Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/221

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Жамъяндорж/томилолтоор/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан

Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******д холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг  2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Сүхбаатар аймгийн ********суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг “*********” гэх газарт оршин суух хаягтай, улсаас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Улсын сайн малчнаар шагнагдаж байсан, урьд

            Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 05 дугаар сарыг 07-ны өдрийн **дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэг, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 1997 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн сулласан, ****** регистрийн дугаартай, *************Г.Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Г.******* нь Сүхбаатар аймгийн ******* сумаас урагш 4 километрт 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 08 цагийн орчимд ****ыг “адуу сигналдлаа” гэх шалтгаанаар шалтаглан ын эзэмшлийн “*****” маркийн ногоон өнгийн толгой бүхий ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шил рүү чулуу шидэж хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, хохирогч т 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Сүхбаатар аймгийн ******* сумаас урагш 4 километрт 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 08 цагийн орчимд хохирогч ын толгойн тус газарт нь чулуугаар цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь духанд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: 07 дугаар сарын 03-ны өглөө адуугаа услаад гаргаж байхад хойд замаар 3 машин цуваад ирж байсан. Тэгээд чагналдаад адуу үргээгээд байсан. Том машины чагнал хүчтэй тул унага адуу үргээж сарнидаг. Тэгээд би тэр машин руу чулуу шидсэн. Тэгэхэд том машины жолооч бууж ирээд намайг барьж аваад муудсан. Тэгээд цагдаа дуудаад ийм асуудал болсон гэв. 

 

******* дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:

 

-Хохирогч ын: “...Би Сүхбаатар аймгийн ******* суманд тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг юм. 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ******* сумаас баруун тийш 40 километрт байх ******гэх уурхайгаас ********** улсын дугаартай***маркийн тээврийн хэрэгсэлтэй нүүрс ачаад ******* сумын урд талын хоолны гэр дээр хоносон. 2024 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 08 цагт босоод урагшаа бичигт боомт руу явдаг замаар 3 километр явж байхад замын хойд талаас 3 тооны адуу орж ирэх гээд бахаар нь би чагнаалдаад тухайн адууг зам хөндлөн гаргасан юм. Тэгсэн чинь зүүн талаасаа мотоциклтой хүн ирээд миний тээврийн хэрэгсэл рүү чулуу шидээд нүүрний салхины шилийг хагалсан. Тэгэхээр нь би бууж очоод тухайн хүнийг яаж байнаа гээд бариад авахад тухайн хүн нь намайг барьж явсан чулуугаараа миний толгой дундуур цохиод миний толгойноос цус гоожихоор нь доошоо суугаад цусаа арчингаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Миний толгойн баруун талд овойж хавдсан. Толгой лугшиж өвдөөд байна. ...Би тухайн тээврийн хэрэгслийг 2023 оны 05 дугаар сард 410 сая төгрөгөөр авч байсан. Миний тээврийн хэрэгсэл 2023 онд үйлдвэрлэгдсэн 2023 оны 03 дугаар сард орж ирсэн шинэ машин байгаа юм. Би тухайн тээврийн хэрэгслийн салхины шилийг 1,500,000 төгрөгөөр үнэлнэ. ...Тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн хэрэгсэл байгаа юм. Би тухайн тээврийн хэрэгслийг 2023 онд ны зээлээр худалдаж авч байсан. Одоо бол тухайн ны нэр дээр байгаа. ...Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. ...Би өөрийнхөө машины салхины  шилний үнийг нэхэмжилнэ. Мөн намайг Улаанбаатар хот руу явж эмчлүүл гэсэн болохоор  би эмчилгээний мөнгө нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хэргийн 08-10 дугаар хуудас/,

 

-Гэрч *********гийн: “...Би Сүхбаатар аймгийн ******* суманд нүүрс тээврийн компанид жолооч хийдэг юм. 2024 оны 07 дугаар сарны 02-ны орой ах бид хоёр ******* сумаас баруун тийш 40 гаран километр байх гэх уурхайгаас нүүрс ачаад шөнө ******* суманд ирж хоносон. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 08 цагийн үед ах эхэлж машинтайгаа хөдлөөд би араас нь яваад даваан дээр гүйцэж очиход ах машинтайгаа зогссон, машинаасаа буугаад машиныхаа урд талд хүнтэй уулзаж байхаар нь би зогсоод буугаад очиход ахын толгойноос цус гарсан доошоо тонгойсон байсан. Тэгэхээр нь юу болсон бэ гэхэд танихгүй залуу руу заагаад энэ хүн миний машин руу чулуу шидээд салхины шил хагалахаар нь би буугаад ирэхэд миний толгой руу чулуугаар цохичихлоо гэж байсан. Тэгэхээр нь би тухай танихгүй малчин ахаас юу болж байгаа юм бэ гэхэд наад залуу чинь адуу чагнаалдахаар нь би чулуу шидсэн гэж байсан. ...Тухайн үед ын толгойноос нь цус гарсан зүүн талд нь овойгоод хавдсан байсан. ... ах өөрийнхөө машиныг унадаг юм. 77-56 УЕЕ улсын дугаартай V-3 маркийн Шланз гээд шинэ машин байгаа. Тухайн тээврийн хэрэгслийн нүүрнийх нь шилийг хагалсан байсан. ...Тухайн хоёр хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 13-14 дүгээр хуудас/,

 

- “********” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн********дугаартай “2023 онд үйлдвэрлэгдсэн Норд бенз V3 маркийн тээврийн хэрэгслийн салхины шилний зах зээлийн үнэ 800,000 /найман зуун мянга/ төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 23-29 дүгээр хуудас/,

 

-Сүхбаатар аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн их эмч *******гийн эмчийн үзлэгийн тодорхойлолт /хэргийн 36 дугаар хуудас/,

 

-Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай “... 1. ын биед духанд шарх, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 37-38 хуудас/

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 03-05 дугаар хуудас/

 

-Г.*******ы жолоочийн лавлагаа, мэдээлэл,ргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа/хэргийн 58-62-р хуудас/

 

-Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024.08.07-ны өдрийн **** дугаартай тодорхойлолт /хэргийн 63-р хуудас/

 

-Г.*******ы Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас/хэргийн 64-р хуудас/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    1. . Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Г.******* нь Сүхбаатар аймгийн ******* сумаас урагш 4 километрт 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 08 цагийн орчимд ыг “адуу чагнаалдлаа” гэх шалтгаанаар шалтаглан ын эзэмшлийн “Норд бенз V3” маркийн ногоон өнгийн толгой бүхий 77-56 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шил рүү чулуу шидэж хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, хохирогч т 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Сүхбаатар аймгийн ******* сумаас урагш 4 километрт 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 08 цагийн орчимд хохирогч ын толгойн тус газарт нь чулуугаар цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь духанд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 07 дугаар сарын 03-ны өглөө адуугаа услаад гаргаж байхад хойд замаар 3 машин цуваад ирж байсан. Тэгээд чагналдаад адуу үргээгээд байсан. Том машины чагнал хүчтэй тул унага адуу үргээж сарнидаг. Тэгээд би тэр машин руу чулуу шидсэн. Тэгэхэд том машины жолооч бууж ирээд намайг барьж аваад муудсан. Тэгээд цагдаа дуудаад ийм асуудал болсон” гэх,

хохирогч ын: “...Би Сүхбаатар аймгийн ******* суманд тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг юм. 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ******* сумаас баруун тийш 40 километрт байх гэх уурхайгаас 77-56 УЕЕ улсын дугаартай V-3 маркийн тээврийн хэрэгсэлтэй нүүрс ачаад ******* сумын урд талын хоолны гэр дээр хоносон. 2024 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 08 цагт босоод урагшаа бичигт боомт руу явдаг замаар 3 километр явж байхад замын хойд талаас 3 тооны адуу орж ирэх гээд бахаар нь би чагнаалдаад тухайн адууг зам хөндлөн гаргасан юм. Тэгсэн чинь зүүн талаасаа мотоциклтой хүн ирээд миний тээврийн хэрэгсэл рүү чулуу шидээд нүүрний салхины шилийг хагалсан. Тэгэхээр нь би бууж очоод тухайн хүнийг яаж байнаа гээд бариад авахад тухайн хүн нь намайг барьж явсан чулуугаараа миний толгой дундуур цохиод миний толгойноос цус гоожихоор нь доошоо суугаад цусаа арчингаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Миний толгойн баруун талд овойж хавдсан. Толгой лугшиж өвдөөд байна. ...Би тухайн тээврийн хэрэгслийг 2023 оны 05 дугаар сард 410 сая төгрөгөөр авч байсан. Миний тээврийн хэрэгсэл 2023 онд үйлдвэрлэгдсэн 2023 оны 03 дугаар сард орж ирсэн шинэ машин байгаа юм. Би тухайн тээврийн хэрэгслийн салхины шилийг 1,500,000 төгрөгөөр үнэлнэ. ...Тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн хэрэгсэл байгаа юм. Би тухайн тээврийн хэрэгслийг 2023 онд ны зээлээр худалдаж авч байсан. Одоо бол тухайн ********ны нэр дээр байгаа. ...Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. ...Би өөрийнхөө машины салхины  шилний үнийг нэхэмжилнэ. Мөн намайг Улаанбаатар хот руу явж эмчлүүл гэсэн болохоор  би эмчилгээний мөнгө нэхэмжилнэ.” гэх,

гэрч гийн: “...Би Сүхбаатар аймгийн ******* суманд нүүрс тээврийн компанид жолооч хийдэг юм. 2024 оны 07 дугаар сарны 02-ны орой ах бид хоёр ******* сумаас баруун тийш 40 гаран километр байх гэх уурхайгаас нүүрс ачаад шөнө ******* суманд ирж хоносон. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 08 цагийн үед ах эхэлж машинтайгаа хөдлөөд би араас нь яваад даваан дээр гүйцэж очиход ах машинтайгаа зогссон, машинаасаа буугаад машиныхаа урд талд хүнтэй уулзаж байхаар нь би зогсоод буугаад очиход ахын толгойноос цус гарсан доошоо тонгойсон байсан. Тэгэхээр нь юу болсон бэ гэхэд танихгүй залуу руу заагаад энэ хүн миний машин руу чулуу шидээд салхины шил хагалахаар нь би буугаад ирэхэд миний толгой руу чулуугаар цохичихлоо гэж байсан. Тэгэхээр нь би тухай танихгүй малчин ахаас юу болж байгаа юм бэ гэхэд наад залуу чинь адуу чагнаалдахаар нь би чулуу шидсэн гэж байсан. ...Тухайн үед ын толгойноос нь цус гарсан зүүн талд нь овойгоод хавдсан байсан. ... ах өөрийнхөө машиныг унадаг юм. 77-56 УЕЕ улсын дугаартай V-3 маркийн Шланз гээд шинэ машин байгаа. Тухайн тээврийн хэрэгслийн нүүрнийх нь шилийг хагалсан байсан.” гэх мэдүүлгүүд,

- “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №2402190 дугаартай “2023 онд үйлдвэрлэгдсэн Норд бенз V3 маркийн тээврийн хэрэгслийн салхины шилний зах зээлийн үнэ 800,000 /найман зуун мянга/ төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт,

-Сүхбаатар аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн их эмч гийн эмчийн үзлэгийн тодорхойлолт,

-Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 260 дугаартай “... 1. ын биед духанд шарх, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт ,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

    1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Г.******* нь Сүхбаатар аймгийн ******* сумаас урагш 4 километрт 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 08 цагийн орчимд ыг “адуу чагнаалдлаа” гэх шалтгаанаар шалтаглан ын эзэмшлийн “Норд бенз V3” маркийн ногоон өнгийн толгой бүхий 77-56 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шил рүү чулуу шидэж хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, хохирогч т 800,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Сүхбаатар аймгийн ******* сумаас урагш 4 километрт 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 08 цагийн орчимд хохирогч ын толгойн тус газарт нь чулуугаар цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь духанд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Г.*******ы үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг гаргав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайханаас: “...шүүгдэгч нь хохирогч **** учирсан машины шилний 800,000 төгрөгийг болон биед нь учирсан хохирлыг төлсөн. Нийт 5 сая төгрөг төлсөн, ингээд хохирогчтой уулзаж уучлалт гуйсан, хохирогчийн зүгээс хохирол, болон сэтгэл санааны нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Шүүгдэгч өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаагаа илэрхийлдэг. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй санал нэг байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

    1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн объектив шинжийг авч үзвэл “эд хөрөнгө устгах” гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй, өөрөөр хэлбэл сэргээн засварлахааргүй болсныг, харин “эд хөрөнгө гэмтээх” гэдэг нь эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг тус тус ойлгох бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.

 

Шүүгдэгч Г.******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эд хөрөнгө, эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж толгой руу чулуугаар цохиж зодоход гэмтэл учирч, эд хөрөнгө буюу машин салхины шил рүү чулуу шидэхэд хагарч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч ын толгой руу чулуугаар цохиж зодож эрүүл мэндэд нь духанд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол, түүний эд хөрөнгөд   800,000 төгрөгийн хохирол санаатай учруулжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3." бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ” ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.*******ы бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн үйлдлийн улмаас хохирогч ын тээврийн хэрэгсэлд 800,000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжид хамаарч байна.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэнд, өмчийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Г.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.*******ы “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”  гэмт хэргийг  тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

    Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

    2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагчаас: ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан нийт 1,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.

Хохирогч ын зүгээс хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй тул энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайханаас: Энэ хэрэг гарахад хохирогчийн гэм буруутай үйлдэл нөлөөлсөн гэдгийг хэлье. Ингээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт 450,000 төгрөгөөр торгож, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 700,000 төгрөгөөр торгох, нийт 1,150,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргав.

 

    2.2. Эрүүгийн хариуцлага

 

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, бусад баримтаар тогтоогдсон ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.*******д ял шийтгэл оногдуулахад хохирогч т учирсан эмчилгээний зардал болон эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч Г.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Г.*******д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуу мянга )  төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Г.*******ыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1,200,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******ы хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

     2.3  Хохирол, хор уршгийн талаар

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

Шүүгдэгч Г.*******ы үйлдлийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, тээврийн хэрэгсэлд 800,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч ын эмчилгээний зардал, эд хөрөнгийн хохиролд 5,000,000 төгрөг нөхөн төлсөн ба хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийг болон эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гомдолгүй түүний мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.08.08-ны өдрийн 23/151 дугаартай “Ганболдын Хадбаатар нь ******* сумын эрүүл мэндийн төвөөс тусламж үйлчилгээ болон эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гаргуулаагүй байна” гэх албан бичиг зэргийг үндэслэвэл шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

 

  2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч Г.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч Г.*******д  таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг тус тус дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,

            Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Г.*******ыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга )  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Г.*******д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга ) төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар оногдуулсан 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1,200,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Г.*******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Г.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч нь хохирогч т 5,000,000 төгрөгийг төлсөн, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэснийг  тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.БАЯРБААТАР