Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2020/0645

 

 

 

 

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.Д

Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

        Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн Б/******* тоот “Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” тушаалын өөрт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, “Албан хаагчдыг албан тушаалд томилох тухай” Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/******* дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус Яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт шинжээчийн албан тушаалд ангилал бууруулахгүйгээр томилохыг даалгуулах, Ахлах түшмэлийн ангилалд хамаарах зэрэг дэв, цалин, нэмэгдлийн зөрүүг олгуулах”

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Д.Э, нэхэмжлэгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: Б.Д би "Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай" Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/******* дүгээр тушаалыг  дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч, уг актыг хүчингүй болгож, өмнө ажиллаж байсан ахлах түшмэлийн ангилалд хэвээр үлдээн томилуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие Хууль зүй, дотоод хэргийн яаманд 18 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/******* дүгээр тушаалаар тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ахлах мэргэжилтнээр томилогдсон. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэл”-ийн дагуу “яамны ахлах мэргэжилтэн” албан тушаал нь төрийн захиргааны ахлах түшмэлийн ангиллын Т3-8 зэрэглэлд хамаарч байсан. Миний бие болон бусад албан хаагчид дээрх тушаал нь хууль тогтоомжийг зөрчсөн, зарим албан хаагчдын эрх зүйн байдлыг дордуулсан тухай гомдол, саналаа уг тушаалыг танилцуулах үеэр /аппаратын хурал дээр/ яамны удирдлагад амаар илэрхийлсэн боловч Төрийн албаны зөвлөлөөс өгсөн чиглэл болон тус яамны удирдлагын зөвлөлийн хуралдааны шийдвэрийн дагуу хийсэн гэж хэлсэн тул Төрийн албаны салбар зөвлөлд гомдлоо 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргахад “...яамны ахлах мэргэжилтэн нь дэс түшмэлийн ангилалд хамаарч байх тул таны эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна” гэж хариу өгсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж, мөн Төрийн албаны тухай хуулийн 7.1-д "Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална”, 7.1.2-т “мэргэшсэн, тогтвортой байх" 7.1.4-т “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах; 7.1.5-д “төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах" 7.1.6-д “ил тод байх" гэж , 3.1.3-т “чадахуйн зарчим” гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг; гэж тус тус заасан боловч хуулийн зарчим, агуулгаас илт гажсан шийдвэр гаргасан .

2. Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдаж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд энэ хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т “Ахлах түшмэлийн албан тушаалд яамны тасгийн дарга, ахлах шинжээч, шинжээч, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна.", 18.5-д “Дэс түшмэлийн албан тушаалд яамны ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, ахлах зохион байгуулагч, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна” гэж заасан.

 Дээр дурдсанчлан Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл”-д зааснаар Т3-14 нь хамгийн дээд талын зэрэглэл байсан. Харин “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 275 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, Түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-д “ТЗ-9"-өөс дээшхи зэрэглэлд түшмэлийн ангилалд яамны ахлах шинжээч /ТЗ–10/, шинжээч /ТЗ-9/-ийн албан тушаалыг шинээр нэмж, дэс түшмэлийн ангилалд яамны ахлах мэргэжилтэн /ТЗ-8/-ийг хамаарахаар тус тус өөрчилж баталсан.

Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдахаас өмнө яамны ахлах мэргэжилтэн нь ахлах түшмэлийн ангилалд хамаарч байсан тул Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны Б******* дүгээр тушаалыг гаргахдаа хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ажиллаж байсан ангиллаас бууруулж буюу дэс түшмэлийн ангилалд оруулж батлах үндэслэлгүй байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 23.5 дахь “Тухайн байгууллагын чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд энэ хуулийн 23.31 -т заасан тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам нь албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэхдээ зөвхөн шинэчлэн батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 23.2-т нийцүүлэн батлуулах ёстой. Учир нь ХЗДХЯ-ны үндсэн чиг үүргийг тогтоосон хуульд 2019 оноос хойш одоо хүртэл өөрчлөлт, шинэчлэлт ороогүй болно.

 3. Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь зөвхөн хуульд заасан үндэслэлээр бууруулахаар буюу хууль тогтоомжид заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо биелүүлсэн; үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан хангалтгүй тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон, хуульд заасан бусад үндэслэл байгаа тохиолдолд” гэж тодорхой заасныг зөрчин ажил үүргээ хэвийн, хангалттай, тогтвортой, тасралтгүй гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ албан хаагч миний эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дордуулсан шийдвэр гаргасан.

 4. Дээрх тушаал нь миний эрх зүйн байдлыг дордуулж байхад Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгүүдэд захиргааны аливаа шийдвэр нь үндэслэл бүхий, зорилгодоо нийцсэн байх зарчим, шийдвэрийг гаргахын өмнө холбогдох албан хаагчид урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, тайлбар санал гаргах боломж олгохоор заасны дагуу сонсох ажиллагаа огт хийгээгүй гаргасан тул энэхүү тушаал нь хууль бус захиргааны акт гэж үзэх бүрэн үндэслэл болж байна.

5. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам”-ын 2.1-д “Энэ журамд заасан шаардлагыг хангасан төрийн жинхэнэ албан хаагч шатлан дэвшүүлэх тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-д оролцох эрхтэй.", 2.3-т "Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалд тухайн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас,... шатлан дэвшүүлнэ.", 2.4-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг шатлан дэвшүүлэхэд албан тушаалын ангилал алгасуулахгүй" гэж тус тус заасныг зөрчиж, тус яамны мэргэжилтний албан тушаалд буюу дэс түшмэлийн ангиллын Т3-7 зэрэглэлд ажиллаж байсан албан хаагчдыг шинжээчийн албан тушаалд буюу ахлах түшмэлийн ангиллын ТЗ-9 зэрэглэлд шууд алгасуулан томилсон хэрнээ миний албан тушаалын ангиллыг үндэслэлгүйгээр бууруулсан .

 6. Миний бие Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйл, 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтад ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх шаардлагыг бүрэн хангаж, дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан, Удирдлагын академид 2020 оны 12 мэргэшүүлэх сургалтад хамрагдсан. Миний бие Төрийн албаны хуулийн 7 дугаар зүйлд заасан захирах захирагдах ёсыг баримталж,  албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээс гадна удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хангалттай хэмжээнд хэрэгжүүлж ирснийг үнэлж 2011 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны жуух бичиг, 2017 онд Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдгээр шагнагдсан.

Эрүүгийн гэмт хэрэгтэнд ч хуулийг буцаан хэрэглэж, эрх зүйн байдлыг дордуулдаггүй байтал төрийн жинхэнэ албан хаагч миний албан тушаалын ангиллыг ямар ч үндэслэлгүйгээр бууруулж, тухайн албан тушаалын зэрэг дэв авах, албан тушаал ахиж дэвших нөхцөлийг бүрэн хааж, албан хаагчдаа ялгаварлан хандсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/******* тоот “ Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус Яамны шинжээчийн албан тушаал, ахлах түшмэлийн ангилалд буцаан томилуулахыг даалгаж өгнө үү” гэжээ.

 Хариуцагч, Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Засгийн газрын 2019 оны 11 дүгээр тогтоолоор “Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлийн хөтөлбөр”-ийг шинэчлэн баталсантай холбогдуулан Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны Б/93 хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-ийг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 12 орон тоотой дарга 1, ахлах шинжээч 1, дугаар тушаалаар тус яамны бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Уг тушаалаар шинжээч 2, ахлах мэргэжилтэн 6, мэргэжилтэн 2/ байхаар батлагдсан.

Дээрх бүтэц, орон тооны хүрээнд “Зөвшөөрөл олгох тухай” Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 390, 391 дүгээр тогтоолыг үндэслэн Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны Б/09 дүгээр тушаалаар албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн баталсан бөгөөд уг тушаалаар Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ахлах шинжээчийн 1, шинжээчийн албан тушаалын 2 тодорхойлолт батлагдан тус орон тоон дээр нэр бүхий ахлах түшмэлийн зэрэг дэвтэй албан хаагчид холбогдох журмын дагуу томилогдсон.

 Б.Д нь 2002 оны 10 дугаар сараас Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт архивын эрхлэгч номын санч, 2012 оноос мэргэжилтнээр, 2018 оны 8 дугаар сараас ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна .

Мөн Б.Дт “Зэрэг дэв олгох тухай" Хууль зүйн сайдын 2014 оны А/49 дүгээр тушаалаар Дэс түшмэлийн дөтгөөр зэрэг дэв, “Зэрэг дэв олгох тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны Б/12 дугаар тушаалаар Дэс түшмэлийн Дэд зэрэг дэв, “Зэрэг дэв олгох тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар Дэс түшмэлийн Тэргүүн зэрэг дэвийг тус тус олгосон .

Зэрэг дэвийг олгохдоо тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан УИХ-ын 1995 оны 73 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”, УИХ-ын 2019 оны ******* дүгээр тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ыг тус тус баримтлан олгосон.

Нэхэмжлэгч Б.Д нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн асуудлыг хариуцан ажилладаг бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны А/10 дугаар тушаалаар баталсан ажлын байрны тодорхойлолтоор /хуучнаар/ төрийн захиргааны дэс түшмэл, Т3-7 ангилалд хамаарч байсан. Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны Б/09 дүгээр тушаалаар баталсан албан тушаалын тодорхойлолтоор дээрх албан тушаал нь Төрийн захиргааны дэс түшмэл, ТЗ-8 ангилалд хамаарахаар шинэчлэн батлагдсан.

Тодруулбал, “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2017 оны 354 дүгээр тогтоолоор төрийн захиргааны албан тушаалын ахлах түшмэлийн ангилалд ТЗ-8 , T3-9 зэрэглэлийг тус тус хамааруулж байсан боловч 2017 оны 354 дүгээр тогтоолоор "Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай Засгийн газрын 2019 оны шинжээчийн албан тушаалыг T3-10 , T3-9 зэрэглэлд багтааж, ахлах түшмэлийн ангилалд хамааруулах болсон.

Түүнчлэн Б.Д нь “Төрийн жинхэнэ албаны зарим албан тушаалын цалингийн сүлжээг тогтоох тухай” Засгийн газрын 2020 оны 75 дугаар тогтоолын дагуу Төрийн захиргааны төв байгууллагын төрийн захиргааны албан тушаалын  цалингийн сүлжээний зэрэглэл ТЗ-8, шатлал 5-д хамааран, сарын үндсэн цалин 50 хувиар нэмэгдэж, үндсэн цалингаас төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл 15 хувь, зэрэг дэвийн нэмэгдэл 24 хувь хэвээр бодогдож, тус тус олгогдож байгаа, дэс түшмэлийн зэрэг дэвтэй, ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаа тул түүний эрх зүйн байдлыг дордуулсан, зэрэг дэвийг бууруулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам”-д заасны дагуу бусад төрийн байгууллага болон тус яамны өөр газар, нэгжийн албан хаагчдаас нэр дэвшүүлэлгүй батлагдсан бүтэц, орон тооны хүрээнд тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ажиллаж байсан албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшин, ур чадвар, ёс зүй, сахилга хариуцлага, эрх бүхий албан тушаалтан тухайн албан хаагчийг шатлан дэвшүүлэхээр гаргасан саналыг тус тус харгалзан томилох ажиллагааг хийж, ахлах шинжээч, шинжээчийн албан тушаалд ахлах түшмэлийн зэрэг дэвтэй албан хаагчид томилогдсон болно.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т "...ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх..." гэсэн ерөнхий шаардлагыг, түүнчлэн, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага буюу ажилласан жил нь уг албан тушаалд заавал буюу шууд томилогдох гэсэн ойлголт биш зөвхөн нэг шалгуур болзол нь бөгөөд " Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам"-ын 1.1-т заасны дагуу “... Албан тушаалын шаардлагыг хамгийн сайн хангасан төрийн жинхэнэ албан хаагчийг чадахуй (мерит)-н зарчимд үндэслэн шатлан дэвшүүлнэ... " гэсэн заалтыг тус тус баримталсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны Удирдлагын зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар албан хаагч бүрийг шинээр томилогдох албан тушаал тус бүрээр хэлэлцэн томилсон нь Б.Дын эрх зүйн байдал зөрчигдсөн гэж үзэхээргүй байна .

Цаашид Б.Д нь ахлах түшмэлийн ангиллын албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам”-д заасны дагуу тухайн албан тушаалын тусгай шалгалтад оролцож, дээрх албан тушаалд томилогдох боломжтой юм” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан өөрчилсөн, нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай" Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/******* дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгож, “Албан хаагчдыг албан тушаалд томилох тухай” Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/******* дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, төрийн захиргааны “ахлах түшмэл”-ийн ангилалд хамаарах зэрэг дэв, цалин, нэмэгдлийн зөрүүг олгуулж, яамны “шинжээч"-ийн албан тушаалд, ахлах түшмэлийн ангилал бууруулахгүйгээр томилохыг тус тус даалгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.А нэхэмжлэлийн өөрчилж нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Б.Дын нэхэмжлэлтэй холбоотойгоор өмнө нь өгч байсан тайлбараа хамгаалж, дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна. Засгийн газрын 2020 оны 95 дугаар тогтоолоор “Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны дээд хязгаар"-ыг шинэчлэн баталсантай холбогдуулан Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны Б/******* дугаар тушаалаар тус яамны бүтэц, орон тоог шинэчлэн баталж, маргаан бүхий Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны Б/******* дүгээр тушаалыг хүчингүй болгосон. Уг тушаалаар Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 11 орон тоотой /дарга 1, ахлах шинжээч 1, шинжээч 3, ахлах мэргэжилтэн 67-гоор батлагдсан. 3 шинжээчийн албан тушаалд А.Эн, Б.М, Б.Д нар томилогдсон. А.Эн өмнө нь шинжээчээр ажиллаж байсан. Б.М, Б.Д нар нь төрийн тусгай албан хаагчид бөгөөд Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйл ажиллагааг хариуцан ажилладаг. “Төрийн захиргааны төв байгууллагын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2020 оны 75 дугаар тогтоолын дагуу албан хаагчдын цалинг олгодог. Б.Д нь тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт 2018 оны 8 дугаар сараас ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаа бөгөөд дэс түшмэлийн зэрэг дэвтэй, дэс түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны Б/*******, Б/******* дугаар тушаал батлагдан гарснаар Б.Дын цалин хөлс, эрх зүйн байдал дордоогүй. Иймд Б.Дын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч Б.Дын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж “Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн Б/******* тоот “Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Яамны шинжээчийн албан тушаал, ахлах түшмэлийн ангилалд буцаан томилуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн Б/******* тоот “Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” тушаалын өөрт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Албан хаагчдыг албан тушаалд томилох тухай Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/******* дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус Яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт шинжээчийн албан тушаалд ангилал бууруулахгүйгээр томилохыг даалгуулах, Ахлах түшмэлийн ангилалд хамаарах зэрэг дэв, цалин, нэмэгдлийн зөрүүг олгуулах” гэж өөрчилж нэмэгдүүлсэн, энэхүү өөрчилж нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...яамны ахлах мэргэжилтний албан тушаал нь ахлах түшмэлийн ангилалд хамаарч байсан,...2019 оны Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ажиллаж байсан ангиллаас бууруулж буюу дэс түшмэлийн ангилалд оруулж баталсан нь үндэслэлгүй,...хуулийг буцаан хэрэглэсэн нь хууль бус...” гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрөн маргаж байна.

Нэг. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн Б/******* тоот “Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” тушаалын өөрт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Б.Д нь 2002 оны 10 дугаар сараас эхлэн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргаа удирдлагын газарт архивын эрхлэгчээр, 2012 оноос тус яаманд мэргэжилтнээр, 2018 оны 8 дугаар сараас эхлэн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ахлах мэргэжилтнээр томилогдон ажилласан, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 391 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт”-оор нэхэмжлэгч нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг хариуцсан, албан тушаалын ангилал-Дэс түшмэл, зэрэглэл нь-ТЗ-8-д хамаарч байсан, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 02 дугаар сарын Б/12 дугаар тушаалаар Дэс түшмэлийн дэд зэрэг дэв, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар Дэс түшмэлийн Тэргүүн зэрэг дэв олгосон нь тогтоогдсон, эдгээр үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.

Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай Засгийн газрын 2019 оны 11 дүгээр тогтоол, “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл батлах тухай” 2019 оны 275 дугаар тогтоолыг үндэслэн гаргасан, тус яамны Төрийн нарийн бичгийн  даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/******* тоот “Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” тушаалаар тус Яамны нийт албан хаагчдыг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас чөлөөлж, мөн өдрөөс албан тушаалд томилж шийдвэрлэсний дотор Б.Дыг тус Яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, мөн тус Яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон байна.

Нэхэмжлэгч уг тушаалын өөрт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ “...Засгийн газрын 2017 оны 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл”-д Яамны ахлах мэргэжилтэн нь ахлах түшмэлийн ангилалд хамаарч байсан тул Б/******* дүгээр тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдахаас өмнө ажиллаж байсан ангиллаас бууруулж Дэс түшмэлийн ангилалд оруулж баталсан нь үндэслэлгүй...” гэж тодорхойлсныг хариуцагч “...тушаал үндэслэлтэй,...Засгийн газрын 2017 оны 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл” нь 2019 оны 275 дугаар тогтоолоор шинэчлэгдэж шинжээч, ахлах шинжээчийн албан тушаал нь ТЗ-9, ТЗ-10 зэрэглэл, ахлах түшмэлийн ангилалд хамаарах болсон, нэхэмжлэгчийн хашиж байсан албан тушаал нь Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны Б/09 дүгээр тушаалаар баталсан албан тушаалын тодорхойлолтоор Дэс түшмэл, ТЗ-8 ангилалд хамаарахаар шийдвэрлэгдсэн...” гэж маргаж байна.

Төрийн албаны тухай хуулийн /2019 оны/ 18 дугаар зүйлийн 18.4-т “Ахлах түшмэлийн албан тушаалд яамны тасгийн дарга, ахлах шинжээч, шинжээч, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна”, 18.5-д “Дэс түшмэлийн албан тушаалд яамны ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, ахлах зохион байгуулагч, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна” гэж тус тус заасан ба Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолын хавсралтаар “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-ыг баталснаар Ахлах түшмэлийн ангилалд Яамны ахлах шинжээч ТЗ-10, шинжээч ТЗ-9, Дэс түшмэлийн ангилалд Яамны ахлах мэргэжилтэн ТЗ-8 хамаарахаар тус тус тогтоожээ.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн №05 дугаар хурлын тэмдэглэлд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга ******* “...албан тушаалын тодорхойлолтын төсөл дээр газар, хэлтсийн дарга нараас санал авч Төрийн албаны зөвлөлд хүргүүлэх, газар хэлтсийн дарга нараас ахлах шинжээч, шинжээч, ахлах мэргэжилтний албан тушаалд хүнээ танилцуулах...”-ыг мэдэгдсэн байх бөгөөд Бодлогын хэрэгжилтийн газрын дарга *******гаас тус газрын ахлах мэргэжилтнээр Б.Дыг томилуулахаар санал өгсөн, мөн 2018 оны 8 дугаар сараас эхлэн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ахлах мэргэжилтнээр томилогдон ажилласан, 2019 оны 02 дугаар сарын Б/12 дугаар тушаалаар Дэс түшмэлийн дэд зэрэг дэв, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар Дэс түшмэлийн Тэргүүн зэрэг дэвтэйгээр ажил үүргээ гүйцэтгэж байсан байна.

Үүнээс үзвэл шинэчлэн батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4, 18.5-д төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг нарийвчлан зохицуулснаар Яамны ахлах мэргэжилтэн Б.Дын албан тушаал нь ТЗ-8 ангиллаар Дэс түшмэлийн зэрэглэлд хамаарах болсноос үзвэл маргаан бүхий захиргааны акт болох Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн Б/******* тоот “Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” тушаалын холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл Яамны Төрийн нарийн бичгийн дарга нь албан тушаалтны ангилал, зэрэг дэвийг тогтоох эрх хэмжээтэй субъект мөн боловч нэгэнт ахлах мэргэжилтний албан тушаал нь Дэс түшмэлийн ангилалд хамаарахаар хуульчлагдсан байгаа нөхцөлд ахлах мэргэжилтэн Б.Дыг Шинжээчийн албан тушаал, ахлах түшмэлийн ангилалд томилох үүрэггүй бөгөөд нэхэмжлэгч нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны Б/12 дугаар тушаалаар Дэс түшмэлийн дэд зэрэг дэв, 2020 оны Б/13 дугаар тушаалаар Дэс түшмэлийн Тэргүүн зэрэг дэв олгосон актуудтай маргаагүй тул эдгээр үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн Яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч нь ТЗ-9 ангилалд хамаарахаар албан тушаалын тодорхойлолтод тусгасан, тус газрын шинжээчийн орон тоонд ахлах мэргэжилтнүүдээс сонголт хийж нэр бүхий этгээдийг томилсон, нэхэмжлэгч нь энэ шийдвэртэй тусгайлан маргаагүй тул шинжээчийн албан тушаал, ахлах түшмэлийн ангилалд томилуулахыг даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/******* дугаар “Албан хаагчдыг албан тушаалд томилох тухай” тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 95 дугаар “Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” тогтоол батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар тус яамны бүтцийн нэгжийн орон тоог баталсан бөгөөд Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь дарга-1, ахлах шинжээч-1, шинжээч-3, ахлах мэргэжилтэн-6 нийт 11 тоотой байхаар шинэчлэн батлагдсан байна.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар тус яамны нийт албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/******* дугаар тушаалаар албан хаагчдыг албан тушаалд томилж шийдвэрлэсний дотор “Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Д” багтсан байна.

Нэхэмжлэгч Яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ “...тухайн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас шатлан дэвшүүлнэ...шатлан дэвшүүлэхэд ангилал алгасуулахгүй” гэснийг зөрчиж дэс түшмэлийн ангиллын ТЗ-7 зэрэглэлд ажиллаж байсан албан хаагчийг шинжээчийн албан тушаалд буюу ахлах түшмэлийн ангиллын ТЗ-9 зэрэглэлд шууд алгасуулан томилсон атлаа миний албан тушаалын ангиллыг үндэслэлгүй бууруулсан...” гэж тодорхойлжээ.

Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан шинэчлэн боловсруулсан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 391 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг хариуцсан Ахлах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтоор түүний ангилал зэрэглэл нь Дэс түшмэл, ТЗ-8 байхаар тогтоосныг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталгаажуулсан, энэ шийдвэртэй нэхэмжлэгч маргаагүй байна.

Үүнээс үзвэл, хариуцагч шинэчлэн батлагдсан албан тушаалын тодорхойлолт болон нэхэмжлэгчийн хариуцаж байсан албаны чиг үүрэг зэргийг харгалзан улмаар тухайн газар, хэлтсийн дарга нарын саналыг үндэслэн Б.Дыг тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон нь нэхэмжлэгчийг “ахлах түшмэлийн ангиллаас бууруулж дэс түшмэлийн ангилалд томилсон” гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчээс “...ТЗ-7 зэрэглэлд ажиллаж байсан албан хаагчийг шинжээчийн албан тушаалд буюу ахлах түшмэлийн ангиллын ТЗ-9 зэрэглэлд шууд алгасуулан томилсон” гэх тайлбар нь нотлох баримтаар тогтоогдоогүйн дээр нэхэмжлэгч нь өмнө ажиллаж байсан албан тушаалд хэвээр үргэлжлүүлэн ажиллаж байгааг тэмдэглэх нь зүйтэй.

            3. Нэхэмжлэгчийн “...тус Яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт шинжээчийн албан тушаалд ангилал бууруулахгүйгээр томилохыг даалгуулах, Ахлах түшмэлийн ангилалд хамаарах зэрэг дэв, цалин, нэмэгдлийн зөрүүг олгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч дээрхи шаардлагын үндэслэлээ өмнө дурдсан, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн Б/******* тоот “Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” тушаалын өөрт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, “Албан хаагчдыг албан тушаалд томилох тухай” Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/******* дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагад үндэслэн гаргасан.

            Шүүх энэ шийдвэрээр нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны актуудыг “хууль бус байсан болохыг тогтоох”, “хүчингүй болгох” хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн тул тус Яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт шинжээчийн албан тушаалд ангилал бууруулахгүйгээр томилохыг даалгуулах болон Ахлах түшмэлийн ангилалд хамаарах зэрэг дэв, цалин, нэмэгдлийн зөрүүг олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

Учир нь Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт шинжээчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг удирдах албан тушаалтнуудын саналаар, хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн, нэхэмжлэгч Б.Д уг шийдвэртэй холбогдуулан маргаагүй, шинэчлэн батлагдсан Төрийн албаны тухай хуулиар нэхэмжлэгч нь Яамны ахлах мэргэжилтний хувьд Дэс түшмэлийн зэрэглэлд хамаарч байхаас гадна хариуцагч захиргааны байгууллагад ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаа албан хаагчийг шинжээчийн албан тушаалд томилохыг хуулиар үүрэг болгоогүй, энэ нь захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал тул шүүхээс даалгаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4, 18.5-д заасныг баримтлан Б.Даас гаргасан “Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн Б/******* тоот “Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” тушаалын өөрт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, “Албан хаагчдыг албан тушаалд томилох тухай” Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/******* дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус Яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт шинжээчийн албан тушаалд ангилал бууруулахгүйгээр томилохыг даалгуулах, Ахлах түшмэлийн ангилалд хамаарах зэрэг дэв, цалин, нэмэгдлийн зөрүүг олгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН