| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2021/00842/И |
| Дугаар | 138/ШШ2022/00140 |
| Огноо | 2022-01-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 138/ШШ2022/00140
МОНГОЛ УЛЫН НЭРИЙН ӨМНӨӨ
Дорнод аймаг дахь ум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сум, ******* дүгээр баг, *******-******* тоотод байрлах, “Их ******* ******* БББ” *******/*******:3448*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар баг, -0******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ,
Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сум дугаар баг, -1******* тоотод оршин суух, ЖЭ*******5110 регистрийн дугаартай, овогт нарт холбогдох,
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгосон зээлийн гэрээний үүрэгт 4 3*******8 6*******.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч төлөөлөгч . /цахимаар/
Хариуцагч . /цахимаар/
Хариуцагч . /цахимаар/
Хариуцагч .ын өмгөөлөгч Д.Урансувд /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Их ******* ******* БББ” *******-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч . шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ., . нар нь “Их ******* ******* БББ”*******-иас 00 оны 5 сарын 5-ны өдрийн №411 тоот зээлийн гэрээгээр 5 000 000 төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай сарын 5 хувийн хүүтэй авсан. ..Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 00 оны 06 сараас эхлэн 5 сарын хугацаанд зээл болон түүний хүүг хугацаанд нь төлж байсан хэдий ч Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдсон гэдэг шалтгаанаар 00 оны 11 сараас эхлэн зээл төлөлтийг төлөөгүй. 01 оны 01 сарын 0-ны байдлаар .ын зээлийн үлдэгдэл 3 315 600 төгрөг үлдсэн байсан. Бидний зүгээс ч цар тахалтай холбоотой анхүүгийн зохицуулах хорооноос гаргасан дүрэм, журмын хүрээнд .тай уулзаж, та зээлээ төлж чадахгүй байгаа учир зээлийн гэрээний хугацаагаа сунгах боломжтой талаар ярилцаж, 01 оны 01 сарын 0-ны өдөр .ын зөвшөөрснөөр нотариатаар батлуулан, эхний 6 сар нь хүүгээ төлөөд, дараагийн 6 сард нь зээл болон хүүг сар, сард нь төлөх боломжтойгоор зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан зээлийн эргэн төлөлтийн хуваарь гаргаж, зээлийн гэрээний хугацааг 1 жилээр сунгасан. Гэрээг сунгах үед . үндсэн зээлээс 1 684 400 төгрөг, зээлийн хүүнд 1 60 518.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6 655.66 төгрөгийг тус тус төлсөн байсан. Энэ мөнгөн дүн дээр талууд маргахгүй гэж гэрээг сунгасан. . нь гэрээг сунгаснаас хойш 01 оны сарын -нд үндсэн зээлээс 88.16 төгрөг, хүүнд 0 111.84 мөнгө, 3 сарын *******-нд хүүнд 15 00 төгрөг, 8 сарын 0-нд хүүнд 43 8*******.3******* төгрөг, 8 сарын 3-нд хүүнд 4******* 4.44 төгрөг, 8 сарын 31-нд хүүнд 48 03.33 төгрөг буюу зээлийн хүүнд *******0 *******0 төгрөгийн хүү төлсөн. Нэмэлт өөрчлөлтөөс хойш зээлийн хүү төлж байсан ба үндсэн зээлээс 1 684 488.16 төгрөг, зээлийн хүүнд нийт 108 488 төгрөг төлсөн байна. Ингээд хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг төлж барагдуулалгүй гэрээний үүргээ зөрчсөн тул манай байгууллагын зүгээс зээлийн гэрээг 01 оны 11 сарын 03-ны өдөр цуцалж зээлийн хүүг энэ өдрөөр зогсоож шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч талаас зээлийн хүүг бодсон аргачлалыг тайлбарлуулахыг хүссэн тул үндсэн зээлийн үлдэгдэл 3 315 511.84 төгрөгөөс огт төлөлт хийгээгүй. Уг зээлийг 01 оны 01 сарын -ны өдрөөс 0 оны 01 сарын -ны өдрийг хүртэл нэг жил буюу 365 хоног ашиглах ёстой байсан гэж үзвэл өдрийн хүү нь 5 4******* төгрөг болж байна. 365 хоногоос зээлийн гэрээг цуцалсан өдрөөс хойш гэрээний хугацаа дуусах өдөр хүртэлх ашиглаагүй 85 хоног/01.11.03-ны өдрөөс 0.01.-ны өдрийг хүртэлх хоног/-ийг хасч тооцвол 80 хоног/01.01.-ны өдрөөс 01.11.03-ны өдрийг хүртэлх хоног/-ийн хүү төлөх ёстой. Ингээд хоногийн хүү 5 4*******х80 хоногоор тооцвол нийт 1 56 000 төгрөгийн хүү төлөх ёстой бөгөөд үүнээс хүүнд төлсөн *******0 *******0 төгрөгийг хасвал 1 05 030 төгрөгийн хүү төлөх ёстой тооцоо гарч байна. Үүнийг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 1 063 31.44 төгрөгөөс хасч зөрүү 01.44 төгрөгийг зээлийн хүүнээс хасч тооцож байна. Мөн нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжилсэн 1******* *******54,3 төгрөгийг хасч байна. Иймд хариуцагч нараас үндсэн зээлд 3 315 511.84 төгрөг, зээлийн хүүнд 1 05 030 төгрөг, нийт 4 340 541.84 төгрөгийг нэхэмжилж байна.
Хариуцагч .ын хувьд .ын зээлийн гэрээнд хамтран зээлдэгчийн хувиар биш, харин . зээлээ төлөхгүй бол би хариуцаж төлнө гэсэн үүрэгтэйгээр батлан даагчийн хувиар оролцож гарын үсэг зурсан. Батлан даагч нь зээлийг ашигласан эсэхээс үл хамааран зээлдэгч зээлээ төлөхгүй бол би хариуцаж төлнө гэсэн үүрэгтэй байдаг. Бид батлан даагчийн эрх үүргийг тодорхой тайлбарлан өгч зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан бөгөөд зээлдэгч зээлийн үүргээ биелүүлж байвал батлан даагчийн санхүүд бид халддаггүй. . зээлээ төлөхгүй байсан тул бид .тай нэг удаа уулзаж байсан. . нь өмнө нь манайхаас зээл авч зээлийн гэрээ байгуулж байсан учир батлан даагчийн үүргийг тодорхой мэдэж байгаа тул .ыг хамтран зээлдэгчээр биш, харин батлан даагчийн хувиар хариуцлага хүлээх нь зөв гэж үзсэний үндсэн дээр хариуцагчаар татсан гэв.
Хариуцагч ., түүний өмгөөлөгч Д.Урансувд нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Их ******* ******* БББ”-тай 00 оны 05 сарын 5-ны өдөр 5 000 000 төгрөгийн зээлийг гэрээ хийж авсан нь үнэн. Гэрээ байгуулахад батлан даагч хэрэгтэй гэсэн учир уг зээлтэй ямар ч хамааралгүй, надаас бараа авдаг байсан . гэх хүнтэй таараад гуйж гарын үсэг зуруулж, уг зээлийг авсан. Тухайн үед . намайг хэдэн төгрөгийн, ямар зээл авч байгааг ч мэдээгүй. Надаас нэг төгрөг ч аваагүй. .ын хувьд хөгжлийн бэрхшээлтэй, группийн мөнгөөрөө амьдардаг хүн. Энэ хүн миний өмнөөс уг мөнгийг хаах ямар ч үүрэг хүлээгээгүй.
Зээлийн гэрээний хугацаанд би нийт 3 806 10 төгрөг төлсөн. 00 оны 01 сараас Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед миний болон бүх бизнес эрхэлж байгаа хүмүүст хүндээр тусч, аймгийн онцгой комиссоос бидний ажлыг зогсоож байсан удаа ч бий. Би сард 580 000 төгрөгийг үндсэн зээл, хүү гэж төлж, 5 сар зээлээ хугацаанд нь төлсөн, эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас зээлээ төлж чадахгүй байсан хэдий ч 01 оны 01 сард 580 000 төгрөгийг бас төлсөн. Миний хувьд ити центрийн 3 давхарт арангарав гэж хүний лангуу түрээсэлж байсан хэдий ч энэ хүн 01 оны 10 сарын 15-ны өдөр лангуугаа зарсан учир би ямар ч ажилгүй болсон. Би тэтгэврийн мөнгөөр л амьдарч байгаа. ..Зуны бараа нь намар ирдэг, намрын бараа өвөл, өвлийн бараа хавар ирдэг ийм нөхцөл байдалтай байгаа. ..Би уг зээлд сарын 585 000 төгрөг төлж байсан ба 335 000 төгрөг нь үндсэн зээл, ******* 000 төгрөг нь хүүнд төлж байсан. Уг мөнгийг 01 оны 01 сараас төлж чадаагүй нь үнэн. Миний амьдрал үнэхээр хүнд байна. Ковидын хуулиар зээлийн хүүг 3 хувиар, нэмэгдүүлсэн хүүг тооцохгүй гэж байгаа учир энэ хууль үйлчлэх ёстой гэж бодож байна. Төрөөс гаргасан иргэдийнхээ эдийн засгийг дэмжих талаар гаргасан энэ хууль бодит байдал дээрээ хэрэгжихгүй байна. Банк бус санхүүгийн байгууллага нь зээл олгохдоо хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж олгодог тул энэ хууль иргэд болон аж ахуйн нэгж байгууллагад тэгш үйлчлэх ёстой. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч хүүгээ багасгаад нэмэгдүүлсэн хүүгээ хасч тооцож байгаа нь энэ хууль үйлчлэх ёстой гэдгийг харуулж байна. Иймд би нэхэмжлэлийн шаардлагаас ******* 84 төгрөгийг л төлөхийг хүлээн зөшөөрнө. Үүнд зээлийн хүүнд 1 65 0*******3 төгрөг төлөх үүрэгтэй гэж тооцож, хүүг 3 хувиар тооцвол илүү төлсөн 843 3*******5 төгрөгийг үндсэн зээлээсээ хасуулна. Үндсэн зээл 541 11 төгрөг болж байгаа. Үүнийг би 01 оны 01 сараас сарын 6 33 төгрөгийн хүү, 5 сарын хүүнд нийт 1 16 төгрөг төлөх ёстой гэж бодож нийт ******* 84 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагч . шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би .ыг 00 оны 05 сарын 5-ны өдөр “Их ******* ******* БББ”-аас зээл авах үед нь гарын үсэг зурсан. Би уг хүнтэй хамтран зээл аваагүй. Батлан даагчаар гарын үсэг зурах үед “Их ******* ******* БББ”-аас надад гарын үсэг зурах нь ямар үүрэг, хариуцлага хүлээх талаар хэлээгүй, үүдний өрөөндөө гарын үсэг зуруулж, иргэний үнэмлэхийг минь хуулбарлаж авсан. Ингээд 01 оны 11 сард “Их ******* ******* БББ”-аас надад . гэх хүн зээлээ төлөхгүй байгаа талаар хэлсэн. Урьд нь энэ талаар надад огт хэлж байгаагүй. Би урьд нь зээл хийж үзээгүй, шүүхээр явж үзээгүй болохоор миний дансыг хаах уу гэхэд энэ асуудлыг шүүх шийднэ гэж хэлсэн. Би энэ хүнээс ганц ч төгрөг аваагүй, энэ байгууллагын өмнө .ын өмнөөс түүний зээлийг төлөх үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. . өөрөө уг мөнгөө хариуцаж төлөх биз дээ гэв.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр .ыг томилсон тухай 01.11.03-ны өдрийн №3 тоот итгэмжлэл, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Зохигч талуудын дунд байгуулагдсан 00 оны 5 сарын 5-ны өдрийн №411 тоот зээлийн гэрээ, уг гэрээний хавсралт болох Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 01 оны 01 сарын 0-ны өдрийн №411 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, уг гэрээний хавсралт болох Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, анхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 00 оны 11 сарын 1*******-ний өдрийн 3/4654 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоотын хуулбар /нотариатын баталгаагүй/, хариуцагч нарын иргэний үнэмлэхний хуулбар,
Хариуцагч нараас Хаан банкин дахь .ын 54054048 тоот дансны хуулга /00.05.5-ны өдрөөс 00.05.31-ний өдрийг хүртэл/, .ын 540044 тоот харилцах дансны хуулга /00.05.15-ны өдрөөс 00.06.05-ны өдрийг хүртэл/ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.
Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Их ******* ******* БББ” ******* нь хариуцагч ., . нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 3*******8 6*******.65 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 58 155.81 төгрөгөөр багасгаж, 4 340 541.84 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус компанийн эдийн засагч .ыг томилсон итгэмжлэл/хэргийн 3 дугаар тал/-ийг шүүхэд ирүүлсэн байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжилсэн 1******* *******54.3 төгрөгийг, мөн зээлийн
хүүгийн үлдэгдэл 1 063 31.44 төгрөгөөс 01.44 төгрөгийг буюу нийт 58 155.81 төгрөгийг хасч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.
Нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгууллагыг төлөөлөн оролцох эрхийг ажилтан .т олгосон дээрх итгэмжлэлээс үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.-т заасны дагуу хэргийн оролцогчийн зарим эрхийг эдлүүлэхгүй байх тухай заагаагүй байх тул дээрх итгэмжлэлийн хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгах эрхтэй байна гэж үзнэ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг болон хариуцагч .д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч . нь нэхэмжлэгч “Их ******* ******* БББ” *******-иас 00 оны 5 сарын 5-ны өдөр 5 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, ******* сарын хугацаатайгаар зээлж, үндсэн зээл болон түүний хүүг сар бүр төлөх, зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн өдрөөс эхлэн хоног тутамд нэрлэсэн зээлийн хүүгийн 0 хувьтай тэнцүү хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд харилцан тохиролцож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээг бичгээр байгуулсан, хариуцагч . нь уг зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан байх ба уг гэрээ хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч .д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч . нь үндсэн зээл 5 000 000 төгрөгөөс 3 315 600 төгрөг болон түүний хүүг төлөх үүргээ гүйцэтгээгүйн улмаас зээлийн гэрээг 01 оны 11 сарын 03-ны өдөр цуцалж, хүүг зогсоосон. Хариуцагч . уг мөнгийг нэг жил буюу 365 хоног ашиглахаар гэрээ байгуулсан бөгөөд ашигласан хугацааны хоногийн хүү нь 5 4******* төгрөг болж байна. Гэрээ байгуулсан хугацаанаас эхлэн гэрээг цуцлах өдөр хүртэлх хугацаа буюу 01 оны 01 сарын 0-ны өдрөөс мөн оны 11 сарын 03-ны өдрийг хүртэл зээлийг ашигласан хоног нь 80 хоног байх ба үүнийг хоногийн хүү болох 5 4******* хоногт харьцуулбал 1 56 000 төгрөгийн хүү төлөхөөр байна. Үүнээс түүний гэрээнд нэмэлт өөрчлөлт орсноос хойш хугацаа хэтрүүлэн төлсөн *******0 *******0 төгрөгийн хүүг хасвал 1 05 030 төгрөгийн хүү төлөхөөр тооцоо гарч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн зөрүү болох 01.44 төгрөгийг, мөн нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжилсэн 1******* *******54.3 төгрөгийг тус тус хасаад нэхэмжлэлийн шаардлагаа 58 155.81 төгрөгөөр багасгаж, үндсэн зээлийн үлдэгдэл 3 315 511.84 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 1 05 030 төгрөг, нийт 4 340 541.84 төгрөгийг нэхэмжилж байна“ гэж,
Нэхэмжлэлийн төлөөлөгч хариуцагч .д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч . нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгч гэж гарын үсэг зурсан боловч хамтран зээлдэгчийн хувиар биш, харин
батлан даагчийн хувиар . зээлээ төлөхгүй бол түүний өмнөөс хариуцаж төлнө гэж .тай байгуулсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан тул хариуцлага хүлээж, зээлийн үүргийг хариуцах үүрэгтэй. .тай тусад нь батлан даалтын гэрээ байгуулаагүй” гэж тус тус тайлбарладаг.
Хариуцагч . нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзаж буй үндэслэлээ “...миний хувьд нэхэмжлэгчээс авсан зээл болон түүний хүүг төлөх үүрэгтэй, төлөх нь ч үнэн. Гэвч ар тахлын тухай хуульд зааснаар зээлийн хүүг 3 хувиар тооцохоор, алданги тооцохгүй байхаар заасан. Мөн нэхэмжлэгч алдангиа болон зээлийн хүүгээс хасч тооцож байгаа нь энэ хуулийг баримталж байгааг харуулж байна. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Банк бус санхүүгийн байгууллага зээл олгохдоо хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж зээл олгодогоос нь харвал дээрх хууль адил үйлчлэх ёстой. ар тахлаас болж миний бизнес зогссон, мөн тэтгэврийн мөнгөөрөө амьдралаа залгуулж байгаа тул нэхэмжилсэн мөнгийг бүгдийг төлж чадахгүй. Харин нэхэмжлэлийн шаардлагаас алданги тооцохгүйгээр, зээлийн хүүг 3 хувиар тооцвол үндсэн зээлд 541 11 төгрөг, зээлийн хүү 1 16 төгрөг, нийт ******* 84 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, бусад хэсгийг төлөх үндэслэлгүй” гэж маргадаг.
Хариуцагч . нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...миний хувьд .ыг таньдаг, түүний гуйснаар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Банк бус санхүүгийн байгууллага надад батлан даагчаар гарын үсэг зурж байгаа шүү, та хариуцлага хүлээх ёстой гэж тайлбарлаж өгөөгүй, би банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваагүй, мөн .аас нэг ч төгрөг аваагүй, би .ын өмнөөс түүний зээлийг төлөх үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргадаг.
Нэг. Хариуцагч .д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Талуудын хооронд байгуулагдсан 00 оны 5 сарын 5-ны өдрийн №411 тоот зээлийн гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь зээл 5 000 000 төгрөгийг 00 оны 5 сарын 5-ны өдөр хариуцагч .ын Хаан банкин дахь 54054048 тоот дансанд шилжүүлсэн, хариуцагч үндсэн зээлд 1 684 400 төгрөг, зээлийн хүүнд 1 60 518 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн боловч үндсэн зээлийн үлдэгдэл 3 315 600 төгрөг болон түүний хүүг сар бүр төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй үйл баримтууд тогтоогдож байх ба талууд дээрх үйл баримтуудын талаар маргаагүй.
Түүнчлэн нэхэмжлэгч болон хариуцагч . нар нь харилцан тохиролцож, өмнө байгуулсан 00 оны 5 сарын 5-ны өдрийн №411 тоот зээлийн гэрээний хугацааг 01 оны 01 сарын 0-ны өдрөөс эхлэн 0 оны 01 сарын -ны өдрийг хүртэл дахин ******* сарын хугацаагаар сунгаж, үндсэн зээлийн үлдэгдэл 3 315 600 төгрөгийн хүүг эхний 6 сар төлөх, дараагийн 6 сард үндсэн зээл, түүний хүүг сар бүр
төлөхөөр харилцан тохиролцон 01 оны 01 сарын 0-ны өдөр №411 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулжээ.
Хариуцагч . нь дээрх гэрээний дагуу 01 оны 0 сарын -ны өдрөөс эхлэн зээлийн хүүнд нийт *******0 *******0 төгрөгийг төлсөн боловч мөн гэрээгээр хүлээсэн зээлийн хүүг эхний 6 сард төлөх, дараагийн 6 сард үндсэн зээл болон хүүг сар бүр хугацаанд нь төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх ба зээлдүүлэгч нь зээлийн гэрээг зээлдэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэх үндэслэлээр 01 оны 11 сарын 03-ны өдөр цуцалсан болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байх ба талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /зээлдүүлэгч/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан.
Хуулийн дээрх заалт болон талуудын хооронд байгуулагдсан 00 оны 5 сарын 5-ны өдрийн №411 тоот зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 8 дугаар зүйлийн 8.. дахь хэсэг, 01 оны 01 сарын 0-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд тус тус зааснаас үзвэл зээлдэгч гэрээгээр хүлээсэн
үүргээ биелүүлээгүй, гэрээний заалтыг ноцтой зөрчсөн тохиолдолд зээлдүүлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцалж, үндсэн зээл, түүний хүүг, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөхийг шаардах эрхтэй байна.
Иймд дээрх шаардах эрхийн дагуу хариуцагч . зээлийн гэрээнд зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 3 315 511.84 төгрөг, зээлийн хүү 1 05 030 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргийг хүлээх тул хариуцагч .аас банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээний үүрэгт нийт 4 340 541.84 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Хариуцагч . нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдааны явцад зээлийн хүүг багасгаж, нэмэгдүүлсэн хүүгээ нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсоныг тус тус эсэргүүцээгүй, мөн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг буюу үндсэн зээл болон түүний хүүгийн үлдэгдлийг төлөх үүрэгтэй талаараа маргадаггүй боловч ар тахлын хуульд зааснаар зээлийн хүүг 3 хувиар тооцох ёстой гэж маргадаг.
Гэвч 00 оны 4 сарын *******-ний өдөр батлагдсан Коронавируст халдвар/Ковид-1*******/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйл буюу “Барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хоорондын зээлийн гэрээний харилцааны хүрээнд авах арга хэмжээ” гэсэн зүйлийг 01 оны 01 дүгээр сарын *******-ний өдрийн хуулиар нэмсэн байна.
Уг хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-т Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0. хувиас хэтрүүлэхгүй тооцохоор заасан нь зөвхөн барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний харилцаанд хамаарагдах заалт бөгөөд уг хуулийн дээрх зүйл нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээнд хамаарахгүй.
Банк бус санхүүгийн байгууллага нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, дугаар зүйлийн .1.1-т тус тус зааснаар анхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд бөгөөд уг хуулийн этгээдийн зээлийн болон санхүүгийн үйл ажиллагаа нь Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд тус тус зааснаар зохицуулагддаг.
Коронавируст халдвар/Ковид-1*******/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгах талаар зохицуулаагүй байна.
Харин Монгол Улсын Засгийн газрын 00 оны 11 сарын 18-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 183 тоот тогтоолтой холбоотойгоор анхүүгийн зохицуулах хорооноос банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны зээлтэй холбоотой зээлийн ангилал хийх, ангилал бууруулахгүй байх, иргэд аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулж, хүүг нэгтгэж тооцох зэргээр зээлдэгчид нэмэлт дарамт үүсгэлгүйгээр төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээний нөхцөлд өрчлөлт оруулах... зэргээр ажиллах тодорхой чиглэлийг зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй банк болон банк бус санхүүгийн байгууллагуудад өгсөн байна.
анхүүгийн зохицуулах хорооноос өгсөн дээрх чиглэлийн дагуу нэхэмжлэгч “Их ******* ******* БББ” ******* нь зээлдэгч .тай харилцан тохиролцож, 01 оны 01 сарын 0-ны өдөр зээлийн гэрээний хугацааг дахин ******* сараар сунган эхний 6 сарын хугацаанд зөвхөн хүүг төлөх, дараагийн 6 сарын хугацаанд үндсэн зээл болон түүний хүүг төлөхөөр тохиролцон гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байгааг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр хариуцагч . болон түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан “..банк бус санхүүгийн байгууллага нь зээл олгохдоо хөдлөх эд хөрөнгө барьцаалж зээл олгодогоороо барьцаалан зээлдүүлэх газрын зээлтэй адил тул Коронавируст халдвар/Ковид-1*******/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль нь
иргэд, аж ахуйн нэгжид тэгш үйлчлэх ёстой бөгөөд уг хуульд зааснаар зээлийн хүүг 3 хувиар тооцох нь зүйтэй” гэсэн татгалзал үндэслэлгүй байна.
Хоёр. Хариуцагч .д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын талаар.
Шүүх хариуцагч .д холбогдох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хэрэгт нэхэмжлэгчийн гаргаж өгсөн бичгийн баримт болох нэхэмжлэгч “Их ******* ******* БББ” *******-иас хариуцагч .ын 5 000 000 төгрөгийг сарын 5
хувийн хүүтэй, ******* сарын хугацаатайгаар зээлсэн 00 оны 5 сарын 5-ны өдрийн №411 тоот зээлийн гэрээнд хариуцагч . нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан, мөн тэрээр №411 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 01 оны 01 сарын 0-ны өдрийн гэрээнд хариуцагч . оролцоогүй байх ба дээрх үйл баримтуудын талаар талууд маргаагүй.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хариуцагч .д холбдогдох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо “.д бид зээл олгоогүй тул зээлийн гэрээнд хамтран зээлдэгчийн хувиар хариуцлага хүлээхгүй, харин зээлийг авсан эсэхээс үл хамааран . зээлээ төлөхгүй бол би хариуцаж төлнө гэж батлан даагчийн хувиар гарын үсэг зурсан” гэж тайлбарладаг бөгөөд шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс энэ талаар дахин тодруулахад дээрх тайлбараа шүүх хуралдаанд бүрэн дэмжсэн.
Хариуцагч . нэхэмжлэгчийн өөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “би банк надад зээлийн мөнгийг олгоогүй, .аас ч би мөнгө аваагүй, Банк надаар зээлийн гэрээнд гарйн үсэг зуруулахдаа хамтран зээлдэгчийн хувиар, эсхүл батлан даагчийн хувиар гэрээнд гарын үсэг зуруулж байгаагаа огт тайлбарлаагүй. Иймд би .ын өмнөөс зээл төлөх үүрэггүй” гэж маргадаг.
Иргэний хуулийн 4 дугаар зүйлийн 4.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан.
Талуудын хооронд байгуулагдсан 00 оны 5 сарын 5-ны өдрийн №411 тоот зээлийн гэрээнд хариуцагч . хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, гарын үсэг зурсан боловч уг гэрээнд . нь хамтран зээлдэгчийн хувиар, эсхүл батлан даагчийн хувиар ямар эрх эдэлж, ямар үүрэг хүлээх талаар тусгагдаагүй байх ба талууд энэ талаар харилцан тохиролцсон эсэх нь тодорхойгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч талаас хариуцагч .ыг хамтран зээлдэгчийн хувиар зээлийн үүргийг хариуцна гэж түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлоогүй бөгөөд харин түүнийг .тай байгуулсан зээлийн
гэрээний батлан даагчийн хувиар хариуцлага хүлээх ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
Иймд шүүх нэхэмжлэгч талын хариуцагч .д холбогдох шаардах эрхийн хүсэл зоригийн илэрхийлэл нь зөвхөн батлан даагчийн үүрэг хүлээсэнтэй холбоотой хариуцлага хүлээлгэх хүсэл зориг гэж үзэх үндэслэлтэй байхаас гадна талууд хариуцагч . хамтран зээлдэгчийн үүргийг хүлээх талаар шүүх хуралдаанд мэтгэлцээгүй тул шүүх хариуцагч .д хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүргийг хариуцуулах боломжгүй гэж үзлээ.
Харин Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 45******* дүгээр зүйлийн 45*******.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.-т тус тус зааснаар Зээлдэгч нь авсан зээл, түүний хүүг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлж чадахыг зээлдүүлэгчийн өмнө баталж, хэрэв төлж чадахгүй бол түүний нэрийн өмнөөс уг төлбөрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн гүйцэтгэх үүргийг гуравдагч этгээд хүлээхийг зээлийн батлан даалт, батлан даалт гаргасан этгээдийг батлан даагч гэж ойлгох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол батлан даагчийн гэрээг бичгээр байгуулах талаар тус тус зохицуулсан.
Өөрөөр хэлбэл батлан даагч нь батлан даалтын гэрээ байгуулснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний хүлээх хариуцлагыг үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс бүрэн нөхөн гүйцэтгэх хариуцлагыг хүлээхээс гадна батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээдэг.
Нэхэмжлэгч нь нотлох үүргийн хуваарилалтын хувьд хариуцагч .ыг батлан даагчийн хувиар дээрх хариуцлага хүлээнэ гэсэн түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд нотлох үүргийг хүлээнэ.
Гэвч талуудын хооронд байгуулагдсан 00 оны 5 сарын 5-ны өдрийн №411 тоот зээлийн гэрээнээс үзвэл хариуцагч .ыг батлан даагчийн хувиар дээрх гэрээнд оролцож, гарын үсэг зурсан гэж үзэх боломжгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч .тай дээрх хуулиудад зааснаар батлан даалтын гэрээг бичгээр байгуулаагүй болохоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үгүйсгээгүй, мөн хариуцагч . нь шүүхэд гаргасан тайлбартаа зээлийн гэрээний дагуу гэрээгээр хүлээсэн үндсэн зээлийн үлдэгдэл, түүний хүүг төлөх үүргээ хүлээн зөвшөөрч, үүргийн гүйцэтгэлийн зарим хэсгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн зэргээс үзвэл хариуцагч . нь батлан даагчийн хувиар хариуцагч .ын өмнөөс зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгчид төлөх үүрэггүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасан үндэслэл хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нь энэ талаарх өөрийн шаардлагаа шүүхэд нотолж чадаагүй гэж үзнэ.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч .аас банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгосон зээлийн гэрээний үүрэгт 4 340 541.84
төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Их ******* ******* БББ” *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 58 155.81 төгрөг болон хариуцагч .д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 3******* төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч .аас улсын тэмдэгтийн хураамжид 84 3*******8 /4 340 541.84 төгрөгт ногдох/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.., 115..3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг баримтлан хариуцагч .аас банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгосон зээлийн гэрээний үүрэгт 4 340 541.84 /дөрвөн сая гурван зуун дөчин мянга таван зуун дөчин нэгэн төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Их ******* ******* БББ” *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 58 155.81 /тавин найман мянга нэг зуун тавин таван төгрөг, наян нэгэн мөнгө/ төгрөгийг болон Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч .д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 3******* төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч .аас улсын тэмдэгтийн хураамжид 84 3*******8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Их ******* ******* БББ” *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******., 11*******.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц, 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДРГЛГЧ ШҮҮГЧ Г.УРТНН