталгаажуулсан үйлдэлд хариуцагчийг буруутгах хууль зүйн боломжгүй, нөгөө талаар нэхэмжлэгчээс Үнэлгээний дүгнэлтийн талаар тусгайлан маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

Түүнчлэн, Нийслэлийн Засаг даргын 00 оны 4 дүгээр сарын -ний өдрийн А/******* “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамж нь “Ф” ХХК-д буюу чиглэсэн этгээдэд төсөл хэрэгжүүлэх эрх олгож, эерэг байдал бий болгосон буюу Захиргааны ерөнхий хуулийн 3 зүйлийн 3.4-д заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байна.

Захиргааны ерөнхий хуулийн 48 зүйлийн 48.-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно” гэж, 48..-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, 48..-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, 48..3-д “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй”, 48..4-д “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн”, 48..-д “нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” гэж тус тус заасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 00 оны сарын -ны өдрийн 9/00 дүгнэлтээр “0 автомашины зогсоол бүхий 88 айлын орон сууцны барилга”-ыг ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэсэн, улмаар 00 оны сарын -ны өдрийн “Гурван талт гэрээ дүгнэсэн протокол”-д “...гэрээний биелэлтийг бүрэн хангагдсан” гэж дүгнэсэн зэргээс үзвэл “Ф” ХХК нь маргаан бүхий захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлсний үр дүнд оршин суугчдын буюу нийтийн ашиг сонирхолд эерэг үр дүн гарсан нь тогтоогдож байх ба энэ тохиолдолд уг эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох боломжгүй. 

Түүнчлэн нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтыг явуулсан Үнэлгээний шийдвэрийн талаар тусгайлан маргаагүй, нөгөө талаар тухайн сонгон шалгаруулалтад оролцох боломжтой байсан хэдий ч тус компани сонгон шалгаруулалтад оролцоогүй болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.  

Дээр дурдсан үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 00 оны 4 дүгээр сарын -ний өдрийн А/******* “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамж хууль зүйн үндэслэлтэй, уг эерэг нөлөөлөл бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Иймд “Ф” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 00 оны 3 сарын 0-ны өдрийн А/******* бүхий “Гурван талт гэрээ цуцлах тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас ашиглалтын шаардлага хангахгүй болсон ******* ******* , ,,,,,0,, орон сууцны байрыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулсан нь хууль бус болохыг тогтоох, тус шалгаруулалтын дүнд гарсан Нийслэлийн Засаг даргын 00 оны 4 дүгээр сарын -ний өдрийн А/******* захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 зүйлийн 0., 0.3, 0.3.4 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дүгээр зүйлийн ..4, зүйлийн .4., Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4., 4.., 4.., зүйлийн .3-д заасныг тус тус баримтлан “Ф” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 00 оны 3 сарын 0-ны өдрийн А/******* бүхий “Гурван талт гэрээ цуцлах тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас ашиглалтын шаардлага хангахгүй болсон ******* ******* , ,,,,,0, , орон сууцны байрыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулсан нь хууль бус болохыг тогтоох, тус шалгаруулалтын дүнд гарсан Нийслэлийн Засаг даргын 00 оны 4 дүгээр сарын -ний өдрийн А/******* захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 зүйлийн 48.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 000 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  08  зүйлийн 08.-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 4 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ДУЛАМСҮРЭН