Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 150/ШШ2018/00073

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч  А.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 00-р хороо, Рашаантын 00-р гудамж, 00 тоотод оршин суух Монгол овогт ******* РД/ТГ00000000/-ын хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч *******, гэрч *******, *******, нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“ Би 1985 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хөтөлийн “Цемент шохойн” үйлдвэрт засварчнаар ажилд орсон. Дараа нь “Механик цехэд” засварчнаар ажилд орсон. 1990 оны 05 дугаар сарыг хүртэл ажилласан. Миний ажилд орсон тушаал байдаг. Халагдсан тушаал байхгүй. Мөн ажилласан жилийг хөдөлмөрийн дэвтэр  дээр бичээгүй учраас шүүхэд хандсан. Би 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдөр халагдсан. Энэ талаар хөдөлмөрийн дэвтэр дээр байгаа. Гэхдээ халсан гэсэн тушаал нь байхгүй байгаа” гэв.

Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь 1985 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Хөтөлийн цемент шохой комбинатад засварчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.   

Шүүхэд гаргасан нотлох баримтуудыг үнэлж дүгнэхэд ******* нь 1985 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Хөтөлийн цемент шохой комбинатад засварчнаар ажиллаж байсан болох нь:     

Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Хөтөлийн цемент шохой комбинатын даргын 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 245 дугаартай ажилд авч ажиллуулах тухай тушаал/хх-5/, Барилгын материалын үйлдвэрийн удирдах газрын харъяа Хөтөлийн цемент шохой комбинатын даргын 1990 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 72 дугаартай шилжүүлэн ажиллуулах тухай тушаал/хх-ийн 6/, Барилгын материалын үйлдвэрийн удирдах газрын харьяа Хөтөлийн цемент шохой комбинатын даргын 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 479 дугаартай шилжүүлэн ажиллуулах тухай тушаал/хх-ийн 7/, Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл цемент шохой ХК-ний гүйцэтгэх захирал А.Шоовдор, ерөнхий нягтлан бодогч Б.Солонго, Мөнгөн хөрөнгө, цалин хөлсний нягтлан бодогч Б.Уянга нарын гаргаж өгсөн *******ын 1990-1991 оны цалингийн архивын лавлагаа, *******ын №058113 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн “Хөтөлийн цемент шохойн комбинатын даргын 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 245 тоот тушаалаар механик цехэд тоног төхөөрөмжийн засварчнаар авч ажиллуулав”гэх бичилт, “Хөтөлийн цемент шохойн комбинатын даргын 1990 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01-р сарын 27-ны өдрийн 72 тоот тушаалаар Механик цехэд тоног төхөөрөмжийн засварчны үүрэгт ажлаас нь чөлөөлж, барилга засварын цехэд засварчнаар шилжүүлэн ажиллуулав” гэх бичилт, “Хөтөлийн цемент шохойн комбинатын даргын 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 479 тоот тушаалаар Засварчны ажлаас чөлөөлж, харуулын албанд харуулчаар шилжүүлэн ажиллуулав” гэх бичилт болон

Шүүх хуралдаанд оролцсон:  

Гэрч *******ийн өгсөн:“...******* нь 1985-1990 оны хооронд ажиллаж байсан. Би тэр үед Токарчин хийдэг байсан...”гэх мэдүүлэг,

Гэрч *******ын өгсөн:“...******* нь Хөтөлийн “Цемент шохойн” үйлдвэрт 1985-1990 он хүртэл тасралтгүй засварчин хийж байсан. Би тухайн үед Засварчин хийдэг байсан...”гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Монгол овогт ******* РД/ТГ-/-ыг 1985 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл Барилгын материалын үйлдвэрийн удирдах газрын харьяа Хөтөлийн цемент шохойн комбинатын механик цехэд засварчнаар, 1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Хөтөлийн цемент шохойн комбинатын барилга засварын цехэд засварчнаар, 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Хөтөлийн цемент шохойн комбинатын харуулын албанд харуулчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Монгол овогт ******* РД/ТГ000000000/-ыг 1985 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл Барилгын материалын үйлдвэрийн удирдах газрын харьяа Хөтөлийн цемент шохойн комбинатын механик цехэд засварчнаар,  1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Хөтөлийн цемент шохойн комбинатын барилга засварын цехэд засварчнаар, 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Хөтөлийн цемент шохойн комбинатын харуулын албанд харуулчаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.     

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэрийг бүрэн эхээр нь бичиж үйлдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон ******* нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       А.НАРАНТУЯА