Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 135/ШШ2021/01159

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2021/01087/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум ******* багт оршин байгаа ******* ******* /РД:*******/-ны нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум ******* баг, ******* хороолол, ******* байр подволд байрлах ******* ******* ХХК /РД: /

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум баг гудамжны оршин суух овогт /РД:, утас: /

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум баг гудамжны оршин суух овогт /РД:, утас:, / нарт холбогдох,

 24,779,109.83 төгрөг гаргуулах, гэрээний үгийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одончимэг, хариуцагч Ц., Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрам нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* ******* ХХК, Ж. нар нь 2017.12.17-ны өдөр ******* *******тай дугаартай Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулж, 27,800,000 төгрөгийн зээлийг жилийн 27.6 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлж авсан болно. Зээлийн дугаартай гэрээний үгийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах ипотекийн гэрээг байгуулсан болно.

Үүнд дугаартай ипотекийн гэрээгээр Ж.гийн өмчлөлийн улсын бтгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын баг ны тоот хаягт байршилтай 52 мкв, 18 мкв талбайтай хувийн сууц граж, гүний худаг, Ж.гийн өмчлөлийн улсын бтгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын багийн нутагт орших 3000 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, /А дугаартай ипотекийн гэрээгээр Ж.гийн өмчлөлийн улсын бтгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын баг ширээ 313,4 мкв 168 мкв талбайтай хүлэмжийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах Ж.гийн өмчлөлийн 84,1 мкв талбайтай хүнсний ногооны зориулалттай агуулах зэргийг барьцаалсан болно. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн БД4305115017 дугаартай батлан даалтын гэрээгээр Ц., Ж. нар нь дээрх гэрээний үэг үл биелэгдвэл өөрсдийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцах үэг хүлээсэн. Мөн хариуцагч Ц., Ц. нар нь ******* *******тай 2018.12.10-ны өдрийн дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг жилийн 25,2 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн дугаартай гэрээний үгийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож, дараах ипотекийн гэрээг байгуулсан болно.

Үүнд: 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай ипотекийн гэрээгээр Ж.гийн өмчлөлийн улсын бтгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын баг ны тоот хаягт байршилтай 52мкв, 18 мкв талбайтай хувийн сууц граж, гүний худаг, Ж.гийн өмчлөлийн улсын бтгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын багийн нутагт оршин 3000 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг тус тус барьцаалсан болно. Хариуцагч ******* ******* компанийн захирал Ц., хариуцагч Ж. нарт зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч шүүхэд хандаж зээлийнхээ шийдвэрлүүлэх хүсэлттэй байх тул зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийн нийт төлбөр 24,752,109.83 төгрөг, нотариатын зардал 27,000 төгрөг нийт 24,779,109.83 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, гэрээний үгийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилж байна. гэв.

 Хариуцагч ******* ******* ХХК, Ц., Ж. нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний төлбөр нийт 5,184,992 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн төлбөрт үндсэн нийт 19,567,117 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх дараахь үндэслэл байна. ******* ******* ХХК нь ноолууран, ноосон, оёмол, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарын техник тоног төхөөрөмжийг шинэчлэх болон хүлэмжийн аж ахуйг байгуулах ажлуудад хөнгөлттэй зээл олгох Засгийн газрын хөтөлбөрт хамрагдан Монгол улсын Хөгжлийн *******ны хөнгөлттэй зээлийг ******* *******аар дамжуулан 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 50,000,000 төгрөгийг 37 сарын хугацаатай жилийн 8 хувийн хүүтэй, өвлийн хүлэмж барих зориулалтаар авсан. Дээрх зээлийг манай компани зориулалтаар нь ашиглаж, Монгол улсад анхны өвлийн хүлэмжийн аж ахуйн нэг болж ажилласан ба тухайн үед ямар ч туршлага гарын авлага байгаагүй тул маш их сорилт бэрхшээл учирт байсны улмаас зээл ашиглалтын хугацаанд зээлийг хуваарийн дагуу төлөхөд хүндрэл үүссэн ба зээлийн гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуусахад 28,465,877.26 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй төлж чадахгүй нөхцөлд орсон. Зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө ******* *******ны эдийн засагч З. дуудаж танайх зээлээ төлж чадахгүй бол шүүхээр орвол барьцаа хөрөнгө чинь хураагдана, мөн зээлийн ангилал буурна. Шүүхээр орж байхаар зээлийг чинь хөрвүүлж, манай *******ны хамгийн урт хугацаатай баг хүүтэй хөрөнгө оруулалтын зээл аваад энэ зээлээ төлчихвөл зээлийн ангилал чинь хэвийн болно гэж шаардах, ятгах зэргээр санал тавиад байхаар нь тухайн үед миний бие санхүүгийн мэдлэг муу, мэдээлэл, муутай, мэргэжлийн санхүүч, хуульчийн зөвлөгөө авалгүйгээр зөвхөн ажилтнуудын шаардлагыг хүлээн авч Зээлийн ангилал чинь хэвийн болно гэсэн үгэнд нь итгэж, жилийн 8 хувийн хүүтэй төлж чадахгүй байсан зээлээ 27.6 хувийн хүүтэй болгон өөрчилж 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дугаартай 27,800,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний дагуу 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр ******* ******* ХХК-ийн дансанд 27,800,000 төгрөг оруулж, тухайн өдөр нь буцааж татаж, өмнөх 8 хувийн хүүтэй зээлийг хаасан. Өөрөөр хэлбэл тухайн зээл нь хөрөнгө оруулалтын зээл нэртэй боловч олгосон өдрөө нэг ч төгрөг үлдээлгүй буцаагаад татаж авсан. Гэвч ******* *******ны ажилтнууд амалсан ёсоороо бага хүүтэй биш жилийн 27.6 хувь, сарын 2,3 хувийн хүүтэй *******ныхаа хамгийн өндөр хүүтэй зээл гаргасан ба зээлийн ангилалыг хэвийн болгох амлалтаа биелүүлээгүйн улмаас бусад *******уудаас зээл авах боломжгүй болсон тул үйл ажиллагаа явуулахын тулд ББСБ-аас өндөр хүүтэй зээл авч, үйл ажиллагаагаа доголдуулахгүй явуулж ирсэн ба жилийн 3 улиралд 5 хүнийг ажлын байраар хангаж ирсэн. Дээрх байдлаар хичээн ажилласан боловч Ковид-19 цар тахлын улмаас орлого муудсан болон зээлийн өндөр хүүгийн дарамтын улмаас № дугаартай зээлийн гэрээгээр авсан 27,800,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөнд 2019 оны 11 сараас эхлэн доголдол үүссэн. Уг 27,800,000 төгрөгийн зээл ашиглалтын хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 11,850,800 төгрөгийн хүү төлсөн боловч 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 12,445,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй, 4,830,000 төгрөгийн хүүгийн хуримтлагдаж нийт 16,680,000 төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэлтэй болж, нэмж зээл хүүгийн төлбөр төлж чадахгүй хаврын тариалалтаа ч хийж чадахгүй, санхүүгийн хүнд байдалд орсон. Хэрвээ 8 хувийн хүүтэй зээлийг муу ангилалыг засахгүйгээ медсээр байж, өндөр хүүтэй зээлд шилжүүлэлгүйгээр, тухайн үед нь уг зээлийг төлүүлэх арга хэмжээ авсан бол бид нар өдийд зээлийг төлөөд дуусгачих байсан. Гэхдээ өнгөрсөн хавар Засгийн газраас Ковид-19 цар тахлын үед аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, *******ны зээлийг нь дахин санхүүжүүлэх зорилготой жилийн 3 хувийн хүүтэй зээл, Монгол *******ны хэрэгжүүлж байгаа 10,5 хувийн хүүтэй репо зээлүүдийг олгож эхэлсэн. Манай санхүүгийн хүндрэлээс гарах болон хаврын тариалалтанд нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа тул дугаартай зээлийн гэрээний 12,445,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл дээр нэмж 50,000,000 төгрөгийн зээл олгож, уг зээлийг Засгын газраас хэрэгжүүлж байгаа 3 хувийн эсвэл Монгол *******ны хэрэгжүүлж байгаа 10,5 хувийн хүүтэй репо зээлэнд хамрагдах хүсэлтээ ******* *******инд шуудангаар хгүүлсэн. Манайх хүсэлтэндээ бага хүүтэй нэмэлт санхүүжилтийн зээл олгохгүй бол хаврын тариалалтаа хийж чадахгүй, өмнөх зээлээ ч төлж чадахгүй, муу ангилалд орсны улмаас өөр *******наас ч зээл авч чадахгүй дампуурах нь тодорхой болсон тул № дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн хүүг зогсоож, шүүхэд шилжүүлэх тухай шаардлагыг уг хүсэлтэнд тодорхой бичсэн. Манай хүсэлтийн дагуу ******* *******ны Дархан салбарын захирал Т. бид нарыг дуудаж уулзаж, танайд зээл олгох боломжтой. Хэдэн төгрөгийн зээлээр яг юу хийх тухай тооцоогоо хийгээд ир гэсэн. Бид нар 45,000,000 төгрөгийн зээл хүсч уг зээлээсээ зээлийн үлдэгдлээ төлөөд үлдсэн 25,000,000 төгрөгөөр хаврын тариалалт хийх тооцоогоо бичгээр гаргаж өгсөн. Тус *******ны харилцааны менежер манай тооцоог судалж үзээд 2-3 удаа янз бийн агуулгаар зээл хүссэн өргөдөл бичүүлж авч зээл гаргаж өгөх байгаа мэт итгэл үнэмшил төрүүлж, нааш цааш явуулсаар байтал хаврын тариалалтын хугацаа өнгөрсөн. Ийнхүү цаг алдсаны улмаас манай хаврын тариалалт оройтож, бордоогоо хугацаанд нь татаж чадаагүйн улмаас энэ жил ургац алдсан. Дээрх байдлаар ******* *******ны зээлдэгчийнхээ эрх ашгийг боддоггүй зөвхөн *******ныхаа ашгийг боддог үйл ажиллагаанаас болж манай компани байнга хохирсоор ирсэн. Иймд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр № дугаартай 27,800,000 төгрөгийн зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж байна. Учир нь № дугаартай зээлийн гэрээний 2.1.3-т зээлийн зориулалт Хөрөнгө оруулалт гэж заасан. Гэтэл уг гэрээний дагуу олгосон 27,800,000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ******* ******* ХХК-ийн дансанд шилжүүлж, тухайн өдрөө тэр даруйд нь 27,465,887 буцааж татаж, өмнөх 2014 оны 8 хувийн хүүтэй зээлийн үлдэгдэлд суутгаж авсан. Өөрөөр хэлбэл уг зээлийг хөрөнгө оруулалтын зорилгоор олгоогүй харин өмнөр хугацаа дууссан зээлийг хаахын тулд зээл олгосон мэт гадаад хэлбэрийг бий болгосон д үзүүлсэн зээлийн гэрээ байгуулж, мөнгийг оруулж, гаргах хэлбэрээр л компанийн дансыг ашигласнаар зээлийн мөнгө *******индаа л үлдэж харин хариуцагч нар өндөр хүү төлөх болсон нь зээлийг гэрээ дансны хуулгаар нотлогдож байгаа тул уг зээл нь д үзүүлж хийсэн өөр хэлцлийг халхавчилж хийсэн хүчин төгөлдөр хэлцлийн шинжийг хангаж байгаа юм. Хүчин төгөлдөр бус хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул хариуцагч талд хүү төлөх үэг үүсэхгүй ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх дагавар үүсэж байна. Иймд 2017 оны № дугаартай 27,800,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу төлсөн үндсэн зээл 15,355,104 төгрөг, хүү 11,368,650 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56,515 төгрөг, нийт 26,780,270 төгрөгийг 27,800,000 үндсэн зээлээс хасаж тооцвол 1,019,730 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байх тул 1,019,730 төгрөгийн үндсэн зээлийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн бусад шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч ******* жих ХХК, Ц., Ж. нараас дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний төлбөр 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 12,444,895.86 төгрөг, зээлийн үндсэн хүү 6,775,515.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 346,705.55 төгрөг, нийт 19,567,117.20 төгрөгийг гаргуулах, дугаартай ипотекийн гэрээгээр Ж.гийн өмчлөлийн улсын бтгэлийн Ү-1310001787 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын баг ны тоот хаягт байршилтай 52 м.кв, 18 м.кв талбайтай хувийн сууц, граж, гүний худаг, Ж.гийн өмчлөлийн улсын бтгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын багийн нутагт орших 3000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, /А дугаартай ипотекийн гэрээгээр Ж.гийн өмчлөлийн улсын бтгэлийн Ү-1310002041 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын баг ширээ тоот 313.4 м.кв, 168.8 м.кв талбайтай хүлэмжийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах Ж.гийн өмчлөлийн 84.1 м.кв талбайтай хүнсний ногооны зориулалттай агуулах зэргийг албан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнийн дүнгээс зээлийн гэрээний үгийн гүйцэтгэлийг хангуулах, дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний төлбөр 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,472,232 төгрөг, зээлийн хүү 1,638,752.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,007.74 төгрөг, нийт 5,184,992.63 төгрөг гаргуулах, дугаартай ипотекийн гэрээгээр Ж.гийн өмчлөлийн улсын бтгэлийн Ү-1310001787 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын баг ны тоот хаягт байршилтай 52 м.кв, 18 м.кв талбайтай хувийн сууц, граж, гүний худаг, Ж.гийн өмчлөлийн улсын бтгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар багийн нутагт орших 3000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг албан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнийн дүнгээс зээлийн гэрээний үгийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар дугаартай зээлийн гэрээний 2.1.3-т Зээлийн зориулалт: Хөрөнгө оруулалт гэж заасан, гэтэл уг гэрээний дагуу олгосон 27,800,000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ******* жих ХХК-ийн дансанд шилжүүлж, тухайн өдрөө тэр даруйд нь 27,465,887 төгрөгийг буцааж татаж, өмнөх 2014 оны 8 хувийн хүүтэй зээлийн үлдэгдэлд суутгаж авсан. Уг зээлийг хөрөнгө оруулалтын зорилгоор олгоогүй, харин өмнөх хугацаа дууссан зээлийг хаахын тулд зээл олгосон мэт гадаад хэлбэрийг бий болгосон д үзүүлсэн зээлийн гэрээ байгуулж, мөнгийг оруулж, гаргах хэлбэрээр л компанийн дансыг ашигласнаар зээлийн мөнгө *******индаа л үлдэж, харин хариуцагч нар өндөр хүү төлөх болсон нь зээлийн гэрээ, дансны хуулгаар нотлогдож байгаа тул уг зээл нь д үзүүлж хийсэн, өөр хэлцлийг халхавчилж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг хангаж байгаа юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байх тул 19,567,117.20 төгрөг гаргуулах, үгийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд бол хүлээн зөвшөөрч байна гэж маргадаг болно.

******* ******* нь ******* жих ХХК, Ц., Ж. нартай Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулж, дугаартай гэрээний хувьд 60 сарын хугацаатай 27,800,000 төгрөгийн зээл олгосон, зээлийн гэрээгээр зээлийн хүүг жилийн 27.6 хувиар тооцсон, дугаартай гэрээний хувьд 36 сарын хугацаатай 5,000,000 төгрөгийг жилийн 25.2 хувиар тооцсон болох нь хэрэгт авагдсан 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаар зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дугаар зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт зэрэг нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Ц., Ж. нар зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээл, хүү төлөлтийн хуваарийг зөрчсөний улмаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачлагаар цуцалж, зээлийн гэрээний үгийн биелэлтийг буцаан шаардаж байгаа нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-д заасан зээлдэгч хавсралт 1-д заасан графикт хугацааг чанд баримтлах, зээл, түүний төлбөрийг хэсэгчлэн төлөх нь энэхүү гэрээний нэн чухал нөхцөл бөгөөд түүнийг уадаа дараа зөрчвөл зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж заасантай нийцэж байгаа бөгөөд хариуцагч тал гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсныг хүлээн зөвшөөрч байгаа болох нь хариуцагч Ц., Ж. нарын шүүх хуралдаанд гаргасан ...5,000,000 төгрөгийн зээлийг бол хүлээн зөвшөөрч байна. Тариалалт эхлэнгүүт төлөөд явна... гэсэн тайлбараар тогтоогдож байна.

Мөн хариуцагч нар нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооны талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Талууд байгуулсан зээлийн гэрээндээ зээлийн үндсэн хүүг жилийн 25.2 хувь гэж тохирсон, зээлийн гэрээний 2.5-т зээлдэгч нь зээлийн гэрээний графикт хугацаа хэтэрсэн өдрөөс зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үэгтэй байхаар заасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д ...гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үгийг тус тус хүлээнэ, 452 дугаар зүйлийн 452.2-т ...Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үэгтэй гэж тус тус заасантай нийцсэн байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Ц., Ж. нараас зээлийн үндсэн төлбөр үндсэн зээлийн үлдэгдэл 3,472,232 төгрөг, зээлийн хүү 1,638,752.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,007.74 төгрөг, нийт 5,184,992.63 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* *******инд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үгийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үэг гүйцэтгүүлэгч нь бусад үэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үэг гүйцэтгэгч үгээ гүйцэтгээгүй зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Хас *******ны Дархан салбарын хариуцагч нарын зээлийн барьцаанд тавьсан орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үгийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үгийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Харин дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний төлбөр 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 12,444,895.86 төгрөг, зээлийн үндсэн хүү 6,775,515.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 346,705.55 төгрөг, нийт 19,567,117.20 төгрөгийг гаргуулах, дугаартай ипотекийн гэрээгээр Ж.гийн өмчлөлийн улсын бтгэлийн Ү-1310001787 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын баг ны тоот хаягт байршилтай 52 м.кв, 18 м.кв талбайтай хувийн сууц, граж, гүний худаг, Ж.гийн өмчлөлийн улсын бтгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар багийн нутагт орших 3000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, /А дугаартай ипотекийн гэрээгээр Ж.гийн өмчлөлийн улсын бтгэлийн Ү-1310002041 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын баг ширээ тоот 313.4 м.кв, 168.8 м.кв талбайтай хүлэмжийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах Ж.гийн өмчлөлийн 84.1 м.кв талбайтай хүнсний ногооны зориулалттай агуулах зэргийг албан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнийн дүнгээс зээлийн гэрээний үгийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийг зааж өгсөн бөгөөд дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний тухайд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан д үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхээр байна.

Учир нь, хариуцагч ******* жих ХХК, Ц., Ж. нар ******* *******нтай 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ4305101159 дугаартай өвлийн хүлэмж барих зориулалтаар, төсөл санхүүжүүлэх гэрээг байгуулж 50,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 37 сарын хугацаатай авсан байна. 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусч, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 28,465,877.26 төгрөгийг төлж тухайн зээлийг хаасан байна.

Ингэхдээ 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулж, 27,800,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, 27.6 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зээл авсан, зээлийг нэхэмжлэгч ******* ******* хариуцагч ******* жих ХХК-ийн дансанд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр олгосон бөгөөд тэр өдрөө ЗГ4305101159 дугаартай 8 хувийн хүүтэй зээлийг хаасан нь хэрэгт авагдсан ******* жих ХХК-ийн дансны хуулгаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл жилийн 8 хувийн хүүтэй төслийн зээлийг жилийн 27.6 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл болгож хариуцагч нарт стандарт гэрээний нөхцөл санал болгосон нь зээлийг зээлээр санхүүжүүлсэн, д үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхээр байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны ******* нь зээлдэгчийн саналаар гэрээнд өөрчлөлт оруулдаггүй, урьдчилан бэлдсэн зээлийн стандарт гэрээг байгуулдаг болно.

Мөн, ******* *******наас олгосон зээл зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон нь нэгэнт тогтоогдсон тул энгийн хөрөнгө оруулалтын өндөр хүүтэй зээл цаашид гэлжлэх нь шударга ёсонд нийцэхгүй юм.

Иймд нэхэмжлэгч ******* ******* зээлийн гэрээний үгийн гүйцэтгэл шаардах эрхгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул тэр хэмжээгээр хариуцагч нарт улсын тэмдэгтийн хураамжийг хариуцуулав.

Нэхэмжлэгч ******* ******* нотариатын зардал 27,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ нь хариуцагч нарын зээлээ цаг хугацаанд нь төлөөгүй буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан зардал байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ц., Ж. нараас үндсэн зээлийн үлдэгдэл 3,472,232 төгрөг, зээлийн хүү 1,638,752.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,007.74 төгрөг, нийт 5,184,992.63 төгрөг, нотариатын зардал 27,000 төгрөг, нийт 5,211,992.63 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* *******инд олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хариуцагч ******* жих ХХК, Ц., Ж. нараас дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний төлбөр 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 12,444,895.86 төгрөг, зээлийн үндсэн хүү 6,775,515.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 346,705.55 төгрөг, нийт 19,567,117.20 төгрөгийг гаргуулах, дугаартай ипотекийн гэрээгээр Ж.гийн өмчлөлийн улсын бтгэлийн Ү-1310001787 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын баг ны тоот хаягт байршилтай 52 м.кв, 18 м.кв талбайтай хувийн сууц, граж, гүний худаг, Ж.гийн өмчлөлийн улсын бтгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар багийн нутагт орших 3000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, /А дугаартай ипотекийн гэрээгээр Ж.гийн өмчлөлийн улсын бтгэлийн Ү-1310002041 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын баг ширээ тоот 313.4 м.кв, 168.8 м.кв талбайтай хүлэмжийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах Ж.гийн өмчлөлийн 84.1 м.кв талбайтай хүнсний ногооны зориулалттай агуулах зэргийг албан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнийн дүнгээс зээлийн гэрээний үгийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох улсын бтгэлийн Ү-1310001787 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын баг ны тоот хаягт байршилтай 52 м.кв, 18 м.кв талбайтай хувийн сууц, граж, гүний худаг, улсын бтгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар багийн нутагт орших 3000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үгийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,038.05 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц., Ж. нараас улсын тэмдэгтийн хураамжид 168,542 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* *******инд олгосугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үгээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС