Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 156/шш2022/00023

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

156/2021/00227/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: ******* аймгийн Батноров сумын 7 дугаар багт оршин суух, М.Н

Хариуцагч: ******* аймгийн Хэрлэн сум, 1 дүгээр багт оршин суух Д.О

Нэхэмжлэлийн шаардлага: Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах,

Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага: Н.Ж-гийн нэхэмжлэлтэй М.Н-т холбогдох Бусдын хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэх тухай, М.Н-ийн сөрөг нэхэмжлэлтэй Н.Ж нь маргаан бүхий орон сууцыг дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан болохыг, М.Н маргаан бүхий орон сууцыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг анхан шатны шүүх хэлэлцэж шийдвэр гарах хүртэл ******* аймгийн Батноров сумын 7 дугаар багт байрлах 26 м.кв талбай бүхий орон сууцны хамтран өмчлөгч Р.Н, Ш.Х нарт ногдох хэсгийн өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдэл хийхгүй байхыг нотариатч Д.О-т даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.У,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Н /онлайнаар/,

Хариуцагч: Д.О,

Гуравдагч этгээд: Н.Ж,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Д.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 528 дугаар зүйл /Өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах журам/-ийн 528.1-д Өвлүүлэгчийн нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг сумын Засаг дарга өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.3-т Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж тус тус заасан. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 145 дугаарт бүртгэлтэй ******* аймгийн Батноров сумын 7-р багт байрлах 26 м.кв талбай бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч Н.Ж, түүний аав Р.Н, ээж Ш.Х, эгч Н.Б нарыг 2001.04.16-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгосон байна. Хэдийгээр Р.Н, Ш.Х, Н.Б, Н.Ж нар уг орон сууцны хамтран өмчлөгчөөр 2001.04.16-ны өдөр бүртгүүлсэн боловч тухайн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл уг орон сууцанд огт амьдарч байгаагүйн зэрэгцээ Н.Ж нь гэр бүлтэй болж 2001 оноос өрх тусгаарлан тусдаа амьдарсан байна. Харин Н.Жгийн аав Р.Н нь 2002.12.20-ны өдөр, ээж Ш.Х нь 2019.05.08-ны өдөр тус тус нас барсан байна. Тэгвэл өвлүүлэгч Р.Н, Ш.Х нарыг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байгаагүй өвлөгч Н.Ж нь тийнхүү тухай бүр өв нээгдсэнээс хойш жилийн дотор хуульд заасны дагуу эд хөрөнгийг эзэмшэн аваагүй, эрхлэн удирдаагүй, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргаагүй тул түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. Гэтэл ******* аймгийн тойргийн нотариатч /Дугаар:39/ Д.Оээс Н.Жд 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 0001, 0002 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг дээр дурдсан хуулийн заалтыг зөрчиж олгосон байна. Иймд 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр олгосон 0001, 0002 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч М.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Иргэн М.Н би ******* аймгийн тойргийн нотариатч Д.О-т холбогдуулан ******* аймаг, Батноров сум, 7 дугаар багт байрлах 26 м.кв талбай бүхий орон сууцны Р.Н, Ш.Х нарт ногдох хэсгийг иргэн Н.Ж-д өвлүүлэхээр 2021.01.05-ны өдөр 0001, 0002 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргасан бөгөөд шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 847 дугаартай захирамжаар уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн. Уг нэхэмжлэлийг гаргах болсон шалтгаан нь иргэн Н.Ж-гаас дээр дурдсан маргаан бүхий орон сууцыг одоо эзэмшиж байгаа буюу уг орон сууцанд амьдарч байгаа М.Н надад холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс байраа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан бөгөөд шүүгчийн 2020.09.10-ны өдрийн 2106 дугаартай захирамжаар уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байдаг.

Харин хариуцагч талаас нэхэмжлэгч Н.Ж-д холбогдуулан Н.Ж нь маргаан бүхий орон сууцыг өвлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан болохыг тогтоолгох, М.Н нь маргаан бүхий орон сууцыг олж авахдаа өмнөх өмчлөгч Н.Жгийн эрхийг зөрчөөгүй тул тухайн орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч, өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг уг иргэний хэрэгт 2021.01.04-ний өдөр гаргасан.

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий орон сууцыг өмчлөгч нь өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан тул тухайн орон сууцыг эзэнгүй эд юмс гэж үзнэ, мөн сөрөг нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар эзэнгүй эд юмсыг хуулиар хориглоогүй аргаар олж авсан, эсвэл тухайн эд юмсыг олж авсан этгээд түүнийг өөрийн эзэмшилдээ авч, өмчлөх эрхтэй гэж тус тус тайлбарлан маргаж мэтгэлцдэг.

Ийнхүү маргаан бүхий орон сууцны өмчлөлийн талаарх маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад нэхэмжлэгч Н.Ж сөрөг нэхэмжлэлийн хувийг гардан авсан. 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөртөө зориуд санаатайгаар маргаан бүхий орон сууцыг хамтран өмчлөгч Р.Н, Ш.Х нарт ногдох хэсгийг өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг ******* аймгийн тойргийн нотариатч Д.О-т гаргаж, улмаар нотариатч мөн өдөрт нь Н.Ж-д 0001, 0002 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байдаг.

Улмаар Н.Ж нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар өгөхдөө дээр дурдсан 2021.01.05-ны өдрийн 0001, 0002 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг юм. Тийм учраас М.Н би ******* аймгийн тойргийн нотариатч Д.О-т холбогдуулан ******* аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэлх тосгоны******* дугаар байны 10 тоотод байрлах 26 м.кв талбай бүхий орон сууцны хамтран өмчлөгч Р.Н, Ш.Х нарт ногдох хэсгийг иргэн Н.Ж-д өвлүүлэхээр 2021.01.05-ны өдрийн 0001, 0002 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай бие даасан тусдаа нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дээрх үндэслэлээр, мөн дараах байдлаар ихэсгэж байна.

Иймд Н.Ж-гийн нэхэмжлэлтэй, М.Н-т холбогдох бусдын хууль бус эзэмшлээс байраа чөлөөлүүлэх тухай үндсэн шаардлагатай, хариуцагчийн Н.Ж нь маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхээ дуусгавар болох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан болохыг тогтоолгох, М.Н нь маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж шүүхийн шийдвэр гарах хүртэл ******* аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэлх тосгоны******* дугаар байны 10 тоотод байрлах 26 м.кв талбай бүхий орон сууцны хамтран өмчлөгч Р.Н, Ш.Х нарт ногдох хэсгийг өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдэл хийхгүй байхыг ******* аймгийн тойргийн нотариатч Д.О-т даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох, нэмэгдүүлсэн шаардлага нь байрны маргаан дуустал Н, Х нарт ногдох өвлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байхыг даалгах нэхэмжлэл гаргасан. Байрны маргаантай асуудал шүүхээр дуусаагүй Ж-д урьдчилж өвлөх эрхийн гэрчилгээ урьдчилж гаргаж өгсөн нь хэрэгт нөлөөлж байна, Бид уг байранд 2017 оноос хойш амьдарч байгаа бөгөөд Баттөр гэдэг хүнээс худалдаж авч байсан. Б гэдэг хүн Х гэдэг хүн өвлөх эрхтэй,
влөх эрхийн гэрчилгээгээ шилжүүлж өгнө гэж хэлж байсан гэж мэдүүлсэн. Тэгээд бид нар байрны ордероо аваад удаагүй байхад Х нас барсан юм. Гэрчилгээ нь Д, С, Б гэдэг хүмүүсээр дамжаад бидэнд зарагдсан байх юм гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хууль зүйн дүгнэлтдээ: ...Жгийн нэхэмжлэлтэй Нт холбогдох бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү гэсэн шаардах эрх бүхий үндсэн нэхэмжлэлтэй, Нийн орон сууц өмчлөгч нь өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшигч нь татгалзсан болохыг тогтоолгох, мөн эзэнгүй орон сууцыг олж авсан этгээд өр барагдуулсан өөрийн эзэмшлийг дагаж өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэг шийдвэрлэгдээгүй байхад Ж-д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатч О-ийн үйлдэл нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүсэх гэм хор учруулах үндэслэлд хамаарч байгаа. Тодруулбал, Иргэний эрх зүйн харилцааг үүсгэх хууль зүйн нэг төрөл бол иргэн, хуулийн этгээдийн хууль бус үйлдэл юм. Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажлын нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатайгаар болон санаандгүйгээр гэм хор учруулсан нь иргэний эрх зүйн харилцаа үүсгэх үндэслэл болдог. Бусад гэрээний бус үүргийн харилцаатай холбоотой асуудлыг иргэний хуулийн 52 дугаар зүйлд зохицуулсан байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт Ж нь нотариатчид шүүхэд иргэний хэрэг үүсэж, маргаж байгаа талаараа хэлсэн. Нотариатч шүүхэд маргаантай байгаа талаар мэдсэн гэж байна. Эрх залгамжлагчаар тогтоолгох ёстой гэж ойлгоод гэрчилгээ бичиж өгсөн гэж байна. Эрх залгамжлах гэдэг ойлголт энэ хэрэгт байхгүй. Шүүхэд эрх залгамжлалын асуудал яригдаагүй. Талийгаач Н, Ха нар иргэний хэрэгт зохигчоор оролцож байгаагүй. Ж эрх залгамжлагчаар тогтоолгох тохиолдол байхгүй байсан. Нотариатч журмынхаа дагуу үйлдлээ хойшлуулж, түдгэлзүүлэх боломжтой байхад гэрчилгээ олгосон. Намайг өмчлөх эрх, өвлөх эрхийг холиод байна гээд байна. Шүүх үндсэн иргэний хэрэгт Ж орон сууц өмчлөх эрхгүй Н нь өмчлөх эрхтэй гэж шийдвэл энд ямар ч өв залгамжлалын асуудал, өвлөх эрхийн гэрчилгээ олгох асуудал яригдахгүй. Харин Жгийн нэхэмжлэл хангагдах юм бол өв залгамжлалын асуудал яаж шийдэгдэх нь бидэнд хамаагүй. Гагцхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа харилцан тэгш эрхийн үндсэн дээр явагдах ёстой байтал нотариатч нэг зохигчийн талд ороод шинээр нотлох баримт шүүхэд бүрдүүлж өгөөд ингэж тэнцвэргүй байдал үүсгэсэнтэй холбогдуулж бид нар үндсэн нэхэмжлэл дээрээ нотариатчийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт гаргаад явсан. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн асуудал үндсэн нэхэмжлэлтэйгээ хамт шийддэггүй учраас тусдаа нэхэмжлэл гаргаж байгаа юм. Намайг нотариатч Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.3-д заасныг буруу ойлгож тайлбарлаж байна гээд байх юм. Маш тодорхой бичсэн байгаа. Ж сая хэлэхдээ Ж аавыгаа нас барахад тусдаа гарсан, цуг амьдраагүй гэж байна. Тэгэхээр Ж нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-д заасан өвлөгч юм. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-д Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасан. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-д ... 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж үзэж байгаа юм. Өвлөхөөс татгалзана гэдэг нь өвийг авахгүй, хэрэггүй, өвийг орхиж, хаяж байгаа гэсэн ойлголт юм. Тэгэхээр хуульд заасан хугацаандаа гаргаагүй фактууд байхад өвлөх эрхийн гэрчилгээг олгож байгаа нотариатын үйлдэл хүчингүй. Өмчлөгч нь өмчлөх эрхээсээ татгалзаж, орон сууцаа хаяад явсан байхад би хууль ёсны дагуу эзэмшиж байгаа учраас өмчлөх эрхтэй гэж маргаж байгаа үндсэн хэрэг дээр нотариатчийн энэ үйлдэл хууль бус давуу байдал үүсгэж тэгш эрхийн хүрээнд мэтгэлцэх боломжгүй болгож байгаа юм. Ийм учраас Б нь цуг амьдарч байсан, 3 сарын дотор өвөө хүлээн авсан байсан ч гэсэн 3 сарын дотор хүсэлтээ гаргаагүй бол Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-д зааснаар өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. Энэ хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй учраас энэ хуулийг зөрчиж олгосон. Мөн Өршөөлийн тухай хуулиараа маргааныг эцэслэн шийдвэрлээгүй, нотариатч үйлдэл хийхээ хойшлуулах боломжтой байхад шууд өвлөх эрхийн гэрчилгээ олгосноороо хууль зөрчсөн. Иймд нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож, дахин хууль зөрчиж өвлөх эрхийн гэрчилгээ олгохгүй байхыг нотариатчид даалгаж өгнө үү. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч 19 жилийн өмнөх зүйлийг яриад байгаа юм гэж байна. Үндсэн иргэний хэрэг дээр 19 жил байраа орхиж явсан талаар ярьж байгаа. Шүүхийн эрх зүйн актаас бусад баримтад хуулбар үнэн тэмдэг дарах журам байхгүй. Үүнийг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Харин бид эрх зүйн актаар Ж гэдэг хүн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан, бид нар сөрөг нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлт, тухайн байранд амьдарч байсан хүмүүс, түдгэлзүүлж, сэргээсэн баримтууд дээр хуулбар үнэн тэмдэг дарж нотлох баримтаар өгсөн байгаа. Бусад баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжгүй байгаа. Нотариатч хуулийг буруу тайлбарлаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Д.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн Бэрх тосгоны иргэн Ж 2020 оны 12 дугаар сард над руу ирээд манай байрны эх гэрчилгээнд шүүхэд маргаан гарсан. Тэгээд намайг өв залгамжлах эрхийн гэрчилгээгээ шүүхээс авчир гэсэн гэж хэлээд өв залгамжлах эрхийн гэрчилгээг авах хүсэлт гаргасан. Тэгэхээр нь би Бэрх тосгоны Ү181400145 улсын бүртгэлийн дугаартай байрны гэрчилгээнд ямар нэгэн хүмүүс өв залгамжлах эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан эсэх талаар Монголын нотариатчдын танхимд хүсэлт гаргасан. Мэдээллийн сангийн ажилтанаас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3544 тоот энэ байрны талаар ямар нэгэн хүсэлт гаргасан хүн байхгүй байна гэсэн албан бичиг ирсэн. Ийм хариу ирсэн учраас 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан Р.Нийн 01 тоот, Ш.Хгийн 02 тоот өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгосон. Тухайн байрыг 4 хүн өмчлөх эрхтэй байсан. 4/1 хэсэгт хуваан нас барагч тус бүрд нь өв залгамжлах эрхийн гэрчилгээг олгосон. Энэ гэрчилгээг гаргахын тулд ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа, байрны өмчлөгчийн талаар Улсын бүртгэлийн хэлтсийн архиваас баримт, Жгийн хурууны хээгээр 4 хүн өмчлөх эрхтэй эсэхийг тодорхойлох Төрийн мэдээллийн нэгдсэн сангаас авсан лавлагаа, багийн даргын тодорхойлолт, Б-ийн өв залгамжлах эрхээсээ татгалзсан хүсэлт, Х.Ү-гийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн өв хүлээн авахаас татгалзах хүсэлт зэргийг хавсаргаж авсан. Энэ байрыг өв залгамжлах эрхтэй Б, Ү нар өв залгамжлахаас татгалзсан учраас охин Жг ирэхэд нь өвийг бичиж өгсөн. Өвийг бичиж өгснөөр өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон гэсэн үг. Тэгээд эх гэрчилгээгээ авсны дараа Улсын бүртгэлд бүртгүүлнэ гэсэн зөвлөгөөг өгсөн. Өөрөөр хэлбэл эх гэрчилгээ байхгүй учраас энэ үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл түдгэлзсэн байгаа гэсэн үг. Энэ өвлөх эрхийн гэрчилгээ эх хувиараа хүнд байгааг мэдсээр байж хүчингүй болгоод зарж борлуулаад дахиж эх гэрчилгээ авдаг шүү гэж би зөвлөгөө өгөхгүй. Нас барагч 2-н өмнөөс асуудлыг хурдан шийдвэрлэхийн тулд өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгосон. Тэгэхээс биш би хууль зөрчиж өвлөх эрхийн гэрчилгээ олгоогүй. Нас барсан хүний өмнөөс тайлбар мэдүүлэг өгөх эрх олгохын тулд Жд өв залгамжлах эрхийн гэрчилгээг олгосон. Нас барсан 2 хүнд ногдох 25, 25 хувьд өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгосон. Нэгэнт энэ өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгогдсон байхад дахин гэрчилгээ олгохгүй байх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүй болгосны дараа дахиж гэрчилгээ олгохгүй байх шаардлага гаргасан гэж ойлголоо. Нотариатын тухай хуулиараа өөр хүн өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан эсэхийг лавлаж хариуг нь авч байж гэрчилгээг олгосон гэв.

Гуравдагч этгээд Н.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би уг байранд аав ээж эгчийн хамт амьдарч байсан нь үнэн. Аав байр хувьчилж аваад найз Г гэдэг хүнд орон байр байхгүй гээд байрандаа байлгасан. Г нь 2 охинтой байсан. Охидууд нь байрыг зарсан байсан. Аав, ээж 2 надад байр байгаа шүү гэж хэлж байсан. Аав нас барсны дараа би тусдаа гараад ээжтэйгээ өвлөх эрхийн асуудал дээр маргаагүй. Ээж нас барахаасаа өмнө байраа асууж байгаарай, байр байгаа шүү гэж хэлж байсан, ээж маань тэргэнцэртэй байсан болохоор тэгж байгаад өөрөө хөөцөлдөнө гэдэг байсан юм.. гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай эрх ашиг хөндөгдсөн учраас нотариатчийн ярьсныг зөв гэж дүгнэж байгаа. Тэгэхээс энэ хэрэг гуравдаг этгээдээр оролцож байгаа бидний талд онцгой дүгнэлт гаргаж асуудлыг ярьж байна гэж бодохгүй байна. Иргэний хуулийн 528 дугаар заалтад зааснаар Ж нь өв залгамжлах эрхтэй гэдэг нь тодорхой байгаа. Байрын өмчлөх эрхийн гэрчилгээ 4-н хүний нэр дээр байгаа боловч 5 дахь хүн Х гэдэг хүнээр овоглодог Ү гэж хүн байгаа. Тэгэхээр Б, Ү гэдэг хүмүүс өвөөсөө татгалзаж Ж өв нээлгэсэн. Энэ хөрөнгийг 2017 оноос хойш Н гэдэг хүн хууль бусаар худалдаж авсан. 2001 онд хувьчлагдсан байр аав нь 2002 онд нас бараад хүүхдүүд нь тусдаа байсан. Монгол хүний сэтгэхүйд аав, ээжийгээ амьд байхад өв хөрөнгийг хувааж авна гэж булаацалддаг зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаагаар бид нар юм болгоныг хуулиар ингэх ёстой, тэгэх ёстой гэж хандаж болохгүй. Өв уламжлал, ёс заншил гэж зүйл байдаг. 2010 оноос өмнө ээж, аавынх нь найзууд ямар нэгэн төлбөр тооцоогүй байдаг байсан. 2010 оноос хойш ээж нь байраа хөөцөлдөж байсан. 2019 онд ээжийгээ нас барснаас хойш охин нь архи уудаг байсан учраас хүнд архины мөнгөөр зараад гэрчилгээ нь дамжиж явсан асуудал яригддаг. Тэгээд нас барах болгонд нь өв нээлгэх ёстой гэж хуульд заагаагүй. 2019 онд ээж нь нас барсан учраас орон сууцны асуудал яригдсан. Тухайн үед хүнээс гуйхгүй амьдарч байсан. Аав, ээж нь малтай, буриад айл байсан. Тэгээд энэ хүүхдүүдийг тусдаа байж байгаад аав, ээжийнхээ хөрөнгийг өвлөх гэлээ гэж буруутгаад байна. 2019 онд М гэж хамаатан нь байранд орсон согтуу хүнээс гэрчилгээг нь аваад дамжиж зарагдаад Н-т очсон. Тэгээд албан ёсоор заргалдаж хууль ёсны өвлөгч гэдгээ тодорхойлсон. Хугацаандаа хүсэлтээ гаргаагүй, нотариатч гэрчилгээ олгосон гэж нэхэмжлэгч талын өмгөөлөгч буруутгаж байна. Гэтэл өвлөгдөж ирсэн хөрөнгийг Ж эгч дүү нартайгаа ярилцаад нэг хүний нэр дээр болгоё гээд нөгөө 2 нь татгалзсаны төлөө буруутгаж шийдэх нь буруу байна. Аав, ээжийгээ амьд сэрүүн байхад өв хөрөнгөө булаалцаж өв нээлгээгүй асуудал ч яригдаж байгаа нь буруу байна. Нотариатчийн шийдсэн асуудал хуулийн заалтаараа зөв байна. Хуулийг хууль тогтоогч нар тайлбарлах болохоос хэрэглэж байгаа бид өөрсдийн санаа бодлоор тайлбарлана гэж байхгүй. Нэг мөр хэрэглэгддэг ойлголтыг шүүхээс шийдэх нь зөв. Нэхэмжлэгч талын өмгөөлөгч 3,4 жил байранд байчхаад өөрсдийгөө хууль ёсны өмчлөгч мэтээр тайлбарлаж, биднийг бүх хуулийн заалтаар буруутгаж ярих гээд байна. Үүнийг шүүхээс зөв шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч тойргийн нотариатч Д.О-т холбогдуулан Н.Ж-д 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр №0001, №0002 өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн Н.Ж-гийн нэхэмжлэлтэй М.Н-т холбогдох Бусдын хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэх тухай, М.Н-ийн сөрөг нэхэмжлэлтэй Н.Ж нь маргаан бүхий орон сууцыг дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан болохыг, М.Н маргаан бүхий орон сууцыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг анхан шатны шүүх хэлэлцэж шийдвэр гарах хүртэл ******* аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны******* дугаар байрны 10 тоотод байрлах 26 м.кв талбай бүхий орон сууцны хамтран өмчлөгч Р.Н, Ш.Х нарт ногдох хэсгийн өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдэл хийхгүй байхыг ******* аймгийн нотариатч Д.О-т даалгах гэж гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж заасны дагуу хариуцагчийн хүсэлтээр Н.Жг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан болно.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримт, шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Аливаа этгээд өөрийн эрхээ зөрчигдсөн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй ба нэхэмжлэгч М.Н нь шүүхэд өөрийн эрх зөрчигдсөн хэмээн үзэж нотариат Д.От холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч М.Н болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, өмгөөлөгч Ж.Н нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа .... Жгийн нэхэмжлэлтэй М.Нт холбогдох маргаан бүхий байрны асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй, нөгөөтэйгүүр Н.Ж нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар эд хөрөнгө өвлөхөөс татгалзсан байхад нотариатч Д.О нь дээрх хуулийн заалтыг зөрчин 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өвлөх эрхийн 0001, 0002 дугаартай гэрчилгээ гаргаж өгсөн тул нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах, шүүхэд хянагдаж түдгэлзүүлсэн байгаа Н.Ж-гийн нэхэмжлэлтэй, М.Н-т холбогдох, М.Н-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай Н.Ж-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэтэл өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдэл хийхгүй байхыг нотариатч Д.О-т даалгах нь зүйтэй.. гэж,

Хариуцагч Д.О нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... Уг байрны хууль ёсны өмчлөгчөөр 4 хүн бүртгэгдсэн, ...Б, Ү нар өв хүлээн авахаас татгалзсан тул би хуулийн дагуу Жд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон .. гэж зохигчид маргасан байна.

Иргэн Н.Ж нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нотариатч Д.От ******* аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны******* дугаар байрны 10 тоотод байрлах 26 м.кв талбай бүхий орон сууцны өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг гаргаж, Н.Б, Х.Ү нар Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-д зааснаар өвлөх эрхээсээ тухай хүсэлтийг гаргасны дагуу ******* аймгийн тойргийн нотариатч Д.О Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 531 дүгээр  зүйлийн 531.1-т зааснаар Н.Жд 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр №001, №0002 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгожээ.

******* аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны ...тоот 26 мкв үл хөдлөх хөрөнгө, орон сууцны өмчлөгчөөр 2001 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Р.Н, Ш.Х, Н.Б, Н.Ж нар буюу 4 өмчлөгчтэйгээр улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, хавсралт уг бүртгэлд өөрчлөлт хийгээгүй тухай баримт хэрэгт авагдсан (хх-ийн 26-27 хуудас Р.Н, Ш.Х нар нь гэрлэлтээ бүртгүүлж (хх-ийн 23 хуудасН.Ж, Н.Б нар нь эцэг Р.Н-аар, Х.Ү нь эх Ш.Х-гаар овоглодог байна.

Дээрх эд хөрөнгийн өмчлөгч Р.Н 2002 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, Ш.Х нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нас барсан (хх-ийн 22 хуудасР.Нийг нас барах хүртэл түүнтэй хамт Ш.Х, Н.Б, Н.Ж нар, Р.Х-г нас барах хүртэл түүнтэй хамт Х.Ү амьдарч байсан тухай ******* аймгийн Бэрх тосгоны захирагчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолт авагджээ. (хх-ийн 24-25 хуудас)

Хуульд зааснаар иргэн нас барснаар өв хүлээн авах, өвийн харилцаа үүсдэг бөгөөд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө болон эрх өвлөгдөнө.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг хууль ёсны өвлөгч гэх ба маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өвлөгдөх хэмжээ нь нас барагч Р.Н, Ш.Х нарт ногдох хэсгээс тооцогдох ба Н.Ж, Н.Б, Х.Ү (2001 онд төрсөн ээж Хгаар овоглодог) нар нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй байх тул тэдгээрийг талийгаач Р.Н, Ш.Х нарын хууль ёсны өв залгамжлагчид гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй, тэдгээрт өвлөх эрхийн харилцаа нь үүсэж, бүгд тэнцүү хувааж өвлөх эрхтэй байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж өвлөх эрх нээлгэх хугацаа, өвлүүлэгчтэй  хамт амьдарч байсан өвлөгчдийн хувьд өв нээгдсэнээс хойш өвлөгдөх хөрөнгийг хэрхэн хүлээн авах хугацаа, журмыг хуульчилсны дагуу Н.Ж, Н.Б, Н.Ү нарын хувьд Р.Н, Ш.Х нартай хамт амьдарч байсан нотлогдож байх тул гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа холбогдох албан тушаалтанд мэдэгдсэн гэх баримт байхгүй тул өвийг хүлээн авсанд тооцно.

Тэдгээрийг өв хүлээн авахаас татгалзсан тухай Монголын нотариатчдийн танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүлгэхэд өв хүлээн авах хүсэлт гаргасан, өвлөхөөс татгалзсан тухай хүсэлтийг гаргаагүй, уг маргаан бүхий орон сууцанд өвлөх эрхийн гэрчилгээ, гэрээслэлийн гэрчилгээ олгоогүй болох нь нотариатчдын танхимын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №3544 дүгээр тодорхойлолт ( хх-ийн 29 хуудас)-оор нотлогдохоос гадна нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдэл хийхдээ Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.2-т заасан үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох, шаардлагатай баримт бичиг бүрдүүлэх, Хууль зүй дотоо хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар баталсан Нотариатын үйлдэл хийх заавар-ын 8 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй, хууль журамд заасан үүргээ хэрэгжүүлэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ ...уг байртай холбогдуулан М.Н нь Жг хуульд зааснаар өвлөхөөс татгалзсан гэж сөрөг нэхэмжлэл гаргаж шүүхэд маргаантай байгааг нотариатч мэдсээр байж өвлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн, өвлөх эрхийн гэрчилгээ олгохоос татгалзах, түдгэлзүүлэх боломжтой байсан... гэж тайлбарлаж байгаа боловч Н.Ж Н.Б, Н.Ү нар нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нотариатад хүсэлт гаргаж, нотариат хуульд заасан холбогдох баримтыг (өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт байгаа эсэх, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, өв хүлээн авахаас татгалзсан өвлөгчийн хүсэлт ...) шалгасны үндсэн дээр гэрчилгээ олгосон, мөн Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2.13-т заасны дагуу өвлөгдөх хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх, өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгох, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасан эсэх, гэрээслэл үйлдсэн эсэх, өв хөрөнгөтэй холбоотой маргаан байгаа эсэх талаарх Нотариатчдын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагаа авна гэснийг зөрчөөгүй, Нотариатын тухай хуулийг 30, 31 дүгээр зүйлд заасан тохиолдол үүссэн гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д зааснаар Хууль ёсны өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариатчид гаргана гэж, мөн хуулийн 531.2 дахь хэсэгт Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно гэж тус тус заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэн газрын нотариатад хүсэлтээ гаргаж, нотариат түүнд өв

нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байгаа нь хуульд нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Иргэний хуулийн 528.3-т зааснаар 528 дугаар зүйлийн  528.1, 528.2-т заасан хугацаанд өв хөрөнгийг хүлээн аваагүй хүлээн авах хүсэлтээ зохих байгууллагад гаргаагүй учраас Н.Ж-гийн хувьд өв хүлээн авахаас татгалзсан гэж үзнэ гэж мэтгэлцэж байгаа боловч Н.Ж, Н.Б, Х.Ү нар нь хууль ёсны өвлөгчийн хувьд мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар өв нээгдсэн буюу өвийг хүлээн авсан байх тул нотариат дээрх хуулийн заалтыг зөрчиж өвлөх эрхийг гэрчилгээ олгосон гэх, хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний шүүх нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн үндэслэлээр мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрх зүйн хамгаалалтын хүрээнд иргэний зөрчигдсөн эрхийг хангадаг ба нэхэмжлэгч тал ******* аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны .. тоот 26 мкв үл хөдлөх хөрөнгийг Баттөр гэх хүнээс худалдаж авсан, одоо энэ байранд би амьдарч байгаа гэж тайлбарлаж байгаа боловч энэ тухай баримт хэрэгт авагдаагүй, шүүхэд хянагдаж буй Н.Ж-гийн нэхэмжлэлтэй, М.Н-т холбогдох Бусдын хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэх, М.Н-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргээс хуулбарлан уг хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтуудаас уг маргаан бүхий байранд М.Н амьдарч байгаа гэдгийг, уг маргаан бүхий байртай холбоотой өвлөх эрхийн харилцааны оролцогч болохыг нотолсон, нөгөөтэйгүүр Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар маргаантай байрны асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай өөр этгээдээс өргөдөл нотариатад ирсэн гэдэг нь баримтаар нотлогдохгүй, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар нэхэмжлэгч М.Н өвлөх эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар шаардлага гаргах эрхгүй байна.

Хариуцагч Д.О нь ...Ж байрны асуудлаар шүүхэд маргаантай байгаа гэж хэлсэн... хэмээн шүүхэд тайлбарласан хэдий ч нотариатч Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврын дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо холбогдох баримт бичгийг бүрдүүлэхэд өвлөх эрхийн гэрчилгээ олгохоос татгалзах нөхцөл байдал байсан гэдэг баримтаар нотлогдоогүй, нотариат хууль журам зааварт заасан ажиллагааг хийж гүйцэтгэн холбогдох баримтын үндсэн дээр өвлөх эрхийн гэрчилгээг олгосон үйлдэл нь нэхэмжлэгч М.Нийн эрхийг зөрчсөн гэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүйгээс гадна нотариатч нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар мөн хуулийн 31.1-д заасан үндэслэлээс бусад үндэслэлээр буюу М.Н гэх өвлөх эрхгүй этгээд шүүхэд хандсан гэж таамагаар, шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай өөр этгээдээс өргөдөл нотариатад ирээгүй байхад Н.Жд өвлөх эрхийн гэрчилгээ олгохоос татгалзах үндэслэлгүй юм.

 

Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д талийгаач Р.Н, Ш.Х нарын хууль ёсны өв залгамжлагчид нь Н.Ж, Н.Б, Х.Ү нар гэж үзэх ба мөн хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг Н.Жд олгосон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн ...Жд 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр №0001, №0002 өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй дүгнэлээ.

 

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасны дагуу өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хууль заасан журам, үндэслэлийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгох бөгөөд хариуцагч нотариатч Д.О нь уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар мөн хуулийн 31.1-д заасныг зөрчсөн гэх хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй, Н.Жд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэж байх тул нэхэмжлэгчийн .....шүүхэд хянагдаж буй Н.Жгийн нэхэмжлэлтэй М.Нт холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэр гарах хүртэл маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгч Р.Н, Ш.Х нарт ногдох хэсгийн өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдэл хийхгүй байхыг ******* аймгийн нотариатч Д.От даалгах... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч нотариатч Д.О нь 0001 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо байрны метр квадратыг 26 мкв гэснийг 263 гэж ташаа бичснээ зөвшөөрсөн ба энэ талаар зохигчид маргаагүй болохыг дурдав.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210600 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 531 дүгээр зүйлийн 531.1, 531.2-т зааснаар нэхэмжлэгч М.Нийн Н.Жд 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр №0001, №0002 өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн Н.Жгийн нэхэмжлэлтэй М.Нт холбогдох Бусдын хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэх тухай, М.Нийн сөрөг нэхэмжлэлтэй Н.Ж нь маргаан бүхий орон сууцыг дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан болохыг, М.Н маргаан бүхий орон сууцыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг анхан шатны шүүх хэлэлцэж шийдвэр гарах хүртэл ******* аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны ... тоотод байрлах 26 м.кв талбай бүхий орон сууцны хамтран өмчлөгч Р.Н, Ш.Х нарт ногдох хэсгийн өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдэл хийхгүй байхыг нотариатч Д.О-т даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.УРАНЗАЯА