Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2022/00169

 

 

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2022/00169

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 37 дугаар *******, ******* *******лол, 113 дугаар ******* 121 ******* оршин суух, эмэгтэй, ******* ******* овогт ******* /РД /-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХХК /******* дүүргийн 18 дугаар *******, өөрийн байранд оршин байх, РД /-д холбогдох,

Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, чингэлэгийг өөрийн эзэмшилд буцаан авах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. /РД ПЭ83101903/,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уянга нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуучин сэлбэгийн худалдаа эрхлэгч би ХХК-ийн хашааны гадна өөрийн чингэлэгээ байршуулан худалдаа эрхэлж, талбайн түрээс 250 000 төгрөгийг сар бүр ХХ-д өгдөг байсан.

2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ХХК-тай чингэлэг худалдах-худалдан авах гэрээ байгуулж, хашаан дотор орсноор 1 сарын түрээсийн төлбөр 350 000 төгрөг болж нэмэгдсэн. Дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т худалдагч тал чингэлэгт худалдаа үйлчилгээ явуулах /цаашид гэрээний үндсэн дээр/ давуу эрхийг эзэмшинэ. Уг давуу эрхэнд доорх нөхцлүүд хамаарна. Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1-т тэргүүн ээлжинд чингэлэг түрээслэх гэрээ байгуулах эрхтэй гэж заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр эд хөрөнгө хөлслөх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан.

Гэтэл 2021 оны 9 дүгээр сард хуучин сэлбэгийн худалдаа эрхлэгч буюу 20 тн контейнер түрээслэгчдийн орчин, нөхцлийг сайжруулах нэрийдлээр дотор рүү нүүж орохыг шаардсан. Хуучин сэлбэгийн худалдаа эрхлэгч миний бие дотор руу нүүн орох боломжгүй бөгөөд орсон тохиолдолд талбайн түрээс болон агуулахын төлбөр нэмэгдэх юм.

Энэхүү асуудлаар ХХК-ийн удирдлагатай удаа дараа уулзаж, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад манайх гэрээний үүргээ биелүүлж эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан бөгөөд гэрээгээ сунгах эсэх нь таны эрхийн асуудал гэж тайлбар өгсөн. Гадаа хуучин сэлбэгийн худалдаа эрхлэгч нарын орчин нөхцлийг сайжруулах нэрийдлээр сэлбэгийн худалдаа эрхлэгч миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Энэ байдлаас харахад ХХК нь зориуд миний 5 000 000 төгрөгийн үнэ бүхий чингэлэгийг зээлийн үнээс хэт хямд үнээр тооцож худалдах-худалдан авах гэрээ байгуулж, худалдаа эрхлэгч нартай удаан хугацаагаар хамтарч ажиллахгүй, хууран мэхэлсэн гэж үзэж байна.

Мөн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн чингэлэг худалдах-худалдан авах гэрээнд худалдан авагч тал буюу ХХК-ийн ирал Б. нь гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй болно.

Иймд дээрх нөхцөл байдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байгаа тул ХХК-тай байгуулсан чингэлэг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 5 000 000 төгрөгийн үнэтэй сери дугаартай, улаан өнгөтэй, 20 тн даацтай чингэлэгийг өөрийн эзэмшилдээ буцаан авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс нэхэмжлэгч Б.гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд Б. нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ХХК-тай 20 тонн контейнероо худалдахаар чингэлэг худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний нөхцлийг талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу тохиролцож, Б. нь 1 200 000 төгрөгөөр худалдан борлуулах санал болгосныг ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрч, талууд сайн дурын үндсэн дээр, бусдын дарамт шахалт болон бусад нөлөөлөлд авталгүйгээр хүсэл зоригоо бүрэн илэрхийлэн худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсанаар манай компани 5 000 000 төгрөгийн үнэ бүхий чингэлэгийг зээлийн үнээс хэт хямд үнээр тооцож худалдах-худалдан авах гэрээ хийсэн гэдэг нь үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан чингэлэг худалдах-худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т түрээсийн төлбөрөөс ....хоног чөлөөлнө гэж заасны дагуу ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийг нийт 5 сарын хугацаанд талбайн түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрөөс чөлөөлж, худалдан авсан чингэлэгийнхээ үнийг бүрэн төлсөн бөгөөд дээр дурьдсан гэрээний 2.3.1-д тэргүүн ээлжинд чингэлэг түрээслэх гэрээ байгуулах эрхийг худалдан авагч дагуу эрхээр эзэмшинэ гэж заасны дагуу ХХК болон нэхэмжлэгч Б. нар нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр чингэлэг түрээслэх үүднээс эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулан, ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн бусад үүргээ шударгаар, бүрэн биелүүлж ажилласан болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ХХК нь худалдаа эрхлэгч нартай удаан хугацаагаар хамтарч ажиллахгүй, хуурч мэхэлсэн үйлдэл гаргасан гэж үзэж байна гэжээ. Бид ын үйл ажиллагааг илүү сайжруулах зорилгоор ХХК ын үйл ажиллагаа, үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгааг түрээслэгч нарынхаа дунд явуулсан бөгөөд тус судалгаанд 20 тн чингэлэгийн түрээслэгч нар чингэлэг рүү ус ороод байна, замаа засуулмаар байна, орчин нөхцлөө сайжруулах, тав тухтай баймаар байна гэж санал гаргасныг дүгнэж үзээд түрээслэгч нарынхаа тав тухыг сайжруулах үүднээс дулаахан дотор талбайд үйл ажиллагаа явуулах, чингэлэгээ агуулахын зориулалтаар үргэлжлүүлэн хөлсөлж болох тухай санал тавьсан. Энэ нь тухайн түрээслэгч нарын өөрсдийнх нь шаардлагад үндэслэсэн гэдгийг дурьдах нь зүйтэй бөгөөд энэ саналд ямар нэгэн дүр эсгэсэн нэрийдсэн төдий зүйл үгүй болно.

Талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээний 6 дугаар зүйлийн 6.10.1, 6.10.3-д хөлслүүлэгч хөлсөлсөн талбай болон ын барилга, өнгө үзэмжийг сайжруулах, өргөтгөх, томосгох, багасгах, шинээр барих, өөрчлөх буюу бусад хэлбэрээр өөрчлөн засварлах зэргийг оролцуулан ын барилга, талбайг бүхэлд нь болон түүний аль нэг хэсгийг өөрчлөх, шинээр барих эрхтэй. Хөлслүүлэгч нь энэ заалтын дагуу эрхээ хэрэгжүүлэхдээ гуч хоногийн өмнө хөлслөгчид урьдчилан бичгээр мэдэгдэх бөгөөд энэ нь гэрээний зөрчилд тооцогдохгүй. Хөлслөгч нь мэдэгдлийг хүлээн авснаас хойш арван тав хоногийн дотор ын барилга, талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах тухай хөлслүүлэгчид бичгээр мэдэгдэж болно. Хөлслөгч нь ийнхүү мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор хөлслүүлэгч болон хөлслөгч нь талбайн талаар тохиролцоонд хүрч холбогдох нэмэлт гэрээнд гарын үсэг зурна. Бусад тохиолдолд гуч хоногийн мэдэгдлийн хугацаа дууссанаар энэхүү эд хөрөнгө хөлслөх гэрээ цуцлагдсанд тооцох бөгөөд хөлслүүлэгч нь барьцааг энэ гэрээний дагуу хөлслөгчид буцаан олгоно гэж тус тус заасны дагуу ын өнгө үзэмжийг сайжруулах, түрээслэгч нарынхаа тав тухыг хангах, хэрэглэгчдийн нэвтрэлтийг сайжруулах, зогсоол шинээр гаргах, түрээслэгчдийнхээ орлого ашгийг нэмэгдүүлэх үүднээс дээр дурьдсан саналыг хүргүүлсэнд нэхэмжлэгч Б. татгалзаж, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах тухай хүсэлтээ ирүүлсний дагуу гэрээг нь хуулийн дагуу цуцалж, барьцаа төлбөрийг нь гэрээнд заасны дагуу буцаан олгосон болно.

Энэ нь талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу нэхэмжлэгч Б. нь тус гэрээгээр олгогдсон эрхээ сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлсэн явдал бөгөөд чингэлэг худалдах-худалдан авах гэрээнд хамааралгүй үйлдэл болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... ХХК-ийн ирал Б. гэрээнд гарын үсэг зураагүй, ... тиймээс хүчин төгөлдөр бус гэрээ гэж бичжээ. Гэрээнд талууд хоёулаа гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд гэрээгээ хүлээсэн үүргээ талууд хэдийн биелүүлсэн, гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлэгч хүлээн авсан болно. Төөрөгдөл үүсгэхгүйн улмаас хариуцагчид хадгалагдаж байгаа эх хувийг хариу тайлбартаа хавсаргасан. Иймээс Б.гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн чингэлэг худалдах-худалдан авах гэрээ-г,

хариуцагчаас ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ХХК-д өргөдөл гаргах нь гэсэн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн баримт, мөн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн чингэлэг худалдах-худалдан авах гэрээ, ХХК өргөдөл гаргах нь 2020.6.2-ны баримт, 20 тонн байгууллага К49 Эд хөрөнгө хөлслөх гэрээ, 20тн контейнер түрээслэгч Б.гийн 2020 оны түрээсийн тооцоо, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Голомт банкны цахим гүйлгээний баримт зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч Б.гийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч ХХК-д холбогдуулан талуудын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан чингэлэг худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр буюу чингэлэгийг хэт бага үнээр худалдаж авсан, уг хэлцлийг хуурч мэхэлж байгуулсан гэж хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, чингэлэгийг өөрийн эзэмшилд буцаан авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, чингэлэгийг өөрийн эзэмшилд буцаан авахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг хариуцагч нь эс зөвшөөрч, гэрээг хуулийн дагуу, сайн дурын үндсэн дээр байгуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.

 

Хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар дараах нөхцөл байдлууд тогтоогдов.

 

Хавтас хэрэгт авагдсан 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Чингэлэг худалдах-худалдан авах гэрээ гэх баримтаар нэхэмжлэгч Б. нь өөрийн өмчлөлийн сери дугаартай, улаан өнгөтэй, 3 тоот дугаартай, 20 тн даацтай чингэлэгийг ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч ХХК нь худалдагч Б.д чингэлэгийн үнэ 1 200 000 төгрөгийг түрээсийн төлбөрөөс чөлөөлж тооцохоор тохиролцжээ.

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ. Тодруулбал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Иймд нэхэмжлэгч Б. нь чингэлэгийг хариуцагч ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь чингэлэгийг хүлээн авч, хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байх тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн чингэлэг худалдах-худалдан авах гэрээнд худалдан авагч тал буюу ХХК-ийн ирал Б. нь гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй гэж тайлбарлаж, талуудын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан чингэлэг худалдах-худалдан авах гэрээг үндэслэж байх ба дээрх гэрээний нэхэмжлэгчид өгсөн хувь дээр хариуцагч ХХК-ийн эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй байх боловч талууд хэлцлийн гол нөхцлийн талаар тохиролцож, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн байх тул энэ үндэслэлээр уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь ХХК нь зориуд миний 5 000 000 төгрөгийн үнэ бүхий чингэлэгийг зээлийн үнээс хэт хямд үнээр тооцож худалдах-худалдан авах гэрээ байгуулж, худалдаа эрхлэгч нартай удаан хугацаагаар хамтарч ажиллахгүй, хууран мэхэлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байх боловч түүний тайлбар нь хавтас хэрэгт авагдсан хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн ХХК өргөдөл гаргах нь ...миний бие Б овогтой би 20 тн контенарыг // дугаартай улаан өнгийн уг контенараа танай байгууллагат 1 200 000 өгөх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хүлээж авч шийдвэрлэж өгнө үү. Өргөдөл гаргасан Б. Б.З.Д 21-р ******* 5-2183 88127882 2020.6.2-нд гэсэн баримтаар үгүйсгэгдэж байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасантай нийцэж байна.

 

Мөн талуудын хооронд байгуулагдсан чингэлэг худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч Б. нь гэрээний зүйлийг хариуцагч ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, гэрээний 2.1, 2.2-т зааснаар хариуцагч нь чингэлэгийн үнэ 1 200 000 төгрөгийн төлбөрт тооцож, 2020 оны 5 дугаар сараас 9 дүгээр сарын түрээсийн төлбөрөөс нэхэмжлэгчийг чөлөөлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн 20 тн контейнер түрээслэгч Б.гийн 2020 оны түрээсийн тооцоо гэх баримтаар болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрээгээ хүлээсэн үүргээ талууд хэдийн биелүүлсэн, гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлэгч хүлээн авсан гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Улмаар талууд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр К49 дугаартай эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь 2021 оны 9 дүгээр сарыг хүртэл хариуцагчийн өмчлөлийн чингэлэгийг түрээслэн үйл ажиллагаа явуулж, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ цуцлагдсан болох нь зохигчийн тайлбар хавтас хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.гийн иргэний үнэмлэхний хуулбар бүхий ХХК өргөдөл гаргах нь, ХХК-ийн хийсэн эд хөрөнгийн гэрээг цуцалж, барьцаа болох 319 320 гэрээтэй дугаарын 700 000 төгрөгийг олгож өгнө үү. Өргөдөл гаргасан 5952203288 2021.9.17-нд гэсэн баримтаар тогтоогджээ.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан чингэлэг худалдах-худалдан авах гэрээний 2.3-т худалдагч тал чингэлэгт худалдаа, үйлчилгээ явуулах давуу эрхийг эзэмшинэ. Уг давуу эрхэнд доорх нөхцлүүд хамаарна. 2.3.1-д тэргүүн ээлжинд чингэлэг түрээслэх гэрээ байгуулах гэж заасан үүргээ хариуцагч  ХХК нь зохих ёсоор биелүүлсэн байна, нэхэмжлэлийн үндэслэлд заасан түрээсийн төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх гэсэн нөхцөлийг талууд гэрээгээр тохиролцоогүй тул энэ үүргийг хариуцагч хүлээгээгүй, үүнийг гэрээ байгуулах нөхцөл, шалтгаан болгоогүй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дээрх хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон боловч 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна. 56.1.1 хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэжээ.

 

Харин Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1 гэсэн заалт хуульд байхгүй бөгөөд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй гэж заасан байна.

 

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ уг хэлцлийг хуурч мэхэлж байгуулсан гэж тайлбарлаж байх тул шүүхээс Иргэний хуулийн 56 дүгээр зүйлийн 59.1-д заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл эсэх талаар дүгнэх нь зүйтэй.

 

Хариуцагч ХХК нь уг хэлцлийг хийх зорилгоор бодит нөхцөл байдлыг гуйвуулах, нэхэмжлэгчийг төөрөгдөлд оруулах зэрэг аливаа үйлдэл, эс үйлдэхүй хийсэн болох нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байх ба чингэлэг худалдах-худалдан авах гэрээ хийгдсэнээр нэхэмжлэгч Б. нь чингэлэг түрээслэх гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхийн эдлэхээр гэрээнд тусгаснаар өөр байдлыг гэрээгээр тохиролцоогүй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлага нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байх тул дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.гийн талуудын хооронд 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан чингэлэг худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, чингэлэгийг өөрийн эзэмшилд буцаан авах тухай хариуцагч ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Б.гийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан чингэлэг худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, чингэлэгийг өөрийн эзэмшилд буцаан авах тухай хариуцагч ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ