Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 135/ШШ2021/01249

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2020/01098/и/

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум ******* баг, ******* хороолол, тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:******* /-н нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум ******* баг ******* хороолол, тоотод оршин суух ******* овогт ******* /РД: /-д холбогдох,

"Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөх эрхийг хүчингүй болгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнээс хасалт хийлгүүлэх тухай" үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүүхдүүдээ асрамжиндаа авах, тэтгэлэг гаргуулах, дундын өмч болох 3 өрөө байраа авах, Г.*******ын нэр дээр байгаа өмчөөс Г., Г. нарт ноогдох хувийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, хариуцагч Э., хариуцагчийн өмгөөлөгч Л.Цуурай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* миний бие 2009 оноос эхлэн Э.тай хамтран амьдарч 2 охинтой болсон. Г. 11 настай, Г. 7 настай. Э. нь 2016 оны 02 дугаар сард БНСУ руу 3 сарын хугацаатай явж ирээд мөн 2017 оны 02 дугаар сард Австрали улс руу 1 жилийн англи хэлний сургалтанд сурахаар 2 бага насны хүүхдээ орхиод явсан. Явахаасаа өмнө надаас гадуур өөр залуутай явалддаг байсныг би мэдсэн. Өөрт нь ч хэлж маргаан болж байсан. Э. нь Австрали яваад 3 сарын дараа ямар ч харилцаа холбоогүй болоод 3 жилийн дараа буюу 2019 оны 10 дугаар сард гэнэт гэрт орж ирээд хувцас ойр зуурын зүйлүүдээ авна гэж надтай уулзаад одоо чи бид хоёр хамт амьдрах боломжгүй болсон. Би Улаанбаатар хотод ажилд орж өөр хүнтэй хамт амьдарна. Чи наад байрандаа амьдар, би чамд өргүй, чи надад өргүй. Чи ажилтай үедээ манай аав, ээжид хүүхдүүдээ харуулж бай хоёулаа охидуудаа 2 талаасаа анхаарал халамж тавьж харж хандая гэж надтай ярьж тохироод явсан. Би энэ хүний байхгүй 3 жилийн хугацаанд 2 хүүхэддээ анхаарал халамж тавьж "Монгол-Оюу" сургуулийн сургалтын төлбөрийг төлдөг байсан. Би үр хүүхдээ тэжээхийн тулд ажил хийж байх хугацаандаа Э.ын аав, ээжид харуулж ажилгүй үедээ өөрөө авч хардаг байсан. Гэтэл 2020 оны 4 дүгээр сараас хойш намайг 2 охинтой минь уулзуулахгүй хүүхдүүдийг минь надад өгөхгүй би гэртээ орно чи намайг 2 хүүхэдтэй минь гудамжинд гаргасан гэж огт худал гүтгэлэг хэлж доромжилж миний ээж хуульч хүн хуулийн байгууллага манай талд байгаа. Чамайг шоронд хийнэ гэж удаа дараа гүтгэж цагдаад хандаж миний болон 2 охин минь амгалан тайван байлдлыг ирснээсээ хойш алдагдуулж байна. Би Э.ыг Авсрали руу сурахаар явах зардал мөн төрийн банкнаас авсан цалинийн зээлийн үлдэгдлийг төлсөн мөн байрны зээлийг өнөөдрийг хүртэл миний бие ганцаараа төлж байна. Бид хоёрын хамтран өмчилдөг 3 өрөө байрыг би Э.тай анх хамтран амьдарч эхлэхдээ өөрийн өмчийн нэг өрөө байртай байсан тэрийгээ зараад 2 өрөө байр болгосон мөн зараад 3 өрөө байр болгоход хамтран зээлдэгч шаардлагатай байсан тул арга буюу Э. байрны өмчлөх эрхийн гэрчилгээн дээр нэр бичигдсэн байдаг. Иймд хариуцагч Э. нь хамтын амьдралын хугацаанд хөрөнгө санхүүгийн ямар ч дэмжлэгч туслалцаа байгаагүй, үр хүүхэддээ халамж муу, сэтгэлгүй хүүхдүүдээ барьцаалж надаас л юм салгаж байх явцгүй санаатай хүн тул хоёр охиноо өөрийн асрамжид авч эхээс нь тэтгэлэг гаргуулах, мөн Дархан-Уул аймаг, Дархан сум ******* баг хороолол,  байрны 50тоот 3 өрөө байрны дундын өмчлөх эрхийг хүчингүй болгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнээс Э.ын нэрийг хасалт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.

 Хариуцагч Э. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Г.*******тай 2006 оноос үерхэл нөхөрлөлийн харилцаатай байж байгаад 2009 оноос хойш хамтын амьдралтай болж, 2009 оны 10 дугаар сарын 18-ны өдөр охин Г., 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр охин Г. нарыг төрүүлж одоо хүүхдүүд минь 7-11 настай Монгол-Оюу дунд сургуулийн 2-6 дугаар ангид суралцаж байна. Хамт амьдарсан 10-аад жилийн хугацаанд Г.******* нь миний эрх, эрх чөлөөнд удаа дараа зүй бусаар халдан зодож, хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжлон, басан дээрлхдэг байсан төдийгүй, үргэлж хардан тагнаж Банзал, янхан, бузар, яртай шархтай гэж хэлэн байнгийн сэтгэл санааны дарамтанд оруулан тарчлаан зовоож байсан билээ. Энэ болгонд би 2 хүүхдээ бодон уучилж, тэсч тэвчин өнгөрөөдөг байлаа. Ингээд бид амьдралаа өөрчлөн хол явбал өөрчлөгдөх байх гэж найдан хоорондоо Австрали явахаар ярилцан Би түрүүлж яваад, араасаа гэр бүлээ татах шийдвэрт хүрэн 2017 оны 02 дугаар сард Австрали улсыг би зорьсон. Очоод хичээл болон ажил, амьдрах байраа зохицуулан 2017 оны 10 дугаар сард бага охин Г. нөхөр Г.******* нарыг viza-ээ мэдүүл гэж хэлсэн. Гэвч Г.******* үгүй би хүний газар боолын ажил эрхлэхгүй хэмээн татгалзсан. Ийнхүү би сургуулиа 2019 оны 10 дугаар сард төгсөөд ирэхэд В. гэх эмэгтэйг орон гэртээ аваачин, хамт амьдараад намайг орон гэрт минь оруулахгүй хөөж, цоожны гол солин би бүтэн 10-н сар байр хөлслөн 2 хүүхэдтэйгээ амьдарсан. Эцэст нь арга барагдан сая сургууль хичээл эхлэхийн өмнө цагдаад хандан, цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн, түлхүүрийг минь авч өгсөн бид гэртээ орсон. Энэ үед Г.******* нь өмчлөх зөрчлийн хэрэг нь шалгагдаж дуусаагүй байхад гэрт араас орж ирэн хоолой амыг минь боож, гарыг минь ард өчин тархиар минь газар хүчтэй унагаан цагдаа дуудах гээд утсаа автал утсыг минь булаан авах гэж дайран зодож тархи толгойд минь гэмтэл учруулан танхайрсан. Энэ хэрэгтээ мөн эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа. Г.*******ын нэхэмжлэлд дурьдсныг үзвэл бага насны 2 хүүхдээ орхиод явсан. Нэг залуутай явалддаг байсан гэх мэт ор үндэслэлгүй гүтгэн доромжилжээ. Намайг дурьдсныг үзвэл Бага насны 2 хүүхдээ орхиод явсан. Нэг залуутай явалддаг байсан гэх мэт ор үндэслэлгүйгээр гүтгэн доромжилжээ. Намайг явахад Г.******* намайг аав, ээж, ах дүүстэй минь нисэх буудал дээрээс гаргаж өгсөн бөгөөд өөрийн 2 охиноо би аав, ээждээ асруулаад явсан. Ирэн иртлээ би охидтойгоо social харилцаа болох facebook chat буюу mgr-ээр мөн өөр бусад холбоо харилцааны технологиор байнгийн харилцаатай байхын зэрэгцээ 3 ажил хичээл гадуур хийдэг байсан. Гэвч ******* нь үр хүүхдүүдээсээ хол хүний газарт хоногийн 2 хон цаг унтан цаг наргүй зүтгэж байсан. Надаас байнга элдэв янзаар хэрүүл нэхэж урьдын адил гутаан доромжилж 24 цагаас хойш согтуу хөлчүү утасдаж агсан тавьж орон гэрийг чинь харъя, хамтран амьдарч байсан Итали охидоо харуул хэмээн янхан гичий биеэ үнэлэгч гэж доромжлон сүүлдээ бүр хэрээс хэтэрч Австрали улсан ажиллан амьдардаг хүмүүсийн Мongolian in Sydney гэх группт овогтой гэх янхан наана чинь байгаа. Та бүхэн тэр хүнээс болгоомжлоорой. Гэр бүлээ хамгаалаарай гэсэн утга бүхий пост оруулж үүгээрч зогсохгүй охин гийн минь зургийг давхар тавьж ийм л халтар явж байна хэмжээн дан ганц миний нэр төрийг биш давхар охины минь нэрийг гутаан доромжилж сэтгэл зүйн гүн дарамтад оруулж байсан билээ. Энэ үед хүн амиа хорломоор бодогддог юм билээ. ******* нь өмнөх эхнэрээ хардан зодож гуяан тус газар нь хутгалж байсан хүн. Миний гэрлэлтээ батлуулж чадаагүйн гол учир нь ******* 2016 оныг хүртэл өмнөх гэр бүлээсээ баталгаагаа салгаагүй байсан юм. Мөн нь миний биеийг Монголд ирсний дараа хүртэл гэрт минь оруулахгүй байхдаа энэ байр чинийх биш хуучин эхнэртэйгээ буцаад батлуулахад чи энэ байрнаас юу ч олж долоогүй хэмээн сүрдүүлж байсан. Энэ мэт байдлаас болж цаашид хамт амьдрахад бэрх үйлдлүүдийг гарган байнгын миний болон үр хүүхдийнхээ нэр төр, эрх чөлөөнд халдсаарбайж мах цусаа урсгаж гаргасан үрсийг минь надаас салгаж авна гэж байгаа нь үндэслэлгүй билээ. ******* нь нэг шөнө охиныг минь нярай байхад авч байгаагүй. Австралиас ирсэн цагаас хойш би *******т хөөгдөн 2 охинтойгоо гадуур амьдарч байсан бөгөөд энэ үед тэрээр В. гэх эмэгтэйтэйгээ бидний гэрт хамт амьдарч байсан. Үрсээ би яалаа гэж хойд эхийн гар харуулах билээ. 2 охиноо би өсгөсөн. ******* үнэндээ байдаггүй байсан. Тэр бүү хэл намайг өөрөө горьдоож, хөхнөөс идээ гарган 40 гартал халуурч байгаа нялх биетэй намайг хэл амаар доромжилж хамт ууж байсан найзууд нь дээр хүүрээ янхан гэнээ гээд инээлдэж байсан. Гашуун үнэн бидний дунд зөндөө бий. Намайг байхгүй үед хүүхдийн сургалтын төлбөр төлж байсан нь үнэн. Бидний дунд 3 өрөө байр бий болсон. Хуулийн дагуу 2 хүний нэр дээр бүртгэлтэй. Хамтын амьдралын хугацаанд ******* бид хоёр адилхан хүч хөдөлмөрөөр бүтээсэн байр. Би тухайн үед хэрэгцээгээ хангаж байсан. Иймд өмчлөгч миний эрхийг хууль бусаар хязгаарлах эрх энэ хүнд байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнээс хасуулах шаардлага үндэслэлүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, дундын өмчийн эрхийг хүчингүй болгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнээс Э. нэрийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эдгээр хүмүүсийн хооронд гэрлэлт байхгүй. Гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгөтэй холбоотойгоор эрх зүйн харилцаа үйлчлэхгүй нь тодорхой байна. Иргэний хуулийн 108 дугаар зүйлээр зохицуулагдана. Хэргийг материалаас харвал 3 өрөө байрыг нийт 69.500.000 төгрөгөөр авдаг. 28.200.000 төгрөгийг урьдчилгаанд өсгөн үлдэгдэл мөнгийг Худалдаа хөгжлийн банкнаас ипотекийн зээлд хамрагдсан байдаг. Энэ байрыг авахад ******* хэдэн төгрөг гаргасан юм. хэдэн төгрөг гаргасан бэ гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагдаж байгаа. Энэ хүмүүс гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүс тийм учраас гэр бүлийн дундын өмч гэж байхгүй. Тус гэрчилгээнээс нэр хасуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагчийн ашиг сонирхлыг хамгаалж шүүх хуралдаанд оролцож байгаа. Нөгөөтээгүүр би ын төрсөн эжий байгаа юм. Хуульд эх нь өмгөөлж болохгүй гэсэн заалт байхгүй учраас би өмгөөлөгчөөр оролцож байна. Яагаад гэхээр би *******ын хадам ээж гэж 10 жил явсан. Би бараг өөрийнхөө хүүхдээс илүү хайрлаж байсан. Энэ хүний өмнө буруу зүйл хийгээгүй байхад дандаа хорвоогийн муу муухайгаар хэлдэг байсан. Миний охин *******тай албан ёсны гэрлэлт байхгүй тоот байрыг аваад амьдарч байсан. 2 охиноо төрүүлэхэд нь бид л шөл өлгийг нь аваад л очиж байсан. Сүүлд охин дээр бол ирсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад ******* арай дэндүү харлуулсан байна лээ. Бид *******ын аав ээжтэй худ ураг болоод ойр дотно явж байсан. Хардалт ихтэй. Утсыг нь танана чагнана. ын зодоод нүд ам нь бүлцийгээд хүүхдээ тэврээд ирдэг байсан. Би *******ын дуудаад уулздаг байсан. Одоо миний охин 42 настай гэтэл 40 гаруйхан килограмм жинтэй, маш ажилсаг. Гадаад дотоод явсны дараагаас энэ хоёр таарч тохирохоо байсан. ******* хоёр хүүхдээ өөрийн асрамжид авъя гээд байна. ******* хоёр хүүхдээ огт хардаггүй гэж хэлэхгүй. Гэхдээ төрсөн цагаас нь 2 нас хүртэл ганцаараа өсгөсөн. Гадаад дотоод явлаа л гэж ингээд байгаа. ******* өөрөө гаргаж өгч байсан. Оргоод босоод явсан юм шиг л яриад байгаа. Хүүхдүүдийг авах үндэслэл байхгүй. Хууль зүйн талаасаа ч тийм байгаа. Энэ хугацаанд муудалцаад л хүүхдээ орхиод явсан. 2019 оноос хойш хэрэлдээд цагдаа шүүхээр явж байгаа. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн. Энэ хоёр хүүхдийн зургийг фейсбүүк дээр тавиад, нэр сүрийг нь гутаасан байгаа. Тэр хүүхдэд ямар санагдах вэ. Эмээ өвөө нь яаж авч явж байгааг хүмүүс андахгүй. Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн төвийн дүгнэлт гарсан байгаа. Хүүхдүүдээс мэдүүлэг авсан байгаа. Мэдээж охин хүүхдүүдэд ээж шиг нь хэрэгтэй зүйл байхгүй. ******* өөр хүнтэй амьдарсан талаар сонссон тэр нь надад огт хамаагүй. Ийм учраас хүүхдийн авах боломжгүй юм. Байр яриад байна. тоот байрыг аваад амьдарч байсан. Түүнийгээ зараад энэ яригдаад байгаа 3 өрөө байрыг авсан гэдгээ ч хэллээ. ажил хийгээд цалингаа аваад байрны төлбөрөө төлж байсан. *******ын нэмэлт тайлбарыг уншсан. Ипотекийн зээлд энэ хоёрын нэр ч байгаа. Зээлийг би төлж байгаа л гээд байна. ын гадаад явсан хойгуур ******* төлж байсан. Амьдарч байгаа юм чинь төлөлгүй явах вэ, Хамтран амьдарч гэдгийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлд зохицуулсан, зөв. Дундаа хэсгээр өмчлөгч гээд. Энэ дээрээс харахад хамтран амьдрагч гэж 3 жилээс дээш хугацаагаар хамт амьдарсан Иргэний хуулийн 126.2.4-д зааснаар гэр бүлийн харилцаатай байсан гэдгээр зохицуулагдаж байгаа. Хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалж *******ын 2 хүүхдийг гаргаад миний охин 4 жил хүүхдээ харж ажилгүй сууж байсан. ын зүгээс салах шалтгаан байхгүй. ******* нэг муухай үгээр хэлдэг. Янхан банзал гээд хараадаг. Гэтэл үүнийг нотолсон зүйл байхгүй. Яг ийм асуудал байсан бол ******* шиг хүн мөрдөж мөшгөөд явдаг хүн олоод мэдэх байсан. ******* өмнө нь хүнтэй амьдарч байгаад салж сарниад ирсэн. оюутан байхдаа бас нэг охинтой болсон. Гэхдээ тэр хүүхдүүд нь эдний амьдралд гай болоогүй. Намайг ч бүр хэлэх хэлэхгүйгээр дууддаг байсан. Надаас өөр хүн байсан бол цагдаа шүүх болоод явж байгаа. Намайг бүр хэлэх хэлэхгүй үгээр хэлж үхсэнээрээ цагдаа прокурор байсан байдаг юм үхсэн баас гээд л хэлдэг байсан. Тэр нь яах вэ. Би хүрээд ир уулзъя гэхэд ирдэггүй байсан. Байр бол дундын өмч бол мөн шүү дээ. Өмгөөлөгч өөрөө хэлж байна. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийг барьж шийднэ гээд байна. Иргэний хуулийн 487 дугаар зүйлд бас байгаа. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс ын нэр хасуулна гээд нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна. Нэр хасахад энэ өмчийг эдэлж хэрэглэх эрхгүй этгээдийн нэрийг л хасна. Иргэний хуулийн 283 дугаар зүйлд байна уу даа Улсын бүртгэлээр энэ хоёр хүний өмч гээд бүртгэсэн байгаа. банканд ажиллаж байсан би хувиараа ажил хийж байсан учраас ын нэрийг оруулсан гэж тайлбарласан байсан. Энэ хүн хаашаа юм 10 жил 2 хүүхдийг нь гаргаад, банкнаас зээл авч өгөөд, өөрийгөө ашиглуулаад яваад байх уу, хүний ёсонд тийм зүйл байдаггүй юм. Өөр төрлийн маргаан байсан бол би дараа нь ийм зүйл аваад нэрээ хасуулна шүү ч гэдэг юм иймэрхүү болзол тавьж гэрээ хийсэн байж болно. Энэ дээр тийм харилцаа байхгүй. Тийм учраас гэр бүлийн харилцаатай, дундаа хэсгээр өмчлөх хоёр хүний өмч гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Э. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: 2 охиноо өөрийн асрамжид авах. Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг, ******* хорооллын тоот 3 өрөө орон сууцыг би өөрөө зээлтэй нь хамт аваад охидтойгоо үргэлжлүүлэн амьдрах хүсэлтэй байгаа. 58 сая төгрөгөөр үнэлэгдсэн үүнээс зээл 28 сая төгрөгийг төлсөн тэр дүнгээ хасаад үлдэх 30 сая төгрөгийн 15 сая төгрөгийг *******т өгөөд *******ын нэрийг хасуулах хүсэлтэй байна. ******* компани байгуулсан. 120 сая гаруй төгрөгийн техниктэй гаражтай, хавцалд газартай байгаа. Газар дээр би юм ярихгүй байгаа. Бүгд *******ын нэр дээр байдаг. Бас машинууд байгаа. Тоёота Аллион гээд машин байсан. Сүүлд ******* зарсан байна лээ. *******ын хөрөнгийг 18 сая төгрөгөөр үнэлсэн байна лээ. Үүнээс 2 охиндоо ногдох хэсэг болох 12 сая төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р баг ******* хороолол байрны 50тоот орон сууцыг Г.******* болон Э. нарын дундын өмч гээд Улсын бүртгэлийн гэрчилгээ гараад ирсэн. Энэ орон сууц нь Худалдаа хөгжлийн банкны зээлтэй бөгөөд байрыг 58.000.000 төгрөгөөр үнэлсэн. Нийт зээлээс 27.638.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Би цаашид охидоо өөрийн асрамжид авч энэ байрандаа үргэлжлүүлэн амьдрах хүсэлтэй байна. Зээлд төлсөн 32.362.000 төгрөгийн 50 хувиар хурааж *******т ногдох хувийг өгөх хүсэлтэй байна. Надад олон хөрөнгө байхгүй. Харин ******* бол олон хөрөнгөтэй. Тэр хөрөнгө дээр нь би маргахгүй. Цаашид би урьдчилгаа хийгээд байр авах боломжгүй. Хүүхдүүдтэйгээ хамт амьдрах байр орон байхгүй. Би цалингийн ажилтан. Надад урьдчилгаа хийх мөнгө байхгүй. Зээл олдохгүй гэв.

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Э.ын шүүхэд дураараа өөрийн хүссэнээрээ гаргасан хуулиас давсан хуулийг зөрчсөн шаардлага шүүхэд гаргаж тэрхүү шаардлагыг нь шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлгүй шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангасан байдаг юм.

Нэгдүгээрт: Хүүхдүүдээ өөрийн асрамжид авч тэтгэлэг гаргуулах тухайд: Шүүх хүүхдүүдийг минь эцэг эхийн хэний асрамжид үлдээх эсэхийг хуулинд заасан нөхцөл байдлыг судлаж үзэж байж шийдвэрлэнэ. Миний хувьд өөрийн гэсэн тогтсон бизнестэй. Хүүхдүүдээ ирээдүйд мэдлэг боловсролтой мундаг хүн болгож амьдрах нөхцөл бололцоогоор нь бүрэн хангаж хайраар дутаахгүй өсгөж хүмүүжүүлж чадна. Харин Э.ын хувьд хүүхдүүдээ цаашдаа хайрлаж халамжлаад явах боломжгүй учраас дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Дундын өмч болох 3 өрөө байрны тухайд мөн хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх 3 өрөө байрыг миний бие өөрийн хүч хөдөлмөрөөрөө хөлсөө дуслуулан байж олж мөнгөөрөө авч зээлээ өнөөдрийг хүртэл өөрөө төлсөөр байгаа тул Э.д 3 өрөө байрыг бүхэлд нь авах хууль зүйн үнлэслэлггүй юм.

Г.*******ын нэр дээр байгаа өмчөөс Г., Г. нар оногдох хувийг гаргуулах тухайд: Э.тай миний бие албан ёсоор гэр бүлээ бүртгэлийн байгууллагад бүртгүүлж батлуулсан зүйл байхгүй. Дээрх 3 өрөө байрны өмчлөх эрхийн гэрчилгээн дээр бид хоёрын нэр л бүртгэгдсэн учраас бид хоёорын хооронд л дундын өмчтэй холбоотой маргаан байгаа юм. Тэрнээс биш гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж батлуулаагүй учраас миний хоёр охинд хуулийн дагуу ногдох хөрөнгийн асуудал хуулиараа яригдахгүй юм. Э. нь аль болох надаас гурван өрөө байх болон бас бус хөрөнгө салгаж авах шуналын сэтгэлээр хоёр охины минь нэрийг барьж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаад үнэхээр ирх харамсаж, бас өмнөөс нь ичиж байна. Түүний ээж Цуурай нь өмгөөлөгч хүн байдаг. охиндоо хууль бус шаардлага гарга гэж зөвлөмөөргүй юм. Эцэст нь сөрөг нэхэмжлэл дээрээ 3 өрөө байрнаас хувь авахын тулд арчаагүй зан гаргаж байгаад байнгийн гэр бүлийн хүчирхийлэгч байсан хэвтэрт ортол нь зодсон маш муу хүн мэтээр ойлгуулах гэж их хичээж найруулж бичжээ. Өөрөө маш цэвэрхэн ариунхан хүн сайсан гэдгийг би энэ талаар анхан шатны шүүхийн хуралдаан дээр дэлгэрэнгүй ярих учраас нэг бүрчлэн нуршиж бичсэнгүй. Мөн намайг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж танхайрч зодооод эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ял шийтгүүлсэн талаар бичжээ. Энэ нь Э.ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж шинээчийн дүгнэлт гаргаж намайг буруутгадаг. Гэтэл Шинжээчийн дүгнэлт нь маш их эргэлзээтэй үндэслэлгүй байхад анхан шатны шүүх намайг буруутгаж ял оноосон учраас би Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах журмаар гомдол гаргасан. Шүүх хуралдаан нь зарлагдаагүй байна. Энэ бүхэнд би түүний ээж өмгөөлөгч Л.Цуурай нь охинтойгоо нийлж 3 өрөө байранд санаархаж хууль хяналтын байгуулагын хүмүүст үндэслэлгүйгээр хөнгөн зэргийн гэмтэл гаргуулж намайг ялалсан гэж би хардаж байгаа учраас эрүүгийн хэргийг хяналтыгн шатны шүүх буюу дээд шүүх хүртэл эцсээ хүртэл явж үнэн худлыг нь тогтоолгох болно. Иймд Э.ын өөрийн дураар аашилж гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардадыг бүхэлд нь хэрэгэсгүй болгож, хуулийн дагуу үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл дээр 2 хүүхдээ авна эцгээс нь тэтгэлэг гаргуулъя, байрны ногдох хэсгийг төлөөд нэрийг хасуулъя гэсэн. Түүний ******* хуулиас давсан дураараа ашилсан гэж тайлбар гаргасан байна лээ. Хуульд зааснаар эрхээ эдэлж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа. Хүүхдүүдийг хэний асрамжид үлдээх вэ гэдэг нь шүүх нотлох баримтад үндэслээд шийдэх байх. ******* хүүхдүүдээ авна. хүүхдүүдээ аваад хайрлаж өгсөх боломжгүй гэсэн тайлбар гаргасан байна лээ. Хүүхдээ 10 сар тээж төрүүлээд өсгөчхөөд хүүхдээ хайрлаж халамжилж өсгөж чадахгүй гэж хэлж байгааг ойлгохгүй байна. Энэ хүн хүүхдээ өөрөө өсгөж хүмүүжүүлэх боломжгүй гэж үзэж байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хүүхдээ өөрөө авна, эцгээс нь тэтгэмж тогтоолгоно. Эд хөрөнгийн тухайд сөрөг нэхэмжлэлдээ дурдсан байгаа. Гэхдээ хоёр хүүхдийн эрхийг хамгаалах заалт орсон байгаа. Энэ нь Гэр бүлийн тухай хуулийн 65.1.1-д ... асран хамгаалагч харгалзан дэмжигчийн гэр бүлд амьдарна, 65.1.4-д орон сууцандаа хэвээр амьдрах эрх хадгална гэсэн байдаг. Өнөөдөр охид гэртээ л амьдарч байгаа. Хүүхдүүд ээжтэйгээ хамт гэртээ л амьдрах ёстой гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хүүхдээ асрамжид авах асуудал өмнө нь яригдсан. Энэ бол гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө биш. Иргэний хуулийн 126.4-т ямар ч тийм зохицуулалт байхгүй. Огт байхгүй зүйл яриад нэхээд байгаа зүйл байхгүй учир сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Э.д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөх эрхийг хүчингүй болгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнээс хасалт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Э. нэхэмжлэгч Г.*******т холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүүхдүүдээ асрамжиндаа авах, тэтгэлэг гаргуулах, дундын өмч болох 3 өрөө байраа авах, Г.*******ын нэр дээр байгаа өмчөөс Г., Г. нарт ноогдох хувийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид хэн аль нь цаашид хамтран амьдрах боломжгүй тул өөрсдийн асрамжид хүүхдүүдээ авч, тэтгэлэг тогтоолгоно, нэхэмжлэгч дундын өмчлөлийн эд хөрөнгө өмчлөх эрхийг хүчингүй болгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнээс Э.ын нэрийг хасалт хийлгүүлэх, хариуцагч нь дундын өмч болох 3 өрөө байраа авах, Г.*******ын нэр дээр байгаа өмчөөс Г., Г. нарт ноогдох хувийг гаргуулах гэж маргадаг болно.

Г.*******, Э. нар нь 2009 оноос хамтран амьдарч байгаад 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдөр охин Г., 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр охин Г. нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан , дугаартай хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд охин Г., Г. нар нь эх Э.ын асрамжид одоог хүртэл байгаа нь талуудын тайлбар, хүүхдүүдээс авсан санал зэргээр нотлогдож байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн хүүхдүүд болох Г., Г. нар нь эхдээ илүү ээнэгшилтэй оношлогдсон гэх дүгнэлт, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хүүхдүүдээс авсан цаашид ээжтэйгээ хамт амьдарна гэх санал зэргээр эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй.

Иймд охин Г., Г. нарыг асрамжидаа авах талаар зохигчид маргаж байх тул Гэр бүлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар эх Э.ын асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдүүд Г., Г. нарыг эцэг Г.*******аар тэтээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна.

Дундын өмчлөх эрхийг хүчингүй болгуулж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнээс хасалт хийлгүүлэх маргааны талаар дүгнэхэд хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000220598 дугаартай гэрчилгээгээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 1 дүгээр хороолол, 27 дугаар байрны 50 тоот 3 өрөө, 38 м.кв талбайтай орон сууцны зориулалттай байрны өмчлөгчөөр Г.*******, Э. нар бүртгэгдсэн болох нь дээрх гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 1 дүгээр хороолол, 27 дугаар байрны 50 тоот 3 өрөө, 38 м.кв талбайтай орон сууцны зориулалттай байрыг 59,000,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийн урьдчилгаанд 17,700,000 төгрөг төлж, үлдэгдэл 41,300,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Г.*******, Э. нар хамтран зээлсэн, тус орон сууц нь банкны барьцаанд байгаа, үлдэгдэл зээлийн өр төлбөр одоогийн байдлаар 27,638,827.51 төгрөг байгаа болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга /хх-ийн 146 дугаар тал/-р тус тус тогтоогдож байгаа бөгөөд энэхүү үнийн дүнгийн хэмжээн дээр талууд маргаагүй болно.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д дундаа хэсгээр өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу шаардлага гаргах эрхтэй, тус орон сууц нь зохигчдын дундын өмчлөлийн хөрөнгө болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, орон сууцны зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ, мөн банкны 403134647 тоот ******* *******ын зээлийн дансны хуулга /хх-ийн 141-146-р талд/, Капитрон банкны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3006-21/671 дугаартай албан бичиг зэргээс үзэхэд Г.******* гэсэн нэрээр Э. зээлийг төлдөг байсан нь тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Хүүхдүүдийн асрамжийг эх Э.ын асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу Г., Г. нарын ахуй нөхцөл, бололцоог хангах үүднээс дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 1 дүгээр хороолол, 27 дугаар байрны 50 тоот 3 өрөө, 38 м.кв талбайтай орон сууцны зориулалттай байрны өмчлөлийг Э.д үлдээж, сөрөг нэхэмжлэгчээс 15,180,586.2 төгрөг гаргуулж Г.*******т олгож, тухайн зээлийг үргэлжлүүлэн төлөхийг Э.д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 Сөрөг нэхэмжлэгч Э. нь Г.*******ын нэр дээрх 18,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөөс хүүхдүүд болох Г., Г. нарт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Энэхүү Isuzu bighorn маркийн 55-08 ДАХ улсын дугаартай хөх өнгийн суудлын автомашин 2,000,000 төгрөгийн үнэтэй, Samsung mx-132w маркийн 36-07 УБ улсын дугаартай шар өнгийн дунд оврын дугуйт эксковатор 12,000,000 төгрөгийн үнэтэй, 2 машины гражийн барилга 4,000,000 төгрөгийн үнэтэй, нийт 18,000,000 төгрөгийн эд хөрөнгийг сөрөг нэхэмжлэгч Э. дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж тайлбарлаж байгаа боловч улсын бүртгэл болон бусад баримтаар түүний энэхүү тайлбар тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т зааснаар дундын өмч нь хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр үүсэх бөгөөд хуульд зааснаар үүсэх үндэслэлд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т заасан гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө буюу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө хамаарахаар байна.

Өөрөөр хэлбэл Г.*******, Э. нар нь гэрлэлтийн бүртгэлгүйгээр хамтран амьдарч байсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий Г.*******ын нэр дээр бүртгэлтэй хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Харин Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй. Гэж заасны дагуу шаардлага гаргах эрхтэй боловч тус хөрөнгүүд нь зохигчдын дундын өмчлөлийн хөрнөг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.

Сөрөг нэхэмжлэгч Э. ...2 машины гражаас 2 хүүхэддээ ногдох хэсгийг гаргуулах... гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтаар хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах боломжгүй байна.

Э. нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа Isuzu bighorn маркийн 55-08 ДАХ улсын дугаартай хөх өнгийн суудлын автомашин 2,000,000 төгрөгийн үнэтэй, Samsung mx-132w маркийн 36-07 УБ улсын дугаартай шар өнгийн дунд оврын дугуйт эксковатор 12,000,000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийн үнээс хүүхдүүддээ ногдох хэсгийн үнийг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд энэхүү шаардлагынхаа үндэслэлийг ...охин Г., Г. нарын төрсөн эцэг нь Г.******* мөн, бид тусдаа амьдарч эхэлсэн цагаас хойш хүүхдүүд надтай, миний асрамжид байгаа учраас түүний өмчлөлийн хөрөнгөөс тодорхой хувь ногдох үндэслэлтэй... гэж тайлбарладаг байна.

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Г.******* ...миний нэр дээр байгаа хөрөнгийг гэр бүлийн дундын өмч гэж яриад байна, би үүнийг гаргаж өгөх боломжгүй, энэ бол миний өмч... гэж тайлбарладаг бөгөөд энэхүү тайлбарыг Э. үгүйсгээгүй болно.

Мөн дээрх тайбар нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ш/24/140 дугаартай эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, Дархан-Уул аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 92 дугаартай тээврийн хэрэгсэлтэй эсэх лавлагаагаар үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр ******* овогт ******* ******* /нэг иргэний өмч/ бүртгэгдсэн байдал зэргээр тогтоогдож байна.

Хүүхэд эцэг, эхийн эд хөрөнгийг өв залгамжлалийн журмаар өмчилж болох боловч түүнээс бусад тохиолдолд ногдох хэсэг гаргуулахаар шаардлага гаргах хууль зүйн үндэслэлгүй юм. Нөгөө талаас Э.ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар хүүхдүүд одоог хүртэл миний асрамжид байгаа учраас эд хөрөнгөөс хүүхдүүдэд ногдох хэсгийн үнийг гаргуулна гэж байгаа боловч энэхүү үндэслэлээр бусдын өмчлөх эрхийг зөрчих боломжгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр эд хөрөнгийн ногдох хэсгийн үнийг гаргуулахтай холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 879 дугаартай шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Худалдаа хөгжлийн банкийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан боловч гуравдагч этгээд тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд биелэн оролцоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Нэхэмжлэгч Г.******* 210,600 төгрөгийг нэхэмжлэл гаргахдаа төлсөн бөгөөд хүүхдийн асрамж 70,200, хүүхдийн тэтгэлэгийн маргааныг шийдвэрлэхэд 1 жил тэтгэлэгт төлөх үнийн дүнгээс 11 насанд хүрээгүй 1 хүүхэд 34,416 төгрөг, 11 насанд хүрсэн 1 хүүхэд 54,630 төгрөг, дундын өмчлөх эрхийг хүчингүй болгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнээс хасалт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагад 70,200 төгрөг, нийт 229,446 төгрөг төлөхөөс 18,846 төгрөг дутуу төлсөн, сөрөг нэхэмжлэгч Э. 140,400 төгрөг төлсөн, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тэмдэгтийн хураамжийн талаар дээр дурдсан, Г.*******ын нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгөөс хүүхдүүддээ ногдох хэсгийн үнэ 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 171,200 төгрөг, дундын өмчлөлийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, зээл, хүүнд төлсөн үнийн дүнгийн тавин хувийг Г.*******т буцаан төлж, зээлийг үргэлжлүүлэх төлөх нэхэмжлэлд 70,200 төгрөг, нийт 400,646 төгрөг төлөхөөс 260,246 төгрөгийг төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Г., 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Г. нарыг эх Э.ын асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Г., 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Г. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.*******аар сар бүр тэтгэлэг гаргуулсугай.

 З. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000220598 дугаартай гэрчилгээгээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 1 дүгээр хороолол, 27 дугаар байрны 50 тоот 3 өрөө, 38 м.кв талбайтай орон сууцыг Э.ын өмчлөлд үлдээж, 15,180,586.2 төгрөгийг Э.аас гаргуулж, хариуцагч Г.*******т олгож, тухайн орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийг цааш үргэлжлүүлэн төлөх үүргийг Э.д даалгаж, Э.ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Isuzu bighorn маркийн 55-08 ДАХ улсын дугаартай хөх өнгийн суудлын автомашин 2,000,000 төгрөгийн үнэтэй, Samsung mx-132w маркийн 36-07 УБ улсын дугаартай шар өнгийн дунд оврын дугуйт эксковатор 12,000,000 төгрөгийн үнэтэй, 2 машины гражийн барилга 4,000,000 төгрөгийн үнэтэй, нийт 18,000,000 төгрөгийн хүүхэд Г., Г. нарт ногдох 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 18,846 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод нөхөн төлүүлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 260,246 төгрөгийг Э.аас гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

 5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС