Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/55

 

                         

 2024         01         09                                   2024/ШЦТ/55

           

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

улсын яллагч Н.Ганчимэг,

шүүгдэгч *******,

өсвөр насны шүүгдэгч*******, түүний хууль ёсны төлөөлөгч Д.У тэдний өмгөөлөгч Э.Түвдэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”Ж” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ж овогт Аийн Б, Б овогт Тийн Т нарт яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2306 00000 2474 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2006 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн .................... суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Өвөрхангай аймаг, .........................  тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүрэг..... дүгээр хороо .......................... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Ж овогт Аийн Б /РД:....................... /

Монгол Улсын иргэн, 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн ….................... суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод аймаг .............................. тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн …. дугаар хороо, ............... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 Б овогт Тийн Т /РД:............. /

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч А.Б 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн …..  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ц" төвийн гадаа байсан Б.М-ийн эзэмшлийн trek-3700 загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч******* нар гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн ….. дугаар хороо, ............... барилгын хойно хашаанд байрлуулсан байсан хохирогч Д.Б-ийн эзэмшлийн улаан өнгийн руль, рамыг хар өнгөөр будсан 29 инчтэй унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 460,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч******* нар гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн ..... дугаар хороо .......гадна байрлуулсан хохирогч Ц-ийнэзэмшлийн Шимино брэндийн саарал өнгийн цэнхэр оруулгатай 29 инчтэй унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1,799,400 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч******* нар гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, 2023 оны 7 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны 8 дугаар орцны гадна байрлуулсан байсан хохирогч О.Ж-ийн эзэмшлийн Wake брэндийн улаан хар өнгийн 29 инчтэй унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 375,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.     

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     - Өсвөр насны шүүгдэгч А.Б нь 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ц" төвийн гадаа байсан Б.М-ийн эзэмшлийн trek-3700 загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 600,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

     Иргэн Б.М-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2 хх-ийн 3 дахь тал/,

     Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.М-ийн өгсөн: "Би өчигдөр буюу 2023 оны 5 дугаар сарын 11-ний өглөө 09 цаг 30 минутын үед ажил болох “Ц..........”-ын ертөнцийн зүгээр зүүн талд байрлах унадаг дугуйн зогсоол дээр өөрийн дугуйг байршуулан түгжээд үлдээсэн ба өнөөдөр ажил дээрээ ирээд цайны цагаар 12.00 цагийн үед гарч үзэхэд миний унадаг дугуй алга болсон байсан. Хяналтын камертай. "Тгек-3700" загварын цэнхэр өнгийн дугуй 2021 оны 8 дугаар сард хувь хүнээс 800,000 төгрөгөөр авч байсан." гэх мэдүүлэг /2 хх-ийн 7-8 дахь тал/

     Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 11-12 дахь тал/,             Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн СБ1-23-2030 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 32-35 дахь /,

     - Шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч******* нар гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн …...  дугаар хороо, “Х” барилгын хойно хашаанд байрлуулсан байсан хохирогч Д.Б-ийн эзэмшлийн улаан өнгийн руль, рамыг хар өнгөөр будсан 29 инчтэй унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 460,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

     Иргэн Д.Бэс гаргасан "...унадаг дугуйгаа хулгайд алдсан" гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 180 дахь тал/,

     Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Б-ийн өгсөн:  "Би Баянзүрх дүүргийн  …... дугаар хороо ....................... эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Тус байрны гадаа шатнаас өөрийн эзэмшлийн унадаг дугуйгаа гинжээр түгжээд үлдээдэг юм. Гэтэл 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн хамт Эрээн хот аяллаар явчхаад 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэртээ ирээд байрныхаа гадаа байрлуулсан дугуйгаа авах гэтэл байхгүй байсан. Манай байрны хяналтын камерыг шүүдэг хүн нь ээлжийн амралт авсан учир шүүх боломжгүй байсан. Гэтэл цагдаагийн байгууллагаас унадаг дугуй хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг барьсан гэсэн мэдээлэл цахим орчинд явсан бөгөөд миний унадаг дугуй алдагдсан гэсэн мэдээллээр явж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний унадаг дугуй спорт улаан рультэй, 29 инчийн, рамыг нь хар өнгөөр будчихсан цоо шинэ дугуй байсан...байгууллагын урамшуулалд 850,000 төгрөгөөр бодогдож ирж байсан. Өөрийн унадаг дугуйгаа тухайн үнээр үнэлнэ." гэх мэдүүлэг /1 хх-ийн 184-185 дахь тал/

     Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн БЗД2-23-1356 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 186-187 дахь тал /,

     - Шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч******* нар гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн ..... дугаар хороо .......гадна байрлуулсан байсан хохирогч Ц-ийн эзэмшлийн Шимино брэндийн саарал өнгийн цэнхэр оруулгатай 29 инчтэй унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1,799,400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

     Иргэн Д.Цоос 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр гаргасан "Баянзүрх дүүргийн …... дугаар хорооны нутаг дэвсгэрт ...................... гаднаас өөрийн унадаг дугуйг хулгайд алдсан" гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны PCOG05289482 дугаартай хуудас /1 хх-ийн 12 дахь тал/,

     Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц-ийн өгсөн:  "Би өөрийн унадаг дугуйгаа 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр унаж байгаад уг өдрөө гэрийн гадаа буюу Баянзүрх дүүргийн ..... дугаар хороо .......дугуйн цоожлогчоор гинжлээд үлдээсэн юм. Харин уг өдрийн орой 23 цаг 30 минутад гэрийн гадаа дугуйгаа харахад байсан бөгөөд миний үлдээсэн газарт дугуй байсан. Харин би өнөөдөр 11 цаг орчимд гэрээсээ гараад ирэх үед миний дугуй алга болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. Манай байр бол ямар нэгэн хяналтын камер байхгүй. Гэхдээ хажууд хувийн хэвшлийн байгууллагын камер байдаг бөгөөд уг камер ажилладаг үгүйг мэдэхгүй байна." гэх мэдүүлэг /1 хх-ийн 32 дахь тал/,

     Эд зүйл хүлээн авсан "...Шимино брэндийн саарал өнгийн цэнхэр оруулгатай 29 инчтэй унадаг дугуйг 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр *******,******* нараас гаргаж өгснийг хүлээн авав." гэх тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн "...Шимино брэндийн саарал өнгийн цэнхэр оруулгатай 29 инчтэй унадаг дугуйг 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Д.О-тхүлээлгэн өгөв" гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 107-109 дэх тал/,

     Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 24-ний  БЗД2-23-1278 дугаартай A/2 шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77-78 дахь тал/,

     - Шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч******* нар гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, 2023 оны 7 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны 8 дугаар орцны гадна байрлуулсан байсан хохирогч О.Ж-ийн эзэмшлийн Wake брэндийн улаан хар өнгийн 29 инчтэй унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 375,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

     Иргэн О.О.Жнгаас 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр гаргасан "Баянзүрх дүүргийн Д..... дугаар хороо...... орцны гаднаас өөрийн унадаг дугуйг хулгайд алдсан" гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 149 дэх тал/,

     Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч О.Ж-ийн өгсөн:  "Би 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн Д..... дугаар хороо...... орцны гадаа цонхон доороо өөрийн эзэмшлийн Wake брэндийн улаан хар өнгийн 29 инчийн унадаг дугуйгаа шар цоожоор цоожлоод үлдээсэн. Тэгээд тухайн үед наадмын өдрүүд болж байсан учраас унадаг дугуйгаа унах боломж олдоогүй. Гэхдээ миний унадаг дугуй хамгийн сүүлд 2023 оны 7 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед цоожтой гадаа нь байж байсан. Гэтэл 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн үед гэрээсээ гараад унадаг дугуйгаа унах гэтэл байхгүй байсан бөгөөд хулгайд алдсан учир цагдаагийн байгууллагад хандсан. Би өөрийн Wake загварын унадаг дугуйгаа одоогоос жилийн өмнө фейсбүүк дээр байсан дугуйны группээс 500,000 төгрөгөөр хямдхан худалдаж авч байсан. Өөрийн унадаг дугуйгаа худалдаж авсан үнээрээ үнэлнэ. Манай байрны ойр орчим унадаг дугуй хулгайлж байгааг харуулахуйц хяналтын камер байхгүй." гэх мэдүүлэг /1 хх-ийн 149-150 дахь тал/,

     Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн БЗД2-23-1280 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 152-153 дахь тал/

     Эд зүйл хүлээн авсан "... Wake брэндийн 29 инчийн улаан өнгийн унадаг дугуйг *******,******* нараас хүлээн авсан" гэх тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн "хохирогч О.О.Жнд хүлээлгэн өгсөн" гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 158-160 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав. 

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугийн талаар улсын яллагч: “Өсвөр насны шүүгдэгч******* болон шүүгдэгч Т нарын хулгайлах гэмт хэргүүдийг  хэлэлцэж байна. Үйл баримтын дагуу хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад бол үргэлжилсэн үйлдлээр үгсэн тохиролцож нийт 3 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг, өсвөр насны шүүгдэгч******* нь ганцаараа нэг гэмт хэрэг үйлдсэн нь нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирол  учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар өсвөр насны шүүгдэгч*******ын өмгөөлөгч Э.Түвдэн: Манай үйлчлүүлэгч болон миний зүгээс гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа. Гэмт хэргийн улмаас хохирсон хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа. Манай үйлчлүүлэгч өсвөр насны хүүхэд учраас ямар нэгэн байгууллагад хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллах боломжгүй байгаа. Манай үйлчлүүлэгч хохирлоо нөхөн төлөх гээд ажил хийсэн байсан. Тухайн газар нь одоогийн байдлаар цалингаа өгөөгүй учраас хохиролоо нөхөн төлөөгүй байна” гэв.

Өсвөр насны шүүгдэгч А.Б нь 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн …...  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ц" төвийн гадна байсан Б.М-ийн эзэмшлийн trek-3700 загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч******* нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн …..  дугаар хороо, “Х” барилгын хойно хашаанд байрлуулсан байсан хохирогч Д.Б-ийн эзэмшлийн улаан өнгийн руль, рамыг хар өнгөөр будсан 29 инчтэй унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 460,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч******* нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн ..... дугаар хороо .......гадна байрлуулсан байсан хохирогч Ц-ийнэзэмшлийн Шимино брэндийн саарал өнгийн цэнхэр оруулгатай 29 инчтэй унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1,799,400 төгрөгийн хохирол учруулсан,

             Шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч******* нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, 2023 оны 7 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны 8 дугаар орцны гадна байрлуулсан байсан хохирогч О.Ж-ийн эзэмшлийн Wake брэндийн улаан хар өнгийн 29 инчтэй унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 375,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ************** нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

     Шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч******* нар гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 11 дэх тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц-ийнөгсөн: “:  "...Харин би өнөөдөр 11 цаг орчимд гэрээсээ гараад ирэх үед миний байсан дугуй алга болсон байсан..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 32 дахь тал/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн  2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №БЗД2-23-1278 дугаар дүгнэлт, хохирогч Д.О-тэд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх-ийн 108-109 дэх тал/ Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлбээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 143 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч О.Ж-ийн өгсөн:  "...  Гэтэл 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн үед гэрээсээ гараад унадаг дугуйгаа унах гэтэл байхгүй байсан бөгөөд хулгайд алдсан учир цагдаагийн байгууллагад хандсан. Би өөрийн Wake загварын унадаг дугуйгаа одоогоос жилийн өмнө фейсбүүк дээр байсан дугуйны группээс 500,000 төгрөгөөр хямдхан худалдаж авч байсан..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 149-150 дахь тал/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №БЗД2-23-1280 дугаар  дүгнэлт /1 хх-ийн 152-153 дахь тал/, хохирогч О.О.Жнд дугуй хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх-ийн 159-160 дахь тал/, Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл  /1 хх-ийн 179 дэх тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Б-ийн өгсөн:  "...гэтэл 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн хамт Эрээн хот аяллаар явчхаад 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэртээ ирээд байрныхаа гадаа байрлуулсан дугуйгаа авах гэтэл байхгүй байсан...." гэх мэдүүлэг /1 хх-ийн 184-185 дахь тал/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн БЗД2-23-1356 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 186-187 дахь тал/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх-ийн 3 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.М-ийн өгсөн: "Би өчигдөр буюу 2023 оны 5 дугаар сарын 11-ний өглөө 09 цаг 30 минутын үед ажил болох “Ц............... ”-ын ертөнцийн зүгээр зүүн талд байрлах унадаг дугуйн зогсоол дээр өөрийн дугуйг байршуулан түгжээд үлдээсэн ба өнөөдөр ажил дээрээ ирээд цайны цагаар 12 цаг 00 цагийн үед гарч үзэхэд миний унадаг дугуй алга болсон байсан. Хяналтын камертай. "Тгек-3700" загварын цэнхэр өнгийн дугуй 2021 оны 8 дугаар сард хувь хүнээс 800,000 төгрөгөөр авч байсан." гэх мэдүүлэг /2 хх-ийн 7-8 дахь тал/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 11-12 дахь тал/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн СБ1-23-2030 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 32-35 дахь/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

      Иймд шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч******* нарыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.    

            Шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч******* нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирол хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.                                                                                                                                                                                                                                                                                                                          

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ............... , эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж

           

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч******* нар хохирогч Б.М, Д.Б, Д.Ц, насанд хүрээгүй хохирогч Х.О.Жн нарт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах арилгах үүрэгтэй байна.

            Хохирогч Д.Ц, О.О.Жн нар дугуйг биет байдлаар нь буцааж авсан /1 хх-ийн 108, 159 дэх тал/ байна.

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-д 600,000 төгрөг, хохирогч Д.Бд 460,000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч ******* нь хохирогч Д.Бд 170,000 төгрөг шилжүүлсэн баримт байх тул шүүгдэгч *******оос 60,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Бд, өсвөр насны шүүгдэгч******* болон түүний хууль ёсны төлөөлөгч Д.У нараас 600,000 төгрөг гаргуулж хохирогч Б.М-д, 230,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Бд тус тус олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилжээ.

Өсвөр насны шүүгдэгч******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 11 сар 07 хоногтой байсан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хувьд хохирол төлбөрийг тодорхой хэмжээнд төлсөн, үлдсэн мөнгөө төлөхөө илэрхийлсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж 1 жил 6 сарын хугацаатай зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, тухайн оршин сууж байгаа хаягаар буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаар тогтоох, өсвөр насны шүүгдэгч*******ын хувьд хохирол нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлсэн. 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг хоёр дахин багасгаж, 1 жил 3 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялыг тухайн шүүгдэгчийн эцэг эхийн оршин сууж байгаа Өвөрхангай аймгийн ...........  сумын .....  дугаар багийн нутаг дэвсгэрээр тогтоох саналтай байна. Шүүгдэгч *******ын хувьд зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олох сургалтад хамруулах үүрэг хүлээх албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэсэн санал гаргаж байна. Өсвөр насны шүүгдэгч******* нь цагдан хоригдсон 60 хоногийн хугацааг эдлэх ялаас хасах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг CD хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй” гэх

 

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч:миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үлдэгдэл 830,000 төгрөгийн хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид ял оногдуулах, хүлээлгэх хариуцлагын талаар зааж өгсөн байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлд зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Өсвөр насны шүүгдэгч******* нь цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялаас хасаж ял эдэлсэнд тооцож өгнө үү гэсэн саналтай байна.”  гэх дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч******* нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн, төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч *******од 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч*******од 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, өсвөр насны шүүгдэгч******* 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хүртэл цагдан хоригдсон 61 хоног, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.   

            Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Тийн Т, өсвөр насны шүүгдэгч Ж овогт Аийн Б нарыг урьдчилан үгсэн тохиролцож, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

 - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч*******од 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч******* нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 5.4 дүгээр 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч*******ын цагдан хоригдсон 61 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тус тус тооцож, ял эдэлсэнд тооцсугай.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,503 дугаар зүйлийн 503.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 60,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Бд, өсвөр насны шүүгдэгч*******,түүний хууль хууль ёсны төлөөлөгч Д.У нараас 230,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Бд, 600,000 төгрөг гаргуулж хохирогч Б.М нарт тус тус олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА