| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2024/0080/э |
| Дугаар | 2024/ШЦТ/82 |
| Огноо | 2024-08-29 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,
улсын яллагч Б.Ануужин,
шүүгдэгч ...нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ... ... холбогдох эрүүгийн 2417000000091 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... овогт ... ... /РД:..../, ...оны ... дүгээр сарын ...-ны өдөр ...аймгийн ... суманд төрсөн,... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл .., ...н хамт .., .., .... дугаар баг, ... гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч ...нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 22 цаг 30 минутын үед ...улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслийг 1,88 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч ...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2010 оны 01 дүгээр сард жолооны үнэмлэх авч байсан. Тухайн үед надаас өөр хүн байгаагүй учраас согтуугаар жолоо барьсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэв.
2. Гэрч ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2024 оны 07 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цэрдгэрийн ухаа гэх газар галын дов дээрээ айрагдсан морьдныхоо баярыг тэмдэглэн уяачдын дунд суухад хүмүүс айраг архи тойруулж хамт уусан. Тэгээд боржигон наадмын талбайн хойд талаас портер маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг ... жолоодоод би баруун талын зорчигчийн талд сууж ус авахаар явсан. ...ийн шүдлэн үрээ айрагдсан учраас бид 2 тээврийн хэрэгсэлтэй зорчихоос өмнө аль аль нь архи, айраг уусан байсан. 1 км орчим жолоо барьсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 11-12 хуудас/
3. Гэрч ... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг Боржигон наадмын талбайн ертөнцийн зүгээс урд талын хамгаалалтад ажиллаж байсан. Гэтэл 22 цагийн үед нэгэн цэнхэр өнгийн портер маркийн ...улсын дугаартай тээврийг хэрэгслийг жолоодон явсан эрэгтэй хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой нүд нь сүүмийсэн явж харагдсан. Тэр үед тээврийн хэрэгслийг нь зогсоож, шалгаад төхөөрөмж багажинд хийж ... регистрийн дугаараар шалгахад 2023 оны 12 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон яваад эрхээ хасуулсан этгээд бөгөөд согтуурал хэмжих багаж үлээлгэхэд 1,88 хувийн согтолттой гарсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 14-15 хуудас/
4. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, цагдаагийн рапорт, жолоочийн лавлагаа мэдээлэл, 0708311 дугаартай шийтгэлийн хуудас зэрэг болно /1-р х.х-ийн 1, 2-3, 35, 40 хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч ...нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 22 цаг 30 минутын үед ...улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслийг 1,88 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт болсон байна. Мөн 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0708311 дугаартай шийтгэлийн хуудсаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400 000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д....ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ...нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч ..., гэрч ...нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, цагдаагийн рапорт, 0708311 дугаартай шийтгэлийн хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Шүүгдэгч Д.... холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.
Мөн гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч ...нь өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гарган оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргаагүй болохыг дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч Д.... эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Б.Ануужин эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Д.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 800 000 төгрөгийн торгох ялыг оногдуулах гэсэн саналыг,
Шүүгдэгч ...эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Санал хүсэлт байхгүй гэжээ.
Шүүгдэгч Д.... эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч ...нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж улсын яллагчаас гаргасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 2 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцалага хүлээлгэх саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ...нь бусдад төлөх гэм хорын төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт ... ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д....ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2 800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 800 000 /хоёр сая найман зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.... оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.... оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
5. Шүүгдэгч ...нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ