| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2021/03220/И |
| Дугаар | 184/ШШ2022/00035 |
| Огноо | 2021-12-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 184/ШШ2022/00035
| 2021 оны 12 сарын 24 өдөр | Дугаар 184/ШШ2022/00035 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Ч.Нямсүрэн, А.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ХК /******* дүүргийн 5 дугаар *******, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК /******* дүүргийн 20 дугаар *******, ******* *******, -д байрлах, РД /-д холбогдох,
Даатгалын нөхөн төлбөрт 13 107 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. /РД /, Б. /РД /, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. /РД /, иргэдийн төлөөлөгч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанитай улсын дугаартай Toyota Lexus 450 маркийн автомашины өмчлөгч П. нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Автотээврийн хэрэгслийн *******ын гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулсан. 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ******* дүүргийн 20 дугаар *******ны нутаг дэвсгэрт *******гийн Монос сургуулийн уулзварын *******д улсын дугаартай Toyota Lexus 450 маркийн автомашин нь улсын дугаартай хюндэй аеросити маркийн ******* ХХК-ийн өмчлөлийн автомашинтай мөргөлдсөний улмаас *******ын тохиолдол үүссэн байна.
Зам тээврийн осол, хэргийн үзлэгийг Тээврийн цагдаагийн алба гүйцэтгэж, улсын дугаартай, хюндэй аеросити маркийн автомашины жолооч нь ******* улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасныг зөрчсөн гэдгийг тогтоосон байна. Даатгалын тохиолдлын газар дээрх үзлэг хийгдэх үеийн тэмдэглэлийг ******* ******* ХК давхар үйлдсэн. Хохирлын хэмжээг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Вендо ХХК нь 14 714 270 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлангаар гаргаж, 23 801 000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон. Буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрхийг 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр П. нь шилжүүлсэн, ******* ******* ХК 13 107 600 төгрөгийг *******ын нөхөн төлбөрт тооцон даатгуулагчид олгосон.
2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нийтийн зорчигч тээврийн ******* ХХК нь 5/88 дугаартай албан тоотоор М. нь тус компанид жолоочоор ажилладаг гэдгийг тодорхойлж өгсөн бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэх үндэслэлээр шаардах эрх үүссэн байна.
Иймд *******ын нөхөн төлбөрт төлсөн 13 107 600 төгрөгийг буруутай этгээд болох нийтийн зорчигч тээврийн ******* ХХК-аас Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Тээврийн хэрэгслийн *******ын гэрээний дагуу гаргуулж ******* ******* ХК-д олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Осол ******* ХХК-ийн жолооч М.ын буруугаас болсон, П.ийн тээврийн хэрэгсэлд 23 890 000 төгрөгийн хохирол учирсан болох нь тус тус тогтоогдсон. Манайх П.ийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, түүнд 10 000 000 төгрөгийг төлсөн. П. нь тухайн улсын дугаартай Toyota Lexus 450 маркийн автомашиныг ЖДМБ ХХК-аас зээл авч, зээлийн барьцаанд тавьж, өмчлөх эрхийг уг компанийн нэр дээр шилжүүлсэн байсан тул зөрүү 13 107 600 төгрөгийг ЖДМБ ХХК-ийн дансанд шилжүүлж, түүнтэй байгуулсан гэрээний дагуу манай компаниас нөхөн төлбөрт өгсөн 13 107 600 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхээ 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хэлцэл хийж шилжүүлж авсан.
Ингээд ******* ХХК-д 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хандахад зөвшөөрөөгүй учир шүүхэд хандсан. М. нь ******* ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг тул Иргэний хуулийн 498, 499 дүгээр зүйлд заасныг үндэслэн ажил олгогч, тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч ******* ХХК-аас хохирлоо нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компанийн өмчлөлийн УНЧ дугаартай, хюндэй аеросити маркийн тээврийн хэрэгслийг жолооч М. нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ******* дүүргийн нутаг дэвсгэр дээр ажил үүргээ гүйцэтгэж яваад П.ийн эзэмшлийн Lexus RX450 маркийн, улсын дугаартай автомашиныг мөргөж, ******* тээврийн осол гаргасан.
Тухайн үед уг ослын улмаас 23 801 000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд буруутай тал буюу жолооч М.ын *******аас нөхөн төлүүлэх шаардлага үүссэн байдаг.
Манай компанийн жолооч М. нь ******* ******* ХК-тай дугаартай албан журмын *******ын болон мэргэшсэн ангиллын ******* зэрэг хоёр *******ын гэрээ хүчинтэй үйлчилж байсан ба уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.3-д жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож *******ын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан 10 сая хүртэлх хохирлыг нэг удаа нөхөн төлнө гэсэн заалтын дагуу ******* ******* ХК-аас тухайн хохирол төлөгдөх байсан.
Гэвч тухайн үед М.ын албан журмын *******аас хохирол нөхөн төлөгдөөгүй, П. буюу хохирогчтой тохиролцож, түүний *******аас нөхөн төлбөр төлөгдсөн байсан. Ингэснээр П. нь 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлснээр манай компанийн даатгагч болох ******* ******* ХК-нь 13 107 600 төгрөгийг нөхөн төлбөрт олгосон.
Гэтэл тухайн нөхөн төлбөрийг даатгагч компаний маань даатгуулагч компаниасаа буцаагаад нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид ямар нэгэн эрсдэл гарсан тохиолдолд бусдад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор *******д хамрагддаг, тиймдээ ч ******* ******* ХК-тай 100 хувийн *******ын гэрээтэй хамтарч ажиллаж ирсэн.
Мөн Иргэний хуулийн 443.1 дүгээр зүйлд гэм хорын *******аар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг *******ын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүргийг даатгагч тал хүлээнэ гэж заасан байдаг. Гэвч ******* ******* ХК ажилтан, ажил үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учирсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэсэн үндэслэлээр даатгуулагч тал болох манай компаниас нэхэмжилж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба М.тай байгуулсан албан журмын *******ын гэрээний 11 дүгээр заалт болох нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх үндэслэл-д ийм зохицуулалт байхгүй байна. Мөн *******ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дугаар зүйлүүдийг үндэслэн манай компани уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Осол болсон асуудалд манай жолооч М. буруутай байсан, уг ослын улмаас ******* ******* ХК-аас 10 сая төгрөг өгсөн, П.ийн 23 801 000 төгрөгийн хохирлыг ******* ******* ХК төлсөн асуудалд манай талаас маргахгүй бөгөөд нэхэмжлэлээс 5 сая төгрөгийг төлөх саналтай, үлдэх хэсгийг төлөхгүй. Яагаад гэвэл манай компани ******* ******* ХК-тай *******ын гэрээ байгуулж, *******ын эрсдэлээ төлүүлэх зорилгоор 10 гаруй жил хамтарч ажиллаж байгаа. Уг гэрээний дагуу ******* ******* ХК нь гарсан аливаа бүх эрсдлийг л нөхөн төлөх ёстой бөгөөд жолооч П. нь мөн ******* ******* ХК-д даатгагдсан байсан учир түүний өмнө хүлээсэн үүргээ биднээс нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.
Иргэдийн төлөөлөгч: 13 107 600 төгрөгийг П. тээврийн хэрэгслээ 60 хүртэл сая төгрөгийг *******ын компаниар төлүүлэх, М. жолооч үүргээ гүйцэтгэж явсан, ******* ХХК-аас мөнгийг шилжүүлсэн. ******* ХХК нь ******* ******* ХК-тай 10 жил хамтран ажилласан.
******* ******* ХК нь ******* ХХК-аас 13 107 600 төгрөгийн 50 хувийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан *******ын нөхөн төлбөрт 13 107 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч нь манай компани нэхэмжлэгч ******* ******* ХК-тай 10 жил хамтран ажиллаж, гарах аливаа бүх эрсдлээ даатгуулсан бөгөөд П.ийн эрсдлийг нөхөн төлсөн үүргээ манай компаниас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүхээс зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж, нотлох үүрэгтэйг танилцуулж, зохигчийн хуульд заасан эдлэх эрх, үүргийг нь тайлбарлан өгөх ажиллагааг хангалттай хийсэн бөгөөд зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.
Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар дараах нөхцөл байдлууд тогтоогдов.
Хавтас хэрэгт авагдсан баримтаар болон зохигчийн тайлбараар ******* ******* ХК болон иргэн П. нарын хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Автотээврийн хэрэгслийн *******ын гэрээ-гээр даатгуулагч П. нь өөрийн эзэмшлийн улсын дугаартай, Лексус-ркс-450 маркийн тээврийн хэрэгслийг даатгуулж, хураамж төлөх, даатгагч ******* ******* ХК нь *******ын тохиолдол үүсэхэд учирсан хохирлыг даатгагчид нөхөн төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь нотлогдож байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт заасан гэм хорын *******ын гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
Хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн улсын дугаартай, хюндэй аеросити маркийн тээврийн хэрэгслийг тус компанийн жолооч ажилтай, М. нь жолоодон, ажил үүргээ гүйцэтгэж явахдаа 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ******* дүүргийн 20 дугаар *******ны нутаг дэвсгэр, *******гийн Монос сургуулийн уулзварын *******д Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх заалтыг зөрчиж, иргэн Д.ийн жолоодож явсан улсын дугаартай, Лексус-ркс-450 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсний улмаас Д.ийн тээврийн хэрэгсэлд 23 801 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан Замын цагдаагийн албаны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, Вендо ХХК-ийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Дээрх ******* тээврийн ослын улмаас *******ын тохиолдол бий болж, улмаар даатгагч ******* ******* ХК нь даатгуулагч П.ийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг *******ын гэрээний дагуу 100 хувь буюу 13 107 600 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримтаар нотлогджээ. Улмаар П.ийн тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирлыг буруутай этгээдээс нөхөн төлөхийг шаардах эрхийг нэхэмжлэгч ******* ******* ХК-д 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн а19/0018 дугаартай Нэхэмжлэх эрх шилжүүлэх хэлцэл гэх хэлцлээр шилжүүлсэн нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь *******аар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэж заасантай нийцсэн байна.
Учир нь нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн иргэн П.той байгуулсан автотээврийн хэрэгслийн *******ын гэрээний 12 дугаар зүйлд ******* улсын Даатгалын тухай хуулийн 8.7, Иргэний хуулийн 443.7-д заасныг үндэслэн *******ын нөхөн төлбөр олгогдсоны дараа даатгуулагчийн буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрх нь *******аар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж тохирчээ. Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй болно.
Харин хариуцагч ******* ХХК нь манай компани нэхэмжлэгч ******* ******* ХК-тай 10 жил хамтран ажиллаж, гарсан аливаа бүх эрсдлээ даатгуулсан бөгөөд ******* ******* ХК нь иргэн П.ийн эрсдлийг нөхөн төлсөн үүргээ манай компаниас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр маргасан.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч ******* ХХК-ийн татгалзал нотлогдохгүй байхаас гадна түүний татгалзлын үндэслэлээ болгож буй Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д гэм хорын *******аар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг *******ын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцлийн дагуу энэ хуулийн 8.4-т заасан баримтыг үндэслэн даатгуулагчид *******ын нөхөн төлбөрийг олгоно, 8.2-т *******ын гэрээнд заасан тохиолдолд нөхөн төлбөрийг даатгуулагчийн буруугаас хохирсон гуравдагч этгээдэд шууд олгож болно гэсэн заалтууд нь тухайн тохиолдолд хамаарахгүй тул хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлоогүй болно.
Хариуцагч ******* ХХК нь осол гаргасан жолооч М.ын ажил олгогч болох талаар маргахгүй байх бөгөөд тэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-гээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар ажилтныхаа учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй тул хариуцагч ******* ХХК-аас *******ын гэрээний нөхөн төлбөрийн хохиролд 13 107 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн хариуцагч ******* ******* ХК-тай 10 жил хамтран ажилласан. ******* ******* ХК нь ******* ХХК-аас 13 107 600 төгрөгийн 50 хувийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна гэх дүгнэлтийг шүүх шийдвэр гаргахдаа үндэслэх боломжгүй байгааг дурьдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 498 дугаар зүйлийн 498.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 13 107 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 223 490 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Ч.НЯМСҮРЭН
А.ЭНХТӨР