Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/219

 

 

  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад  холбогдох эрүүгийн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, дугаартай  хэргийг  2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, **** оны** дүгээр сарын **-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ****** сумын** дүгээр баг ************* дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн *********** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар **********  *************************.  

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн ******* суманд байхдаа 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “ хас багшийн хөтлөх хурдан морины групп”-д удам угшил сайтай 25 хувьтай халтар гүү зарна гэж зар байршуулан, зарын дагуу холбогдсон д 25 хувийн эрлийз цустай гэх халтар гүүг худалдахаар хуурч, тухайн гүүг худалдах санаа зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, хохирогч гаас 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс мөн сарын 28-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаарын данс руу 2,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

Сүхбаатар аймгийн ******* суманд байхдаа 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тай гар утсаар холбогдон “10 сарваа авч өгье, та 3 сая төгрөг шилжүүлчих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, хохирогч гаас 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаарын данс руу 2,000,000 төгрөг шилжүүлэн авч залилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би тай 11 дүгээр сарын 20-ны үед унагатай гүү зарсан. Тухайн үед өвөл болчихсон цас зуд ихтэй байсан. Бид анх наймаа хийхдээ хавар авна гээд ярилцсан байсан. Тэгээд 12 сарын 20-ноос хойш ах нь гүү үнэтэй авч байснаас гайгүй удамтай охин даага авмаар байна, ямар үнэтэй байна уу гэсэн санал гаргасан. Тэгэхээр нь би сарваа 300,000 төгрөг хавьцаа байгаа байхаа гэсэн. Тэгээд над руу 8 дааганы 2 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд нөгөө хүмүүс үнэ ханш нь болохгүй байна гэсэн. Тэгэхээр нь би Батаа ахад та даагаа надаас авахгүй юу гэж хэлсэн. Тэгэхэд Батаа ах үнэтэй авч чадахгүй гээд бид хоёр маргалдсан. Тэгээд надаас 1 сард мөнгөө нэхсэн. Тэр үед цас зуд ихтэй би хөдөө байсан учир сүлжээ муу чатаар хаяа холбогдоод байсан юм. Ингээд цас ханзрахаар ирэхээр нь би хэд хэдэн гүү харуулсан. Ингээд 4 сая төгрөгтөө хамаатан найзын минь гүүг авъя гээд надад гомдол янз бүрийн асуудал байхгүй энэ гүүг авъя гээд аваад явсан. Тэгээд намайг цагдаад өгснийг мэдээгүй байж байгаад 8 сард мэдсэн гэв.

 

-Хохирогч гийн: “...Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр " хас багшийн хөтлөх хурдан морины групп" гэх цахим хаягт ******* гэх хаягаас удам угшил сайтай 25 хувьтай гүү зарна гэх зарын дагуу ********** дугаарын утсаар холбогдож 2 сая төгрөгөөр халтар гуу зарна гэх зарын дагуу *********** дугаарын утсаар холбогдож 2 сая төгрөгөөр халтар гүү авахаар болж хаан банкны тоот данс руу шилжүүлсэн юм. Тухайн үед цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор гүү очиж аваагүй юм. Мөн ******* гэх залуутай утсаар болон видео каллаар залгаж ярихад, манай аав хот руу адуу зөөдөг он гараад буюу 2024 оны 01 сард Улаанбаатар хот руу адуу ачна нэг адууг 200.000 төгрөгөөр ачдаг юм. Тэр үед нь явуулах уу ах, адуу чинь тарга хүчтэй сайхан байгаа гэж хэлсэн юм. Би уг хүнд итгэн мөнгөө шилжүүлсэн юм. Түүнээс хойш удалгүй нөгөө нөхөр над руу утсаар холбогдоод та 300.000 төгрөгөөр сарваа авах уу, гайгүй удам угшил сайтай охин сарваанууд байна гэсэн юм. Би ямар удам угшил сайтай юм бэ гэж асуухад, манай сумын **********гэх хүний адууны угшилтай одоо хуучин манай сумын засаг дарга байсан *************** даргын хүү ********** гэх хүн сарваагаа зарна гэнэ та одоо авна гэвэл мөнгөө шилжүүлчих гэсэн юм. Мөн надад хэлэхдээ *******багшийн хүүгийн адуунаас 3, өөрөөсөө 4, ын адуунаас 3 нийт 10 сарваа авч өгље, та 3 сая төгрөг шилжүүлчих гэсэн юм. Миний санаж байгаагаар 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 10 сарваа авъя гэж ын хаан банкны тоот данс руу 2 сая төгрөг шилжүүлсэн юм. Би түүнээс хойш нөгөө нөхөртэйгөө утсаар холбогдож байсан юм. Би надад адуу авч өгнө гэж байсан гэх хүнийг хуучин таньдаг байсан ба надаас бас тэжээл авъя гэж Улаанбаатар хотод ирэхэд нь уулзсан юм. Би тай уг асуудлын талаар ярилцахад, би сарваа зараагүй, юу гэж зарах билээ дээ гэсэн юм. *******тай утсаар холбогдоод болсон асуудлын талаар хэлэхэд, ахаа би өөр хүнээс сарваа авч явуулахаар болоод мөнгийг чинь шилжүүлчихсэн байгаа гэхээр нь, Би ын адуу удам угшил сайтай болохоор нь авах гэсэн харин өөр хүний адууг бол юу гэж авах билээдээ гэсэн юм. Гэтэл надад ******* гайгүй удам угшил сайтай сарваа олж өгнө гэсэн юм. 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шиг санаж байна, надад өгөх адуугаа авчирч өгөхдөө, чиний худалдаж авсан гүүг чинь өөр тийш зарагдсан байна лээ шүү гэж хэлэхэд нь *******тай уулзахаар ******* суманд ирсэн юм. Би гэрийг нь хайж олоод уулзахад, ахаа би гүүгээ *****************ын хүнд зарсан мөн даагануудаа зарсан удахгүй өөр адуу юм уу эсвэл мөнгийг чинь олж өгье гэж хэлсэн юм. Надад зарсан адуугаа өөр хүнд зарж худлаа яриад мөнгө авсанд гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хэргийн 31-32 дугаар хуудас/,

 

- Гэрч *****гийн: “...Тухайн Хонгор гүүг өгөх болсон шалтгаан нь ******* нь өнгөрдөг жилийн 12 дугаар сард гэх хүнээс адуу худалдан борлуулахаар 4 сая төгрөг аваад тухайн адуугаа өгч чадаагүй юм байна лээ. гэх хүн энэ оны 04 дүгээр сарын 20-д нэлээн гарсны дараа манай үеэл ах Ш.ын хамт ирж надаас Хонгор гүү авч байсан. д хонгор гүүгээ өгөх болсон шалтгаа нь ******* нь би гэх хүнд 4 сая төгрөгөөр адуу зарахаар болсон боловч цас зудтай байсан болохоор адуу малыг нь өгч чадаагүй. ...*******ад тусалж д өөрийнхөө адуунаас удам угшил сайтай Хонгор гүү өгч төлбөрийг нь барагдуулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 34-35 дугаар хуудас/,

 

-“ хас багшийн хөтлөх хурдан морины групп” фейсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хэргийн 17-19 дүгээр хуудас/,

 

-*******ын Хаан банкны дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 08-10 дугаар хуудас/,

 

-*******ын мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллого хийсэн маягтын хуулбар /хэргийн 21-23 дугаар хуудас/

 

-*******ын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас/хэргийн 63-р хуудас/

 

-Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.04-ний өдрийн 2020/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 66-69-р хуудас/

 

 Хаан банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хэргийн 7-10, 14-15-р хуудас/ зэрэг болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна зэрэг болно  .

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн ******* суманд байхдаа 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “ хас багшийн хөтлөх хурдан морины групп”-д удам угшил сайтай 25 хувьтай халтар гүү зарна гэж зар байршуулан, зарын дагуу холбогдсон д 25 хувийн эрлийз цустай гэх халтар гүүг худалдахаар хуурч, тухайн гүүг худалдах санаа зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, хохирогч гаас 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс мөн сарын 28-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаарын данс руу 2,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

Сүхбаатар аймгийн ******* суманд байхдаа 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тай гар утсаар холбогдон “10 сарваа авч өгье, та 3 сая төгрөг шилжүүлчих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, хохирогч гаас 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаарын данс руу 2,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

хохирогч гийн  өгсөн “...Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр " хас багшийн хөтлөх хурдан морины групп" гэх цахим хаягт ******* гэх хаягаас удам угшил сайтай 25 хувьтай гүү зарна гэх зарын дагуу дугаарын утсаар холбогдож 2 сая төгрөгөөр халтар гуу зарна гэх зарын дагуу дугаарын утсаар холбогдож 2 сая төгрөгөөр халтар гүү авахаар болж хаан банкны тоот данс руу шилжүүлсэн юм. Тухайн үед цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор гүү очиж аваагүй юм. Мөн ******* гэх залуутай утсаар болон дүрсээ харж ярихад, манай аав хот руу адуу зөөдөг он гараад буюу 2024 оны 01 сард Улаанбаатар хот руу адуу ачна нэг адууг 200.000 төгрөгөөр ачдаг юм. Тэр үед нь явуулах уу ах, адуу чинь тарга хүчтэй сайхан байгаа гэж хэлсэн юм. Би уг хүнд итгэн мөнгөө шилжүүлсэн юм...” гэх,

гэрч Ж.гийн: “...Тухайн Хонгор гүүг өгөх болсон шалтгаан нь ******* нь өнгөрдөг жилийн 12 дугаар сард гэх хүнээс адуу худалдан борлуулахаар 4 сая төгрөг аваад тухайн адуугаа өгч чадаагүй юм байна лээ. гэх хүн энэ оны 04 дүгээр сарын 20-д нэлээн гарсны дараа манай үеэл ах Ш.ын хамт ирж надаас Хонгор гүү авч байсан. д хонгор гүүгээ өгөх болсон шалтгаа нь ******* нь би гэх хүнд 4 сая төгрөгөөр адуу зарахаар болсон боловч цас зудтай байсан болохоор адуу малыг нь өгч чадаагүй. ...*******ад тусалж д өөрийнхөө адуунаас удам угшил сайтай Хонгор гүү өгч төлбөрийг нь барагдуулсан”  гэх мэдүүлгүүд, Хаан банкны банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 7-10 хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

    1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн ******* суманд байхдаа 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “ хас багшийн хөтлөх хурдан морины групп”-д удам угшил сайтай 25 хувьтай халтар гүү зарна гэж зар байршуулан, зарын дагуу холбогдсон д 25 хувийн эрлийз цустай гэх халтар гүүг худалдахаар хуурч, тухайн гүүг худалдах санаа зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, хохирогч гаас 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс мөн сарын 28-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаарын данс руу 2,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан, мөн ******* нь Сүхбаатар аймгийн ******* суманд байхдаа 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тай гар утсаар холбогдон “10 сарваа авч өгье, та 3 сая төгрөг шилжүүлчих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, хохирогч гаас 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаарын данс руу 2,000,000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн байна.

Иймд ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн эд хөрөнгийн эрхийг хуурч авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогчид 4,000,000 төгрөгийн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлт гаргасныг шүүгдэгч ******* “Маргаан байхгүй хүлээн зөвшөөрч байна. Би хүний юмыг аваад удаасан. Миний буруу гэх тайлбарыг гаргаж маргаагүй байна.

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Залилах гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийж (хуурч, хуурамч баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, сүсэг бишрэлийг далимдуулж), өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө, валют зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэг нь эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр шилжүүлэн авч, гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг ба шүүгдэгч *******ын зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан угшил сайтай, эрлийз гүү зарна гэж, мөн 10 тооны сарваа/адуу/ авч өгье гэж хуурч хохирогч гаас нийт 4,000,000 төгрөгийг Хаан  банкны тоот дансаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.   

Иймд *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

    Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

    2.1. Талуудын гаргасан санал

 

Улсын яллагч: Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учирсан  хохирлыг нөхөн төлсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Гэмт хэргийн улмаас хохирогч учирсан хохирлыг шүүгдэгч Г.Содномжамц төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргаж таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, бусад баримтаар тогтоогдсон эрхэлсэн ажилгүй зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн  хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******ыг  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ыг хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

   

 2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч д 4,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүхийн шатанд шүүгдэгч *******ад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг тус тус дурдъя.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар Шүүгдэгч *******ыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч *******ад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Н.БАЯРБААТАР