Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
Хэргийн индекс | 138/2021/00772/И |
Дугаар | 138/ШШ2022/00013 |
Огноо | 2021-12-24 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 138/ШШ2022/00013
МОНГОЛ УЛЫН НЭРИЙН ӨМНӨӨ
Дорнод аймаг дахь ум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны “Б” танхимд онлайнаар явуулж,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******/РД:ЖД*******8106*******/-гийн,
Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар баг, *******- тоотод оршин суух, овогт /РД:ЧВ64080202/-д холбогдох,
ээлийн гэрээний үүрэгт 12 050 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах, нэхэмжлэгч .*******, хариуцагчийн төлөөлөгч . нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч .******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 8 сард .ын хүсэлтийн дагуу 5 000 000 төгрөгийн цалингийн зээл авч .тай гэрээ хийж 5 000 000 төгрөг зээлдүүлж түүний дансруу шилжүүлсэн. Миний хувьд хүүтэй мөнгө зээлдэг, хүүгээр нь орлого олдог хүн биш. . нь “...Турк улс руу захисан барааны мөнгө нэхэгдээд байна. Эгчдээ тус болооч, удахгүй найдвартай өгнө, хүү нь хэд байсан ч хамаагүй...” гэж өдөр, шөнөгүй утасдаж гуйсан учир уг мөнгийг зээлсэн. Ингээд .тай 2020 оны 8 сарын 1*******-ны өдөр 5 000 000 төгрөгийг 10 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, алданги 0.5 хувиар тооцохоор тохиролцсон зээлийн гэрээгээ бичгээр байгуулан, нотариатаар батлуулсан. Түүнээс хойш . нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өдийг хүрч байна. ээлийн хүүг сар бүр төлж, үндсэн зээлийг зээл дуусах үед бөөнөөр нь өгөхөөр тохиролцсон байсан тул хүүнд төлбөл зохих 4 000 000 төгрөгнөөс 1 000 000 төгрөгийг төлсөн. Би мөнгөө нэхэж олон удаа ярьж, уулзсан хэдий ч янз бүрийн шалтаг хэлж өдийг хүрсэн. Гэрээний хугацаа 2021 оны 6 сарын 08-ны өдөр дууссан. Түүнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийт 114 хоногийн хугацаа хэтрээд байгаа. Шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш .д эвлэрэх саналыг гаргасан боловч тэрээр хүү алданги төлөхгүй гээд зөвшөөрөөгүй. ая шүүх хурал дээр хариуцагчийн төлөөлөгч зээлийн хүүг 3 хувиар бууруул гэсэн шаардлагыг хүлээн авах боломжгүй. Гэрээ байгуулахдаа хүүгээ 8 хувийн хүүтэй байхаар тохирсон. Энэ хүү бол нэг их өндөр хүү биш, нэгэнт гэрээгээр тохирсон тул зээлийн хүүг 3 хувь болгож бууруулах боломжгүй. Энэ талаар бид тохироогүй. Харин алдангийг 0,2 хувиар багасгаж өгөөч гэдэг хүсэлтийг нь хүлээн авч, үндсэн зээл түүний хүү болох 8 000 000 төгрөгийн алдангийг 0,2 хувиар бодож 1 824 000 /16 000*114 хоног/ төгрөг буюу нийт 9 824 000 төгрөгөөр эвлэрэх санал гаргасан ч зөвшөөрсөнгүй. Иймд .аас үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 3 000 000 төгрөг, алданги 4 050 000 төгрөг нийт 12 050 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч . шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие .*******гаас 2020 оны 8 сарын 1*******-ны өдөр 5 000 000 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Анх гэрээ байгуулсан үеэс хойш би 3 сар зээлийн хүү төлсөн бөгөөд нийт 1 000 000 төгрөгийг төлсөн. Тухайн үед би Хан хэрлэн худалдааны төвд лангуутай арилжаа наймаа хийдэг байсан ба дэлхий нийтийг хамарсан цар тахлын гамшигт өвчнөөс болж худалдаа үйлчилгээний салбар, тэр дундаа барааны худалдаа хөл хорионд олон сар болж хэцүү болсон. Одоо ч гамшигт өвчний улмаас бараагаа оруулж чадахгүй, хоёр жил орчим хаалттай үндсэндээ зогсоод байна. Гэтэл ийм нөхцөл байдлыг ойлгохгүй хүүг 8 хувийн хүүгээр тооцон, улмаар алданги тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. УИХ-аас батлан гаргасан Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийн бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлд зээлийн хүүг сарын 3 хувиас, алданги 0,2 хувиас хэтрүүлэхгүй байх арга хэмжээг хуульчлан заасан байна. Иймээс бидний хооронд хийсэн зээлийн гэрээний үүргийг энэ хуульд нийцүүлэн тооцож төлөх нь зөв гэж үзэж байх тул 15 сарын хүүнд 2 250 000 төгрөг, алданги тооцохгүйгээр нийт 6 *******50 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин үлдэх 5 300 000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч . шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: . нь .*******тай 2020 оны 8 сард Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээ байгуулсан байдаг. Үүнтэй хариуцагчийн хувьд маргахгүй байгаа. Үндсэн зээлийн 5 000 000 төгрөгөөс 1 000 000 төгрөгийг төлсөн. Уг 1 000 000 төгрөгийг гүйцэтгэсэн үүргийг үндсэн зээлээс хасаж тооцох хуулийн зохицуулалт бий. Тиймээс үндсэн зээлийн 5 000 000 төгрөгнөөс 1 000 000 төгрөгийг хасаж, үлдсэн 4 000 000 төгрөгнөөс 10 сарын хүүг тооцох учиртай. Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотой зээлийн хүүг 3 хувиар, алданги 0,2 хувиар бодох хуулийн зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа учир үндсэн зээлийн үлдэгдэл 4 000 000 төгрөгнөөс хүүг 3 хувиар, алдангийг 0.2 хувиар тооцуулан хүүнд 960 000, алдангид 1 130 880 төгрөг, хүү алданги нийлээд 2 0 880 төгрөг, нийт 6 0 880 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. .ын хувьд лангуу түрээслэж, бараа зардаг байсан боловч Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдсон байгаа. аг үеийн нөхцөл байдалтай уялдуулан шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд Иргэний хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.8-д зааснаар .ын хүү алдангийг багасгаж өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүүг бууруулахгүйгээр 8 хувиар тооцон 3 000 000 төгрөг, алдангийг 0,2 хувиар бодож 1 824 000 төгрөг, нийт 9 824 000 төгрөгөөр эвлэрэх санал гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭЛЭХ нь:
Нэхэмжлэгч .******* нь хариуцагч .д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 050 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч . нь нэхэмжлэгч .*******гаас 2020 оны 8 сарын 08-ны өдөр 5 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн хүүг сар бүр төлөх, үндсэн зээлийг бөөнд нь төлөх, зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн нийт үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцож, талууд 2020 оны 8 сарын 1*******-ны өдөр Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т тус тус зааснаар хүү тохирсон зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх ба уг гэрээ хүчин төгөлдөр байна.
Гэрээнд зааснаар нэхэмжлэгч .******* нь 5 000 000 төгрөгийг 2020 оны 8 сарын 08-ны өдөр хариуцагчийн дансанд шилжүүлсэн, хариуцагч . нь 2020 оны 9 сарын 10-ны өдөр, 10 сарын -ны өдөр, 2021 оны 5 сарын 12-ны өдрүүдэд нийт 1 000 000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн үйл баримтууд батлагдаж байх ба хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дуусмагц үндсэн зээл 5 000 000 төгрөг, түүний хүүгийн үлдэгдэлд 3 000 000 төгрөг, нийт 8 000 000 төгрөгийг нэхэмжлэгч .*******д төлөх үүргээ гэрээгээр тохирсон хугацаанд төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх ба талууд дээрх үйл баримтуудын талаар тус тус маргаагүй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “....аас үндсэн зээлд 5 000 000 төгрөг, гэрээний хугацаанд төлбөл зохих зээлийн хүү 4 000 000 төгрөгөөс түүний хүүнд төлсөн 1 000 000 төгрөгийг хасч, зээлийн хүүнд 3 000 000 төгрөг, гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн нийт үнийн дүн болох 8 000 000 төгрөгийн алдангийг 0,5 хувиар хугацаа хэтэрсэн 114 хоногоор тооцвол гүйцэтгээгүй нийт үүрэг болох 8 000 000 төгрөгийн 50 хувиас хэтэрч байх тул, түүний 50 хувиар тооцон алдангид 4 050 000 төгрөг, нийт 12 050 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж тайлбарлажээ.
Хариуцагч . шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...ар тахлын тухай хуульд зааснаар зээлийн хүү 3 хувиар, алдангийг 0,2 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас алданги тооцохгүйгээр 15 сарын зээлийн хүүнд 2 250 000 төгрөг буюу нийт 6 *******50 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч үлдэх 5 300 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч . шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “....ын өмнө төлсөн 1 000 000 төгрөгийг үндсэн зээл 5 000 000 төгрөгөөс хасч, үндсэн зээлийн үлдэгдэл 4 000 000 төгрөгөөс зээлийн хүүг 3 хувиар бодвол хүүнд 960 000 / 4000 000:3%x8сар/ төгрөг, алдангийг гүйцэтгээгүй үүргийн нийт үнийн дүнгийн 0,2 хувиар бодвол 1 130 880 /4 960 000:0,2%x114хоног/ төгрөг, нийт 6 0 880 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, бусад хэсгийг төлөх боломжгүй тул Иргэний хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.8-д зааснаар хариуцагчийн төлбөл зохих хүү алдангийг бууруулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч тус тус маргасан.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүүгийн хэмжээ, хүү төлөх хугацааг, мөн хүүг багасгах, чөлөөлөх талаар талууд зөвхөн гэрээгээр тохиролцон тогтоодог.
Түүнчлэн Иргэний хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.4, 2*******.6-д тус тус зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх ба анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд уг зүйлд заасан “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн” гэдэгт гэрээгээр тохирсон, гэрээний хугацаанд гүйцэтгэвэл зохих үндсэн зээл болон түүний хүүг ойлгоно.
Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 8 сарын 1*******-ны өдрийн зээлийн гэрээний 1 дүгээр зүйлд зааснаар зээлийн хүүг сарын 8 хувь байхаар, 3 дугаар зүйлд зааснаар зээлийн хүүг сар бүр төлж, үндсэн зээлийг бөөнд нь төлөхөөр талууд тус тус тохирсон, мөн гэрээний 6 дугаар зүйлд зааснаар зээлдэгч нь гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн нийт үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүргийг зээлдүүлэгчийн өмнө хүлээжээ.
Дээрх гэрээнд зааснаар хариуцагч . зээлийн хүүнд 400 000 төгрөгийг сар бүр төлөхөөр тусгасан байх ба түүний гэрээний хугацаанд буюу 2020 оны 9 сарын 10-ны өдөр 400 000 төгрөг, 10 сарын -ний өдөр 400 000 төгрөг, 2021 оны 5 сарын 12-ны өдөр 200 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлсөн байдлаас үзвэл хариуцагч гэрээнд заасны дагуу сар бүр зээлийн хүүгээ төлсөн байна гэж үзэх үндэслэлтэй байх тул түүний төлсөн 1 000 000 төгрөгийг үндсэн зээл болох 5 000 000 төгрөгөөс хасч тооцох боломжгүй юм.
Түүнчлэн 2020 оны 4 сарын 29-ний өдөр батлагдсан Коронавируст халдвар/Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйл буюу “Барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хоорондын зээлийн гэрээний харилцааны хүрээнд авах арга хэмжээ” гэсэн зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн байна.
Уг хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-т Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцохоор заасан нь зөвхөн барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний харилцаанд хамаарагдах заалт юм.
Харин уг хуулийн дээрх зүйл нь иргэд хоорондын байгуулсан зээлийн гэрээнд хамаарахгүй ба иргэд хоорондын зээлийн гэрээний харилцааны хүрээнд авах арга хэмжээ буюу зээлийн хүү алдангийн багасгах талаар уг хуулиар зохицуулаагүй байгааг дурдах нь зүйтэй.
Мөн талууд 2020 оны 8 сарын 1*******-ны өдөр дээрх зээлийн гэрээг байгуулж байх үед Ковид-19 цар тахал Дэлхий нийтэд болон Монгол улсын хэмжээнд тархсан, хорио цээрийн дэглэм тогтоосон байсан боловч талууд гэрээндээ цар тахал өвчинтэй холбогдуулан гэрээний үүргийг хэрхэн яаж төлөх, зээлийн хүү, алдангийн хэмжээг бууруулах, үүргээс чөлөөлөх талаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдохгүй байх ба энэ талаар зээлийн гэрээнд тусгагдаагүй байна.
Иргэний хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.8-т анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болох талаар заасан. Гэвч хариуцагч талаас ар тахлын хуультай холбоотойгоор зээлийн хүү, алдангийг бууруулах талаар л маргасан болохоос дээрх хуульд зааснаар анзын хэмжээ илт их байгаа талаар маргаагүй тул шүүх талуудын гэрээгээр тохиролцсон анзын хэмжээг уг үндэслэлээр бууруулах боломжгүй гэж үзсэн болно.
Иргэний хуульд зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч талууд харилцан бие биенийхээ хүсэл зоригийг илэрхийлж, талуудын тэгш эрхийн зарчим дээр тулгуурлан аливаа гэрээ хэлцлийг байгуулдаг бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй нэг талын төлбөл зохих гэрээгэр тохирсон хүү алдангийн хэмжээг шүүх тодорхой үндэслэлгүйгээр багасгах нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг алдагдуулах үндэслэл болно.
Харин талууд шүүх хуралдаанаас өмнө болон хуралдааны явцад харилцан тохиролцон зээлийн хүү, алдангийг гэрээнд заасан хэмжээнээс багасгах эрхтэй бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас алдангийг 0,2 хувь болгон
багасгаж, үндсэн зээл, түүний хүү алдангид нийт 9 824 000 төгрөгөөр эвлэрэх санал гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрөөгүй болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...ар тахлын хуульд заасны дагуу зээлийн хүүг 3 хувиар, алдангийг 0,2 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр тооцох нь зүйтэй, гэрээний хугацаанд төлсөн 1 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, үлдэгдлээс хүүг тооцуулна...” гэх татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.
Харин нэхэмжлэгч нь гэрээний дагуу гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 5 000 000 төгрөг, гэрээгээр тохирсон хугацааны хүүгийн үлдэгдэл 3 000 000 төгрөг, нийт 8 000 000 төгрөгийн алдангийг тооцохдоо түүний 50 хувиас хэтрүүлсэн байх тул шүүх дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 2******* дугаар зүйлийн 2*******.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч .аас үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 3 000 000 төгрөг, алдангид 4 000 000 төгрөг буюу нийт 12 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 50 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч .аас зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20******* *******50 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .аас улсын тэмдэгтийн хураамжид 206 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц, 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНААН