Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 138/ШШ2022/00116

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

орнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч орнод аймгийн ******* сумын ******* дүгээр багт оршин суух, ******* овогт ******* *******/:ЖЕ8509**************74/-ын,

Хариуцагч орнод аймгийн ******* сумын ******* дүгээр багт оршин суух, ******* овогт /:ЖЗ72020**************3/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт *******6 470 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч .Бадамцэцэг,

Хариуцагч .,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах.

 

 ТООРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч .******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч .Бадамцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч .ийн хүү Г.Гантөмөр нь 2020 оны 03 сарын 02-ноос 2020 оны 07 сарын *******9-ний өдрийг хүртэл хэсэгчлэн, цувуулж нийт 20 920 000 төгрөгийг нэхэмжлэгч .*******, түүний эхнэр Э.ашмаа нараас авсан байдаг.  Г.Гантөмөр нь  уг мөнгийг ******* суманд машины сугалаа явуулна, мөнгөний орондоо хонь, мал өгнө гэж авсан хэдий ч мөнгөө өгөхгүй, малаа ч өгөхгүй, сүүлдээ утсаа ч авахгүй байсан учир нэхэмжлэгч талаас арга буюу сумын цагдаагийн газарт өргөдөл өгөх гэж байхад . нь эхнэрийн хамт ирж, “хүүгийнхээ энэ асуудлын талаар сая л мэдэж байна, хүү минь бие муутай учир ял эдэлж, шоронд явуулж чадахгүй, хоорондоо уг асуудлаар тохиролцъё” гээд 2020 оны *******0 сарын *******9-ний өдөр “Төлбөр барагдуулах хэлцэл” хийж, нотариатаар батлуулсан. Уг төлбөр барагдуулах хэлцлээр . нь 2020 оны *******0 сарын 25-наас эхлэн сар бүр 500 000 төгрөг, боломжтой үедээ ******* 000 000 - ******* 500 000 төгрөг төлж, уг мөнгийг барагдуулахаар тохиролцсон. Ингээд . нь 2020 оны *******0 сард 500 000 төгрөг, ************** сард ******* 000 000 төгрөг, *******2 сард 500 000 төгрөг, 202******* оны 0******* сард 500 000 төгрөг, 2 сард 500 000 төгрөг, 4 сард 500 000 төгрөг, 5 сард 350 000 төгрөг, 6 сард 400 000 төгрөг, 8 сард 500 000 төгрөг нийт 4 750 000 төгрөгийг төлж барагдуулсан. 3, 7, 9 сард төлөөгүй.  Үлдэгдэл төлбөр нь *******6 *******70 000 төгрөг үлдсэн. Аав, хүү хоёр хоёулаа утсаа авахгүй байсан учир нэхэмжлэгчийн зүгээс арга буюу шүүхэд хандсан. Иймээс үндсэн мөнгө 20 920 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 4 750 000 төгрөгийг хасаж үндсэн мөнгөний үлдэгдэл *******6 *******70 000 төгрөг дээр 3, 8, 9, *******0 сарын төлбөл зохих мөнгөний алдангийн 300 000 төгрөгийг нэмж, нийт *******6 470 000 төгрөгийг хариуцагч .аас нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний хүү Г.Гантөмөр 2020 онд *******т мал авна гэж яваад сураггүй болохоор нь сураг гаргасан чинь *******ын эхнэр ашмаа гэдэг хүн “хүүг чинь машин аваад ир гэж явуулсан, хүү чинь Улаанбаатар хотоос гарч байна” гэсэн. Тэгэхээр нь би аймагт ирж, хүүгээ хотоос ирэхээр нь уулзаад шууд гэрлүүгээ аваад явсан. Тэр үед ашмаатай уулзахад “...ахаа би Гантөмөрийг гуйгаад машин аваад ир гээд явуулсан юм. Танай хүү бид хоёрын дунд ямар ч өр авлага байхгүй” гэж хэлсэн. араа нь 6 сарын эхээр ашмаа манайд ирсэн. Энэ үедээ ч өр, зээлийн талаар огт дурсаж байгаагүй. Гэтэл 2020 оны *******0 сар гарч байхад ашмаа нөхөр *******ын хамт хүүг минь цагдаад өгнө гээд явж байсан.  Гэтэл аль 5, 6 сард мөнгө өгчихсөн байсан юм билээ. Намайг 5 сард ашмаатай уулзах үед 6 000 000 төгрөг өгчихсөн байсан байгаа юм. Тэр үед нь надад хэлсэн бол би хүүгээ нэмж мөнгө авахыг нь болиулах байсан. Гэтэл ашмаагаас 20 сая төгрөг авсан гэж хэлсэн. ансны хуулгыг нь надад харуулсан. Тэгээд би ашмаад “Миний хүү ийм хүүхэд биш, орноговийн анагаахад сурахаар нь явахад би өөрөө хүргэж өгч байсан, их сэргэлэн хүүхэд. оороо зургаан дүүтэй, энэ мөнгийг нь би сар, сард нь төлье” гэж хэлсэн. Хүү маань ч “ааваа та хэдэн сарыг нь төлж байгаач, би ажилд ороод үргэлжлүүлж төлнө” гэхээр нь төлөхийг зөвшөөрсөн юм. Ингээд би боломжоороо мөнгийг нь төлж байсан. Хоёр ихэр хүүхэд минь оюутан болсон учир арга буюу 202******* оны 08 сараас мөнгийг нь өгч чадаагүй. Энэ асуудлаар шүүхэд хандлаа гэж надад хэлээгүй. Би айлын мал хараад цалин гэж 600 000 төгрөг аваад *******00 000 мянган төгрөгийг нь өөртөө аваад 500 000 мянган төгрөгийг нь ашмаад өгч байсан. Үнэхээр үнэнд гүйцэгдэж би энэ мөнгийг өгч чадахгүй болсон. Энэ мөнгийг манай хүү *******т байдаг нэг бүсгүйтэй хамт байр, орон хөлсөлж, хүүхдүүдийг нь хувцаслах гээд хэрэглэсэн юм шиг байгаа юм. Энэ мөнгөнөөс би зуун төгрөг ч аваагүй. Одоо надад төлөх боломж байхгүй, хүү минь ажил хийж энэ өрөө төлөх байх.  Хүүг минь ийм хэмжээний өр, зээлд оруулаад одоо та төл гэж байгаа тул би төлөх боломжгүй. Тэгээд ч би ашмаагаас мөнгө зээлж аваагүй гэв.

 

Нэхэмжлэгчээс 2020 оны *******0 сарын *******9-ний өдрийн Төлбөр барагдуулах хэлцлийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас бичгийн баримт шүүхэд гаргаж өгөөгүй.

 

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч .******* нь хариуцагч холбогдуулан тэдний хооронд байгуулагдсан Төлбөр барагдуулах хэлцлийн дагуу зээлийн гэрээний үүрэгт *******6 470 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хариуцагч .т холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******6 470 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч .*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ: “ийн хүү Гантөмөр нь мөнгө зээлж авсан боловч хүүгээ ял эдлүүлэхгүйн тулд хүүгийнхээ төлбөрийг бүрэн төлж хариуцна гэж төлбөр барагдуулах хэлцлийг . хийсэн тул .аас зээлийн гэрээний үүргийг нэхэмжилж байна” гэж тайлбарладаг.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “Би *******ын эхнэр ашмаагаас мөнгө зээлж аваагүй. Хүү Гантөмөр энэ мөнгийг ашмаагаас зээлж авсан гэж хэлсэн. Би энэ мөнгийг төлнө гэж хэлцэлд гарын үсэг зурсан, төлөөд явж байсан боловч одоо мөнгө төлж чадахгүй, манай хүү өөрөө төлөх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргадаг.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтаар нэхэмжлэгч .*******, хариуцагч . нар нь 2020 оны *******0 сарын *******9-ний өдөр . нь хүү Г.Гантөмөрийн нэхэмжлэгч .*******аас зээлсэн мөнгө болох 20 920 000 төгрөгийг 2020 оны *******0 сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 500 000 төгрөгөөр .*******т төлөхөөр тохиролцон Төлбөр барагдуулах хэлцлийг /хэргийн 5 дугаар тал/ байгуулсан байх ба улмаар . нь 2020 оны *******0 сараас эхлэн 2020 оны 8 сар хүртэл нийт 4 750 000 төгрөгийг төлсөн үйл баримтууд тогтоогдож байна.

ээрх хэлцэлд хариуцагч .ийн хүү Г.Гантөмөр нь нэхэмжлэгч .*******, түүний эхнэр ашмаагаас 2020 оны 3 сарын 02-ны өдрөөс 2020 оны 7 сарын *******9-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 20 920 000 төгрөгийг цувуулан зээлж авсан талаар, уг мөнгийг эцэг .  нь төлж барагдуулах талаар тус тус тусгасан байх боловч уг хэлцлээр хариуцагч . болон нэхэмжлэгч .******* нарын хооронд  зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болох нь тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй.  

Иргэний хуулийн 28******* дүгээр зүйлийн 28*******.*******зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Зээлийн гэрээний харилцаа нь зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд үүссэн гэрээний үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулах бөгөөд зээлийн гэрээний талууд харилцан тохиролцсоны дагуу өмнө амаар байгуулсан гэрээгээ бичгийн хэлбэрт оруулах, гэрээний хугацаа, хүүгийн хэмжээг өөрчлөх, алданги төлөхөөр тохиролцох зэргээр гэрээг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээний үүргийг дахин баталгаажуулах гэх мэтээр хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг.

Өөрөөр хэлбэл гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээ дахин баталгаажуулах зорилгоор төлбөр барагдуулах хэлцлийг хийж болохыг хуулиар хориглоогүй.

Гэвч гэрээний талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үүрэг гүйцэтгэгчийн үүргийг гэрээний оролцогч биш этгээдээр гүйцэтгүүлэх зорилгоор төлбөр барагдуулах хэлцлийг байгуулж, улмаар гэрээний үүргийг гэрээнд оролцоогүй этгээдээс шаардах нь Иргэний хуулийн *******89 дүгээр зүйлийн *******89.*******-т “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох” гэж заасантай нийцэхгүй юм.

Нэхэмжлэгч .******* нь Иргэний хуулийн 28******* дүгээр зүйлийн 28*******.*******-т зааснаар зээлийн гэрээний дагуу Г.Гантөмөрт мөнгө зээлүүлсэн бол уг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг зээлдэгч Г.Гантөмөрөөс шаардах эрхтэй байтал Г.Гантөмөрийн эцэг .тай төлбөр барагдуулах хэлцлийг байгуулж түүнээс Г.Гантөмөрийн гүйцэтгэвэл зохих гэрээний үүргийг шаардах эрхгүй байна гэж шүүх дүгнэв.

Харин нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуульд зааснаар зээлдэгч Г.Гантөмөр нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд түүний өмнөөс нөхөх хариуцлага хүлээх агуулга бүхий батлан даалтын гэрээг хариуцагч .тай байгуулсан тохиолдолд уг гэрээний дагуу .аас Г.Гантөмөрийн гүйцэтгэвэл зохих үүргийг шаардах эрхтэй.

Гэтэл нэхэмжлэгч .******* нь хариуцагч .тай Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.*******, 459 дүгээр зүйлийн 459.*******-т тус тус зааснаар батлан даалтын гэрээг бичгээр байгуулсан болох нь тогтоогдохгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2020 оны *******0 сарын *******9-ний өдөр байгуулагдсан Төлбөр барагдуулах хэлцлийг хуулд зааснаар батлан даалтын гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч . нь нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2020 оны *******0 сарын *******9-ний өдөр байгуулагдсан Төлбөр барагдуулах хэлцлийн дагуу зээлдэгч Г.Гантөмөрийн гүйцэтгэвэл зохих үүргийг хариуцах, улмаар алданги төлөх үндэслэлгүй байх тул .т холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******6 470 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч .*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч .******* нь зээлдэгч Г.Гантөмөрөөс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй тул Г.Гантөмөрт холбогдуулан зээлийн гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу 202******* оны *******2 сарын 02-ны өдрийн *******38/ШЗ202*******/027*******4 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.*******.3-т заасны дагуу хариуцагч .ийн арилжааны банкин дахь харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох *******6 470 000 төгрөгийн хэмжээнд зогсоох арга хэмжээг авсан байна.

Гэвч шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул дээрх захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч .*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 300 төгрөгийг орнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч . нь шүүх хуралдааны явцад өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч тэрээр уг хүсэлтээсээ татгалзсан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.3, **************6, **************8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******. Иргэний хуулийн 28******* дүгээр зүйлийн 28*******.*******, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч .т холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******6 470 000 /арван зургаан сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч .*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 300 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Тус шүүхийн шүүгчийн 202******* оны *******2 сарын 02-ны өдрийн *******38/ШЗ202*******/027*******4 тоот захирамжаар авсан хариуцагч .ийн арилжааны банкууд дахь харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоохоор авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй

болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш *******4 хоногийн хугацаа өнгөрмөгц, *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор орнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь *******4 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

                       

 

 

АРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Г.УРТНАСАН