| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2024/0081/э |
| Дугаар | 2024/ШЦТ/83 |
| Огноо | 2024-08-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,
улсын яллагч Б.Ануужин,
шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ... ... холбогдох эрүүгийн 2417000000085 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ...оны ... дүгээр сарын ..-ний өдөр ..аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн удирдлагын мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл .., ...... хамт ... аймгийн .. сумын ..дугаар баг, .. тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ... овогт ... ... /РД:.../,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч ... нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ... нь 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ...хэлтсийн байранд тус ... хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлын хангах тасгийн дарга, ... драйгер багажаар үлээх тухай шаардлага тавьсанд дургүйцэн хохирогчийн нүүр хэсэгт гараараа цохих, дээд уруул орчимд толгойгоороо мөргөж биед тархи доргилт, дээд уруулд язарсан шарх, дээд уруулын дотор салстад цус хуралт, хэлний үзүүрт цус хуралт, зүүн гарын 4-р хурууны уг, 4,5-р хурууны салаанд өнгөц язрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Шүүгдэгч ...үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 56 хуудас/
2. Хохирогч ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн өглөө 7 цаг 30 минутын үед сонгуулийн хэсгийн хорооны хамгаалалтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор хэсгийн хороодод батлагдсан хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэх албан хаагчийг бүртгэж үүрэг чиглэл өгөхөд 2 дугаар сургуулийн хэсгийн хороонд үүрэг гүйцэтгэх ёстой байсан дэслэгч ... ирж үүрэг чиглэл аваагүй. Үүний дагуу би жижүүрийн шуурхай албан хаагчаар ... утас руу залгуулан дуудуулсан бөгөөд ... 9 цагийн үед миний албан өрөө болох 106 тоотод орж ирсэн. Тухайн үед ... гаднах байдлаас нь харахад илтэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай. Мөн архи нь үнэртээд ороод ирсэн. Тэгэхээр нь би согтолтын зэрэг тогтоох багаж авч ирүүлэн тухайн өдрийн ерөнхий эргүүл хошууч ... байлцуулан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээ шалгуулах талаар ... шаардлага тавьтал ... надад хандан би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, хүлээхгүй гэсэн. Тэгэхээр нь би үнэхээр архи уугаагүй юм бол драгер багаж руу үлээж шалгуулах талаар шаардсан. Гэтэл ... надад чадахгүй пизда минь чи юу гээд байгаа юм бэ гэхээр нь би нэг бус удаа ажлаас хоцордог, үнэхээр уугаагүй юм бол драгер багаж руу үлээ гэж хэлээд ... баруун мөр орчим гараараа нэг удаа түлхсэн. Харин ... ямар нэгэн үгийн зөрүүгүй миний дээд уруул орчим нэг удаа толгойгоороо мөргөсөн. ... мөргүүлснээс үүдэн миний дээд уруулаас цус гарч 2 газар язарсан мөн тархи хөдөлсөн. Би гомдолтой байна. Сэтгэл санааны хохирол болон бусад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17 хуудас/
3. Гэрч ...нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 8 цагийн орчим би ерөнхий эргүүлийн илтгэх хуудас бичиж дуусаад 2 давхрын өрөөний нэг давхарт бууж ирэхэд сонгуулийн хэсгийн хорооны хамгаалалтад батлагдсан хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэх албан хаагчаас жагсаалын талбай дээр нэгдэж хошууч ... үүрэг чиглэл авч байсан. Энэ үед өглөө 7 цаг 30 минут минутад ажил дээр ирж хэсгийн хооронд хамгаалалтын үүрэг чиглэл авах ёстой байсан аж ахуйн ажилтан дэслэгч ... ажил дээрээ ирээгүй байсан. Мөн тухайн үед жижүүрийн албан хаагчид ... утсаа авахгүй байна ойрхон байдаг албан хаагчаар дуудуулъя гэж ярьж байсан. Тухайн үед би мөн ... өрөөнд орж юм яриад сууж байтал 8 цаг өнгөрч байхад гаднаас ... хаалга тогшоод ороод ирсэн. Тэр үед би ... өрөөний үүдэнд байх буйдан дээр сууж байсан ба ... гаднаас орж ирэхдээ илтэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тухайн үед ... ... хандан та архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй юм бол драгер багаж руу үлээ гэдэг шаардлагыг тавьтал ... ...д хандан юу гээд байгаа юм бэ чи муу гэтэл ... юу гэнээ гэж асуутал ... юу гээд байгаа юм бэ гэсэн. Гэтэл ... ширээ цохиод босож ирээд ... баруун мөр орчим түлхээд үлээ гэтэл ... ...г заамдаж аваад гараараа нэг удаа нүүрэнд тус газар нь цохисон. Мөн толгойгоороо нэг удаа нүүр лүү нь мөргөсөн. Тэгэхээр нь би босоод ... болиулах гэтэл ... хэд хэдэн удаа ...г мөргөх гээд байгаа бололтой үсрээд дайраад байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31 хуудас/
4. Гэрч ...нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 8 цаг 14 минутын орчим хошууч ... дээр драгер багаж аваад ... даргын 106 тоот албан өрөөнд хүрээд ир гэсэн. Үүний дагуу би драгер багаж аваад ... даргын 106 тоот албан өрөөнд ороход тус өрөөнд хошууч ..., хошууч ..., дэслэгч ... нар байсан. Би ... драгер багаж руу үлээлгэх гэтэл ... драгер багаж руу үлээхээс татгалзсан. Тухайн үед ... дарга чи яах гээд драгер багаж үлээхээс татгалздаг юм бэ гэтэл хариуд нь ... үлээхгүй гэсэн. Тэгээд ... дарга босож ирээд ... цээж хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Хариуд нь ... ... даргатай зууралдаад гар далайх шиг болсон. ... даргыг ... цохисон эсэхийг би хараагүй. Мөн ... ... даргын нүүрэн тус газар нэг удаа мөргөсөн. Тухайн үед ... дарга бид 2 ..., ... нарыг салгасан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33 хуудас/
5. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 179 дугаар дүгнэлтэнд: “...биед тархи доргилт, дээд уруулд язарсан шарх, дээд уруулын дотор салстад цус хуралт, хэлний үзүүрт цус хуралт, зүүн гарын 4 хурууны уг 4, 5-р хурууны салаанд өнгөц язрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээд уруулд язарсан шарх, дээд уруулын дотор салстанд цус хуралт, хэлний үзүүрт цус хуралт гэмтлүүд нь хамтдаа үүсэх ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зүүн гарын 4-р хурууны уг 4,5-р хурууны салаанд өнгөц язрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдахгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 46-47 хуудас/
6. Согтолтын зэрэг тогтоох тухай тэмдэглэл, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-ийн 11, 50-52, 61-67 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч ...д дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч ... нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гарган оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ... нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ... нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч хохирогч З.... нь хохирол нэхэмжлээгүй, харин түүнд эмнэлэгт тусламж үйлчилгээ үзүүлсний зардалд иргэний нэхэмжлэгчээс 208 249 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт ... ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... овогт ... ... 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...д оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ...д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ