Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 135/шш2021/01280

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Õýðãèéí èíäåêñ 135/2021/01112/и

                                    

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ****** хот, ****** дүүрэг, ****** хороо, ****** тоотод оршин суух ****** овгийн Т.Б /РД:******, утас:******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ****** аймаг, ****** сум ****** баг, ****** хороолол, ****** тоотод оршин суух ****** овогт С.Б /РД:******, утас:******/-д холбогдох,

 

“20,350,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б /цахимаар/, хариуцагч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Нэхэмжлэгчийн Т.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлийн тайлбартаа:

“Миний бие Т.Б нь С.Б-д ****** УНБ улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг 10,000,000 төгрөгөөр зээлийн гэрээ бичгээр хийж нотариатаар гэрчлүүлэн 6 хоногийн хугацаатай 2021 оны 02 сарын 27-ны өдөр С.Б-д зээлүүлсэн юм. Гэрээнд харилцан тохиролцсоны үндсэн дээр хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувиар алданги төлнө гэж заасан. С.Б-аас гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч худлаа яриад үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч С.Б-аас машины үндсэн үнэ 10,000,000 төгрөг, түүний хүү 10,350,000 төгрөг, бүгд 20,350,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч С.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“С.Б би Т.Б-ын эзэмшлийн ****** УНБ улсын дугаартай 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр импортоор орж ирсэн, мөнгөлөг өнгөтэй приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зээлээр худалдах худалдан авахаар тохиролцон нотариатаар батлуулсан.

Миний зүгээс уг машины үнийг төлөх хүсэлттэй байсан боловч ковид-19 цар тахлын үеийн хүндрэл, мөн өөрийн эрүүл мэндийн шалтгааны улмаас өгч чадаагүй нь үнэн.

Уг машинд 4 дугуй, 4 амортизатор, рулын аппарат, тормосны накалад зэргийг шинээр худалдан авч сольсон. Мөн машинд өндөрлөгөө хийлгэсэн байгаа.

Иймд Т.Б-од машиныг нь буцаан өгөхөд татгалзах зүйл алга. Харин өндөр алданги нэхсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч С.Б-д холбогдуулан машины үндсэн үнэ 10,000,000 төгрөг, түүний алданги 10,350,000 төгрөг, нийт  20,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч С.Б нь “******нэхэмжлэлийн шаардлагаас машины үнэ 10,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Алдангид 2-3 сая төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан болно.

Зохигч талуудын хооронд 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч С.Б-д ****** УНБ улсын дугаартай Toyota pruis 20 маркийн авто машиныг 10,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон бөгөөд хариуцагч С.Б нь машины үнэ 10,000,000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ХААН банкны ****** тоот дансанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тус тус тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээ, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.2-т заасан зээлээр худалдах худалдан авах гэрээнд тавигдах хуулийн шаардлагыг хангасан байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Б нь дээрх гэрээний зүйл болох автомашиныг хариуцагчийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн боловч хариуцагч С.Б нь гэрээгээр хүлээсэн автомашины үнэ 10,000,000 төгрөгийг төлөх үүргээ хүлээгээгүй байна.

Нэхэмжлэгч Т.Б нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны алданги 10,350,000 төгрөгийг хариуцагч С.Б-аас гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Б нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 10,000,000 төгрөгийн 50 хувь болох 5,000,000 төгрөгийн алдангийг нэхэмжлэх эрхтэй байна.

Иймд хариуцагч С.Б-аас машины үнэ 10,000,000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-од олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 5,350,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.2, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí ÒÎÃÒÎÎÕ íü:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч С.Б-аас машины үнэ 10,000,000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-од олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 5,350,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-од олгосугай.

              

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                             З.ТУНГАЛАГМАА