Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/223    

 

  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Б.Жамъяндорж/томилолтоор/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч ***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ********** дугаартай  хэргийг  2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

                             

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, *****оны ** дүгээр сарын **-ний өдөр Сүхбаатар аймгийн **** суманд төрсөн,**настай, эрэгтэй, бага боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн ****** сумын **дугаар баг “*****” гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө 198 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр**дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 63.б хэсэгт зааснаар жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ******** регистрийн дугаартай, ***********   

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн *****сумын** дүгээр багийн нутаг дэвсгэрт “**********” маркийн***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, 23.8 дахь хэсэгт зааснаар “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч ************** нь “Дэлика” маркийн 63-7 УЕР улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын суудлын хаалгаар унаж биед нь элэгний зүүн 4-р сегментед бяцрал, морисоны зай, элэгний булан, хэвлийн доод хэсгээр шингэн, тархи доргилт, духанд шарх, хэвлийд цус хуралт, нүүр, баруун тохой, хэвлий, зүүн тавхайд зулгаралт бүхий хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч   **настай. зүгээр ард талын суудал дээр сууж байсан. Зүүгээгүй байсан хөдлөөд хол яваагүй байсан гэв.

 

Яллагдагч *******гийн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 14-ний өглөө 6 цагийн үед Сүхбаатар аймгаас сум руу явахдаа хүү гийн эзэмшлийн Дэлика маркийн машиныг жолоодон эхнэр, зээ охин , ын охин , ач хүү нарын хамт явсан юм. Тэгээд өдөр 13 цаг өнгөрөөгөөд суманд очсон ба зээ охин аавындаа бууж үлдээд эхнэр бид хоёр ын охин , ач хүү нарыг аваад суманд байдаг хүргэн ынд очиж цай уучхаад буцаад машиндаа суухдаа эхнэр хоёр хүүхдээ аваад арын суудалд суугаад бид нар дөнгөж хөдлөөд машин хурд авч амжаагүй байхад гэнэт арын хаалга нээгдэх шиг болтол манай эхнэр "хүүхэд" гээд чангаар бархирахаар нь би шууд тоормослоод зогссон. Тэгээд би буугаад хартал *********** машины арын дугуйны хажууханд доошоо хараад уначихсан байсныг манай эхнэр тэвэрч аваад дээш харуулахад охины дух хэсэг нь цус болчихсон байсан учраас гэмтэл авсан байж магадгүй гэж бодоод эмнэлэг рүү шууд авч явсан. Тэгээд эмнэлэг дээр очсоны дараа цагдаагийн алба хаагч ирээд хүүхэд машинаас унасан газрыг надаар заалгаж зураг авч байсан. Би гэм буруугаа ухамсарлаж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 0-2 дугаар хуудас/

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.ын: “...2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр өвөө гийн хамт гурван хүүхэд болон эмээ, ахын хүү нарын хамт Сүхбаатар аймгаас сум руу явсан юм. суманд 13 цагийн үед очсон ба очоод би хоёр багатайгаа аавындаа үлдсэн ба өвөө эмээ болон манай том охин , ахын хүү дөрөв айл руу явлаа гээд явсан. Тэр дөрөв яваад нээх удаагүй 40 орчим минут л болсон байх өвөө ганцаараа орж ирээд хүүхэд машинаас уначихлаа, эмнэлэг дээр байгаа хурдан явъя гэхээр нь би юу болсон юм бэ гэж асуухад айлын гаднаас хөдлөөд явж байгаад хүүхдээ унагаачихлаа гэсэн. Тэгээд би өвөөгийн хамт эмнэлэг дээр очиход манай охин уйлчихсан дух хэсэг нь цус болчихсон бөөлжөөд хажууд нь эмээ сандраад байж байсан. Тэгээд эмч нар охинд унтуулах тариа хийгээд оёдол тавьсан, намайг очсоны дараа эмч нар цагдаа руу дуудлага өгч байсан. Тэгээд эмч нар зөвлөлдөөд аймгаас эмч нар дуудлагаар ирээд хагалгаа хийсэн. Тухайн үед өвөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.Тухайн машинд хүүхдийн зориулалтын суудал бол байгаагүй. Одоо хүүхдийн биеийн байдал сайжирсан, өнөөдөр хагалгааны оёдлыг авуулсан. Эмнэлгээс гараад гэртээ байгаа, одоо бол тоглоод гүйж байгаа. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардал болон гарсан бусад зардлыг нэхэмжлэхгүй, хүүхдийн биеийн байдал хэвийн сайн байгаа тул ямар нэг хохирол байхгүй, хохирол нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй.Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 1-р хуудаст/,

 

Гэрч ийн: “...Би нөхөр болон зээ охин , ын охин Түмэн- Өлзийжаргал, ач хүү нарын хамт сум руу 2024 оны 07 дугааp сарын 14-ний өглөө гараад 13 цаг өнгөрөөгөөд суманд очсон. суманд очоод аавындаа буугаад үлдсэн, харин өвгөн бид хоёр ын охин , ач хүү нарыг аваад хүргэн Чулуунбатынхаар орж цай уухаар орцгоосон. Чулуунбатынх руу орохдоо өвгөн машинаа хашааных нь гадаа тавьсан юм, тэгээд тэднийд цай уучхаад буцаж гарч ирээд би хоёр хүүхдийнхээ хамт арын суудалд суугаад манай өвгөн машинаа бариад бид нар тэдний гаднаас хөдөлсөн. Би арын суудалд 3 настай ийг өвөр дээрээ аваад Түмэн- Өлзийжаргалыг хажуудаа суудал дээр суулгасан. Тэгээд машин дөнгөж хөдлөөд их удаагүй байтал гарт байсан мөнгөө шалан дээр унагаачихаар нь би тэр мөнгийг нь авах гээд тонгойтол гэнэт хаалга онгойх шиг болохоор нь юу болов гээд өндийгөөд хартал Түмэн-Өлзийнжаргалын хаалга нээгдээд хаалгаар цааш унаж байсан тэгээд би "хүүхэд" гээд хашиграад араас залгаад шахуу буусан. Тэгээд буугаад харахад машины ар хэсэгт доошоо хараад хэвтчихсэн байхаар нь би очиж тэвэрч аваад дээш харуулахад дух нүүр ам нь шалбарчихсан уйлаад байж байсан. Тэгээд шууд сумын эмнэлэг рүү авч явсан. ...Манай өвгөн машин жолоодоод би арын суудалд нь ач хүү ийг өвөр дээрээ аваад, миний баруун талд суугаад бид дөрөв зорчиж явсан. ...Манай нөхөр нь архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. ...Тухайн тээврийн хэрэгслийн арын суудалд хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл байгаагүй. ...Тухайн үед би өөрөө хамгаалах бүс зүүгээгүй өвөр дээрээ ийг бариад явж байсан. мөн хамгаалах бүс зүүгээгүй байсан. ... Бид нарын орж цай уусан айл д мөнгө өгсөн юм. Тэгээд тэр мөнгөө гартаа бариад явж байсан юм, тэгээд машин хөдөлж байхад гарт барьж байсан мөнгөө унагаачихаар нь би тэр мөнгийг нь авах гээд тонгойж байхад хаалга нээгдэх шиг болсон тэгээд хартал хаалгаар гадагш унаж байсан. Би бол хүүхэд хаалга татсан эсэхийг болон хаалга өөрөө онгойсон эсэхийг бол хараагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудаст/,

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 267 дугаартай “... 1. ын биед элэгний зүүн 4-р сегментед бяцрал, морисоны зай элэгний булан, хэвлийн доод хэсгээр шингэн, тархи доргилт, духанд шарх, хэвлийд цус хуралт, нүүр, баруун тохой, хэвлий, зүүн тавхайд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой 3. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.1-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна. . ын биед элэгний зүүн 4-р сегментед бяцрал, морисоны зай, элэгний булан, хэвлийн доод хэсгээр шингэн гэмтлүүд нь хохирлын хүнд, тархи доргилт, духанд шарх гэмтлүүд нь тус тусдаа хохирлын хөнгөн зэрэг, хэвлийд цус хуралт, нүүр, баруун тохой, хэвлий, зүүн тавхайд зулгаралт гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоогдохгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудаст/,

 

Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гаргасан “...“Дэлика” маркийн 63-7 УЕР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* /*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд. осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.

23.8 дахь хэсэгт зааснаар “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн нь уг зам тээврийн ослын шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй байна.

Зорчигч *********** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

******* /*******/ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 29772 дугаартай “В” ангиллын хүчинтэй үнэмлэхтэй байна...” гэх мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 33-3 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч ын өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 28-30 дугаар хуудас/,

 

Цагдаагийн Ерөнхий газрын *******гийн Жолоочийн лавлагаа мэдээлэл /хэргийн -р хуудас/

 

*******гийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хэргийн 6-8 дугаар хуудас/

 

*******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 60-р хуудас/,

 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.08.12-ны өдрийн 23/18 дугаартай албан бичиг, ЭМДЕГ-ын цахим системийн баримтууд /хэргийн 62-63-р хуудас/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Дэлика” маркийн 63-7 УЕР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, 23.8 дахь хэсэгт зааснаар “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч нь “Дэлика” маркийн 63-7 УЕР улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын суудлын хаалгаар унаж биед нь элэгний зүүн 4-р сегментед бяцрал, морисоны зай, элэгний булан, хэвлийн доод хэсгээр шингэн, тархи доргилт, духанд шарх, хэвлийд цус хуралт, нүүр, баруун тохой, хэвлий, зүүн тавхайд зулгаралт бүхий хүнд хохирол учруулсан болох нь:

түүний шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Хохирогч   настай. зүгээр ард талын суудал дээр сууж байсан. Зүүгээгүй байсан хөдлөөд хол яваагүй байсан. Би 2024 оны 07 дугаар сарын 14-ний өглөө 6 цагийн үед Сүхбаатар аймгаас сум руу явахдаа хүү гийн эзэмшлийн Дэлика маркийн машиныг жолоодон эхнэр, зээ охин , ын охин , ач хүү нарын хамт явсан юм. Тэгээд өдөр 13 цаг өнгөрөөгөөд суманд очсон ба зээ охин аавындаа бууж үлдээд эхнэр бид хоёр ын охин , ач хүү нарыг аваад суманд байдаг хүргэн ынд очиж цай уучхаад буцаад машиндаа суухдаа эхнэр хоёр хүүхдээ аваад арын суудалд суугаад бид нар дөнгөж хөдлөөд машин хурд авч амжаагүй байхад гэнэт арын хаалга нээгдэх шиг болтол манай эхнэр "хүүхэд" гээд чангаар бархирахаар нь би шууд тоормослоод зогссон. Тэгээд би буугаад хартал Түмэн- Өлзийжаргал машины арын дугуйны хажууханд доошоо хараад уначихсан байсныг манай эхнэр тэвэрч аваад дээш харуулахад охины дух хэсэг нь цус болчихсон байсан учраас гэмтэл авсан байж магадгүй гэж бодоод эмнэлэг рүү шууд авч явсан.” гэх,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.ын: “...2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр өвөө гийн хамт гурван хүүхэд болон эмээ, ахын хүү нарын хамт Сүхбаатар аймгаас сум руу явсан юм. суманд 13 цагийн үед очсон ба очоод би хоёр багатайгаа аавындаа үлдсэн ба өвөө эмээ болон манай том охин , ахын хүү дөрөв айл руу явлаа гээд явсан. Тэр дөрөв яваад нээх удаагүй 40 орчим минут л болсон байх өвөө ганцаараа орж ирээд хүүхэд машинаас уначихлаа, эмнэлэг дээр байгаа хурдан явъя гэхээр нь би юу болсон юм бэ гэж асуухад айлын гаднаас хөдлөөд явж байгаад хүүхдээ унагаачихлаа гэсэн. Тэгээд би өвөөгийн хамт эмнэлэг дээр очиход манай охин уйлчихсан дух хэсэг нь цус болчихсон бөөлжөөд хажууд нь эмээ сандраад байж байсан. Тэгээд эмч нар охинд унтуулах тариа хийгээд оёдол тавьсан, намайг очсоны дараа эмч нар цагдаа руу дуудлага өгч байсан. Тэгээд эмч нар зөвлөлдөөд аймгаас эмч нар дуудлагаар ирээд хагалгаа хийсэн.Тухайн үед өвөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.Тухайн машинд хүүхдийн зориулалтын суудал бол байгаагүй. Эмчилгээний зардал болон гарсан бусад зардлыг нэхэмжлэхгүй, хүүхдийн биеийн байдал хэвийн сайн байгаа тул ямар нэг хохирол байхгүй, хохирол нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй,. ...Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэх,

гэрч ийн: “...Би нөхөр болон зээ охин , ын охин Түмэн- Өлзийжаргал, ач хүү нарын хамт сум руу 2024 оны 07 дугаар сарын 14-ний өглөө гараад 13 цаг өнгөрөөгөөд суманд очсон. суманд очоод аавындаа буугаад үлдсэн, харин өвгөн бид хоёр ын охин , ач хүү нарыг аваад хүргэн Чулуунбатынхаар цай уухаар орцгоосон. Чулуунбатынх руу орохдоо өвгөн машинаа хашааных нь гадаа тавьсан юм, тэднийд цай уучхаад буцаж гарч ирээд би хоёр хүүхдийнхээ хамт арын суудалд суугаад манай өвгөн машинаа бариад хөдөлсөн. Би арын суудалд 3 настай ийг өвөр дээрээ аваад Түмэн- Өлзийжаргалыг хажуудаа суудал дээр суулгасан. Машин дөнгөж хөдлөөд байтал гарт байсан мөнгөө шалан дээр унагаачихаар нь би тэр мөнгийг нь авах гээд тонгойтол гэнэт хаалга онгойх шиг болохоор нь юу болов гээд өндийгөөд хартал хаалга нээгдээд хаалгаар цааш унаж байсан тэгээд би "хүүхэд" гээд хашхираад араас залгаад шахуу буусан. Тэгээд буугаад харахад машины ар хэсэгт доошоо хараад хэвтчихсэн байхаар нь би очиж тэвэрч аваад дээш харуулахад дух нүүр ам нь шалбарчихсан уйлаад байж байсан. Тэгээд шууд сумын эмнэлэг рүү авч явсан. Манай өвгөн машин жолоодоод би арын суудалд нь ач хүү ийг өвөр дээрээ аваад, миний баруун талд суугаад бид дөрөв зорчиж явсан.Манай нөхөр нь архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Тухайн тээврийн хэрэгслийн арын суудалд хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл байгаагүй.Тухайн үед би өөрөө хамгаалах бүс зүүгээгүй өвөр дээрээ ийг бариад явж байсан. мөн хамгаалах бүс зүүгээгүй байсан. Бид нарын орж цай уусан айл д мөнгө өгсөн юм. Тэгээд тэр мөнгөө гартаа бариад явж байсан юм, тэгээд машин хөдөлж байхад гарт барьж байсан мөнгөө унагаачихаар нь би тэр мөнгийг нь авах гээд тонгойж байхад хаалга нээгдэх шиг болсон тэгээд хартал хаалгаар гадагш унаж байсан” гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 267 дугаартай “... 1. ын биед элэгний зүүн 4-р сегментед бяцрал, морисоны зай элэгний булан, хэвлийн доод хэсгээр шингэн, тархи доргилт, духанд шарх, хэвлийд цус хуралт, нүүр, баруун тохой, хэвлий, зүүн тавхайд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой 3. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.1-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна. . ын биед элэгний зүүн 4-р сегментед бяцрал, морисоны зай, элэгний булан, хэвлийн доод хэсгээр шингэн гэмтлүүд нь хохирлын хүнд, тархи доргилт, духанд шарх гэмтлүүд нь тус тусдаа хохирлын хөнгөн зэрэг, хэвлийд цус хуралт, нүүр, баруун тохой, хэвлий, зүүн тавхайд зулгаралт гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоогдохгүй.” гэх дүгнэлт,

Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гаргасан “...“Дэлика” маркийн 63-7 УЕР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* /*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд. осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.

23.8 дахь хэсэгт зааснаар “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн нь уг зам тээврийн ослын шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй байна.

Зорчигч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

******* /*******/ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 29772 дугаартай “В” ангиллын хүчинтэй үнэмлэхтэй байна...” гэх мөрдөгчийн магадалгаа,

насанд хүрээгүй хохирогч ын өвчний түүхийн хуулбар зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч *******  нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээсэн болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Яллагдагч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Дэлика” маркийн 63-7 УЕР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, 23.8 дахь хэсэгт зааснаар “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч нь “Дэлика” маркийн 63-7 УЕР улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын суудлын хаалгаар унаж биед нь элэгний зүүн 4-р сегментед бяцрал, морисоны зай, элэгний булан, хэвлийн доод хэсгээр шингэн, тархи доргилт, духанд шарх, хэвлийд цус хуралт, нүүр, баруун тохой, хэвлий, зүүн тавхайд зулгаралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч ******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 болон 23.8 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол хохирогчид хүнд хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна. Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан, ******* замын хөдөлгөөний дүрмийн 1.3 болон 23.8 гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас  насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь бага насны хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч *******г эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дэх хэсгийн 2.3 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын  журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрээс “Улсын яллагчийн гэм буруугийн саналыг сонслоо. Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн талаар маргаан байхгүй учир санал хүсэлт алга” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох”-д заавал шинжилгээ хийлгэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч насанд хүрээгүй хохирогч ын биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 267 дугаартай “... 1. ын биед элэгний зүүн 4-р сегментед бяцрал, морисоны зай элэгний булан, хэвлийн доод хэсгээр шингэн, тархи доргилт, духанд шарх, хэвлийд цус хуралт, нүүр, баруун тохой, хэвлий, зүүн тавхайд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой 3. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.1-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна. . ын биед элэгний зүүн 4-р сегментед бяцрал, морисоны зай, элэгний булан, хэвлийн доод хэсгээр шингэн гэмтлүүд нь хохирлын хүнд, тархи доргилт, духанд шарх гэмтлүүд нь тус тусдаа хохирлын хөнгөн зэрэг, хэвлийд цус хуралт, нүүр, баруун тохой, хэвлий, зүүн тавхайд зулгаралт гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэх дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гаргаагүй байна.                                                                                                                                                                                                                                                                                                            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 “ Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу шүүгдэгч *******гийн холбогдсон зам тээврийн ослын талаар Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гаргасан “...“Дэлика” маркийн 63-7 УЕР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* /*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд. осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.

23.8 дахь хэсэгт зааснаар “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн нь уг зам тээврийн ослын шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй байна.

Зорчигч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

******* /*******/ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 29772 дугаартай “В” ангиллын хүчинтэй үнэмлэхтэй байна...” гэх мөрдөгчийн магадалгаа гаргасан нь хууль зөрчөөгүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтад үндэслэгдсэн, тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх ба магадалгаатай холбогдуулан оролцогчдоос гомдол гаргаагүй байна.

 

Прокуророос шүүгдэгч *******гийн зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч насанд хүрээгүй хохирогч ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

“Зам тээврийн осол” гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгодог байна.

 

Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд үүнийг зөрчсөнөөс хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцогдохыг хууль тогтоогчоос тогтоожээ.

 

Тухайн гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.

 

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийг “ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” үйлдсэн, уг хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал болгон хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Тухайлбал, шүүгдэгч ******* нь уг хэргийг үйлдэх үедээ В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байсан нь Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээллээр, мөн түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч насанд хүрээгүй хохирогч ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шинжээчийн 267 дугаартай дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон болно.

 

Хэргийн баримтаар шүүгдэгч ******* нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4 б/, 12.3 дахь заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдсон, улсын яллагчаас шүүх хуралдаанд түүнийг дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд хохирогч ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шүүгдэгч *******гийн зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болно.

 

Шүүгдэгч *******гийн хувьд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч тухайн цаг хугацаанд буюу хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс осол гарган хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч *******г үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрээс “...*******гийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас энэ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг зэргээс харагддаг. Хохирогчийн хувьд шүүгдэгчийн зээ охин настай охин байдаг. Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс ямар нэгэн гомдол тэмцэл нэхэмжлэх зүйл шүүхэд гаргаж өгөөгүй, гомдол тэмцэлгүй гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Шүүхээс эрүүл мэндийн байдалтай холбоотой хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой саналыг эрүүл мэндийн даатгалын санд олгох шаардлагатай гэж үзсэн, энэ талаар шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс маргах зүйлгүй, Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдал болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн энэ нөхцөл байдлыг харгалзаад, жолоодох эрхийг 4 жилээр хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ялын саналыг тавьж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3т жолоодох эрхийг 1-3 жилийн хугацаагаар хасаж, 6 сараас 3 жилийн хугацаагаар хорихоор зохицуулсан байдаг. Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч маань өөрөө ******* настай өндөр настай эхнэртэйгээ ******* гэх газар мал маллаж амьдардаг малчин хүн, улсын яллагчийн оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ийм саналыг 8 сараар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөөч гэж шүүхээс хүсэж байна. Яагаад улсын яллагчийн саналыг багасгасан бэ гэхээр шүүгдэгчийн хувьд ******* настай өндөр настай эхнэртэйгээ хоёулхнаа байдаг энэ өндөр настай байдал, анх удаагаа энэ төрлийн хэрэгт холбогдсон энэ нөхцөл байдлыг харгалзаад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөөч гэж хүсэж байна.” гэх саналыг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  6., 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасны үндсэн дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр заажээ.

 

Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь “ тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорихялтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах хийгээд түүний хувьд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй талаараа хэрэгт мэдүүлсэн, түүний насны байдал, хохирогчтой төрөл садангийн холбоотой зэрэг хувийн байдал зэргийг үндэслэвэл, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, энэ тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-т зааснаар “оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2. дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэж хэрэгт мэдүүлжээ. 

Иймд шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй байна.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

Насанд хүрээгүй хохирогч дээрх гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 3,139,7 төгрөгийг зарцуулсан тухай  Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.08.12-ны өдрийн 23/18 дугаартай албан бичиг, ЭМДЕГ-ын цахим системийн баримтад дурджээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н. нь шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Манай хүүхэд суманд осолд ороод бид нар өөрсдөө сумын эмнэлэг рүү очиж эмчилгээ хийлгэсэн. Аймгийн нэгдсэн эмнэлгээс хагалгааны хүмүүс очиж хагалгаа хийгээд 3 хоногийн дараа Сүхбаатар аймгийн эмнэлэгт ирж 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. сумаас ойрын дуудлагаар эмч дуудаагүй, бид нар өөрсдөө очсон” гэх хариултыг өгсөн бөгөөд уг  нөхцөл байдал нь шүүгдэгч *******гийн “Тэгээд би буугаад хартал машины арын дугуйны хажууханд доошоо хараад уначихсан байсныг манай эхнэр тэвэрч аваад дээш харуулахад охины дух хэсэг нь цус болчихсон байсан учраас гэмтэл авсан байж магадгүй гэж бодоод эмнэлэг рүү шууд авч явсан” гэх мэдүүлгээр тогтоогдох хийгээд энэ зардлыг насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээ, тусламж үйлчилгээнд зарцуулсан эсэхийг бусад баримтаар хэрэгт нотолж тогтоогоогүй байна.

Иймд Эрүүл мэндийн даатгалын сангийн 3,139,7 төгрөгийн зардлаас сумын Эрүүл мэндийн төвийн ойрын дуудлагын 11970.4 төгрөгийн зардлыг хасаж үлдэгдэл 3,023,784.6 төгрөгийг шүүгдэгч *******гээс гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч , түүний хууль ёсны төлөөлөгч Н. нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг буюу эмчилгээний болон бусад зардлыг, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь хохирогч ын эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 11970.4 төгрөгийг төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдъя.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, *******гийн 29772 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг Сүхбаат27.10ар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг тус тус  дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36., 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч ******* нь дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******д  мэдэгдсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг түүнд албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******гээс 3,023,784.6 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд төлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч , түүний хууль ёсны төлөөлөгч Н. нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг буюу эмчилгээний болон бусад зардлыг, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь хохирогч ын эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 11970.4 төгрөгийг төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Шүүгдэгч *******гийн 29772 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

10.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирогч , түүний хууль ёсны төлөөлөгч Н. гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Н.БАЯРБААТАР