| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2021/03591/И |
| Дугаар | 184/ШШ2022/00023 |
| Огноо | 2021-12-22 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2022/00023
| 2021 оны 12 сарын 22 өдөр | Дугаар 184/ШШ2022/00023 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ХХК /*******-******* дүүргийн 3 дугаар *******, ******* өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /******* дүүргийн 5 дугаар *******, гудамж-3 байрлах. РД /-т холбогдох,
2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. /РД /, түүний өмгөөлөгч П. /ҮД /, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. /ҮД /, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2020/ дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас-ыг тус тус үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-ын дагуу төлбөр төлөгч О. холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байгаа болно.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төлбөр төлөгчийн эд хөрөнгүүдийг битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хураан авч, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Шинжээч томилох тухай тогтоолуудын дагуу хураан авсан эд хөрөнгүүдийг үнэлүүлж, үнэлгээг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр талуудад мэдэгджээ.
Хариуцагч ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулах болсныг талуудад 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол-оор мэдэгдсэн боловч Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дүгээр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолын дагуу хойшилсон.
Үүнээс хойш 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 цаг хүртэл, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 цаг хүртэл бэлэн байдлын зэрэгт дахин шилжүүлсэнтэй холбогдуулан анхны дуудлага худалдааг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулж, уг дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй байдаг.
Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 75 дугаар зүйлийн 75.1.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутанд зохион байгуулахаар болсон талаарх мэдэгдлийг ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ******* ******* ХХК-д ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 70 дугаар зүйлийн 70.2-т заасан эрхийнхээ хүрээнд дуудлага худалдаанд оролцохоор болсон билээ.
Гэвч Улсын онцгой комиссын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр шийдвэр, Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоолын дагуу 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06 цаг хүртэл Нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн учраас ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 44 тоот тушаалаар Нийслэл дэх тооцооны төв болон төвийн зарим нэгжийн үйл ажиллагааг түр зогсоосноос гадна энэ хугацаанд ******* шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагаа ч мөн зогссон байсан.
Банкны зүгээс бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаанд 2 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулагдахгүй болсон гэж ойлгосон бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06 цаг 00 минутанд хөл хорио дуусч, ажил эхэлсэн өдөр ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цахим хуудаснаас 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр явуулахаар зарлагдсаныг олж мэдсэн.
Ийнхүү ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь бүх нийтийн хөл хорио цуцлагдсан ажлын эхний өдөр албадан дуудлага худалдааны дэнчинг хүлээн авч, ачаалал үүсгэсэн нь дуудлага худалдаанд оролцогчдын хувьд ганцхан өдрийн дотор их хэмжээний мөнгө бэлнээр татан төвлөрүүлэх боломжийг хязгаарласан үйлдэл болсон тул гомдолтой байна.
Түүнчлэн Нийслэл хот даяар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хэдий ч манай *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хуульч нарын гар утас нээлттэй, холбогдох бүрэн боломжтой байсан атал албадан дуудлага худалдааны талаар хариуцсан шийдвэр гүйцэтгэгч Ц. нь огт мэдэгдээгүйд гомдолтой байхаас гадна хөл хорионы үед бид үйл ажиллагаа явуулаагүй тул *******ны зүгээс мэдэх боломж байгаагүй болно.
Нэгэнт үйл ажиллагаа явагдаагүй тул *******ны холбогдох ажилтнууд ажлын байрандаа байхгүй, дуудлага худалдааны дэнчин болох их хэмжээний мөнгийг бэлэн болон бэлэн бусаар шилжүүлэх, бэлтгэх хугацаа байгаагүй болох нь тодорхой юм.
Ийнхүү ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хоёр дахь албадан дуудлага худалдааг зарлахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 68 дугаар зүйлийн 68.2-т Дуудлага худалдааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор явуулна, мөн 70 дугаар зүйлийн 70.1-д Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ, Иргэний 177 дугаар зүйлийн 177.3-т Хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ гэсэн заалтуудыг зөрчсөн болно.
Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэж буй шийдвэр гүйцэтгэгч нь албадан дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр болгон хойшлуулсныг тухайн үеийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид утас, имэйл болон факс зэрэг аливаа байдлаар мэдэгдээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 14 дүгээр зүйлийн 14.4-т Шаардлагатай тохиолдолд энэ 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан эсхүл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэнэ, 14.5-д Мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он сар, өдөр цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг тухайн этгээдийн удирдах албан тушаалтан эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он сар өдөр цагийг тэмдэглэнэ гэж заасныг зөрчсөн байна.
Гэвч ******* ******* ХХК-ийн зүгээс 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдах дуудлага худалдааг 02 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт өөрсдөө олж мэдэн, тухайн өдөр цаг маш богино байсан хэдий ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 70 дугаар зүйлийн 70.2, Иргэний 175 дугаар зүйлийн 175.3-т заасан төлбөр авагчийн эрхээ эдлэн дуудлага худалдаанд орох нь зүйтэй гэж үзсэн.
Тус газрын цахим хуудсанд тавигдсан Албадан дуудлага худалдааны зар дээр дуудлага худалдааны зарлагдсан үнийн 10 хувьтай тэнцэх хэмжээний дэнчинг ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын кассанд тушаахаар заасан байсан бөгөөд ******* ******* ХХК-д холбогдох нийт 8 хөрөнгийн дуудлага худалдаанд оролцохоор 720 799 050.3 төгрөгийг ******* ******* ХХК-ийн удирдлагын шийдвэрээр бэлнээр гаргуулж, 15 цагт ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиход ойролцоогоор 15 хүний дараалал үүссэн байсан бөгөөд бид албадан дуудлага худалдаа болох зард заасанчлан үл хөдлөх хөрөнгийн дэнчинг кассанд тушаахаар бэлнээр авчирсан болно.
Гэтэл тус байгууллагын ажилтан их хэмжээний мөнгийг бэлнээр хүлээн авахгүй, *******инд тушааж баримтаа авчир хэмээн шаардсан. Ийнхүү цаг хугацаа алдсаар тус газрын байранд үйл ажиллагаа явуулдаг Худалдаа, хөгжлийн *******ны салбарт дэнчинг тушааж, орлогын гүйлгээг хийж дуусахад 16 цаг 58 минут болж байсан бөгөөд холбогдох ажилтанд хүсэлтээ өгөх гэтэл хүлээн аваагүй.
Бид бүх бололцоогоо дайчлан маш богино хугацаанд дуудлага худалдаанд оролцохоор *******наас хүсэлт, итгэмжлэлээ бэлтгэн тус байгууллагын олон нийтэд зарласан албадан дуудлага худалдааны зар дээр тавьсан шаардлагын дагуу дэнчинг бэлнээр авч очсон хэдий ч *******инд тушааж баримтыг авчир гэсэн өөрчлөгдсөн шаардлагын улмаас үүдэн цаг хугацаа алдсан.
Ингээд 16 цаг 58 минут болсон гэх цорын ганц шалтгаанаар тус газраас манай *******ны хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, дуудлага худалдаанд оролцох эрхээ эдлэх боломжгүй болгосон бөгөөд ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажлын цаг 17:30 цагт дуусах ёстой байтал ямар хууль, дүрэм журмыг үндэслэн дэнчин авах цагийг 16:58 цагт дуусгавар болгосон нь ойлгомжгүй байна.
Мөн Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл нийслэлд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоосон энэ нөхцөл байдлын үед албадан дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10:00 цагт товлосон нь дуудлага худалдаанд оролцохоор сонирхогч иргэн, этгээдийг уг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үл хөдлөх хөрөнгөтэй танилцаж мэдээлэл авах, нийтэд зарласан хугацаанд дуудлага худалдаанд оролцохоор бүртгүүлж санал өгөх эрхийг нь хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэгэнт дуудлага худалдаанд оролцох эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрсэн тул арга буюу төлбөр авагч ******* ******* ХХК-иас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Төлбөр авагч дуудлага худалдааг 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулахыг зөвшөөрсөн хүсэлтээ ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаж болно гэж заасны дагуу дээрх албадан дуудлага худалдааг хойшлуулах хүсэлтийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Б-60 тоот албан бичгээр гаргаж, дуудлага худалдаа хариуцсан мэргэжилтэн Д. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн өглөө 08 цаг 30 минутанд танилцуулахад манай хүсэлтийг хүлээн авах боломжтой тухайгаа илэрхийлж, Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б. өгөхөд тэрээр Дуудлага худалдааг хойшлуулах боломжтой танайх хүсэлтээ засаад ир гэж буцаасан болно.
Үүний дагуу бид хүсэлтээ засварлан авчирсаны дараа Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадорж тус газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд дарга, хурандаа Ч. танилцуулахад манай бичгээр гаргасан хүсэлтэд хариу өгөлгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулсан ба уг дуудлага худалдаагаар манай *******ны барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авахаар сонирхогч иргэн, этгээд дэнчин байршуулаагүй тул үнэ хаялцах ажиллагаа огт явагдаагүй юм.
Иймд *******ны зүгээс дахин 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б-87 тоот албан бичгээр 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан шийдвэрийг цуцалж, дуудлага худалдааг дахин явуулж өгөхийг хүссэн агуулга бүхий гомдлыг бичгээр гаргаж, дээрх хүсэлт болон гомдлын хариуг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 175 тоот Хариу мэдэгдэх хуудас-аар дэнчин авах ажиллагааг зохион байгуулж дуусах үед буюу 16:58 цагт ******* *******-ны ажилтнаас тус газрын Худалдаа, хөгжлийн *******инд дэнчин байршуулсан тул дуудлага худалдаанд оролцохоор бүртгүүлж, хүсэлтээ өгөх гэж худалдан борлуулах ажиллагаа хариуцсан ажилтанд хандахад баримтын бүрдэл дутуу буюу танай *******наас итгэмжлэл олгогдоогүй байсан тул бүртгэхээс татгалзсан гэх хариуг өгсөн.
Манай зүгээс тус ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тухайн өдрийн 16 цаг 58 минутанд очихдоо хүсэлт /гараар бичсэн/, *******наас албан ёсоор олгосон итгэмжлэл, төлбөр тушаасан баримтыг бүрэн бүрдүүлсэн байсан атал дуудлага худалдааны ажилтан зөвхөн дэнчин тавих цаг дууссан гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг цохон дурдах нь зүйтэй болов уу.
Түүнчлэн *******ны зүгээс 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б-219 тоот албан бичгээр ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Х. хандан дахин гомдол гаргасан боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй тул 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 4 дэх удаагаа дахин гомдол гаргахад 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2/544 тоот Хариу мэдэгдэх хуудас-аар 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4/175 тоот албан бичгээр хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох боломжгүй гэсэн хариуг өгсөн байна гэх хариуг өгсөн.
******* ******* ХХК ямар үндэслэлээр дахин дахин гомдол гаргаад байгаа талаар гүйцэтгэх баримт бичгийг татан хянасан эсэх, албадан дуудлага худалдааг хэзээ яаж нийтэд зарласан эсэх, ахлах шийдвэр гүйцэтгэгч нь хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоолыг хэзээ ямар үндэслэлээр өөрчилсөн эсэх, төлбөр авагч талд эрхээ хэрэгжүүлэх боломж олгосон байсан эсэх, дуудлага худалдаанд оролцогч этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг очиж үзэх боломж олгосон байсан эсэх зэргийг огт анхаарсангүй.
Эцэст нь дурдахад ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь албадан дуудлага худалдаанд худалдан авагч оролцуулах боломжийг олгож, дуудлага худалдааг хойшлуулахаар гаргасан манай хүсэлтийг хүлээн авч, хоёр дахь дуудлага худалдааг дагуу дахин зохион явуулсан бол тус *******ны үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан, худалдан борлуулах бүрэн бололцоотой байснаас гадна манай *******ны өр авлага барагдах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна.
Иймээс ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд заасны дагуу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах үндсэн чиг үүрэгтэй атал төлбөр төлөгчөөс дагуу гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, дуудлага худалдааг зохион байгуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 67 дугаар зүйлийн 67.1, 68 дугаар зүйлийн 68.2, 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний 177 дугаар зүйлийн 177.3 дахь дугаар зүйлийг зөрчсөн үйлдэл байх тул 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан гэх үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шүүхэд гаргасан хариу тайлбарт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШЗ2020/07309 дугаар захирамжаар О. 1 676 360 756.96 төгрөгийг гаргуулж, ******* ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч О.Мөнхбаярын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох ******* дүүргийн 1 дүгээр *******, /14240/ гудамж, 22 дугаар 301, 302, 303 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-, Ү-, Ү- дугаарт бүртгэлтэй, 132.62, 89.39, 110.8 м.кв талбайтай үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх /02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Эд хөрөнгө хураан авах /03 дугаар тогтоолоор хураан авсан.
Битүүмжилж, хураасан хөрөнгийг Иргэний 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч О.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. дээрх эд хөрөнгөд шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 9/489, 9/490, 9/491 дүгээр тогтоолоор шинжээч томилсон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 42, 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар болох ******* дүүргийн 01 дүгээр *******, /14240/ гудамж, 22 дугаар 301 тоотод байрлах, үл хөдлөх эд хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний ХХК нь 1 379 248 133 төгрөгөөр,
мөн хаягт байршилтай 302 тоотод байрлах, 89.39 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний ХХК 929 900 000 төгрөгөөр,
Мөн хаягт байршилтай 303 тоотод байрлах, 110.8 м.кв талбайтай үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний ХХК нь 1 152 610 000 төгрөгөөр тус тус үнэлсэн болно.
Төлбөр төлөгч О.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., ******* *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар үнэлгээний 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4-176/37246, 4-176/37244, 4-176/37245, 4-176/37240, 4-176/37241, 4-176/37243 тоот мэдэгдлүүдийг өөрийн биеэр гардан авч, үнэлгээтэй танилцсан болно.
Үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагт оруулах, 12/40, 12/41, 12/42 тоот тогтоолууд болон мэдэгдлийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******* *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч З. биечлэн гардуулан өгч, тэмдэглэл хөтөлсөн.
Дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зарлагдсан байсан анхны албадан дуудлага худалдаа тодорхойгүй хугацаагаар хойшилсон.
Бүх нийтийн бэлэн байдал буурсантай холбогдуулан анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт явуулах тухай 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 4-136/170, 171, 172 дугаар мэдэгдэл болон анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг мөн өдөртөө ******* *******инд баталгаат шуудангаар хүргүүлсэн.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул 2 дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагт явуулахаар зарласан боловч Улсын онцгой комиссын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 4 дүгээр хурлын шийдвэрээр 2.1-2.23-ны 6 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн тул 2 дахь албадан дуудлага худалдааг хойшлуулсан тухайгаа нийтэд мэдээлж, 2 дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт явуулах тухай 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4-136/2252, 2253, 2254 дугаартай мэдэгдэл болон тогтоолыг тухайн өдөртөө баталгаат шуудангаар хүргүүлсэн болно.
2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт зохион байгуулах үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оролцогчдыг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10:00-12:00 цаг, 14:00-17:00 цагийн хугацаанд бүртгэж, дэнчинг хүлээн авсан.
Дэнчин авах ажиллагааг зохион байгуулж дуусах үед буюу 16:58 цагт ******* *******ны ажилтнаас тус газрын Худалдаа, хөгжлийн *******инд дэнчин байршуулсан тул дуудлага худалдаанд оролцохоор бүртгүүлж, хүсэлтээ өгөх гэж худалдан борлуулах ажиллагаа хариуцсан ажилтанд хандахад баримтын бүрдэл дутуу буюу ******* *******наас итгэмжлэл олгогдоогүй байсан тул бүртгэхээс татгалзсан байна.
Нэхэмжлэлд дурдсан дуудлага хугацаанд оролцох, дэнчин байршуулах эрхээ эдлэх боломжит хугацаагаар хангаагүй гэх гомдол үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг хуульд заасан хугацаанд хүргүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг хуульд заасан хугацаанд хүргүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар дараах нөхцөл байдлууд тогтоогдов.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2020/ дугаартай захирамжаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 1 676 360 756.96 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Мөнхбаяр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай мөн шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШЗ2020/07309 дугаартай захирамж гарч, дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байх ба уг гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгч О. 1 676 360 756.96 төгрөгийг гаргуулан төлбөр авагч ******* ******* ХХК-д олгох, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заажээ.
******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх гүйцэтгэх баримт бичгийг хүлээн аваад 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 21 дүгээр зүйлд заасантай нийцсэн байна.
Иргэний 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар өмчлөгч нараас санал авч, уг үнэлгээг төлбөр авагчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шинжээч томилж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргуулж, уг үнэлгээний 70 хувиар анхны дуудлага худалдааны доод үнийг тогтоох ажиллагааг хийхээр заажээ.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж, шинжээч нь 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлана гэжээ.
******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 49 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэлд дурдсан төлбөр төлөгч О.Мөнхбаярын өмчлөлийн ******* дүүргийн 01 дүгээр *******, гудамж 22 дугаар барилга, 301 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү- дугаартай, 132.62 м.кв талбайтай, 302 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү- дугаартай, 89.39 м.кв талбайтай, 303 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү- дугаартай, 110.8 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр /02 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор битүүмжлэн, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр /03 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор хураасан байна.
Иргэний 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөрөнгийн үнэлгээг талууд, өмчлөгч харилцан тохиролцож чадаагүй бол шинжээчээр үнэлүүлэхээр заажээ.
Шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 9/489 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор -Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, -Эстимэйт ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/82 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар төлбөр төлөгч О.Мөнхбаярын өмчлөлийн Ү- улсын бүртгэлийн дугаартай, ******* дүүргийн 01 дүгээр *******, /14240/ гудамж, 22 дугаар 301 тоотод байрлах, 132.62 м.кв талбайтай, үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 1 379 248 133 төгрөгөөр,
2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 9/490 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, Эстимэйт ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тайлангаар төлбөр төлөгч О.Мөнхбаярын өмчлөлийн Ү- улсын бүртгэлийн дугаартай, ******* дүүргийн 01 дүгээр *******, /14240/ гудамж, 22 дугаар 302 тоотод байрлах, 89.39 м.кв талбайтай, үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 929 900 000 төгрөгөөр,
2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 9/491 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Виннэр вэй ХХК-ийг шинжээчээр томилж, Виннэр вэй ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Ш-10/3 дугаартай тайлангаар төлбөр төлөгч О.Мөнхбаярын өмчлөлийн Ү- улсын бүртгэлийн дугаартай, ******* дүүргийн 01 дүгээр *******, /14240/ гудамж, 22 дугаар 303 тоотод байрлах, 110.8 м.кв талбайтай, үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 152 610 000 төгрөгөөр тус тус үнэлсэн ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 11 дүгээр зүйлийн 11.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.
Мөн шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу шинжээчийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч, төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдсэн, уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 55 дугаар зүйлийн 55.3-т заасныг дагуу явагджээ.
Түүнчлэн талууд хөрөнгийн үнэлгээний талаар хуульд заасан хугацааны дотор гомдол гаргаагүй, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 62 дугаар зүйлийн 62.2-т заасан хугацаанд төлбөр төлөгч нь хөрөнгөө худалдан борлуулаагүй тул ******* шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулж, маргаан бүхий хөрөнгүүдийг худалдан авах санал гаргаагүй, борлогдоогүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 62 дугаар зүйлийн 62.5, 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг зөрчөөгүй бөгөөд зохигч нь дээрх үйл баримтын талаар маргаагүй болно.
Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/21-23 дугаартай тогтоолуудаар хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулахаар товлосон боловч Улсын онцгой комиссын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 4 дүгээр шийдвэрээр 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 23-ны өдрийн 6 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн тул уг ажиллагааг хойшлуулах талаар нийтэд мэдээлж, хоёрдахь албадан дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр явуулахаар товлосон, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/21, 2/22, 2/23 дугаартай тогтоол гарч, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2252-2254 дугаартай мэдэгдлийг баталгаат шуудангаар төлбөр авагч ******* ******* ХХК-ийн хаягаар хүргүүлсэн байх боловч хэзээ шууданд хийсэн болох нь Монгол шуудан ХК-ийн дардсаар тогтоогдохгүй байна. Тодруулбал уг дардасны огноо нь гаргацгүйгээс мэдэгдлүүдийг хэзээ шууданд хийсэн болох нь тодорхойгүй байна.
Дээрх мэдэгдлийг буюу 2 дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр болгон хойшлуулсныг нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгч болон эрх бүхий этгээдэд мэдэгдээгүй бөгөөд 02 дугаар сарын 23-ны өглөө бид өөрсдөө олж мэдсэн гэжээ.
Түүнчлэн нэхэмжлэгч ******* ******* ХХК нь манай байгууллага 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06 цаг 00 минутанд хөл хорио дуусч, ажил эхэлсэн өдөр ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цахим хуудаснаас 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр явуулахаар зарлагдсаныг олж мэдсэн, хөл хорио цуцлагдсан ажлын эхний өдөр албадан дуудлага худалдааны дэнчинг хүлээн авч, ачаалал үүсгэсэн нь дуудлага худалдаанд оролцогчдын хувьд ганцхан өдрийн дотор их хэмжээний мөнгө бэлнээр татан төвлөрүүлэх боломжийг хязгаарласан, Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хэдий ч манай *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хуульч нарын гар утас нээлттэй, холбогдох бүрэн боломжтой байсан, *******ны үйл ажиллагаа явагдаагүй, *******ны холбогдох ажилтнууд ажлын байрандаа байхгүй, дуудлага худалдааны дэнчин болох их хэмжээний мөнгийг бэлэн болон бэлэн бусаар шилжүүлэх, бэлтгэх хугацаа байгаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 68 дугаар зүйлийн 68.2, 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, Иргэний 177 дугаар зүйлийн 177.3, 175 дугаар зүйлийн 175.3-т заасныг зөрчсөн, бөгөөд ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажлын цаг 17:30 цагт дуусах ёстой байтал ямар хууль, дүрэм журмыг үндэслэн дэнчин авах цагийг 16:58 цагт дуусгавар болгосон нь ойлгомжгүй, тухайн цагт очихдоо хүсэлтээ, *******наас албан ёсоор олгосон итгэмжлэл, төлбөр тушаасан баримтыг бүрэн бүрдүүлсэн байхад дуудлага худалдааны ажилтан зөвхөн дэнчин тавих цаг дууссан гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан гэж тайлбарлаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 14 дүгээр зүйлийн 14.4-т Шаардлагатай тохиолдолд энэ 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан эсхүл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэнэ, 14.5-д Мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он сар, өдөр цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг тухайн этгээдийн удирдах албан тушаалтан эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он сар өдөр цагийг тэмдэглэнэ гэж заажээ.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 14 дүгээр зүйлийн 14.3-т шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж заасан байх ба Дэлхий нийтэд гарсан Ковид 19 цар тахлийн улмаас шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талуудыг дуудан ирүүлэх боломжгүй нөхцөл байдал байсан нь нийтэд илэрхий үйл баримт тул мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлж, мэдэгдлийг хүргүүлсэн талаар төлбөр авагч ******* ******* ХХК-ийн удирдах албан тушаалтан эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий ажилтанд утсаар мэдэгдэж, энэ талаар тэмдэглэл үйлдэн баримтжуулах боломжтой байжээ. Тодруулбал ******* шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2 дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг төлбөр авагч ******* ******* ХХК-ийн хаягаар хүргүүлэхдээ төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид энэ талаар утсаар мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 13 дугаар зүйлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилгоор тэмдэглэл үйлдэнэ гэж зааснаар энэ ажиллагаагаа баталгаажуулах үүрэгтэй боловч уг ажиллагааг дээрх заалтын дагуу гүйцэтгэсэн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байна.
Түүнчлэн хариуцагч ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх мэдэгдлүүдийг төлбөр авагч ******* ******* ХХК-ийн хаягаар хүргүүлсэн бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 9.30 цагт жолооч н.Батболдод гардуулсан гэх боловч уг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.
Иймд хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дагуу явагдсан, мэдэгдлийн хуульд заасан журмын дагуу хүргүүлж, мэдэгдсэн гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг зөвшөөрөөгүй бол хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах эрхтэй гэж зааснаар төлбөр авагч ******* ******* ХХК нь дээрх эрх бүхий албан тушаалтнуудад хандан гомдол гаргасан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар мөн тогтоогдож байна.
Иймд хариуцагч ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хоёрдахь албадан дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр явуулахаар товлосон, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/21, 2/22, 2/23 дугаартай тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2252-2254 дугаартай мэдэгдлийг боломжит хугацаанд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 70 дугаар зүйлийн 701, 70.2-т зааснаар төлбөр авагч ******* ******* ХХК-ийн хаягаар эрх бүхий этгээдэд нь мэдэгдсэн, хүргүүлсэн болох нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 63 дугаар зүйлийн 63.1, Иргэний 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөр төлөгч О.Мөнхбаярын өмчлөлийн ******* дүүргийн 01 дүгээр *******, гудамж 22 дугаар барилга, 301 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү- дугаартай, 132.62 м.кв талбайтай, 302 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү- дугаартай, 89.39 м.кв талбайтай, 303 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү- дугаартай, 110.8 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгүүдэд хоёрдахь албадан дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ